Цолмон Солонгост ирээд 3 сар болжээ. Сөүлээс метрогоор 2 цаг орчим явж ирдэг энэ жинсний үйлдвэрт азаар 3 монгол ажилладаг байлаа. Хундага гэдэг намхан бор залуу Солонгост 7 жил амьдарч байгаа болохоор хэл гэж ус цас. Харин нөгөө хоёр нь эндхийн хэлдэгээр “ээнүүд”. Ажлаа дуусмагц нүүр гараа хам хум угаачихаад л Хундага, Цолмон хоёр монгол эзэгтэйн гарын хоолыг битүүхэн горьдож, тэдний гэрт оройг өнгөрөөн аяндаа л монголд байгаа аав ээж, амраг хань, үр хүүхдийн сэдвээр ярилцах нь гэм биш зан болжээ. Тунгалаг, Оргил хоёр хамт амьдраад 2 жил орчим болж байгаа ч Монголд гэрийнхэн нь тэднийг ийнхүү “хоёрдогч” амьдралаар амьдарч байгааг нь мэдэхгүй.
Хэн хэн нь гэр бүлдээ хайртай ч хүний нутагт аргагүйн эрхэнд хамт амьдрах болсноо учирласан нь нээрээ л үнэний ортой байлаа. Тунгалагийг анх энэ үйлдвэрт ирэхэд бие хаа сайтай эрүүл чийрэг монгол бүсгүйг шохоорхох эрчүүд бишгүй л байсансан. Хэл ус мэдэхгүй, харж хандах хүнгүй болохоор түүнийг ашиглах гэсэн өчүүхэн бодолтонгууд гэрийнх нь ойролцоо отож, шөнө орой айлгаж ичээж хэрдээ л хөөрхөн зовлон болно. Харин Оргил энэ бүхнийг хөндлөнгөөс харж байсан ч нутагт нь өөрийг хүлээх эхнэртээ үнэнч байхаа амласан болохоор битүүхэн л харж, Тунгалагийг аальгүй дамшиг байх нь гэж дүгнэж байсан ч хэсэг хугацааны дараа эмэгтэй хүн гэдэг харж хандах, түших тулах хүнгүй л бол аргагүй л амьдралд хүч мөхөсддөг болохыг мэдэрч, басхүү Тунгалагийн ухаалаг, ажилч хичээнгүй занд татагдан нэг л мэдэхэд хамтран амьдрагчид болцгоожээ. Хоёр талд хоол хүнс цуглуулдаг байснаа нэг болсон болохоор мөнгөнд ч, эр бие хагсрах сэтгэлд ч нэг бодлын хэрэгтэй шийдэл байсныг тэд өнгөрсөн хойно нь дүгнэсэн билээ. Тэд хамт амьдардаг ч авсан цалингаа тус тусдаа зарцуулна. Тунгалаг нөхөр, хүүхэддээ, Оргил эхнэр хүүхэд рүүгээ сар тутам явуулдаг тогтсон төлбөрөө илгээн өөрсөддөө цөөхөн хэдхэн вон үлдээн, хоёр талаасаа хамжиж дэмнэн дараагийн цалинд хүрцгээнэ. Монголоос тэдэн рүү утасдаж “шаналгах” хүмүүс олоон. Эхнэрээсээ нууж дүүдээ хэдэн төгрөг явуулсан тухайгаа Оргил Тунгалагт нуулгүй ярих нь бас л түүнд дассаных биз. Тэд Монголд очсон хойноо өөр өөрсдийнхөө амьдралаар амьдарч, бие биенээ танихгүй хүн шиг явцгаана гэж ярьдаг тухайгаа Хундага, Цолмон 2-т ярьсан нь нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг.
