Найз залуу чинь чамд хэр үнэнч вэ

1216895426_kiss_01

Та хоёрын хайр дурлал хэр бат бөх вэ? гэдгийг доорх сонжоогоор сонжоод үзээрэй.

1. Өөрийгөө болоод хайртыгаа ирээдүйд хэрхэн төсөөлдөг вэ?
а. Төсөөлөхөд хэцүү байна. – 3
б. Хамтдаа байгаадаа л их баяртай байна. – 2
в. Бид хоёр ингэхэд юу үзэж туулах бол доо? – 1

2. Та хоёрын харилцааг ямар ч сэвгүй болгохын тулд яах вэ?
а. Алв болох хамтдаа байх. – 1
б. Нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээж авах. – 2
в. Хэл амаа ойлголцож чадвал. – 3

3. Та хоёрын санал зөрөлдвөл?
а. Өөрсдийнхөө байр суурийг хадгалж үлдэнэ. – 3
б. Бодит үнэнийг олох болно. – 1
в. Бид хоёр дорхноо учраа ололцдог. – 2

4. Найз залуу чинь чамд таалагдахаа больвол түүнээс салъя гэсэн бодол төрдөг үү?
а. Хэзээ ч тэгэж байгаагүй. – 1
б. Хааяа нэг тэгэж бодогддог. – 2
в. Тийм ээ. Бүр хэцүү байдалд орохоороо тэгэж боддог. – 3

5. Хайрт тань одоо юу хийж байгаа бол?
а. Төсөөлөх ч үгүй байна. – 3
б. Мэднээ. – 1
в. Ойролцоогоор мэдэж байна. – 2

6. Хайрт тань гаргасан амжилтад тань хэрхэн ханддаг вэ?
а. Үнэхээр их баярладаг. – 1
б. Ердөө “Баяр хүргэе” гээд л орхичихдог. – 2
в. Жаахан атаархдаг байхаа. – 3

Оноогоо дүгнэцгээе.

6-9 оноо: Та хоёрын харилцаа өөрт чинь л чухал юм байна. Дэндүү их зуралдах нь хайр дурлалыг эвдэхэд хүргэдэг.
10-14 оноо: Та хоёр нэг нэгэндээ буулт хийж чаддагаас гадна хамтдаа байгаадаа жаргалтай байдаг юм байна.
15-18 оноо: Та хоёр бие биендээ ямар ч хамааралгүйн дээр бүр эрх чөлөөтэй болохыг хүсдэг. Та хоёрын харилцааг хүнд хэцүү байдал л ойртуулж чадах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.