Монгол бүсгүйн аз сорьсон хайр

d14-niitlegch4

Харьд яваа монгол бүсгүйчүүлдээ

Монгол эмэгтэйчүүдийн гадаад гэрлэлтийг судалж үзэхэд солонгос, япон, герман, хятад эрс айргийн тавд оржээ. Харин монгол эрс япон бүсгүйтэй гэр бүл болсон нь бусад орноос арай илүү байна. Гадаад харилцаа өргөжиж залуучууд олон оронд суралцаж, аялал жуулчлал, албан ба албан бусаар зорчих болсон нь монгол удмыг өөрчлөх нэг гол шалтгаан болжээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болох явдал ч эрс залуужжээ.

Гэвч манай бүсгүйчүүлд их “Но” байна. Тухайн орныхоо шашин, ёс зүй, уламжлал зэргийг огт мэдэхгүй, ханилан сууж буй хүнийхээ хэл соёлыг гадарлахгүй, тэр хүн ямар орчинд өсч хүмүүжсэн, сайн муу ямар зуршилтай, ямар суурь өвчтэй, нас биений ямар зөрүүтэйг анзаарахгүйгээр гадаад иргэнтэй ирээдүйн хувь заяагаа холбож буй монгол охидыг хараах хэцүү, тэр чигт нь хаячих бас хэцүү. Ерөөсөө аз сорьсон ийм хайр хүсэгчид бол амьдрал, хувь заяагаа огтоос бодож төлөвлөөгүй, зөвхөн өнөөдрийн ядуу амьдралаа гэтэлгэх далд итгэлээр цэл залуу насандаа харийн хүнийг дагаж яваа. Тэдний ихэнхи нь ядуугийн зовлон эдэлж яваа ба тэр гэрлэлт нь өөрт нь төдийгүй ар гэрийнхэнд хэдэн зоосны ашигтай. Нөгөө талаасаа бол гадаадын иргэнтэй гэрлэх нь хүний эрхийн асуудал тул би ч ингэж улиглах бас буруу.

Яг энэ оршил дээр аз сорьсон хайр хүсэгчдийн хожсон, хохирсон хэдэн жишээг дор буулгая. Та бүхэн өөрсдөө дүгнэлтээ хийгээрэй.

Солонгос руу монголчууд олон мянгаараа хараар гарч, ажлын фронт нээж байх үед юмуу даа, Сөүл дэх манай элчингийнхнийг таньдаг Хорлоо гэгч эмэгтэй ажил эрсээр тусламж горьдсоор очиж гэнэ. Манайхантай гайгүй харьцаатай нэгэн цайны газрын солонгос эзэн байх. Түүнээс гуйж гувьшин байж Хорлоог дагалдан ажилчнаар оруулж амжив. Сар өнгөрчээ. Монголчууд байнга холхин элчингийнхнийг зүгээр суулгах биш, манайхны нэгэн сайн танил ажил хайсаар очсон юм байх, Хорлоог оруулдаг нөгөө гуанз дээрээ дагуулаад очиж дээ. Нөгөө солонгос эзнээс дахин нэг монгол хүн аваач гэж гуйтал, өмнөөс нь “Би мэдэхгүй, Хорлоо мэднэ ээ!” гэдэг байгаа. Нөгөө монгол ухаан, монгол овсгоо, ёстой баяр хүргэмээр ч юмуу.

Өрх толгойлсон нэгэн монгол бүсгүй хоёр хүүхдээ дагуулсаар Швейцарийг бараадаж, тэндхийн цагаачдын хуаранд толгой хоргоджээ. Тэндээ танилцах албанд бүртгүүлж ханилах эр хайсан юм байх. “Заяаны хань зам дээр” гэдэг шиг тун удалгүй, хөрөнгө чинээтэй, бас залуувтар швейцарь эртэй учирч, ханилан суухаар шийдэж хуаранг орхиж хуримын бэлтгэл хийж эхлэв. Гэрлээд даанч удалгүй эр нөхөр нь зуурдаар хорвоог орхиж, хүсэн хүлээсэн сайхан амьдрал нь будаа. Бараг танихгүй шахуу, тэгээд бас хоёрын хоёр харь хүүхэдтэй монгол бүсгүйг бурхан болооч залуугийн эх эцэг төрхөмд нь буцаахаар шийдэж, хөөрхий тэр бүсгүй дахин дүрвэгсдийн хуаранг зорих нь тэр. Нэгэнт ханиа алдсан хүн Швейцарьт үлдээд юухэв, Францад азаа туршаад үзье гэжээ. Хоёр хүүхдээ дагуулсар Парист очиж, танилцах албаны хуаранд бүртгүүлж, зарлуулав. Хэрэв нөхөрт гарч чадахгүй бол тодорхой хугацаанд тэнд толгой хоргодох эрхтэй.