Харин Хундага тэр хоёрыг бодвол шал өөр. Хаа нэг Түндэмүн орохоороо ганц хоёр хүүхэнтэй уулзаж, хямдавтар буудалд хоноглочихно. Хэл ус сайтай, зүс царай дажгүй юм болохоор хүүхнүүд түүнд сайн гэж жигтэйхэн, тэр ч бүү хэл Хундагийг зарим нь хувцаслаж, хооллоод бас цайны хэдэн вон өгөөд явуулдаг гэж байгаа. Хайртай бол хартай гэдэг зарчмыг Хундага баримталдаг нь Цолмонд эхэндээ хөгжилтэй санагдаж байсан ч сүүлдээ өөрөө бараг л араас нь орж магадгүй санагддаг болжээ. Цолмон эхнэрийгээ энд байгаа эрчүүдийн хэлээд байгаа шиг биш гэдгийг мэдэвч нэг л мэдэхэд хаа нэг гэнэтийн шалгалт хийж, шөнө орой бүр заавал гэрийнхээ утас руу залгаж ярьдаг болж байлаа. Нас чацуу хоёр найз нэг амралтын өдөр төв орж монголчуудын цуглардаг “Зоогийн газар”-т хуушуур, сүүтэй цай аван хоёр хоёр лааз пиво ууж суухдаа Хундага сэтгэлдээ хадгалж явдаг зовлонгоо Оргилд уудалсан юм. “Муу найз нь хүүгээ сургуульд ордог жил наашаа гарч байлаа. Одоо том эр болсоон, дараа жил иргэний үнэмлэх гардах гэж байдаг. Сүүлийн үед шөнө оройтож ирдэг, хатуухан үг хэлэхээр уурладаг болсон сураг гараад найз нь жаахан сэтгэл тиймэрхүү байна даа. Эндээс мөнгө явуулж, эхнэр маань хүүдээ аль өнгөтэй өөдтэйг өмсүүлж, амттай сайхныг өгч байгаа ч чангахан гараар барих эцгийн ухаан дутаж байх шиг байна. Найз нь ганц хоёр жилээс харина аа, тэр үед хүүдээ үг хэлэхэд “Та ямар надад хэрэгтэй үед хажууд байсан биш” гэж хэлбэл яана даа гэж бодох боллоо. Намайг дуурайсан юм болохоор хүүгээс маань иймэрхүү үг гарах ч энүүхэнд байх шүү” гэсэн нь Цолмонд сонин бодол төрүүлжээ. Нээрээ л шилжилтийн насанд хүүхдийн зан авир хэцүү гэж дотроо бодоод хэрэв өөрт нь ийм зүйл тулгарвал хүүдээ буруу өгөх үү, өөртөө буруу өгөх үү гэдгээ хэлж мэдэхгүй байлаа.
Цаг ч оройтож, хүнд ажилд нухлагдаж буларсан бие махбодь тамхины утаа, пивоны аагинд амархан халцгаажээ. Хажуугийн ширээнд суух 4 залуугийн дуу чангарч, нэг нь гэр рүүгээ залгасан бололтой “Чи намайг төмөр биетэй гэж бодоо юу? Миний чамд явуулсан мөнгө хааччихаа вэ? Сар болгон доод тал нь 700, миний тооцоогоор хадгаламжинд 8 сая төгрөг байх ёстой. Арай ч дээ. Чамтай ярих ч хүсэл алга” гэсээр утсаа ууртай нь аргагүй тасхийтэл хаах сонсогдов. Сэтгэлээр унасан тэр залууг хажуудах нь аргадаж байгаа бололтой “Чиний явуулсан мөнгөөр хүүхдүүдийг чинь хооллож, хувцасласан болохоос өөртөө наасан юм юу ч алга гэж байгаа биз. Тэгдэг юмаа. Ах нь 2 өрөө байраа зараад энд ирсэн. 5 жил төмрийн хогон дунд уушигаа цоортол хор амьсгалж биегүй болчихоод маргааш буцах гэж байна. Хуруу хумсаа хуйхлаж 5 жил хураасан мөнгөөрөө Улаанбаатарт эргээд 2 өрөө байраа авч хүчрэх нь үү, үгүй юу мэдэхгүй л байна шүү” гэж үглэнэ. Энд байгаа залуус хэрдээ л үнэтэй хувцас хунар өмсөж, инээж хөхрөөд сайхан байгаа ч бүгдийнх нь нүд нэг л цоггүй болчихсон мэт Цолмонд санагдаж байв…
