Миний амьдрал уйтгар гунигаар дүүрэн байх юм…

88388638

Сайн байнуу. Энэхүү захидал очих өдрийн мэнд хүргье. Надад энэ сайт их таалагддаг. Тэгээд л өөрийн тухай бичихээр шийдлээ. Надад зөвлөөч. Хүмүүс минь. Би их ганцаардаж байна. Найз нөхдөөсөө хөндийрээд, заримдаа өөрийгөө би хүн билүү гэж бодох боллоо. Амьдралаас, нийгмээс тасарч байгаа л юм шиг байна. Би 29 настай, царайлаг, дээд боловсролтой, хүмүүжилтэй айлд өссөн эмэгтэй. Багадаа их эрх танхи өссөн. Айлын том охин. 1 эрэгтэй дүүтэй. Дүү маань надаас нилээд хэд дүү. Тийм болоод ч юмуу эрх танхи өссөн. 10  жилээ төгсөж их сургуульд орж сургуулиа амжилттай төгссөн. Оюутан байхдаа хичээлдээ сайн сурахыг хичээдэг идэвхтэй оюутан байсан. Оюутан байхдаа ч ер нь эр хүнтэй дотно нөхөрлөж байгаагүй даруухан охин байсан. Номын санд хичээлээ хийсэн тийм л оюутан байсан. Тэр үед найз залуутай болохыг их хүсдэг байсан. Бүх талаараа аятайхан дажгүй надад маш их таалагдах тийм л хүнтэй учрахыг хүсдэг байсан. Гэвч тийм хүнтэй тааралдаагүй ээ. Дотроо ямар их хүлээдэг байваа. Надад л таалагдах тийм л хүнийг битүүхэндээ гарч ирэх байх гэж хүлээдэг байлаа.

Миний хувьд гэр сургууль, номын сан гэсэн 3 зам л байдаг. Сургууль дээрээ ангийн нийлдэг хэдтэйгээ юм ярьж суудаг. Сайхан л байсан оюутны 4 жил нэг л мэдэхэд сургуулиа төгсөж ижилдэн дассан найз нөхдөөсөө салж амьдралын их далай уруу орсон. Сургуулиа амжилттай төгссөн ч ажил хийгээгүй 5 жил болсон л доо. Анх ажил голдог байлаа. Тэгээд ч ажил олдохгүй байсан. Сургуулиа төгссөний эхний жил нь эмээгийн бие муудаж хагалгаанд орж, хагалгааны дараа би ажилгүй болохоор би харах болсон. Нагац эгчийндээ эгч бид. Эгч ажилдаа явдаг өдөрт эмээгээ асарч  жил болсон. Дараа хавараас эмээ минь бие нь сайжирч хөл дээрээ боссон. Тэгээд 1 хэсэг ажил хайж явсан л даа. Тийм ч их удаан яваагүй ажил олдохгүй юм байна гээд гэртээ суусан. Нилээд удаан суусан. Энэ хугаацаанд их ганцаарддаг байсан. Найз нөхдөөсөө хөндийрсөн. Санаа зовоод ажилгүй нөхөр хүүхэдгүй ганц бие гэдгээсээ санаа зовоод холбоо ч барьдаггүй болсон. Багийн л ганц 1 найзтайгаа  л холбоотой байдаг байсан. Удаан ийм байхаараа муухай ааштай болоод л байх шиг болсон. Их сургуулийнхан маань ажилтай, гэр бүлтэй болцгоосон. Нийлдэг найзууд маань бүгд л хүнтэй сууж ээж болцгоосон. Тэдэнтэй уулзахаасаа ч санаа зовоод тэр болгон ярихаа  ч больсон. Хааяа л уулзана. Намайг хүнтэй суусангүй, хүн голоод яваад байдаг бололтой гэцгээгээд байдаг юм их сургуулийн найзууд. Гэрийнхэн маань ч гэсэн яагаад хүнтэй суухгүй байна гээд л. Манай найз нөхөд, дүү нар, гэрийнхэн, таньдаг хүмүүс гайхаад л байдаг. Харахад дажгүй, хөөрхөн, царайлаг хэрнээ юун болдоггүй юм бол чи л их хүн голдог  байх гэцгээдэг юм. Үнэндээ бол тийм тал бас байгаа л даа. Хүмүүстэй уулзаж танилцаж  байсан. Таалагдах хүн гарч байгаагүй. 1 залуу  байсан гэвч бид бүтээгүй удалгүй салсан. Дараа нь 1 хүнтэй байсан. Би тэрийг гэдэг байлаа гэвч хүний хайр даахгүй хүн байсан. 3 дахиа бас л муу хүн байсан. Би ийм азгүй болоод л тэгсэн байх гэж боддог байлаа. Тэгээд 2 жилийн л өмнөөс хөдөө явж ажиллахаар болсон. Арай гэж л ажилтай  болсондоо маш их баярласан. Тэр үед ээж минь хүнд хагалгаанд орж би эмнэлэгт сахисан. Ээжийгээ 2 хөл дээр нь босгоноо гэж бурханд залбирдаг байсан. Ээж минь эмнэлэгээс гараад би ээжийгээ сар гаран сахисан. Тэгээд хөдөө ажилын санал гараад ээж минь миний охин ажилтай сайхан хамт олны дунд ороод ажил хийж амьдралаа бодсон дээрээ би  хэдий зүгээр болно гэж чамаар асруулах вэ гэсэн. Хөөрхий дөө эх хүний сэтгэл ямар агуу юм бэ. Тэгээд л би хөдөө явж ажиллахаар болсон. Тэнд бүх юм нь цэвэрхэн, тохилог хүмүүс нь ч их сайхан  санагдсан. Анх удаа тийм том газар ажиллаж байгаа надад сайхан байсан. Зарим нэг ааштай хэцүү хүмүүсийг эс тооцвол. Өдөр болгон ээжтэйгэ ярьдаг байсан. Амьдрал гэдэг дандаа жаргалтай, элэг бүтэн байдаггүйг ээжийгээ өнгөрөхөд мэдсэн. Намайг хөдөө байхад өнгөрсөн. Ээжтэйгээ амжиж уулзаж чадаагүйдээ сэтгэл минь одоо ч гэсэн гонсгор байдаг. Хагалгааны дараа 3 сар л болсон ээж минь. Аав минь ээжийг сайн асарсан. Аав минь ээжид их хайртай байсан. Тэгээд л би эмэгтэй хүн өөртөө хайртай  эртээ л суувал жаргалтай байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэнд байхад хүмүүс намайг гэдэг байсан л даа гэвч эр хүнд яагаад ч юм итгэх хүсэл минь байхгүй болсон. Өнгөрсөн өвөл цомхотголоор ажлаасаа гараад одоо ажилгүй гэртээ л байна. Өдөржингөө л гэртээ. Гэрээс ч гардаггүй хүн болсон. Уйддаг. Бас их ганцаарддаг. Манай хамаатны дүү нар хүнтэй сууцгаагаад,  ажил төрөлтэй юм бүхэн байхад надад юу ч алга. Хэдэн сарын өмнө хайртай эмээгээ алдсан. Одоо надад аав дүү 2 минь байна. Би хамгийн хайртай хүмүүс минь тэр 2 л байна даа. Би сайн ханьтай, хөөрхөн хүүхдүүдтэй болохыг  их хүсэх л юм даанч амьдрал гэдэг санаснаар болохгүй юмдаа. Би их азгүй хүн юмаа. Надад болж байгаа юм юу ч алга. Ажил  төрөл ер нь бүтэхгүй юм. Ажил ч үгүй, хань ижил, үр хүүхэд ч үгүй гэрийн буг болж байна. Аавдаа нэмэр болж бүх л юманд зүтгэдэгээс нь жоохон ч гэсэн хөнгөлөх юмсан гэж бодох л юм. Болохгүй юмдаа. Хааяа хүмүүстэй танилцах л юм. Даанч онцгүй хүмүүс байх юм.

