Зовлон гуниг, аз жаргал хоёр

dv1022005

Өдрийн мэнд хүргэе эрхэм уншигчидаа. Ээлжит захиагаа та бүхэндээ илгээн, амар амгаланг тань эрэн мэндчилье. Бичсэн захидлаа эргэн нэг уншлаа. Нөхөртөө алгадуулж, гомдоод уйлснаа, хуучнаа дурсан найзынхаа тухай өгүүлснээ унштал энэ бас л нэг түүх болоод өнгөрсөн байх юм. Нөхөр минь надаас уучлалт гуйгаагүй л дээ. Гэхдээ л тэр, орон дотроо нойтон сормуустай хэвтэж байхад хүүхдээ бас биеэ бодоод тайвширчих л даа гээд тэвэрсэн. Уучлалт гуйсангүй дээ гэж дотроо бодож бас хүлээж байсан ч тэврэлтээс нь би татгалзсангүй ээ. Улам бүр л нулимс урссаар л, цээжинд нь өмнөхөөсөө илүү шигдсэн. Үнэндээ нөхөртэйгээ муудалцах нь надад ашиггүй байсан учраас эсвэл түүнтэй муудалцах үнэхээр таагүй нөхцлийг үүсгэж, өөрөө би зовдог дээр нь үргэлж тэврүүлэн, үнсүүлж байхдаа л жаргалтай байдаг учраас ингэж удаан хугацаагаар муудалцаж тэвчихгүй дээ эсэргүүцэн тэмцээгүй биз. Гэсэн ч би нөхрөөсөө уучлаарай гэж хэлэхийг нь хүлээсээр…

Хэнээр ч заалгахгүй хүүхдэдээ би хайртай. Хайр халамжаа би харамгүй өгнө. Хүүхдээ энэ хайрлах болов уу гэж битгий бод. Хэрэгтэй бүхнийг нь аав нь болох би бэлдэнэ гэнэ. Харин эхнэрээ алгадсан нь юуных вэ гэдгээ тэр тайлбарласангүй. Мэдээж уучлалт гуйхгүй байгааг нь харвал өөрийх нь биш миний буруу бололтой. Нөхөртэйгээ эвтэй байхдаа бид хоёр хичнээн ихээр бие биедээ эрхэлдэг тухайгаа өмнө нь дурдсан. Тэгэхээр одоо би жаргалтай байнаа. Тэр минь намайг урьдын адил эрхлүүлсэн хэвээр, үнсэж таалсан бас хүүхдээ өхөөрдөн илж, тэвэрч баярлаад л… Одоогийн байдлаар сэтгэл санаа тайван, аз жаргалтай байнаа. Гэвч нэг л нууцхан бодол сэтгэл хургаастай байна. Надад хайртай хир нь яагаад алгаддаг байна? Дахиад арай тэгэхгүй байгаа гэж… Би жаахан байхдаа л гэхээс биш 15 хүрснээс минь хойш ээж, аав минь охин хүүхэд гээд гар хүрэх нь битгий хөл чангахан дуугарахаас хүртэл болгоомжилдог л байлаа. Үнэндээ миний биед ширүүн хүрэх вий гэхээс би айдаг болчихлоо. Хараад хайр хүрч эрхэлдэг ч гэлээ, нууцхан сэтгэлд сэртхийсэн бодол үе үе цухалзах л юм даа нөхөр минь.

секс.мн дээр ирсэн захидал

8 Comments

  1. kuasero says:

    bi yuch oilgohgui tenegtej muuhai zan gargaj bhad chi namaig algadchihgui yasiin gej hegen emegtei helj l bloo.emegtei hun shig hereldej shalchignaj bhiin orond algadah ni uhaan orhod ni heregtei bdag yum bolov uu.gehdee tas hiitel hereggui.
    Er ni ene huuhnuud dandaal enhiin tsagaan tagtaa shig nuhur,naiz zaluul ingeed tegeed gej bichihiin.Er ni ehneruud l nuhuriinhuu zang evddegshdee.

  2. LLg says:

    хайртай хүнээ ямар ч ууртай мундаг бяртай эрэгтэй хүн алгадаж чаддаггүй шд.сул дорой,өөртөө итгэлгүй,дотогшоо муу санаатай эрчүүд л эмэгтэй хүнд гар хүрдэг гэж боддог.нэг л удаа гар хүрч чадаж л байвал засрахгүй ээ,хэзээ ч засрахгүй.тгд бур жирэмсэн эхнэрээ шүү.эмэгтэйчүүд яагаад өөрсдийг ни үл хүндэлж,дээрэлхэж,зоддог хүмүүсээ үргэлж уучилж биэ сэтгэлээрээ зовж явдаг юм бопдоооооооо

  3. ARIUNAA says:

    бАТАА ЦХИ ЫУ ГЭЭД БАЙГАА УМ БЭ? МУУ ХАРГИС АМИТАН МИНИ, ХУНИЙГ АЛГАДАЖ ХУЦХИРХИЙЛЖ БОЛОХГУЙ МЭДЭВ УУ. МУУ МАЛ.

  4. Lonsdale says:

    чи бас хэрэлдэх муудалцах үедээ наад хэл амаа барь юмыг яаж мэдхэв үнэхээр шарыг нь малтаад уурлуулаад байвал эрэгтэй хүмүүс хааяа нэг алгаддагл юм билээ.Манай бэр аймар хэл амтай ахтай нэг удаа хэрэлдээд жаахан эмзэг сэдэвийг нь хөндөж орилоод уурлуулж нэг удаа бас алгадуулсан юм манай ах архи уудаггүй авгайгаа ч зоддоггүй их тайван хүн авгайдаа бас хайртай тэгтэл хүн уурын мунхгаар бас биеэ бариж чадахгүй хөндүүр бдаг сэдвийг нь хөнддөг л юм билээ. Тийм болохоор эр нөхөр чинь чиний төрсөн аав ээж 2чинь биш учраас аав ээжтэйгээ зүйрлүүлэх хэрэггүй өөрийгөө бас сайн хяна заза тэгээд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье дээ

  5. the phone says:

    батаагийн xэлдэг үнэн шүү, өөр нэмж xэлэx зүйл алга.

  6. bataa says:

    чи юун суртэй нохор вэ ? амидарал дээр энэ байтугай юм тохиолдоно . чи иймхэн юманд ингэж сур бадруулж бгааг бодоход хэцүүхэн л хун бна даа . яахав бас хайртай итгэж явдаг хундээ амархан гомддог тал байдаг . гэхдээ ингэж ач холбогдол огч хундээр тусгах хэрэггүй

  7. zochin says:

    тийм, нөxөртөө xэлэx xэрэгтэй. эмэгтэй xунд xуч бяраа үзүүлнэ гэдэг чинэ юу гэсэн уг уу ээжийгээ яаж xайрлаж бн эxнэр ээ яаг тэгж xайрдаг гэдэг наад залуу чинь арай ээждээ гар xурдэггүй блгуй дээ

  8. Эрэгтэй says:

    Яг энэ бичсэн үгээ цаасан дээр бичээд нөхөртөө хэл л дээ. Хүн юм чинь нэг юм ойлгож, ухаарч бодно ш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.