Ийнхүү өдөр хоног нэг л мэдэхэд урсан одож, хоол унд, байр сав гээд бүх зүйлс бэлэн боловч Цолмонд энд нэг л идээшихгүй байгаагаа мэдэрч байлаа. Хаа нэгхэн цас оровч эхнэртэйгээ хотын гудмаар хаа нэг зугаалахдаа алгаа тосоход халуун илчинд хайлж, тийм гэхийн аргагүй “гайхамшигт” үнэр хамарт мэдрүүлэн чийг татуулан замхардаг “нутгийн” цаснаас нь шал өөр ажээ. Гэрээс автобусны буудал хүртэл 5 минут хүрэхгүй газарт яаран алхахад чих часхийлгэн зүггүйтэх “хүйтэн салхи” хүртэл эндхийн зугуухан мөртлөө голд ортол жихүүцүүлэх “зөөлөн” жавраас хавьгүй сайхан мэт санагдана. Үйлдвэрийн тогооч авгайн хөлсөө дуслуулан чанах далайн байцааны үнэр, нус шүлсээ гуд хийтэл татан агшаасан будааг хар устай холин идэх солонгосууд, цалингаа авч чадахгүй мөртлөө нахилзан үйлчлэх төлөгүүдийг харахаар өөрийнхөө ингэж яваад хааяа гутармаар болж, цээж өөд нэг гашуун зүйл огшихыг Цолмон хэд хэдэн удаа залгин өнгөрөөж байгаа билээ. Өөрөө дурлаж, зорьж ирсэн хүнд энэ зэргийн зүйл юу ч биш гэдгийг тэр ойлгож байлаа. “Эр хүн зорьсондоо” гэж өөртөө хэлсээр Цолмон ажилдаа ханцуй шамлан оров. Өдөржингөө гэгэлзсэн тэрээр орой ажлаа тармагц өрөөндөө орон гэр рүүгээ залгалаа. Хүү нь утас авч “Ааваа, ашгүй дээ, та ярилаа. Ээж эмнэлэгт хэвтсээн. Зөндөө олон хоног ханиалгаад л яваад байсан чинь хатгаа нь хүндэрсэн байна гэсэн. Дүү бид хоёр одоо өвөө, эмээ хоёртой байна” гэхэд зүрх нь зүсэгдэх шиг боллоо. Арайхийн хүүтэйгээ, бас ээжтэйгээ ярьчихаад бодол болон хувцсаа ч тайлалгүй бүхлээрээ хэвтэж, нэг л мэдэхэд өглөө болговоо.
…Цолмон гэртээ харихаар онгоцонд сууж байгаадаа яагаад ч юм итгэж ядан байлаа. Тэр хайртай ханьдаа, хоёр бүлтгэр үрдээ, цайныхаа дээжийг өргөн хүлээх аав, ээждээ очихоор яарч, онгоцонд өнгөрөөх гурван цаг гэдэг түүний Солонгост өнгөрүүлсэн гурван сараас ч илүү урт санагдаж байв. Энэ мөчид явахаар шийдсэнээ хэлэхэд богино хугацаанд сайн найз болсон Хундагынх нь хэлсэн үг л түүнд бодогдож байлаа. “Найз нь цөөхөн хэдэн юм хурааж орох орон, унах унаатай болсон ч манай гэр бүлд урьдны халуун дулаан уур амьсгал хэзээ ч бүрдэхгүй гэдгийг ойлгосон. Гэр бүлийн халуун хайрыг мөнгө, эд хөрөнгө хэзээ ч орлохгүй гэдгийг хожимдохоосоо өмнө ухаарсанд найз нь чиний өмнөөс баярлаж байна. Солонгост ажиллаад “баяжсан” хүн гэж би лав сонсоогүй. Харин ч залуу нас, гэр бүл, итгэл сэтгэл, эрүүл мэндээ энд үлдээгээд явдаг болохоор өөрт байх хамгийн үнэтэй бүхнээ алдахаас өмнө “ухаарсан” чамд баярлаж байна. Эр хүний замын хүзүү урт. Найз нь хэзээ нэгэн цагт нутагтаа очино. Тэгэхээрээ чамтай уулзана аа. Гэрийнхэндээ мэнд хүргээрэй” гээд доголон нулимстай үлдсэн Хундагын төрх нүдэнд нь харагдсаар байв. Онгоц алгуурхан доошилсоор. Сайхнаа онгоцны буудал дээр хүлээж байгаа гэхээс Цолмонгийн зүрх тийм гэхийн аргагүй нялхарч байлаа…
секс.мн дээр ирсэн захидал
16 Comments
энэ нийтлэлийг уншаад оорийн эрхгүй нулимас урсаад ирлээ. хэнд ч юм юнд ч юм асар их гомдох юм. тор засаг тууний мэргэн шийдвэр удирдлага гэж юмийг бид хэзээ узэх юм бол. хэзээ монгол хун монгол гэр бул монгол хуухэд унэлгэдж хундлэгдэх юм бол до
СОЛОНГОСТ ажжиллаад хэзээ ч баяжихгүй үнэн шүү………
внэн швв монголоо санжийна шуу