Тийм хүмүүст  дургүй цагийн гарз. Эрчүүд надтай уулзахаараа л зугаацах, унтах гэх юм.Уулзаад л үнсэх гэх юм, унтах гэх юм. Худлаа сайхан амлалт хэлнэ. Гоё сайхан үгийг урсгаж гарна. Надтай үргэлж хамтдаа биздээ, чи ганцхан минийх шүү, би чамайг алдмааргүй  байна, би чиний амьдралыг өөрчилж чадна, чамайг юугаар ч дутаахгүй гээд л ярьж өгнө. Тийм хүмүүсийг хараад уур минь хүрдэг, заримдаа инээд ч хүрэх шиг. Ганц бие эрчүүд нь таалагдахгүй юм. Ярьж байгаа яриаг нь сонсоод л ер нь биш юмаа л гэж бодогдохоор. Гайгүй таалагдсан нь эхнэртэй. Би тэдэнд эхнэртэй хүнтэй уулзддаггүй ээ гээд л дахиж уулзддаггүй, тийм хүмүүст дургүй, үзэн яддаг, эхнэрээ хуурч байгаа хүн яавч олигтой хүн биш гэж боддог. Би уг нь хүмүүжилтэй, муу зуршилгүй, царайлаг, хөөрхөн, сургууль төгссөн, замбараагүй явдагүй, хүмүүжилтэй хэрнээ яагаад ингээд ганц бие явж байгаа юм бол, заримдаа юм шударга бус байх юм. Би хүнийг хайрлавал үнэхээр хайрлаж, халамжилж чадна. Тийм их агуу хайраар хайрланаа л гэж боддог. Ер нь би их романтик л даа. Сайхан, ухаалаг,боловсролтой ноён нуруутай,буурьтай, түшигтэй тийм эрчүүд байхгүй юм байхдаа. Миний үеийнхэн бүгд л хүнтэй суучихаж, би л үлдэж байна. Ингэж яваад 30 хүрлээ. Гайхалтай, жинхэнэ эрийг хайсаар явнаа. Чи минь хаана явна вэ?

секс.мн дээр ирсэн захидал

51 Comments

  1. yah ve says:

    sainuu bichseniig chin unshaad yg nadtai adilhan yum bn gej bodloo bolovsroltoi eldev muu zurshilgui eldew muu yavdalgui tsaraini huvid bi uuriiguu tiim ch tsarailag huurhun busdaas iluu deer gehguilde gehdee busdiin door orhoorgui bh gej boddog bolson( ergen toirnii humuus nmg magtaj uneleheer n uurtuu itgej baga zereg uneldeg bolson) daruuhan (emegtei hun daruu tuluw juramtai bh yostoi gej boddog humuujil maani ene ldee) gehdee ene daruu bdal maani neg bodliin namaig booj hyzgaarlaad bh shig emegtei humuustei gaigui haritsdag ch eregtei huntei bhdaa yahaa ch medehgu yum bi sayhan 23 hursen teghed odii hurtel neg ch huntei uyrhej uzeegui umnu n humuusiig haraad yu yu ch boloogui bj dotno haritsaand orood uzchihsen boyfriend girlfriendee bainga solidog humuusiig haraad huntei uyrhehees emeedeg gevch odoonoos gantsaardliig mederch bn tgd gaigui zgr l neg engiin setgel saitai nztai bolmoor bn gehdee bi huntei uyrheh yamar ch turshlaga bhgui yu yarihaa ch medehgui yum nadad tuslaach

  2. adil busgui says:

    Сайн уу өөртэй чинь танилцахыг маш их хүсч байна. Хэдий хугацаа их өнгөрсөн ч гэсэн. Чамайг энэ site.d ордог хэвээрээ гэж бодож байна. Яаж холбогдох вэ? Нээрээ админаас миний email хаягийг авч болох байх тэ?

  3. mglnarshii@yahoo says:

    сайн уу.. намайг баака гэдэг л дэ.26 н настай. би солонгост ажилдаг энд ирсэнээс хойш 3 жил онгочээ. би бас тийм үзэлтэй гэхүүүдээ аймар ганзаарддаг.тэгээд охидуудтай уулзий гэхэээр таалагдах охин бүсгүй 1 ч таарахгүй юмаа. бүгдээрээ архи юм уу . тамхи татах юмуу.үгуй юмаа гэхэд хүмүүжилгүй занбараагүй байх юм монголдоо очоод тийм ухаантай,хүмүүжилтэй охин заавал олох бноо.би өөрөө царайлаг,өндөр биээ маш сайн даасан залуу гэж боддог… таний бичсэнийг ойлгож бна хусвэл надруу майл бичээрэй…….

  4. TTT says:

    Yamarvaa neg yum gadaad orchintoigoo hariltsan uilchilj baij iluu ongo oron gyalalzdag. Chi doorhi jisheenuudiig har:
    1.Hashaand yavahgui olon jil bolson sain mashin evderch zeverdeg bol, yavj baisan huuchin tereg iluu sain baidag
    2.Hoid solongos busad uls ornuudtai hariltsdaggui yamar baidaltai baidag bilee? Getel neelttei gadaad bodlogo baridag uls gurnuudiig hariltsuulaad har. hun ch gesen uls orontoi adilhan.
    3.Yavsan teneg suusan tsetsnees iluu
    4.Yavsan nohoi yas zuuna.
    5.Yu ch hiihgui suusnaas yum hiigeed aldaa gargasan n iluu. Yagaad gevel chi eniig ingej hiij boldoggui yum bna gesen medleg olj avch bgaa.
    Geh met zondoo jishee bn. Za tehleer chi margaashnaas ehleed buh zuilee shineer ehel.

