Ихэнх эмэгтэйчүүд хайртай хүндэлдэг эр нөхрөөсөө, эсвэл амрагаасаа зарим нэг зүйлийг асуухыг маш их хүсдэг ч болгоомжтой зангаасаа болоод асууж чаддаггүй гэнэ. Ингээд эрчүүдэд зориулсан дэлхийн N1 сэтгүүл гэгддэг “Mens Health” -т энэ талаар юу гэснийг сонирхуулъя.
Асуулт 1:
Бид хоёр анх учрах үед би охин биш байсан нь чиний санааг зовоодог уу?
Ерөөсөө ч үгүй гэвэл ямар ч мэдрэлгүй тэнэгээ харуулна. Үнэхээр их санаа зовдог гэвэл эмэгтэй хүнийг доромжилсон болно. Энэ сэдвийг огт хөндөхгүй бол хайрт чинь юу бодож байгаа бол гэсээр өвчин тусч магадгүй юм.
Хариулт: Бид хоёрыг анх учрахад чи тодорхой хэмжээгээр амьдрал үзсэн, эмэгтэй хүн болсон байсанд би баярладаг. Тийм ч болохоор намайг шохоорхсондоо биш, харин ухамсартайгаар сонгосон гэдэгт би итгэлтэй байдаг гэх мэтийн хариу хамгийн зөвд тооцогдох гэнэ.
Тодруулга: Энэ сэвдээр элдэв дэмий наргиа, зугаа хийх нь аминд халтай.
Асуулт 2:
Биеийн юм ирчихсэн байхад надаас эвгүй үнэр үнэртдэг үү?
Хариулт: “Ийм өдрүүдэд чамаас нэг л сэтгэл гижигдсэн үнэр үнэртдэг юм” гэх мэтийн хэт илэрхий зусарч биш ч сэтгэлд өөг үг хэлэхэд сэтгэл хангалуун үлддэг.
Тодруулга: Эмэгтэйчүүд ойрхон зайнаас биеийн юмны үнэрийг илүү үнэртдэг бөгөөд үүнийг таагүйд тооцдог. Харин биеийн юманд феромөн буюу эсрэг хүйсийн этгээдийн бэлгийн идэвхийг сайжруулдаг бодис агуулагдаж байдаг тул эр хүнд энэ үнэр зарим талаар таатай байдаг гэдгийг эрдэмтэд баталсан байна.
Асуулт 3:
Миний хөх дэндүү жижигхэн /хэр том, унжсан/ байна уу?
Орчин цагийн 100 эмэгтэй хүнээс 99 нь ямар нэгэн бодит шалгаангүйгээр өөрийнхөө биеийг голж, сэтгэл дундуур явдаг гэсэн тооцоо байдаг. Хэн нэгэн этгээд амаа хамхихын оронд олон юм ярьснаас болж хөх томруулах хагалгаа хийлгэдэг.
Хариулт: Эр хүн нэг сайхан нартай өдөр эхнэрийнхээ хөхөн дээр хагалгааны сорвитой байхыг хармааргүй байгаа бол багаар бодоход сард нэг удаа хэлж магтаж байх хэрэгтэй.
Асуулт 4:
Миний нөгөө газар хэтэрхий том юм шиг санагддаг уу?
Эмэгтэй хүний үтрээнд мэдрэлийн эс тун цөөн байдаг болохоор эр хүний эрхтэнг хэр барьж байгаа талаар бүрэн гүйцэт мэдэх боломжгүй байдаг. Дээр нь бэлгийн хавьталын үед ялгардаг шингэн нь дээрх мэдрэмжийг улам бууруулдаг болохоор эмэгтэй хүн нөгөө газраа том гэж боддог.
Хариулт: Эмэгтэй хүнд нөгөө газар нь үнэхээр бариу байгаа талаар үе үе хэлж магтах нь эр хүний үүрэг гэнэ. Тийм биш байлаа ч заавал магтаж байх хэрэгтэй. Хэрэв сул байвал “юу яах” үед чангалж, суллаж байдаг нь асар их таашаал өгдөг гэж хэлээд үтрээний булчинг бэхжүүлж чангаруулдаг дасгал хийлгэдэг болж болох юм. Ийм дасгалыг өдөрт 10-15 удаа хийгээд байхад хангалттай.
Тодруулга: Төрсөн эмэгтэйчүүдийн үтрээ сунаж томорсон байдаг, эсвэл олон хүнтэй унтсан эмэгтэйн үтрээ сунадаг гэх мэт ташаа ойлголт байдаг. Үтрээний хана хагарч гэмтээгүй л бол уян хатан булчин хуучин хэвэндээ эргэн орж, ямар нэг суналт энэ тэр үүсдэггүй.
Асуулт 5:
Чи БЗХӨ-өөр өвдөж байсан уу?
Бэлгэвч хэрэглэсэн ч БЗХӨ- өөс 100% хамгаалах боломжгүй. Зарим төрлийн өвчин огт эдгэдэггүй болохоор ийм асуулт тавих нь зүйн хэрэг.
Хариулт: Огт өвдөж байгаагүй бол тэр тухайгаа л хэл. Харин “фактлаж” байсан бол хэлэхгүй байсан нь дээр. Өвчин бүрэн эдгэрсэн бол шүү дээ. Эс тэгвээс ритенг навс унана. Ер нь бассейнд сэлэх гэтэл, эсвэл ажилд орох гэтэл шинжилгээ нэхээд гэсэн шалтгаанаар шинжилгээ хийлгэсэн бичгээ тод үзүүлсэн байхад гэмгүй дээ.
Асуулт 6:
Намайг худлаа дур тавьсан гэдгийг чи анзаарсан уу?
Эмэгтэйчүүдийн 7-9 % нь огт дур тавьдаггүй гэнэ. 15-20% нь л жинхэнэ утгаар нь таашаал авдаг гэнэ.
Хариулт: Хэрэв эр хүн эмэгтэй хүний худлаа дур тавьж байхыг мэдээд ганц удаа ч болов хэлсэн байхад цаашид өөртөө итгэлгүй болж, чамд таашаал өгч чадсангүй гэж өөрийгөө болон чамайг хардаж эхэлнэ.