Гэтэл мөн л удсангүй, 70 гарсан бэлэвсэн бельги өвгөнтэй учиржээ. Хувьдаа үлэмж өмч хөрөнгөтэй, хувийн үйлдвэрүүдтэй тэр өвгөн хэдэн хөвгүүдтэй, ер нь дажгүй, гэм нь насны хувьд хэт ах, хоёр ч үе мултарчихсан, тэгээд цаад монгол бүсгүйн франц хэл гэж, нэг хэсэг яаж нэвтрэлцэнэ дээ. Ямар ч байсан хуаранг орхиж, баян өвгөний шилтгээнд очжээ. Бельгийн захын нэгэн хотыг (Флоренц) доргиосон хурим хийж амьдрал тун удалгүй төвхнөв. Өвгөний хөвгүүдийн ууган нь 40 гарсан, гоонь ноомой эр, хувьдаа цонхны ваакум шилний үйлдвэртэй, ажилдаа махруу, тун дажгүй эр. Нөгөө монгол бүсгүйн толгойд юу эс орж ирэх билээ. Дүү охиноо урилгаар очуулаад нөхрийнхөө ууган хүүтэй хэдийгээр насны хувьд нэлээд зөрүүтэй ч хуримлуулж амжжээ. Ингээд бельги аав, хүү хоёртой Монгол эгч дүү хоёр гэрлэж, тэр дөрөв тэр хавьдаа атаархмаар сайхан амьдарч байгаа. Гэм нь эгч дүү хоёр хааяа хөрөнгө булаалдах. Дүү охин нь Монголд сургууль ч үгүй, ажил ч үгүй, аав ээждээ дараа болж явсан бол одоо бельгийн хувийн үйлдвэрийн эзний гэргий, хөөрхөн эрлийз хүүхэдтэй, хэзээ хэзээгүй төрөх гэж байгаа, хувьдаа под хийсэн энэ охинтой манай гэр бүлийнхэн 2000 онд танилцаж, гэрт нь зочлуулж явлаа.

Энэ хоёр жишээ монгол бүсгүйчүүдэд элдвийг бодогдуулж магад.

Эсрэгээр аз сорьсон тэр хайр нь гашуун сургамж үлдээхээр ч түүх зөндөө бий. Лав надтай хоёр нь таарч байлаа. Ч овогтой О гэх нэгэн зовсон бүсгүй Энэтхэгт 10 гаруй жил “траншейны” амьдралаар амьдарчээ. 1990-ээд эхээр долоохон хоногийн визтэй Нью Делид очсоноо гудамжинд нэгэн гуйлгачин эртэй танилцаж дурлалцсан гэж байгаа. Үс сахалдаа баригдсан, харсаар байтал илт ах цаад нөхөр нь ашиглаад хаях гэсэн бололтой, бүр найз залуудаа хүртэл зааж өгөөд гар дамжуулжээ. Эцэг нь МАХН-ын Төв хороонд ажилладаг хүний тов хийсэн боловсролтой охин байдаг, гэтэл нөгөө гуйлгачиндаа унаж үхээд зүүгдсээр жирэмсэлж хүү төрүүлжээ. Гуйлгачингуудыг борооноос халхалдаг хинду шашны нэгэн сүмд хэдэн чавганц нар эх барьж авлаа. Тэнүүлч амьдралдаа гайгүй дасч, хоёр дахь хүүхдээ ядуусын эмнэлэгт төрүүлвээ. Ингээд хүү охин хоёртой ам бүл дөрөв болжээ.