  5. oyunaa says:

    sainuu busgui mini . chamd gej helehed demii giyuereed gertee suulgui gadaad helnii medlegee deeshluuleed magistrt tsaash surahaa bod . yagaa ch ugui hotsrogdono shuu, tsaash uuriiguu hugjuuleed suraltsaad yavtal ayandaa chinii ene asuudlaas garah garts garaad l irne.uudrug bai,uragshaa yagaa ch ugui uuriiguu hugshirluu gej buu bod ert huntei gerlesen huuhnuud daraa ni uuriiguu hugjuuleh tsag gargaj chadahgui boloh ni olontaa bdag odoo bgaa bolomjoo zuv ashiglaarai,gegeeleg saihan ireeduiumnu chin bgaa gedegt itgeerei

  6. alimaa says:

    чи их сайн бүсгүй байна. чам шиг ийм сайн залуу эмэгтэй хун ховор л доо. чи их хүмүүжилтэй, ухаантай сайн бусгуй бна даа. би баярлаж байна. монголд ийм эмэгтэй хун байхгүй юм шиг санагддаг болчихсон байсан юм.
    эрэгтэй хун байсан бол чамтай танилцахийг хусэх байж дээ.
    хүнтэй суух гэж яараад яахав дээ. нэг л өдөр болно. битгий яараа.
    төгс хүн гэж байхгуй шуу дээ. яарч байгаад авгайтай хунтэй л битгий суугаарай даа. чи шударга юм шиг надад санагдлаа. сайн бна. би чамайг унэлж бна.
    чамд сайн хун таараасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Сайхан амидраарай.

  7. Oh Dear says:

    Бусгуй минь дээ битгий гунигла. Би чамайг их зантай юм голж шилдэг оорийгоо дээгүүрт тавидаг гэж хэлэхгүй ээ. Чиний гол асуудал чинь [Чи хэтэрхий бурэг оортоо итгэлгүй юм бн, бас их амархан сэтгэлээр унадаг). Хамт гадуур явах найзууд олдохгуй бол танилцах сайт энэ тэрээр орж хумуустэй танилц,ажил хайгаад олдохгуй бн гээд битгий шантар битгий ич хун заримдаа хэдий бурэг ч оороосоо их тэвчээр гаргаж, зоригтой цовоо байх хэрэгтэй. Хунтэй суух бол яахав дээ хэт яараад тэрэнд шаналах хэрэггүй.Эхлээд оортоо сэтгэл хангалуун ажилтай монготэй болох хэрэгтэй. Хэл ус сайтай бол орчноо солиж гадагшаа сургууль соёлд явах талаар судал.

  8. anjgaa25@yahoo.com says:

    би ч бас ганц бие гэхдээ амьдралаа боцгох гээд завгүй бгаа заримдаа ч бага зэрэг гуних үе байдаг гэхдээ эрэгтэй болохоор арай гайгүй унших эсэхийг чин мэдэхгөи юм гэхдээ миний бодлоор алдаад байх ю бгаан ганц хоёр ч гэсэн залуутай уулзаж үзээд туршлага хуримтлуулаач? туршлагатай байж хэн нь сайн хэ нь мууг ялгана шд тэгэхгүй нэг бол хөгширлөө гээ л хэнтэй ч хамаагүй эсвэл тэнэг юмнууд гээ л яваад байж болохгүй бхаа за за би дахиж юм бичихгүй ээ

  9. anjgaa says:

    за би ч илүү бх л даа гэхдээ энэ янзаараа хэзээ ч нөхөр энэ тэрд гарахгүй л бх даа өөрөө нэлээн сэхүүн зантай юм биш үү. Дээр бичсэнээр генералтай суухын тулд эхлээд дэслэгчтэй суудаг байх шүү. Хүн голоод яваад байвал нээрээ эмээ боллоо удахгүй. Болохгүй бол сэтгэлзүйчид хандаж амидралийг арай өөр нүдээр хар дээр нь жоохон шоуд янз бүрийн хүмүүстэй уулз ажилд ор зохицох гээд оролд нийгэмш нийгмээсээ бүр тасарлаа. зөндөө юм яричлаа хэхэ за танийг юм даа жоохон дагуулж юм үзүүлмээр санагдчлаа хэхэ би чиний дэргэд насаар бага ч гэсэн зовлонг чинь ойлгож бна тусалмаар л бна. Тэгээд хүмүүсийн зөвөлгөөг битий бас бүү ойшоогоорой жоохон тогтож хараарай даа хөгийн юмнуудад цаг зарцуулахгүй гээд яваад байх хэрэггүй шд ммм??? гүүд лаак ёо ямар их юм биччих вэ уучлаарай монголчуудаа гэхдээ сэтгэлээсээ бичлээ шүү өмнөөс чинь санаа зовлоо…

  10. jeki says:

    өөрөө өөртөө өгсөн рэйтэнгээ жаахан буулгаа өөрийгөө хэт үнэлээд байна

  11. Sarnai says:

    Хайран сайхан залуу насыг гэртээ уйдаж өнгөрөөгөөд байхдаа яадаг байна аа…
    цалин бага гээд ажил хийхгүй эсвэл ажил олдохгүй байвал дэлгүүр ч болохнээ түрээслээд ажиллуулаад мөнгө олоод яваач!
    хаяа залуустай шоудаад аываачээ, сэксдэхгүй л байхгүй юу, хөөрхөн юм бол залуус хуйлардаг даа, даалгуулаал галалзаад л яваач! заавал сэксдэх албагүй …заримдаа бэлгэвчтэй сэксдсэн ч ядын кккк

  12. hot says:

    би чамд энэ коммт дээр хэний ч бичээгүй зөвөлгөө өгий чи бөөд оч чи угтай байж магадгүй өөрөөр хэлбэл бөө болох хүн байх……….

