Гуйланчлал ба ухаалаг эмэгтэй

87242123

Хямрал, гачигдал, хомсдол яриад байхаар хүний маргаашдаа итгэх итгэл өөрийн эрхгүй алдарч, ирээдүй нь улам баргар төсөөлөгдөнө. Гэхдээ хямгадаж байгаа нь тэр гээд гуйланчлалын байдалд аж төрөх хэрэггүй. Гэхдээ ухаалаг хэмнэлт байж болно. Энэ хоёрын хоорондох алтан дундажийг л олох хэрэгтэй. Үүнийг схемээр гаргаж үзүүлье!

Байж болох хувилбар
– Хямдхан үсчинд орох эсвэл үсээ ургуулах,
– Гэрийн нөхцөлд үсээ будах, хумсаа ургуулах,
– Гоо сайхны заслыг гэртээ хийх,
– Хувцасны шүүгээгээ янзалж хувцас хунараа ялгаж цэгцлэх,
– Өөрөө оёж нэхэх,
– Хямдралтай худалдааг ашиглах,

Байж болохгүй хувилбар
– Өөрийгөө гаргуунд нь хаяж үс зүсээ янзлахгүй, гоо сайхандаа анхаарахгүй байх
– Биеийн тамирын дасгал хийхгүй галбираа алдах,
– Элэгдэж хуучирсан, хиртэй хувцас хунараа мөнгө хэмнэх үүднээс байнга өмсөх,
– Хямд гэдгээр нь шалтаглан хамгийн хямд эд зүйл худалдан авч хэрэглэх,
– Үзэмж муутай, моод загвар нь хуучирсан, хувцасаа “хайран” юм гэж байнга өмсөх,

Олон янзын хоол хүнс хэрэглэ
– Хүнсийг бөөнөөр нь авч удаан хугацаагаар хэрэглэх хэрэггүй,
– Хиам, зайдас зэргийг хязгаартай хэрэглэ,
– Худалдаж авсан хүнсээ хоёр хоногоос илүүгүй хадгал,
– Янз бүрийн жор зохиож гэртээ хоолло,
– Ажилдаа гэрээсээ хоол хүнсээ авч ир,
– Гурил талхыг байнга бүү хэрэглэ,
– Бие организмдаа хэрэгтэй витамин хэрэглэ.
– Хааяа өөрийгөө баярлуулж дуртай зүйлээ авч идэж байх,

Хөгжилдөж цэнгэ!
– Найз нөхөдтэйгээ ном, сэтгүүл, видео хальс солилцож бай,
– Шатар, даам, лото, хөзөр болон бусад тоглоомоор тоглож наад,
– Янз бүрийн сонирхолтой чиглэлээр зугаалга зохион байгуул,
– Найз нөхөд, дотно хүмүүстэйгээ хааяа уулзаж цэнгэлдэн хөгжилд,
– Гэртээ найз нөхөд ойр дотныхноо урьж бяцхан цайллага зохион байгуулж бай,
– Кино театр, болон театр зэрэгт хааяа очиж жүжиг кино үзэж бай,
– Сексд цаг ямагт идэвхтэй бай,
– Мөнгөө хэмнэх нэрээр гэртээ суувал та бүх зүйлээс хоцрох болно,
– Зурагт, интернет зэргийг бүү шохоорх. Бодит амьдрал дээр болж буй бүхэн илүү сонирхолтой байдаг,
– Амралт зугаалганд явахаас бүү татгалз. Ганц өдрийн амралт ч гэсэн танд шинэ эрч хүчийг өгнө,
– Эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл худалдаж ав. Тэнд янз бүрийн сонирхолтой санал, санаачилга зөндөө бий.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.