Хууран мэхлэлт ямар хэрэгтэй вэ

90339476

Бүгдэнд нь энэ өдрийн мэнд. Би бас л бөөн зовлонд унасан нэгэн байна. Би одоогийнхоо найз залуутай 3 жил гаран хамт амьдарч байна би 27той. Анх түүнтэй танилцсанаас хойш 3 сарын дараанаас л намайг араар тавьдгыг нь мэдээд, бөөн гомдол, цөхрөл болоод, хэрүүл уруул хийгээд байсан байж салж чадахгүй нэг л мэдэхэд 3 жил өнгөрчихөж. Манай хүн уг нь хүн харахад их даруухан, эелдэг, бас их халамжтай. /Залхууг нь эс тооцвол сайн залуу/Тэгсэн хирнээ олон хүүхнүүд яриад, мессеж бичээд байдаг. Би эхэндээ хэн юм гэчихээд нээх тоодоггүй байсан чинь сүүлдээ хэд хэдэн удаа намайг араар минь тавьж гомдоосон болхоор итгэж чаддаггүй юм. утсыг нь байнга шалгаж, мессенжрийг нь хүртэл шалгадаг. Тэр тоолонд ямар нэгэн хүүхэн гарч ирээд, хайрт минь дурт минь гээд бичилцчихсэн байдаг. тийм болхоор нь шалгахгүй ч орхиж чадахгүй, улам лавшруулж ухаад хэрүүл хийгээд суух боллоо. Сүүлдээ мань эр гэртээ байхдаа утсаа асаахаа байчихсан. асаагаал жоохон байж байнгуут элдэв хүүхнүүд утасдаад…. Би бүр яаахаа мэдэхгүй юм. Удахгүй намайг ээж аав нь бэр гуйна гэсэн. Ийм хүнтэй насыг барна гэж байдаг болов уу.

Салж чаддагсан бол аль хэзээний л салчих л байлаа. Даан ч дэндүү их хайртай ч юмуу, зөндөө дасчихсан ч юмуу. Надгүй бол хоолоо хийж, хувцасаа угааж чадахгүй, хэцүүдэх ч юм шиг санагдаад, эсвэл өрөвдөөд, эсвэл уур хүрээд… Би өөрийгөө ч ойлгохгүй юм. Сүүлдээ тэр хүүхнүүдрүү нь залгаж хэрүүл хийдэг болсон. Хэрвээ тэрийг мэдвэл надад уурлаад барьж авж зодох шахдаг. Саллаа болилоо гэхээр урдаас элдэв юм яриад уучлал гуйгаад, эсвэл орхиод явхаар ээж ааваараа утасдуулаад уяраагаад л буцаагаад аваад ирэх юм. Би маш их хартай болсон, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрд нь өө хайгаад, буруу хазгай юм болвол өлгөж авж хэрэлдээд, гадуур гараад ирхээр нь хувцасыг нь үнэртэж үзээд, бүх юмыг нь шалгаад байхад л ямар нэгэн сиймхий гаргаад л шинээр хүүхнүүдтэй танилцаал эсвэл хуучин хүүхнүүдтэйгээ орооцолдоод…

Өөртөө дүгнэлт хийж үзлээ. Энэ 3 жилийн хугацаанд би өөрийгөө гэхээс илүү түүний төлөө амьдарч байсан юм шигээ. орон дотор нь хоол цайг нь зөөгөөд, гэр орныг нь цэвэрлэж, хувцасыг нь угаагаад, гадуур ажлаа амжуулаад харин мань эр компьютрийнхаа ард л..3 жил шавар баримал шиг сууж байдаг. би өглөө ажилдаа явж, орой хичээлдээ яваад, 8,9 гэж ирээл хоолоо хийж хувцсаа угаагаад, гэрээ цэвэрлээд, хичээлээ хийгээд.. харин манай хүн комьпьютрынхаа ард… хүний хийсэн юм сэтгэлд минь нийцдэггүй болхоор бүх л юмандаа тэрийг гар хүргэхгүй эмхэлж, цэгцэлмээр байгаад бүүр залхуу болгочихсон бололтой. бас өөртөө анхаарал бага тавиад гэртээ байхдаа өмд подволкноос салахгүй, хааяа л нэг үсчин маникюр орохоос хэтрэхгүй.