  13. сайн уу найз минь. миний бараг бүх зүйл бараг чинийхтэй төсдөөдүү би одоо амралтаараа гэртээ ээж аавтайгаа л байна. би чамаас хоёроор дүү. нас гэхдээ хүнтэй суух болсон. би ажил төлрөлтэй бас найз нөхөдтэй. Эрэгтэй хүний тал дээр бол яг ч чамтай адил санаанд тааарах эрэгтэй хүн ховор байдаг юм. Энэнээс илүү нь байгаа гээд явсаар байгаад тэрнээс илүү нь олдоггүй юм. би заримдаа их л ганцаардаж бас харамсдаг юм. эрэгтэйчүүд гоё үг хэлээд л өөр хүмүүстэй амархан учирдаг юм. Тэвчээргүй байдаг юм. гэхдээ чиний хувьд бол эхлээд эрэгтэй хүн биш мэргэжлээрээ сайхан ажиллах хэрэгтэй. хүмүүсийг аль болох ойлгоод өөрийнхөөрөө байлгах гэсний хэрэггүй тэд тусдаа хүмүүс бас өөрийн гэсэн ертөнцтэй. харин чамайг биш чи өөрийнхөө хайртыг өөрөө л ол. тэгээд дараа нь харамссан ч яадаг юм бэ. би өөрөө олсон тэгээд болсон гээд явж бай. намайг хүмүүс чи эмчид үзүүл, чи онгон эмээ боллоо гэдэг байсан. би тэр болгоныг тоогоод эмчид үзүүлээд бас нэг их сайн биш хүнтэйгээ унтсан аль нь ч надад хэрэг болоогүй. тийм болохоор чи өөрөө өөрийнхөөрөө л яв. чи юуг зөв гэж бодож байна түүгээрээ яв. хүн ганц л удаа амьдрана. гэхдээ өөрийнхөө зөв гэснээрээ яв. гэхдээ хүний сэтгэлд үзээгүй юмаа үзэх юмсан гэж бодож явдаг юм. бүх зүйлийг сайнаар бодож болохгүй сайн юм саар юмыг заавал дагуулдаг юм. энэ бол хорвоогийн жам. нар байдаг бол сар байдаг. гэрэл байдаг бол сүүдэр байдаг юм.

  14. Curtis says:

    Дээд талийн залуу яасан гоё хэлэвээ! чи өөрийгөө царайлаг ухаантай гээд бодчихсон тэнэг хүүхэн байна шдэ! Шал тэнэг юм! Эр хүн гаднаа ямар байх нь хамаагүй шдэ Дотороо гоо сайхан байвал болоо юм бишүү

  15. A guy says:

    хатуухан хэлие!Тэнэг л хуухэн гэж энийг хэлдэгийн.Чи номын санд суугаад хичээлээ хийдэг байсан бол чамд ажил олдож л таараа,чи сайхан царайлаг чини унэн бол нохороо байг гэхэд найз залуу олдож л таараа. Чи зугээр л оорийгоо гайгуй гээд бодчихсон нэг муу маягтай новш бн. Олигтойхон эрчүүд хэзээ ч тийм хуухэнтэй суухыг хусэхгүй,усрээд унтаад усвэл л гэсэн бодолтой байгаа. Чи зугээр худлаа том том баалгуй олдсон ажлаа хийгээд олдсон залуутайгаа учраад жаахан яваад уз.Тэгээд цаашаагаа чамд боломж байвал ажлаа соли залуугаа соли! Чи ингээд гэртээ суугаад байвал жинхэнэ адгийн шаар л болно. Эрчүүдээ омоороод хэлэхэд унтая ,унсэе гээд хэлчихлээрээ л муу эр болдоггуй байх шуу!Муу сайнийг ни дугнэд цэнзүүрээ сайжруул.

  16. asiana.asie says:

    Чамд ч юу гэж хэлэх вээ дээ. Жинхэнэ ёоётой гэхээс үг олдохгүй нь. Чи хэт төгс амьдралын хүсээд байга юм биш үү айн. Тийм төгс залуу олдоно гэж бодож байгаа бол тийм төгс бүрдсэн тийм орон руу явсан нь дээр биз дээ. Тиймгүй бол гайгүйг нь олоод хамт амьдар. Яадахдаа чи амьдрал гэдгийг амсаагүй байж юун их юм бодчихсон бүсгүй вэ. Амьдрал нэг иймэрхүү л байдаг юм. Амьдрал чамд сайн сайныг өгнө бүх зүйл байна гэж бодож байна уу. тэгэж бодож байгаа бол эндүүрэл. Хэрэвзээ чи ингээд л яваад байх юм бол чамд хэн ч олдохгүй. Хөгширч үхэхийнхээ өмнө л тэр үед юу гэж би ингэж бодож байваа гэх вий. Тэрийгээ лсайн бодож явдаа. Чи эрчүүдийг эхнэрийнхээ араар тавидаг олиггүй эр хүмүүс гэлээ. Юун хачин бодолтой юм бэ дээ. Чадаж байвал болж л байна ш д. Яадгийн нүүр байвал үнсээд нүх байвал чихээд сэтгэл ханамжаа авч л байвал болоош дээ. Чадаж байгаад нь баярлана ш д. Харин чи өөрийгөө хар л даа тэнэгтээд тэр нь ийм энэ нь ийм гээд. Ингэхэд чи өөрөө хэн болчихоод тэрийг нэнэийг гоочлоод байгаа чинть ойгохгүй байна. Олигтой сүхээтэй амьдрал үзсэн байсан бол өдийд чи хүүхэдтэй нөхөртэй л байж байсан ш д

  17. YOOOX says:

    Yooh yasan ch gutrangi yum be dee!!!!!!!!!!! Unshssan chini buur durgui hurchlee. Amaa angaisan angaihai yumuu haashaan 🙁

  18. OMG says:

    Chamd ajil oldohgui baigaad bi mash ih gaihaj bna,uneheer ur chadvar ezemshij deed surguuli togsson mergejilten us agaar shig heregtei bna shde ene niigemd,ondoroor ch tsalinjuulj bgaa.
    Arai chi hudlaa bagsh nart taalagdah gej idevhitei tsarai gargaad hudlaa nomiin sand suuj heden nom huulj referat hiij bgaad togstsiin bish bizde?
    Manai alban gazar suuliin 10sariin tursh 4-5 mergejliin hvn ajild avah zariig mgliin tomoohon soninguud deer angli-mgl hel deer taraagad shaardlagad niitseh hvn irsengui,het ondor shaardlagtai bolhoor irdgui muu,esvel baiguullagiin ner svrnees aigad baidimu
    sayhan neg shineer TIS-iig togsson zaluu ajild orson udalgi garsan engineer-eer togsson gej bgaa pifagoriin theorom medehgui
    bi chamaig muu chadalgui geed uguisgej bgaan bish gol ni oortoo itgeltei bai hvnd yu chaddagaa uzuul,chi ter shaardlagudig bugdiig biyluuleh albagui ehleed ooriigoo busdad hen be gedgee taniulj,mergeshsen mergejilde garamgai gedgee l harulchih
    neg uyee bodohod toriin baiguullaga-uud ch gsn tanil talaa geheesee iluu ur chadvartai bolovson huching ajild avahiig ermelzeh bolson
    bas nuhuriin tal deer neg zuil zovlhod Radical-tai sanal neg bna,gants biy humuus hvn bish yumuu gedegt gaihaj bna,harinch chi ajil torol, hiih zuil ihtei bol yun ter gansrah chamd tiim zav oldohgui
    suuliin uyed bolovsroltoi emgteichuud ih oroi gerleh bolj niigemd iluu huchtei bair suuritai bolson,bi ooroo ert gerlsen l dee…haraat bus biye daasan emgteig sonirhohgui hvn gej bhgui,bas mgliin erchuud hadand avirchagui ni lavtai hvnii amidral gentiin yavdlaar duuren gedeg unen chi niigemsh,hamgiin turund ajil toroltoi boldoo oor yu helhev

