Зарим охид нас биед хүрмэгц нөхөрт гарахыг дэндүү яаравчлах нь бий. Эцэг эхийн хяналт, халамжаас аль болох түргэн гарах, эр нөхрөөрөө тэжээлгэх гэх мэтчилэн янз бүрийн шалтгаан байх нь тодорхой. Гэхдээ нөхөрт гарч, гэр бүл зохионо гэдэг нь буур суурьтай алхам тул хэт яарах нь тусгүй. Нэг хүнтэй хувь заяагаа холбож бүх амьдралынхаа туршид хамтдаа байх учраас гоомой хандаж яагаад ч болохгүй. Хамгийн наад зах нь:
Нөхрөө сонгохдоо амьдралд хандах, хандлага, үзэл бодол сонирхол хэт зөрүүтэй биш, ойролцоо байхад анхаар. Тэр хүний суурь хүмүүжил маш чухал. Угаасаа л зан харьцааны доголдолтой, намба төлөвгүй, итгэж найдахад бэрх нөхрийг сонговол гэр бүл болоод ч тэр өөрчлөгдөхгүй.
Өөрөөсөө үе мултарсан ч юмуу нилээд ахимаг хүнтэй гэрлэх ч тийм амар бус. Тэр хүний дадал зуршил, амьдралын хэв маягт чи зохицох шаардлагатай болно .Цаг хугацааны явцад дасан зохицох боломжтой. Гэхдээ хэрэв чи ийм өөрчлөлтөнд бэлэн бус, хүлээн авах, сэтгэлзүйн чадавхгүй бол ахимаг хүнтэй гэрлэх гэсний хэрэггүй.
Тооцоогоор гэрлэх. Өнөө үед нилээд дэлгэрсэн хувилбар. Мэдээж хэрэг, насаар ахимаг бас баян чинээлэг эрийн түшиг, нөмөр нөөлөгт амьдрах гэсэн хүсэл эрмэлзэл нь буруу биш. Гэхдээ цэвэр тооцоогоор гэрлэвэл чи өөрөө л хохирно. Иймд хоёр талаасаа бие биендээ жаахан ч гэсэн хайртай байхгүй бол аз жаргалтай гэрлэлт болохгүйг ойлгоорой.
7 Comments
ах хунтэй гэрэллээ гээд яадаг юм хунээ зов сонгож бвал
http://www.topmedee.mn Монголын нүцгэн гоо охидын зураг хөрөг эротик мэдээ зөндөө
би одоо 22-той нэгэн гадаадийн байгууллагад ажилдаг.5-р сарийн суулчээр найз залуутайгаа танилцсан. манай найз залуу надаас 10 ах. одоо надад маш их хайртай, би ч бас хайртай гэж боддог. Сэксийн хувид унэхээр зохицдог. саяханаас аав ээжтэйгээ танилцуулна гээд гуйгаад байдаг болсон. найз залуу маани боловсролтой, сайн залуу.бид 2 гэрлэнэ гэж ярилцдаг. сая энэ сэтгэгдлүүдийг уншсан чини ихэнх ни л ах
хунтэй гэрлэх хэрэггүй гэсэн байхийн,надад их содон туслаа л даа. надад зөвлөөч
Дөнгөж 20 хүрээл айлын бэр болцон…гэхдээ л мэдсэнсэн бол аав ээждээ дахиад хэсэгхэн хугацаанд эрхэлж, хүүхэд настайгаа байх байсан юм даа гэж харамсдаг…Одоо ч өнгөрсөн…
зүгээр ш дээ. хүнтэй сууж, хүүхэд гаргана гэдэг нь амьтны адгуусан шинжийн давамгайлал
Sejigiin urchger nuur haraad yaj dur turhuv dee. Mungutei bsan ch hugshin er muuhaai.
hogshin huntei suugaad demii bhaa.manai naiziin egch n ooroosoo 13 ah huntei suugaad/medeej mongond n bolj/ suuldee terendee yamar ch hairgui gedgee medsen gesen.tegeed ooroosoo duu zaluutai yavdag bsan.sexiin huvid yamar ch az jargalgui bsan gesen.suuldee salsan daa.