ХБХБ/ДОХ-ын халдвар туссан хүмүүст зориулсан Амьдрах урлагийн хөтөлбөр

logo_of_art_of_living_a9b10882

Амьдрах урлагийн 40 хоногийн сургалт нь тусгайлсан хөтөлбөрөөр явагддаг ХДХБ/ДОХ-ын халдвар туссан хүмүүст зориулсан курс бөгөөд стресс ядаргааг арилгаж эрүүл мэндийг сайжруулан дархлааны үйл ажиллагааг дэмжиж олонд тустай, илүү чанарлаг амьдрахад туслах амьсгалын энгийн техник ордог. Курс нь халдвар авсан хүмүүсийн хэрэгцээтэй уялддаг. Энэ стресийг арилгах техник нь сэтгэл гутрал, түгшүүр, халдвараас үүдэлтэй хэт ядаргааг арилгахад чиглэгддэг.

Хөтөлбөрийн гол тулгын чулуу нь Сударшан Крияа гэдэг нэртэй хүчирхэг амьсгалын дасгал бөгөөд бие сэтгэлээ мэдрэх тусгай амьсгалын хэмнэлүүдийг хэрэглэдэг.

Энэ хэмнэлүүд нь хүний хөдөлгөөний үүрэг буюу когнитив функцыг сайжруулж амьсгалын замын системийг хүчирхэгжүүлэн, тамир тэнхээг нэмэгдүүлж улмаар дархлааны үүргийг бат бэх болгон, зүрх судасны эрүүл ажиллагаанд ач тусаа өгч улмаар бүхийл эрхтэн тогтолцоо систем хоорондын зохицолыг хадгалдаг.

Сэтгэл гутралыг зохицуулах аргууд дээр онцлон төвлөрдөг. Учир нь сэтгэл гутралын хэмжээ нь халдвар авсан өвчтөнд эрүүл хүнийхээс хоёр дахин их байдаг байна. Өөрөөр хэлбэл стрес ядаргаа, сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд сул, нийгмээс тусгаарлагдмал байдал зэрэг нь ХДХБ-ын авсан хүний халдварыг улам ихээр газар авахуулдаг байна. Амьдрах урлагийн ХДХБ/ДОХ-ын курс нь эдгээр хүчин зүйлд йог, амьсгалын дасгал бясалгал, шимтэй хоол хүнсээр дамжин шийдэхэд анхаардаг.

Уг курс хамрагдагсад хэлэхдээ заагддаг техникүүд нь хийхэд их энгийн ямар ч сөрөг нөлөөгүйгээс гадна эмнэлэгийн ямар нэг дэглэмтэй зөрчилдөггүй харин ч бүр бие биенийгээ дэмжиж нөхдөг гэжээ. Амьдрах урлагийн дасгал техникийг хийснээр ууж буй эмийн сөрөг нөлөөг үгүй болгож түгшүүр зовиур, огиудас хүргэлтийг арилган, биед илүү эрч хүч өгдөг гэж халдвар авсан өвчтөн Майкл Б хэлж байна.

Түүнчлэн Амьдрах урлаг байгууллага 2008 оны 8-р сард Мексикт болсон Олон улсын ДОХ-ын бага хуралд оролцож ХДХЗ-ын халдвар авсан хүмүүст амьсгалын хүчирхэг техник болох Сударшан крияны эрүүл амьдруулах нөлөөний үр дүнгийн талаар онцлон дүгнэсэнийг хэсэгчлэн харуулбал:

Нөхцөл хүмүүсийн тайлагнасан дээр үндэслэн сайжирсныг %-aар үзүүлэв

Хавдсан тунгалгын шингэний бөөгнөрөл  буурсан           71%
Ужигарсан өвчин                                         83%
Хоол боловсруулах эрхтний хүндрэл                       88%
Хүчилтөрөгчийн дутагдал                                 77%
Сульдах                                                 50%
Дотоод амар амгалан                                     100%
Сэтгэн бодох, цэгнэн тунгаах, сонор соргог байдал       63%

http://sudarshankriya.blog.banjig.net/

“Би ХДХБ-ын курст суусан. Энэ курс надад үгээр илэрхийлэхийн аргагүй тийм тэнгэрлэг зүйлийг амтлуулсан. Би ХДХБ-ын халдвар аваад 15 жил болж байна. Шри Шри гуайд баярлалаа. Бие минь одоо эрүүл дээрдсэн шүү.” Давид М.

Сайн дурын байгууллагаар дамжин Амьдрах урлаг байгуулага ХДХБ-ын халдвар авсан хүмүүс тэдний гэр бүлд зориулсан хэд хэдэн хөтөлбөрийг үүсгэн санаачилсан. Тухайлбал Амьдрах урлагийн Этиоп чаптер ХДХБ/ДОХ-ын халдвар авсан  өнчирсөн хүүхдэд зориулан боловсрол олгоход дэмжиж байна. Зимбабед ДОХ-ын халдвараас болж эцэг эхээ алдсан хүүхдүүдийг асрах газар байгуулж ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүмүүсийг хамруулж анхаарал мэдрэмжийг нэмэгдүүлэх

Амьдрах урлагийн нэгэн хэсэг бол ДОХ-оос урьдчилан сэргийлэх боловсрол олгоход зориулдаг.

Боловсрол бол манлайлах хүч чадал гэдэг үүднээс Амьдрах урлаг байгууллага залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөртөө ДОХ-ын талаарх мэдлэг боловсрол өгдөг. ҮЕS буюу залуусыг чадавхжуулах хөтөлбөрөөр дамжуулан ХДХБ-ын талаарх сургалт дэлхийн мянга мянган залуучуудад хүрч байна.

Урьдчилан сэргийлэх хөтөлбөрөөр дамжин ХДХБ-ын хүмүүсийг сэтгэлийн дэм өгөөд зосохгүй дэлхийн нийгэмлэгтэй хамтран Амьдрах урлаг байгууллага манай цаг үеийн хамгийн том айдас болсон үхлийн өвчний эсрэг тэмцэхээр хувь нэмрээ оруулж явна.

1 Comment

  1. , says:

    БИ АМЬДРАХ УРЛАГИЙН ХИЧЭЭЛД 4 ЖИЛИЙН ӨМНӨ 6 ӨДӨР Л СУУЖ БАЙСАН.АМЬДРАХ УРЛАГИЙН ХИЧЭЭЛД СУУСАН СҮҮЛИЙН ӨДРҮҮД НАДАД ХАМГИЙН САЙХАН ЖАРГАЛТАЙ БАЙСАН. БҮХ ЮМ ЦААНААСАА БОЛЖ БҮТЭЭД БҮТЭЛГҮЙ СЭТГЭЛ ТҮГШЭЭСЭН ЗҮЙЛҮҮД ХОЛУУР ӨНГӨРӨӨД БАЙХ ШИГ. ХҮМҮҮСТ ХЭЛЭХЭД ЗААВАЛ ӨВЧТЭЙ ГЭЛТГҮЙ БҮГД Л НЭГ СУУГААД ҮҮНД ЯВААД ҮЗЭЭСЭЙ ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА. ХАМГИЙН ГОЛ НЬ ЦААШИД ДАСГАЛАА ГЭРТЭЭ ҮРГЭЖЛҮҮЛЖ ХИЙГЭЭД БАЙВАЛ ЖИНХЭНЭ ҮР ДҮНТЭЙ ШҮҮ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.