  19. muugii says:

    zurhend urchlee suudaggui gej zugeer ch neg ug bishdee….humuus nas yvlaa zaluu nas ene ter geel surhii yrih ym…buh l nas hunii amidraliin saihan uy shdee…..uhehiin umnuh muchduu ch hun zaluugaaraa baih heregtei …..setgeleeree….

  20. baldag says:

    хөөрхий цагаан морьтой ханхүү мөрөөдсөн жаахан охин шиг. чи өөрийхөө төлөө тэмцэхгүй бол хэн чамайг гэхэв дээ гэртээ суугаад байлгүй хурдан ажил олж хийж хамт олонтой бол ингэж удах юм бол онгон эмээ болно шүү. АМьДРАЛ ҮРГЭЛЖ САЙХАНААРАА

  21. bayar says:

    Надад чаний бичсэн шиг даруу ухаалаг ,элдэв замбараагүй явдалгүй, гэх мэт зан ааштай бүсгүйчүүд таалагддаг.Хэдий ийм зан ааш байгаад их зантай биеэ тоосон бол онцгүй. Над шиг ийм бүсгүйчүүд таалагддаг залуучууд зөндөө байгаа хэрвээ чи үнэхэээр ийм бол чамайг гэх залуу удахгүй гарч ирэх болно.битгий сэтгэлээр унаад бай сэтгэлээр унхаар царай зүс чинь гундаад бүх юм чинь бүтэлтэй болохгүй байгаа юм 30 нас гэдэг бол тийм хөгшин нас биш. Нас бол нээх асуудал биш гол нь чи өөрөө л өөдрөг бай.Удахгүй чамайг гэх залуу гарч ирнээ.За амжилт хүсье бүсгүй минь чи чаднаа.

  22. ®yuk says:

    aaaiiishh…mongolchuudiin setgelgee hugjih bologui l bnda. end bga commentuud hereg alga. hen negnees iluu zovdog hun gej baihgue, teriig oilgo hunuse. zovlon bur ezendee l hangalttai zovlon.
    uuriiguu magtaj bichsen ni ta nart gaihuulkaj bish harin yu mederch baigaagaa oilguulah uudnees l bichsen baina. ta nar uursduu harin het bie tootgoochij, uur hun uursduus chini iluu geheer hor shar chini hudluud bnu kk. unen urgelj shan baidaggui, uneniig medhiin tuld tuuniig daahuits chadaltai bh heregtei. ta nar bol unenees zugtaj amidardag humus.
    harin ene emegte ali boloh unenee bichsen bn, eldev hachir nemelgui.

  23. Дажгүй цэвэрхэн залуу says:

    Хэ хэ би гайгүй царайлаг, боловсролтой, ухаалаг, ирээдүйтэй дажгүй залуу. Чамд бол найдвартай таалагдана. Гэхдээ чи өөрөө миний шалгуурыг хангахгүй юм байна. Өөрийгө өлаг гээд бодчихсон мөртлөө ажилгүй, зожиг бас хөгшин. Тэгэхээр миний найз дээгүүр сэвж явахаар залуучуудад тавьдаг тэр өндөр шалгуураа багасга за. Бас гололгүй юу хамаагүй олж хий. Тэгээд зүгээр л өөртөө хэр таарсан хань ижилтэй болж сайхан амьдар.Хүн байгаа юмнаасаа таашаал авч амьдрах сайхан ш дээ.

  24. Ramirez Sanchez says:

    Айвал буу хидэг дээ чиний заяний хани хаана эхэтэй бжил бгаа санаа буу зов.

  25. Ani says:

    заа Нөxөргүй бол үxчиx биш дээ. юунаас н ичдийн. гадуур дотуур сайн явж бай. тэxгүй бол яаж Xүнтэй танилцдын бээ. мэдээж гэнэт 1 Залуу – Би нөxөр чин болоэ гээл Xаалгыг чин тогшиxгуй н лавтай ш дээ. Чи аягүй бол Залуучуудт уулзангуута Зовлон яричдаг бxаа. Xун зовлон тоочоод бга Xүнээс бушууxан Зайгаа авдын ш дээ. Гутранги үзлээ xаяад жааxан Шоудаж нтр явал да. тэгxгүй бол Xүнтэй танилцаxгүй шдээ.

  26. Xongorzul says:

    Zugeer l saihan segsiitel sexdeh heregtein bna daa. Emegtei hun udaan sex hiihgui bolhoor oortoo itgelgui boldog gesen ter yum bailgui dee

  27. Special One says:

    10 хуруу тэгш хүн хайсан тэнэг эмэгтэйчүүдийн нэг нь л байна тийм хүн байдаггүй гэдгийг эмэгтэй хүмүүс хэзээ ухаарах юм болдоо одоо 29-тэй байгаа дээрээ л хүнтэй суухаа бод 30 гараад ирвэл магадлал улам л буурна шүү эртхэн энэ байдлаасаа өөрийгөө гаргаж амьдралаа зохио л гэж хэлэх байна даа

  28. EDIT says:

    ЗАЛУУ ХҮН БАЙЖ ИЙМ БҮТЭЛГҮЙ ЮМ ЯРИАД СУУЖ БОЛОХГҮЙ ШҮҮДЭЭ.ЧИ ӨӨРИЙГӨӨ БИ БҮТЭЛГҮЙ БАЙНА.НАДАД ЮУ Ч АЛГА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЧИН БУРУУ.ЧАМД ЗАЛУУ НАС БАЙНА ШҮҮДЭЭ.ЧИ ЗАЛУУ ХҮН ЧАМД БҮХ БОЛОМЖ БАЙХАД ЯАГААД ИЙМ ӨЧҮҮХЭН ЮМЫГ АСУУДАЛ БОЛГООД БАЙГАА.ЭНЭ ЧИН ЮУ Ч БИШ ШДЭЭ.ХҮН ҮҮССЭН АСУУДАЛДАА ОРООГДОЖ ЯВАХ ЕСГҮЙ.ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛЫГ ЧИ Л ЗАСАЖ ЗАЛРУУЛАХГҮЙЛ БОЛ ӨӨР ХЭН ГЭЖ?…БҮХ АСУУЛТЫН АРД ЧИ Л БАЙГАА

  29. Bumbanaa says:

    найзаа бүх зүйл сайхан болно гэсэн итгэл мөрөөдлөө битгий орхиорой.