Эндээ МУИС-ийн математикийн ангийг гайгүй дүүргэсэн, бас англи хэлтэйн хувьд баячуудын ар гэрээр гэрийн багш хийж хэдэн мөнгө олдог, өрхийн төсөв нь ердөө тэр. Амьдрал арай дээрдэж, хөлсний хоёр өрөө байр олж суув. Гэхдээ л 1990 онд ямар хувцастай очсон, 2000 онд яг тэр чигээрээ, ар гэрээс нь замын зардал явуулбал аваад арилж өгнө. Элчингийнхэн буцаах гээд бүх аргаа барсан, Улаанбаатар дахь ах дүүс нь цөхрөнгөө барсан ийм дүр зурагтай 1999 оныг үдэв. “Аз болж” цаад гуйлгачин нөхөр нь хөдөө ажил хайж яваад галт тэрэгний осолд орж сураггүй алга болов. Бөөн уйлаан майлаан, гашуудал, энэ боломжийг ашиглан манай ЭСЯ иргэнээ нутагт нь буцаахаар ятгаж дөнгөв. Эцэг эхээс өгүүлсэн мөнгөөр нь гурван тийз авч, манай ЭСЯ-ны консул онгоцны аман дээр үдэж, Бангкокт мөн л манай консул тосч, дараагийн онгоцонд оруулан, Бээжинд дүү нар нь тосч Улаанбаатарт эсэн мэнд ирсэн гэхчлэн, улс дамжсан гэмт хэрэгтэн зөөж яваа аятай. Ингэж цагдахгүй бол тэрээр наашаа зүглэхгүй байсан. Тамын амьтан тамдаа жаргалтай гэдэг шиг, харьд зовж яваа монгол бүсгүйн тухай роман өөрийнхөө амьдралаар жишээлэн бичиж байгаа, дуусах болоогүй, би зохиолч болно гэх маягтай тайлбар өмнөөс ярихыг нь яана. Олон жил хагацал амссан эцэг эх хоёртоо бараагаа нэг харуулж, эрлийз зээ нарыг нь золгуулж орхиод мөдхөн ганцаараа Дели хот руу буцаж очоод сураггүй болсон энэ эмэгтэйг ямар адал явдлын баатар гэж тодорхойлохоо мэдэхгүй байна. Осолд орсон гэх нөхөр нь ч амьдаар барахгүй, манай ЭСЯ дээр очиж эхнэр хүүхдүүдээ нэхэж бөөн зарга үүсгэж явахтай би тааралдаж байв.

Энэчилэн Баруун Берлинд сонин борлуулж явахдаа бенгаль гуанзны тогооч залуутай гэрлэж, хоёр ихэр хүү төрүүлэн, Бангладешт очиж зовлонгоо эдэлсэн бас нэгэн монгол бүсгүй Нью Дели дэх манай ЭСЯ-нд ирж байв. Цаад бенгаль хадмууд нь ядуу, ам бүл дэндүү олуулаа, бүр тэсэхээ байгаад бараг л явган нүцгэн Делид ирсэн тэр дөрөв, хэрэв Герман руу буцаагүйсэн бол ямар гашуун хувь тавилантай учрах байсныг ёстой чөтгөр л мэддэг байх даа. Монгол-Бенгалийн эрлийз хоёр бүлтгэр хүү нь аз түшиж, Германы харьяат байснаар харь нутгийн, тэс хөндлөнгийн эцэг эх хоёр нь Германд толгой хоргодох эрхтэй болсон хэрэг.

Хойно оюутан байхдаа араб залууд сэтгэлтэй болж, монгол-арабын эрлийз охин төрүүлсэн нэгэн гэр бүл Каирын мухар гудманд хүндхэн аж төрж байна. Лалын хатуу жаягаар хар гивлүүр, хар нөмрөгтэй, ажил хийх эрхгүй, гэрийн боол мэт эрх чөлөөгүй тэр бүсгүй “Зөвхөн охиноо бодоод” хэмээх тэвчээрийн үгээр хорвоогийн хар өдрүүдийг өнгөрөөж сууна…

Энэчлэн Латин Америк, Зүүн өмнөд Азиар мэр сэр буй монгол бүсгүйчүүд бүгд дор бүрнээ хувь заяаныхаа боол нь юм. Би энд Орос, Украин, Европ, АНУ, Япон, Австралид яваа азтай бүсгүйчүүлийг хавтгайд нь яриагүй байна шүү.

Цаг төр сэтгүүл

10 Comments

  1. zochin says:

    тэр энэтхэг рүү явдаг монгол эмэгтэй бол юу гэмээр ч юмбэ дээ уншсан чинь баас хүрчлээ.яаж тийм тэнэг байж чаддаг бнаааа.

