Хүн бүр харддаг, яагаад гэвэл бидний дотор өмчирхөг үзэл оршдог. Хань, амрагаа харддаггүй гэж ярьдаг хүмүүс нэг бол түүнд хайргүй, эсвэл худлаа хэлдэг.
Хүнийг хайрлаж дурлаж байхдаа бага зэрэг түгшүүр, гомдлыг мэдрэхгүй байна гэж үгүй, энэ нь нэг ёсны хардалт. Хэмжээтэй хардалт харин ч аятайхан. Харин хэр хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд л хэцүү. Гэхдээ тийм хүнийг шоолж, өдөөж, турхирч болохгүй. Яагаад гэвэл түүнийг өөрчлөх аргагүй. Хартай хүнтэй нэг бол огт амьдрахгүй, эсвэл байгаагаар нь хүлээж аван, эвлэрэхээс өөр аргагүй.
Хардалт бол тухайн хүний зан авирын онцлог, ийм хүмүүс голдуу өөртөө итгэлгүй, хэтрүүлэх хандлагатай байдаг. Тэд бусдаас их анхаарал, халамж шаарддаг, тэднийг хардсан үедээ тэд юу ч сонсохгүй, ойлгохгүй. Ийм үед биед нь хүрсэн нь дээр, гэхдээ зод, цохь гэсэн үг биш. Зүгээр толгойг нь ил, тэвэр. Хартай нөхөртэй (эхнэртэй) хүмүүс эхлээд тэвэрч, илж тайвшруулаад дараа нь хэлэх юм аа хэлэх ёстой гэсэн дүрмийг санаж явах ёстой.
Харин хэрвээ та өөрөө хартай бол бодол санаагаа өөр юм руу шилжүүлэхийг хичээ, хүн нэг зэрэг хоёр юм бодож чаддаггүй. Зүгээр шаналж суухаар ямар нэг юм хий, гантель өргө, тоосоо соруул, хөршийндөө орж аяга цай уу. Yйл хөдлөлөөр түрэмгий авираа дар. Ер нь өөрийн гэрт биш гадуур, бусдын “нутаг дэвсгэрт” бол бүр сайн.
Хардалт хүүхэд настай голдуу холбоотой. Өөрөөр хэлбэл эцэг нь салж, өөр айлд очих, дүүг эсвэл ахыг нь өөрөөс нь илүү хайрладаг байсан, мөн эцэг эх нь хайр энхрийллээ ил гаргадаггүй байсан гэх мэт.
Хардалтын гурван эерэг тал:
1. Хардалт хүнийг өөд татдаг. Өрсөлдөгчөөсөө дутуу харагдах вий гэж хүн бялдаржуулах урлагаар хичээллэж, үс зүсээ засаж, хогоо асгадаг болж, хоолоо илүү амттай хийн, ханьдаа өмнөхөөс илүү халамж тавьдаг.
2. Хардалт харилцаанд шинэлэг уур амьсгал оруулдаг. Нэгэн хэвийн болсон харьцааг өөрчилж, өөр нүдээр бие биеэ хардаг болно.
3. Хардалт бол хүнд байх ёстой зүйл. Огт харддаггүй хүмүүс хүйтэн сэтгэлтэй хүмүүс байдаг.
3 Comments
Би чиний төлөө ирлэсэн хутган дээр гараа зоохоос буцахгүй
Хүсэхээрээ ирээд
Хүсэл нь дуусахаараа явчихдаг
Ингэж амьдрах чиний зуршил гэмээр
Аваад л, аваад л байдаг хэрнээ
Хэзээ ч өгч байгаагүй
Анхны үнсэлтэн дээр чиний
Аниагүй нүдийг хараад
Амраг минь болохгүй гэдгийг
Анзаарч ойлгох минь яав даа
xардалт итгэл алдралаас үүдэлтэй
Dajgui busguitei taniltsana. t_backboo@yahoo.com. Sain hamtragchid boloy.