  30. Radical says:

    Чамд нэг л юм хэлье. Заавал хунтэй суух гэж яарах ямар хэрэг байна? Хунтэй суугаагуй эмэгтэй хун ямар хун биш юм уу? Ухсэнд нь ганц бие гэдгээсээ ичдэг байнаа! Харин ч сайхан шд. Хуний эхнэр болж хуухдэд даруулж хайран залуу насаа алдаж явснаас ганц бие байна гэдэг бол гайхамшигтай сайхан эд дээ. Чамайг хунтэй суухгуй байна гэж гайхдаг хумуусийг ул тоох хэрэгтэй шд. Эмэгтэй хун заавал хунтэй суух албатай биш. Эрэгтэй хун ч гэсэн. Энэ хорвоо дээр ганц бие байх шиг эрх чолоо байхгуй дээ :))

  31. barilgachin says:

    Яасан биеэ тоосон их зантай хүүхэн бэ. Залуучууд ийм хүүхнүүдэд дургүй байдаг. Одоо ийм насанд чам шиг ганц биеээрээ явж байсан залуу олдохгүй л дээ. Дандаа ар гэртэй авгай хүүхэдтэй. үгүйдээ л гэхэд дагавар хүүхэдтэй нтэр л тааралдана. Сэхүүн зан гаргаад байлгүй ямарч хамаагүй ажил хийгээч. Номын санд сууж диплом дээрээ худлаа гайгүй дүн авч төгссөнөө хүн өөрийгөө аймар лаг болчихлоо гэж эндүүрдэг юм шиг байгаа юм. Тэгвэл тэр чинь эндүүрэл за. Бас өөрийгөө царайлаг хөөрхөн нтэр гэж хүн амьтан голж шилэхээ боль. Одоо таны царайлаг энэ тэр чинь хэнд ч хэрэггүй болсон. Хурдан хүүхэд гаргахгүй бол хэнзрээд тэнэг боллоо хүүхэд чинь. Аяга цайгаа хувааж уух хүн эртхэн олж ав. Архичин дээрэмчин алуурчин тонуулчин ч байсан яадаг юм. Хүн л бол хүн.

  32. Залуу says:

    Хэрэв чи жаахан залуу байсан бол, өөрөөр хэлбэл надаас нэлээд хэд эгч байгаагүй бол чамтай дуртайяа танилцах байлаа. Өөрийн чинь насны тохьтой эрчүүд олон байгаа. Эхнэрээсээ салчихсан ч юм уу, гадаад байгаад ирсэн ч юм уу хамт амьдрал эхлүүлээд аваад явчих хүн хайсан монгол залуус бас л чам шиг гунихраад явж байгаад итгээрэй. Үлгэр шиг учрал болно, итгэлтэй хүлээж л бай. Аз гэдэг бас аз тохиох нөхцөл бүрдсэн үед ирдгийг санаарай. Идэвхтэй, баяр баясгалантай амьдар л даа, ертөнцийг өнгөлгөөр хар. Сур, олон нийтийн ажилд оролц, ажилла, магадгүй бясалгалд яв. Нас чинь яагаа ч үгүй байна. Хамгийн гол нь тайван. Чамд хүлээсэн аз жаргал чинь удахгүй ирнэ.

  33. Lonsdale says:

    уучлаарай өөрт чинь жаахан эвгүй коммент үлдээсэн бол ……
    Үнэндээ бол чиний тэр хайгаад байгаа цагаан морьтой ханхүү чинь хаана ч байхгүйээ ямар ч хүн өв тэгш байдаггүй юм . Бас чиний өөрийгөө (Би уг нь хүмүүжилтэй, муу зуршилгүй, царайлаг, хөөрхөн, сургууль төгссөн, замбараагүй явдагүй, хүмүүжилтэй )ингэж боддог чинь туйлын буруу л даа чи өөрөө өөрийгөө хэт их дөвийлгөж бодоод хүн амьтан голж шилж явсаар байтал зожигийн туйл болсон юм шиг байна.Найзууд байхгүй гэдэг чинь чамайг жаахан хүйтэн зожиг гэдгийг чинь хэлээд байна хэдийгээр чамд хүмүүжилтэй, муу зуршилгүй, царайлаг, хөөрхөн, сургууль төгссөн, замбараагүй явдагүй, хүмүүжилтэй ийм сайн чанарууд байгаа ч гэсэн царайны сайхнаар цай сүлдэггүй л байхгүй юу ямар ч царай муутай эмэгтэй сайхан яриа хөөрөөтэй цоглог байвал эсрэг хүйстний хэнбгуай ч байсан гэсэн аваад суудаг л юм. Тийм болохоор чи эхлээд өөрийн ярианы соёл болон зан аашаа жаахан зас хүйтэн битгий бай. Гадуур дотуур яв юуу гээч чи нэг хэлний дамжаанд орчих ямар ч хамаагүй өөрийн сонирхдог хэлний дамжаанд тэхээр чинь тэнд бас сурч бгаа залуус бүсгүйчүүл байгаадаа тэд нараасаа итгэж болох гайгүй хэдэн найзтай болоод ав тэгээд тэдэнтэйгээ чөлөөт цагаараа pub-д суугаал диско энэ тэрт ороод л яв за юу! 29 гэдэг чинь сайхан залуу нас шдээ одоо л энэ насаа баяр баысалтай сайхан өнгөрөөхгүй бол 5 жилийн дараа хөгширлөө шдээ. Хүн голж болнооо гэхдээ жаахан дотроо бодолтой бай за юу . Мөрөөддөг хүн ер нь л бол таардаггүй юм шүү . Чи өөрийхөө зан араншинг нэг засаарайдаа засаж чадахгүй бол тэгээд гон бие гозон толгой л хоцроно шүү за амжилт шүү!

  34. HI says:

    Sain uu? chinii bichseniig unsshan chine SECRET geed kinonii hesgees sanaand orchihloo. Chinii bichsen buh yum dandaa ugui, bhgui gesen talaas harsan bichsen bna. Hun ooroo ehlej setgeleer bayan bh heregtei, ugui gesen talaas bus, bi tiim saihan yumtai boltson buttsen, udahgui butne gesen talaas, chamd gej zovlohod secret geed kino ch bgaa, nom ch bgaa teriig olood unshaad uzeeree, uneheer hun yu bodno teriigee l erguulj oortoo abdag.