  2. khulan says:

    би анх бээжинд хунд худалдагдаж ирсэн.тэгэд удалгуй нэг гэрман насаар ах хунтэй суугаад амидрал зохиосон ч тэгэж их жаргаж чадахгуй л бн.би их авястай гэж оорийгооо хэлэхгүй ч би дуулж бижиглэж бас ,нугардаг байсан.бас бага зэрэг зурдаг байсан.би ийм замд орсонийго гэрийнхэндээ хэлж зурхэлээгүй эээ.намайг узэн
    ядна.одоо сайхан байр ,омсох хувцас бас идэж хоол эдлэх ум дутахгуй ч энэ бухэн надад огт баяр баясгалан авчирдаггуй.би оороор амидарч нэп төртэй нэгэн байхыг хусдэг байсан.одоо бол хумуус ыдаж байхад элчингийнхэн мэднэ.бас энд сурдаг хумуус мэднэ.Миний сэтгэлийн зовлон хэзээ арилах бол ? би хэзээ жирийн хун шиг хуссэнээ хийж чадах бол?

  3. Eka says:

    Тэр Дэлид амьдарч байсан бүсгүйн тухайн бараг 2-3 жилийн өмнө сонсож байсан юм: Тэгээд ашгүй Монголдоо буцсан гэж дуулж байсан. Тэгсэн буцаад Дэли-руугаа явчихсан юм уу… Яасан хүчтэй хайр вэ хэхэ. Тэр Индиа нь бүүр толгойг нь эргүүлжээ хөөрхий

  4. SILENCE says:

    хохино гэхээс оор юу хэлхэв дээ тэнэг монгол цусаа бузарласан лаларийн гичий нар

  5. Жирэмсэн ээж says:

    эрх чөлөөгөө боогдуулаад хашгирч, чанга ярьж, уйлах ч эрхгүй амьдарч байхаар. өөө сайхан архичин монгол залуутайгаа суугаад цусаа гартал зодолдоод тосоо гоожтол тэврэлдээд явж байсан нь дээр.кккккк
    надад ч бас жишээ байнаа. Нэр нь Б одоо 50 гарсан хүүхэн анх 22 тойдоо герман хүнтэй суугаад нэг хүүхэд гаргаад хоол ундгүй байж байгаад салаад дахиад нэг герман хүнтэй суусан гэх мөн л адил хүүхэд гаргаад зовоод зүдэрсээр 2 эрлийз хүүхэдтэй нөхөргүй хүүхэн. монголд бага хүүгээ авчирж гэнээ. тэгээд бага хүү нь 21 настай герман.ямар ч мэдлэг боловсрол байхгүй. манайхаар ярьвал 8 төгсөөд ажилгүйчүүдийн эгнээнд элссэн чулуу хөшгөлж явдаг нэгэн байх.тэгсэн бас болоогүй манай сохор жоохон охидууд араас нь гүйсээр байгаад нэг нь жирэмсэн болоод эхнэр нь болсон гэнэдээ. яадуу гуйлагчин германтай суучихаад бахархаж ярих юм. харин нөгөө герман монголын эрлийз дүнкүү дурак залуу нь би энэ хүүхнээс салаад дахиад эхнэр авнаа гээд яриад явж байх юм мөн таар ч дэ. бас болоогүй ээ дахиж эхнэр авахдаа баян монгол охинтой сууна гэж байгаа шүү. бодхоор л уур хүрчихлээ золиг гэж

  6. hani says:

    Хэрвээ Монгол залуус халамжтай, гэр бнулдээ уунэнч, эмэгтэй хумуусийг жаахан ч гэсэн хайрлаж хундэлдэг байсан бол юу гэж харийн орны гуйлгачин хөгшин хумуустэй суухав дээ. Тэр 2 хуухэдтэй эмэгтэйн буруу огт байхгуй, нөхөр нь сайн хүн байсан бол элэг бүтэн амьдралаа алдаад харийн оронд очиж, хөгшин өвгөнтэй суух байсан болов уу? бодож үзээч эрчүүдээ…

  7. цахирмаа says:

    хүний хувь заяаг бид шүүх эрх алга

  8. zol says:

    uu ene unen shde
    Mongol ohid mini bas ihemseg bardam bh heregtei shde. bid bie haa bolovsrol yugaara dutahav de ene delhiin huuhnuudees. Mongol busguichuudee bugdeere undserheg baitsgaaya. Eh oron shig mini saihan yum haa bhav dee. erh chuluutei hussenere duraraa amidrana shuud e.

  9. baldag says:

    тэр хүний сонголт биздээ

  10. Lonsdale says:

    ааа яаяаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.