ДОХ-той тэмцэх С.Ламбаагийн санаачлага

muzn09_f6b0434d

Сайд нь мэргэжлийн бус, дэд сайд нь бас нэг тиймэрхүү төрийн нарийн нь нэгэн цагт албан тушаалаасаа хусагдаж явсан МАХН-ын генсекийн шахааны хүн гээд Эрүүл мэндийн яамыг дампуурсан газар гэдэгтэй санал нийлэх хүн олширсоор байна.

Эрүүл мэндийн яам нь ийнхүү хэцүүдээд байхад эрүүл мэндийн салбар ямархан төрхтэй байгаа нь тодорхой биз. Саяхан энэ яамны эрхэм сайд С.Ламбаа ДОХ-той тэмцэх арга ухаанаа олчихоод байгаа тухайгаа сайрхжээ. Түүнийхээр бол энэ аюулт өвчинтэй тэмцэхэд Монголын нийт хүн амд суртал ухуулга хийж, анхаарал тавиад огт хэрэггүй. Биеэ үнэлэгчдийг цэгцэлж, бас ижил хүйстнүүдтэйгээ харилцдаг хэсэг бүлэг хүмүүст хэрхэн анхаарал тавихаас л асуудал эхэлнэ гэж үзэж буй гэнэ.

Тиймээс сайд С.Ламбаа яамныхаа мэргэжилтнүүдэд хандан дээх хоёр зуршилд автсан хүмүүстэй харилцах бодлогыг боловсруул гэж үүрэгдэж байгаа юм байх.

Эрхэм сайд С.Ламбаагийн үед саяхан ДОХ-ын 57,58 дахь тохиолдлууд бүртгэгдсэн. Тэрбээр илрэл бүрийг нэгэн үе энэ яамны сайд байсан Л.Гүндалай шиг зарлаж, сүржигнэж тэмцэхгүй, бэлгэвч энэ тэр хэрэглэ ч гэж олон нийтэд уриалахгүй гэдгээ бас зарласан юм. Гагцхүү биеэ үнэлагчид болоод ижил хүйстнүүдийн бүлэглэлийн асуудлыг цэгцлэхэд л анхаарал хандуулж тэмцэх түүний энэхүү мэргэн түргэн санаачлагын үр дүнд Монгол Улсад дахин ДОХ өвчний тохиолдол багасах аж. Манайх шиг эмзэг цөөхөн амтай улсын хувьд ДОХ-ын аюул харанга дэлдсээр удсан. Гэтэл нэг сайд гарч ирээд л өөрийн “мэргэн” санаагаараа асуудлыг шийдэх гэж оролдох нь хэр үр дүнтэй байдаг юм бол доо.

Уг нь дэлхий нийтэд энэ өвчинтэй тэмцэж ирсэн туршлага, судалгаа гэж байдаг л баймаар санагдана. Энэ бүхэн дээр тулгуурлаж ДОХ-той тэмцнэ үү гэхээс Л.Гүндалайн арга, С.Ламбаагийн санаачлага гэж өөр юм зөвхөн Монголд л байдаг болоод байна.

Өнөөдрийн монгол

1 Comment

  1. baldag says:

    хэхэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.