  35. bayaraa says:

    hun er in biology talaasaa davtagdahgui ch gelee niigem talaasaa bol tsoohon l angilal bi shdee jish ee emegtei hun bol (ohin->huuhen->ehner->emee) tsoohon shdee hervee chi ooriigoo ontsgoi goid hun bogood nohor in ch gsen ontsgoi hun baina gej haival ih l udaan haih baihdaa ene baidalaaraa chi oroo bas ih udalgui biologiin ustaj bui zuil angiin ehend baih baih odoonoos ehleed niigemdee orj amidaraa busadtai yari untaj hevtehgui ch gsen yari mergejileeree ajillaj chadahgui baigaa bol yamar ch hamaagui ajil olj hii hunii manduuldag zuil chini naiz nohod hamt olon baidag yum aa bas gertee baigaad l baival han huu tsonhoor chini orj irehgui shdee bodit amidraltai taniltsaa ohin mini bitgii ooriigoo tugj naadah chini jinhene aimshig

  36. nuuts says:

    сайн уу найз мин чи бид 2т адилхан зуйл байна.мини хувид би нохортэй ч гэсэн бараг нөхөргуй хунтэй л адил амидарч байна.тэр хун мини 2 дах ч гэх юм уу.урд н би хунтэй сууж байсан даанч тэр амидрал мин бутэгүй салсан 1 охинтой.одоо суусан хун маани их хэцүү тэр муудалцах уөд мин намайг хоож туудаг эр н бас асуудалтай л амидардаг.би ч гсн ажилгуй гэртэ суудаг ажил хайгад ч олдохгуй юм а.нас мин хогшдоод бга юм байлгуй би одоо 27 той.тэгэд л гэртэ чиний хэлдэгээр буг болод л сууж бна.оноо өглөө 2ула ялихгуй юмнаас болж муудалцсан гэтэл бас л намайг гэрэсээ хоож туугад л тулхуур орxиод зайларай гэх юм надад унэндээ очих газар бхгуй л дэ.сэтгэлээр унад л сууж байна.одоо цаг 9:5 болж байна,бас миний утасийг аваад
    явсан.одоо ирээгүй л бна бодуул гадуур наргиж цэнгэд явж бга бхда.бас бологуй ээ хэл ам хийж муудахараа намайг зоддог.зодоод л хоогоод гаргадаг.дараа н юч бологуй юм шиг гэртээ ир энэ тэр гэнэ шуу дэ.би ч одоо тэвчихээ байж бна.хэдий болтол ингэж амидрах бэ дэ.бушуухан л хэд н цаастай болуул сургуулид явдаг юм уу л гэж бодож бн а.ер н эрэгтэй хумуус муухай юм аа.эсүүл надаа тийм муу н тааралдад бдаг юм уу,за за найз мин хунтэй суух гэж бас ч яарах хэрэгүй шуу хунээ сайн таниж байж л суугарай чамд амжилт хусье.надтай холбогдoj сэтгэл санаагаа хуваалсах бол saruul_tb123

  37. bayar says:

    sain uu busgui mini .. sonin l ym chi ooriinhoo ger tuhailbal oroondoo eregtei hunii zurag ih bain uu haraldaa … bi setgel sudlaach chamd tus boloj magadgui ym bna .husvel bbayar88@yahoo.com tus boloj zovlii gisiin oor ym bitgii bodooroi … tegeed ooroo shiid dee .huuhen mini

  38. nobody says:

    za daa chi bid 2iin zarim yum ih adilah yum gehde bi eregtei sayahan gadaadad surguuli tugsuj ireed ajild orson ee burhan min haanaas ehner olno gej bodoj bn shu ene mgl d bga ohiduud ih sonin bolson bn le gehde bugd bish uu.medeej sain ohiduud zunduu l bga biah ter ni haaguur yavaad bgaag erusuu olj medehgui yum tgeed yadaj bhad bi gedeg hun emegtei hund nileen undur shaardlaga taivdag. odoogoor terend min tentseh hun daanch garch ireegui bn gehde garch irne gej boddog shu tiimees chi huleej l bai chamd taalagdah hun garch irnee bumburtsug buurunhi shu de tegj bgaad neg huntei taarnaa hehe

  39. tugsuu says:

    өөрөө дэндүү романтик байж болохгүй, бас царайлаг, боловсролтой, ажилгүй гэчижээ. ингэж өөрийгөө хэт дээгүүр үнэлээд байж болохгүй, боловсрол гэдэг чинь амьдрах ухааныг хэлдэг болохоос сургууль төгссөнийг батлах цаас биш. амьдралаас их юм хүлээх хэрэггүй, заавал цагаан морьтой ханхүүг өөрөө гүйж ирээд гуйхыг нь хүлээлгүй номын сан, шинэ жилийн баяр, синглүүдийн партигаар хэсэж бай. танилцах сайтуудад бүртгүүл, өөрийгөө хэт дөвийлгөхөө боль, угаасаа чамд зориулаад бэлэн бэлдээд өгчихсөн залуу гэж байхгүй, бүгдийг нь л мяа байхад нь өөд нь татаад өөр өөрсөддөө тохирч уусталаа цаг зарцуулдаг юмаа за юу.

  40. Зөвлөгч says:

    Хүүе ээ чи яасан сонин хүүхэн бэ? Өөрийгөө хөөрхөн сайхан гээд байх юм, хэрвээ тийм бол хүнд өөртөө итгэх итгэл төрж олны дунд орж гялалзаж явах хүсэл төрдөг. Бас оюутан байхдаа хичээлээ сайн хийдэг идэвхитэй оюутан байсан бол ажил төрөл нийгмийн амьдрал гялалзаад л явчихна. Харин чи энэ бүхнээс холуур тойроод байна гэдэг чинь чи хэтэрхий хоосон юманд автжээ. Амьдралын бүх зүйлийг бодитоор хар,,,Идэвхитэй бай үнэндээ нэг төрлийн сэтгэцийн гажиг байна гэхүү дээ, сэтгэл зүйчид ханд, Амжилт хүсье,,, 29 нас гэдэг чинь цэл залуу нас бүү санаа зов

  41. dagii says:

    мийт ми ай вилл гийв уй самтинг

  42. tur says:

    ‘Эрчүүд надтай уулзахаараа л зугаацах, унтах гэх юм’ -өөр яах юм бэ. Хэ хэ.

