Хайртай бүсгүйдээ юуны тухай ярьж болохгүй вэ?

3052925_fffb1caa

Хэн нэгэнд хайртай болно гэдэг мэдээж сайхан хэрэг. Ямар ч эр хүн хайртай бүсгүйтэйгээ илэн далангүй нээлттэй байхыг хүсдэг. Хүүхнүүд ч гэсэн үүнийг талархан хүлээж авдаг. Энэ нь мэдээж хайртай хосуудын хувьд ойртон дотносох, бие биенээ ойлгоход хамгийн чухал зүйл гэдэгтэй маргах хэрэггүй.

Гэтэл амраг хосуудын өөр хоорондоо итгээд ярьсан зүйл нь эцэстээ хэн хэндээ гай болох тохиолдолч байдаг аж. Тэгэхээр эмэгтэй хүнд хэлж болдоггүй, зөвхөн өөртөө л хадгалж явах ёстой зүйл гэж эр хүнд байдаг ажээ. Хэрэв ингэж чадвал хайртай хосуудын хувьд амар түвшин амьдрах боломж бүрдэх юм.

Хөрөнгө мөнгөнийхөө хэмжээг бүү хэл!
Өөрийн чинь хувийн дансанд хэдий хэрийн мөнгө хадгалагдаж байгааг найз бүсгүй чинь мэдэж байх албагүй шүү. Хэрэв их мөнгөтэйг чинь найз бүсгүй чинь мэдчихвэл боломжийн залуу байна гэж үзээд сэтгэлгүй ч гэсэн наалдаад байж мэднэ. Ийм тохиолдолд та түүний жинхэнэ зүрх сэтгэлийг өөрийн болгох гэж их л зовох болно доо.

Найз бүсгүйдээ найзынхаа нууцыг сонин болгож ярих хэрэггүй
Хэдийгээр та найз бүсгүйдээ итгэдэг, түүндээ үнэхээр хайртай байлаа ч ойр дотны найз нөхдийнхөө өөрт чинь итгэж ярьсан нарийн нандин нууцаас түүнд битгий хэлээрэй. Хүүхнүүд эрчүүдийн хамаг нарийн нандин нууцыг мэдэх гэж тэсч ядаж байдаг мөртлөө яг цагаа болохоор найз нөхдийнхөө хамаг нууцыг дэлгэж орхидог эр хүнийг чалчаа амьтан хэмээн тодорхойлдог төдийгүй маш таагүй ханддаг.

Хүүхнүүдийн тyxaй элдэв юм бичиж тэмдэглэдэг бол түүнийгээ шууд устга!
Эрчүүд их саваагүй улс. Энэ тэр хүүхэнтэй холбоотой байснаа дэл сул хамаагүй ярьж орхидог шигээ элдэв долоон юм бичиж энд тэнд үлдээхдээ ч сийхгүй улс. Жишээ нь өдрийн тэмдэглэлдээ хэн нэгэн хүүхний өгзөг ташаа, хөл гуяны гоо сайхныг магтаад биччихсэн байлаа гэхэд, хэрэв найз бүсгүй чинь түүнийг үзэх юм бол мэдээж харамсалтай л юм болох байх даа.

Хүүхнүүд порно сэтгүүлийг гаж донтнуудынх гэж үздэг тул нүднээс нь хол байлга!
Эрчүүд эротик сэтгүүл үзэх, ном зохиол унших дуртай. Яагаад гэвэл тэд үүнийг дур хүсэл сэргээх арга хэрэглүүр болгон ашигладаг болохыг сексологичид аль хэдийнээ тодорхойлон. Хэдийгээр порно сэтгүүл нь дур, сэрэл хөдөлгөх хэрэглүүр мөн боловч харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд үүнийг гаж донтонуудын хэрэглээ гэж үздэг. Иймд найз хүүхнийхээ нүдэнд ийм зүйлээ харуулахгүйг хичээх хэрэгтэй.

Өөр хүүхэнтэй уулзсанаа хайртдаа бүү хэл!
Хархүү та хэзээ нэгэн цагт найз бүсгүйгээ араар нь тавьж өөр хүүхэнтэй уулзсанаа түүнд битгий хэлээрэй. Та шударга байя гэж бодож болно. Тэр үүнийг сонсоод нэг удаа уучилж магадгүй. Гэхдээ дахиж өөрт чинь хэзээ ч итгэхгүй болно шүү.

Ажил хэргийнхээ нууцыг хэлэх хэрэггүй!
Бүсгүйчүүд эрчүүдийн бизнесийн цаашдын ирээдүйн талаар дүгнэлт хийх гайхамшигтай мэдрэмжтэй улс. Иймээс бизнесийн амжилтын нууцаа найз бүсгүйдээ гайхуулж болохгүй. Энэ бол зөвхөн таны өөрийн чинь хувийн нууц шүү.

Өөрийн удам угсааны нууцаа чанд хадгал!
Удам угсааныхаа тухай сайн муу болгоныг найз бүсгүйдээ ярих хэрэггүй. Ялангуяа алдаж эндэж явсан ч юмуу, ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон талаар бол огтхон ч бүү дурсаарай. Найз бүсгүйгээ ганцааранг нь өөрийнхөө хамаатан садны дунд бүү орхи. Хэрэв заавал танилцуулах шаардлага гарвал гэр бүл, удам угсааныхаа хамгийн аятайхан ганц нэг хүмүүстэй нь эхлээд танилцуулахыг хичээ.

Өөр бүсгүй таалагддаг байлаа ч тэр амаа хамхиж яв!
Танд найз бүсгүйгээс чинь өөр хүүхэн таалагддаг байж болно. Гэхдээ одоо түүнийгээ март. Нэгэнт л өөрөө түүнийг сонгочихсон болохоор хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй. Тийм болохоор найз хүүхэндээ “Надад ийм үстэй, тийм биетэй, өндөр нуруутай, царайлаг хүүхэн таалагддаг гэж хэзээ ч битгий хэлээрэй.

Хүүхнүүдийн утасны дугаарыг бичсэн дэвтрээ нуу
Баримт л бол баримт шүү дээ. Хэрэв та урд өмнө нь уулзаж учирч явсан бүсгүйчүүдийнхээ нэрсийг ч юмуу, эсвэл утасны дугаарыг нь тэмдэглэдэг бол түүнийгээ найз хүүхэндээ огтхон ч үзүүлж болохгүй шүү. Энэ нь танд гай түйтгэр болно гэж мэдээрэй. Та найз бүсгүйтэйгээ амьдралаа холбохоор шийдсэн бол тэр жагсаалтаа бүрмөсөн шатааж устгасан нь дээр.

/Хань/

6 Comments

  1. Oхин says:

    зайлаа завхай юмнуудад зориулсан эд байна тэнэг юм

  2. болд says:

    зөндөө юм нэммээр л байна дараа зав гарганаа

  3. baldag says:

    үнэн шүү эрчүүдээ

  4. secku says:

    Хайртай залуудаа юуны тухай ярьж болохгүй вэ? гэдэг тал дээр ч гэсэн Араар тависнаа нуух багтсан бдаг шд

  5. Radical says:

    Араар тависнаа нуу гэнэ шуу. Иxээхэн сайн юм зовлож дээ. Оровдолтэй гэдэг нь.

  6. Special One says:

    Хэрэгтэй зүйл байна шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.