Юу… Ийм яриа байдаг шүү дээ. Тэр байтугай шартсаны дараа хөлсөө гартал сайн сексдэх хэрэгтэй гэж ярьцгаадаг. Заримдаа хүн бага зэрэг зовиур, зарим нэг түр зуурын шалтгаанаас болоод өөрийгөө бэлгийн сулралтай, хөрөлттэй боллоо гэж андуу бодчихоод үүндээ автан сэтгэлээр унадаг. Ийм зүйлд судас, шөрмөс өвдөх, ядарснаас болоод үрийн шингэн эрт гадагшлах, зүрх тасалдах, нуруу, булчин өвдөх зэрэг явдлыг оруулж болно. Үүнийг сексийн зарим нэг байрлалаар хялбархан анагааж болдог гэнэ. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг асуудалтай хүмүүст мэдэхэд илүүдэхгүй зарим нэг зүйлүүд байдаг.
Бүсгүй хүн юу хүсч байна, тэр нь хамгийн хэрэгтэй зүйл байдаг
Зарим эрчүүд “манай найз бүсгүй зөвхөн хэлүүгээ л өдөөж байж таашаал авдаг. Сексийн ямар ч байрлал түүнд таалагддаггүй гээд байх юм. Өөр арга байдаггүй юм байх даа.” гэцгээдэг. Үнэндээ олон эмэгтэй хэлүүгээрээ дур тавьдаг. Үүнийг нь сексийн байрлалаар хангаж болно шүү дээ. Ийм бүсгүйтэй бол эрэгтэй нь араас байрлалыг сонгоод үз. Таны гар сул чөлөөтэй байх учраас хэлүүг нь чөлөөтэй оролдож болно. Үүгээрээ та бүсгүйдээ таашаал өгч, өөрөө бас хоосон үлдэхгүй. Мөн эрэгтэй нь дээрээ байрлалд бүсгүйгээ гараараа умдган дээрээ дарж хуруугаа хэлүүн дээр тааруулж тавь. Таны түлхэлтэнд бүсгүйн чинь гар хэлүүндээ үйлчилж чадна.
Зэрэг тавьдаг бол ч…
“Бид гэрлээд 16 жил болсон ч энэ олон жилийн дотор зэрэг тавьж ер нь үзсэнгүй… Яагаад?” гэж нэгэн эмэгтэй асуусан юм. Үнэндээ ийм зүйл гардаг. Сексологич нар эрэгтэйгээ дур тавилтаа удаан барьж бүсгүйдээ таашаал өгөх тухай дандаа л ярьж байдаг. Эрэгтэй, эмэгтэй хоёрын дур тавилтын хурдыг тэнцүүлэхэд зарим нэг байрлалыг ашиглаж болдог байна. Эрэгтэйн дур тавилтыг удаашруулж, эмэгтэйнхийг хурдасгах боломжтой байрлалын тоонд эрэгтэй нь дээрээ байрлал ордог. Учир нь бүсгүй урагшаа, хойшоо, хажуу тийш хаашаа ч харж суусан бүх мэдэл, зохицуулалт бүсгүйн гарт ирдэг тул хөдөлгөөний хэмнэлийг яаж ч тааруулж болох юм. Эрэгтэй нь дур тавих дөхөөд ирэхэд бэлэг эрхтнийг нь үтрээнээс түр гаргаж хөөрөл нь намдтал хэсэг хүлээж болно. Мөн бэлэг эрхтний толгойн үзүүрийг 3-4 секунд хуруугаараа чангавтар чимхэж болдог ажээ. Харин бүсгүйг их ядраахгүйн тулд эрэгтэй нь өгзөг, таазнаас нь өргөж, хөдөлж туслах хэрэгтэй.
Хурц мэдрэмжинд хурц өнцөг
Нэг эмэгтэйн нөхөр нь “Чи хүүхэд гаргаснаас хойш хамаг юм чинь сунаад надад ямар ч мэдрэмж таашаал төрөхөө больчихоод байна. Худаг шиг хүүхэн…” гэж хэлсэн тухай уйлан байж ярьсан юм. Яг үнэндээ эмнэлэг, анагаах ухааны үүднээс бол хүүхэд гаргаад үтрээ нь тэгтэл сунаж тогтдоггүй. Төрснөөс хойш сарын дараа эмэгтэй хүний бэлгийн эрхтнүүд яг хуучин хэвэндээ ордог. Харин хоёр тохиолдолд эр хүн үрэлт мэдрэхгүй болдог. Энэ нь төрөлтийн хүндрэлээс ханзралт, урагдал өгөх, эсвэл хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчний улмаас болдог байна. Ийм үед эрэгтэйн бэлэг эрхтэн үтрээ, умайн хүзүүнд хүрэлцэхгүй байж болдог.
АНУ-ын алдарт сексологич А.Кинси “Эрэгтэйн толгой нь эмэгтэйн хүзүүг үрнэ…” гэж хэлсэн. Сексийг урдын адил сэргэг, таашаалтай байлгаж эрэгтэйн бэлэг эрхтнийг үтрээ, умайн хүзүүнд бүрэн үйлчлүүлэх боломж бий гэнэ. Эмэгтэй хүний хөл, бие хоёрын хооронд хэдийн бага зай байна, тэр хэрээр эрэгтэйн бэлэг эрхтэн үтрээнд гүн ордог. Тийм учраас энд эмэгтэй нь өвдөг, тохойн дээрээ тулж эрэгтэй араас юм уу эмэгтэй нь дээш харан хэвтэж хөлөө бие рүүгээ татаж болох бүхий л байрлалууд зохимжтойд тооцогддог байна. Мөн эрэгтэй нь дээрээ байрлалд эрэгтэйн бэлэг эрхтнийг үтрээндээ оронгуут эмэгтэй нь хөлөө шулуун жийж, эрэгтэй нь бүсгүйн хоёр хөлийн гадуур хөлөө гарган хавчих байрлал ч бэлэг эрхтэнд хүчтэй даралт үзүүлж бэлгийн ажлыг тааламжтай болгодог байна.
5 Comments
эсвэл би асуудалтай юмуу xаxxа
Мөн эрэгтэй нь дээрээ байрлалд эрэгтэйн бэлэг эрхтнийг үтрээндээ оронгуут эмэгтэй нь хөлөө шулуун жийж, эрэгтэй нь бүсгүйн хоёр хөлийн гадуур хөлөө гарган хавчих байрлал ч бэлэг эрхтэнд хүчтэй даралт үзүүлж бэлгийн ажлыг тааламжтай болгодог байна.
манай эхнэр ихэвчилэн энэ байрлалаар дур тавидаг бас хаяа араасаа тэгэхээр эрүүл мэндийн хувьд асуудалтай болж байна гэсэн үг үү
эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүст гэцэн байхийн
юу гэсэн үг вэ /гайхав/
хэхэ би даамч сэкс хийгээгүй 1 жил болж бндаа :Д болдог бол одоо хийх юмсан :Д
xаxа 2р зэрэг тавидаг юмуу тэгээд ээмр наасан xаxаа
энч хүнд ташааалх ох зовлгоо бндаа за залуучуудам уншааад хэргжүүлээрэй за амжитл :Д