  43. yncbe says:

    амжилт хүсье. Гэхдээ л чи дэндүү дуугай, ноомой, зожиг болчихсон юм уу даа. гэхдээ тэрнийгээ өөрөө мэдэж байна гэдэг чинь том амжилт шүү. Найз нөхөдтэйгээ нийлж байсан нь дээрээ, найз нараасаа, тэдний найз нартай сайхан танилцаад цугтаа өнгөрөөх цагаа уртасгаад үзээ. Тэгээд л олонтойгоо хөл нийлүүллээд явж байтал нэг юм болно доо. Хамгийн гол нь өөртөөө итгэлтэй, сэтгэл санаагаа өндөр байлга, тэгсэн цагт хүссэн хүнээ олно оо. Уйтгарлаж гуниад яваад байвал юу ч бүтэхгүй.

  44. DDD says:

    Зүгээрээ. Чиний бичсэнийг уншихад чи бол маш ухаантай эмэгтэй байна. 30 нас гэдэг бол одоо л залуучууд чамайг жихнэнэ бодитоор харах нас шүү дээ. Нөгөө талаас яарах хэрэггүй байх. Миний хэлэх гол зөвөлгөө бол бусдад үргэлж нээлттэй бай. Ажил бол олдоно ш дээ асуудал байхгүй. Гэхдээ гайгүй газар л ороод ажил голохгүй хийх хэрэгтэй ямар уг ажлыг дандаа хийх биш. Ер нь харж байхад манайд их сургууль төгссөн залуучууд анх орж туслах ажилтан, хүлээн авагч хийж байгаад л 6 сарын дараа өөр боломжийн ажилд шилжин ажилладаг. Уйгагүй сайн явбал ажил олдоно л доо шантарч л болохгүй ингэж өөртөө итгэлгүй байх муу шүү. Хамгийн хүнд үед итгэл сэтгэлээ л алдахгүй байх нь чухал. Аливаа юманд гарах гарц байдаг гэдгийг л чи өөртөө дахин дахин шивнэж хэл.

  45. bat says:

    Ёоёо ямар мангар юм вэ. Чи яг үнэндээ романтик ч гэлээ биеэ тоосон их зантай юм шиг санагдчихлаа. Энэ хорвоо бүх юм ямагт тэнцүү заяадаг юм. Нэг юмийг олоход нөгөөг заавал золиосолж байж олддог. Энэ бол алтан дүрэм. Яг юуг золиосолсоноо тухайн үед мэдэхгүй ч эргээд харахад заавал нэг юм алдсан л байдаг юм. Энэ чинь их зангийн чинь шан юм биш үү. Тэгээд ч чи амидрал дээр их идэвхигүй байдалтай юм шиг байна. Миний хувь эмэгтэй хүн гар хөлөө хөдөлгөж юм хийж, гэр орнийхоо тодорхой хэсэгт нэмэр болж явах ёстой. Ямар феодалийн нийгэм биш. Тэгээд ч яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүүхнүүд ч гэсэн өөрчдөө бас цагийн гарз тул чамтай унтаад зайлаад өгье л гэж бодно. Миний бодол ийм л байна.

  46. basn says:

    sain u busgui min oyutan bhdaa yu hiij bsan yum be hicheeliin araas guideg hicheeldee sain bsan yum bol yagaad ajild ordoggui yum mergejileere uneheer mergeshij chadsan bol durtai ajildaa oroh bolomj zunduu l bn shde ajil goldog gsn ug u buruu l bn Nz zaluugin huvid bas l oyutan uedee amjuulahguidee gertee suugaad bhaar ajild oroh heregtei nas chin yavlaa ajild orvol chinii buh asuudal chin shiidegdene bh harin sain zuvlugch nztai blhoor bga bol batbayar_032@yahoo.com ruu mail nisgeerei

    amjilt!

  47. mmmmmmmm says:

    чи өөрөө л их голомтгой хүн байна. залуучууд бас ажилд. 25 хүнд нөхөр олдохгүй байхад 29 хүнд нөхөр олдох нь юу бол гэхдээ хүний заяа төөрөг л мэдэх байхдаа. өөртөө итгэлтэй сэргэлэн цовоо бай тэгэхгүй бол царай сайтай байсан өөртөө итгэлгүй тэгээд сэргэлэн биш бол юу ч байхгүй л гэсэн үг

  48. Er hun says:

    юуны чинь өөрийнхөө боловсролд анхаарах. тэртэй тэргүй их сургууль төгссөн гээд байхад.
    харин гайгүй шиг ажил хийх хэрэгтэй. ядаж ажлын хамт олонтой байхад алзахгүй. дундаас нь нэг юм олдож л таарна.

  49. egi says:

    sain uu, chamd ene udriin mend hurgie. Bitgii sanal daa. Nuntei 1 uulzaad l bugdiig medne, tanina gej bhgui sh dee. Minii bodloor chi uuriinhuu umnu uuriinhuu bodloor tom hana bosgochihood heniig ch nevrtuulehgui bgaa yum bishuu. Sain humuus zunduu l bgaa. Uuriinhuu sanaa bodliig uurchilj hunii muug harahaasaa ehleed sain saihan zuiliig ni olj harahiig hicheej bgaarai. Taniltssan hun chini chamaig bas tanihiig husej bgaa shuu dee. chi tuund bas bolomj uguhgui bga yumuu gej bodloo.
    Hunii amidrald zovlon berhsheel zunduu l tohiolddog yum. Bi l ih zovj bna daa, bi yamar uruvdmuur yum be geed ter bdlaasa garahgui bval ulam l hetsuu bolno. Chamd hairtai humuus chini bna, tedniihee tuluu temtsee minii duu. Ene hunii hajuud minii zovlon yu ch bish yum bna daa gej bodoj bai. Chamaas ih zovlon uzsen, chanalj bgaa hun bishgui l bgaa. Chinii umnu buh sain saihan zuil huleej bnaa, uudrug bai
    za amjilt husie.

  50. Time says:

    Нээрээ одоо энэ байдлаараа дахиад жаахан явбал стресст ороод бие чинь өвдөөд эхлэх байх даа. Одоо өөрийнхөө боловсролд анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна аа. Тэгэхгүй бол удахгүй л ямар ч ажил авахгүй. Ажил төрөл хийхгүй бол чиний шалгуурт таарсан залуучууд чамтай суух тухай бодох ч үгүй байх даа. Гутараад гуниглаад гэртээ сууллаа гээд цагаан морьтой ханхүү ирээд авахгүй шүү дээ. Тиймээс өөртөө итгэлтэй ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөөд гэрээсээ гарч найз нөхөдтэйгээ уулзаж, ажилд оруулж өгөхийг гуй. Ичээд явлаа гээд найзууд чинь биш чи л хохирно. Урагшаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.