сайн уу, сайхан нийтлэл байнаа, би монголдоо ирэлгүй за 1 жил гаруй байж байгаад амархаар ирлээ, энд ирээд ажигласан хамгийн том зуйл минь манай монголд юмний унэ ямар аймар өндөр юм бэ? солонгост байдаг хамгийн муу хамгийн хямд угаалгийн нунтагийг л 3 нугалж зарах юм, би солонгост байдаг монголчуудийгаа тэгэхэд өрөвдсөөн, би өөрөө харлаж ажил хийдэггүй ч гэсэн тэнд ажиллах гэж очсон монголчуудаа харж л байгаа штээ. хэр их зовж хэдэн төгрөг олоод цалингаа авангуутаа л гэр луугээ царго компаниар явуулж байгаа хумуусийг өчнөөн л харсан, тэнд ажилладаг хүмүүс энд ийм өндөр үнэтэй гэж мэдэх ч үгүй байгаа. би солонгост байхдаа монгол таунаас 1 кг үхрийн махийг 8000 үөнөөр авч байсан, тэнд чинь хамгийн бага цалинтай нь 800 мянган үөн авдаг штээ, тэгэхдэд манайд хэд гээч манай дундаж цалин 300 мынга байхад 1 кг үхрийн мах 5000 байна. солонгост байгаа хүмүүс өөрдийгөө гэртээ их мөнгө явуулж байгаа гэж бодож байгаа, даанч тэр ни энд ирээд ю ч болохгуй байгаа гэдгийг үнэндээ төсөөлөх ч үгүй байгаа даа
хэ хэ би солонгост ажлаар яваад 7 хоноход эхнэр хуухдээ санаад баларсан шүү. кэтстүү юм билэ
нээрээ би одоо харидаг ч юм бил уу мэдэхгүй юм амидрал намайг им болгож бн шуу дээ
харыд явах бол хосоороо яв л даа 1раа дэмий шүү дэмий
тур засагт бга эргүү хэдэн ямаа бид уурсдуу сонгосноос хойш яая гэх вэ….
энийг уншссан чини уйлаx гэж бнаа xэзээ xариx бол цолмон шиг унxээр xэцүү xэдэн тогрогний толоо xумас xуруугаа абаж бн АЖИЛ XИЙНЭ ГЭДЭГ XУРДАН XАРИX УМСАН
хамрын самсаа шарширч байна
zaaval unhsaad ch yah um bilee.iim l bgaa shdee.
eleg buten amidral…..ter haluun dulaan uuriig guitseh ym ene ertunts dugui gedeg deeeee………………………………../……….unen saihan niitlel bna………….solongost bayjsan hun gej bgaal baih ………gehdeeeeeeeeeeeee…………………eruul mendee hohirooj ..ehner huuhdee sanaj tedniig zovooj………tednees salj shine amidral zohioj………aav eejteigee uulzalgui aldah geed olon berhsheel olooooooooon
амьдрал чи хүний итгэл сэтгэл халуун нулимасанд ханахгүй юм даа
BI CH BAS GADAAD L BAIDAG XAIRTAI HUNEESEE HOL SANAHIIN ZOWLONG MEDERCH L BNA GHDEE TA NAR SHIG HUDLAA HETSUU ZOWOJ BNA GSN SHALTGAAR XAIRTAI HUNEE HUURJ BSAN UDAA BHGUIEE. TA NAR NERE SONIN HUMUUS SHOO OROND CHIN HEWTEJ BHAD CHIN HUCHEER CHIREED AWAAD IRSEN UU? HIIH ESTOI TSAGT N YUMAA HIGEED YWJ BSAN BOL TA TORSON IH ORONDOO SAIXAN AMIDRAAD BOLOH L BSAN BH. TGEJ CHADAAGUIGEES HOISH ODOO AJILAAL BJ DEE. BAS TOR ZASAGLUUGAA BURUUGAA CHIH EE BOLIOD TOR ZASAG AA SONGOHDOOO ANXAARWAL DEER BH.
Сайхан нийтлэл бна шүү. Тиймээ энэ бүхнийг ойлгож ухаараад эх нутагтаа эргэж ирцгээгээрэй. Монгол хүний уужуу саруул ухаанаар тунгаан бодож, элгэн нутаг нэгтэн монголчууддаа,энхрий бяц хан үрсдээ, ээж аавдаа , улс эх орондоо аз жаргалтай амидралийг бий болгохын төлөө хамтдаа тэмцэе хүмүүсээ,…Эвт шаазгай буга барина гэдэг дээ.
Tiimee ene uneheer aytaihan niitlel bna shuu.Bi yg odoo solongost bga bolhoor ene buhniig denduu sain medej bn.End baiga busad olon Mongol zaluuchuud mini gertee Tsolmon shig harih boltugai