Найзуудтайгаа гарж орох гэхээр хардаад гаргахгүй, гэртээ дуудаад уулз гээд уурлаад байдаг. Заримдаа бүхнийг хаяаад гараад зугатаад ор сураггүй алга болоод өгмөөр санагдхийн. заримдаа гадуур явж байгаад машинд хөнгөхөн дайруулчих юмсан, хэд хоног ч гэсэн анхаарлынх нь төвд байх юмсан ч гэж бодох үе байхын. заримдаа ингэх тусам нь улам чангалаад бүх явдал суудлыг нь цэгнэдэг болоё ч гэж бодохын мэдэхгүй юм даа. Эр хүнийг хажуудаа яаж тогтоох талаар зөндөө л судаллаа. Сексийн тал дээр дутаагаад гачаагаад байхааргүй, харин ч би түүнд зааж өгөөд ч байгаа юм шиг, царай зүсний тал дээр ч гэсэн уулздаг хүүхнүүдийнх нь зурагтай өөрийгөө харьцуулж хараад өөрийгөө давнуу гэхээс дутахгүй л гэж бодохын. Өөрөө ч тэгж боддог байж магадгүй ээ..найз нөхөд аав ээжийг нь ирэхэд нь хамгийн сайнаараа л дайлж цайлж хамаг чадлаараа байлгаж байгаад л явуулдаг. найзууд нь хүртэл намайг яаж тэсэж амьдардгыг гайхаад байдгийн: би өөрөө гайхаад байхад хүмүүс гайхах нь аргагүй л байх..ккк. Гэр орноо эмх цэгцтэй, хоол ундаа сайхан хийх гэж хирэндээ л зүтгэхийн.түүнд аль чадахаараа халамж тавьж,хүүхнээс бусад тохиолдолд хэзээ ч хэрүүл хийдэггүй, хайраа хоолоо ид, хайраа усанд оруулж өгөх гээд л, согтуу ирэхэд нь нэг ч удаа, бүр нэг ч удаа уурлаж үзээгүй.харин намайг согтуу ирвэл намайг зоддог. Хаагуур хэнтэй байсан гээд бүгдэнлүү нь утасдаад, дахиж та нартай уулзуулкуу гээд л бүх найзруу минь уурлаад намайг өөдөөс нь юм хэлэхээр барьж аваад зодчихоно. тэгэнгүүтээ уучлаарай, хайртай дуртай, чамайг хүнд алдана гэхээс айгаад , өөр хүнтэй байх вий гэхээс айгаад гээд л өмнө хойно гарч сөхөрч мөргөх нь холгүй. би ч бүр сүүлдээ гэрээсээ ч гархаа болисон. Ажил хичээлээ тараал гэрлүүгээ.найз нөхөд минь ярихаа болиод сүүлдээ миний утас ч дуугарахгүй, утастай гэдгээ ч мартах шахахын.сэтгэлээсээ ярилцаад суухаар -чи өөрийнхөө хүссэнээр бодооо. би банзал тэгээд яахын, хэцүү байвал салж болношд гэхийн. Өөрийнхөө хувьд би өөрийнхөө чадах хэрээр / do my best гэдэг шиг/ хичээх тусам л амьдрал болохгүй л байна.

Сэтгэл үймрээд зөндөө утга учиргүй орон гаран юм шиг юм бичсэнд уучлаарай, дөнгөж сая мань эрийн нэг хүүхэн надруу залгаад унтаж хэвтдэг тухайгаа нүдэнд харагдтал он сар өдөртэй нь яричихаад утсаа тавичихлаа. би юу гэж бодхоо ч мэдэхгүй болчихоод, ярих ч хүн байхгүй,аргаа бараад л .

Та бүхэн надад зөвлөөч би яавал дээр вэ, яавал эр хүнийг хүүхэмсэг биш болгодог вэ, яавал амар тайван амьдарч чадах бол..

секс.мн дээр ирсэн захидал

33 Comments

  1. hi says:

    Ер нь бол анхнаасаа бүүр танилцах байх үеэсээ өөрийн орон зайг авч үлдэх л хэрэгтэй.Эм хүн сэтгэлээрээ явчихдаг, амархан царай алддаг. өөрийн гадаад төрх,үс засалт, стилээ өөрчлөөд үзээ.Эмэгтэй хүн толинд өөрийгөө хараад сэтгэл ханамж авч байх хэрэгтэй.Эр хүнийг хайрлаж халамжлах ёстой ч, тэр бурхан биш.Чи ч бас халамжуулах эрхтэй.Чи гэрийн зарц биш биз дээ.Өөрийнхөө төлөө амьдар.Суугаагүй байгаа дээрээ сургаад хашраагаад утасаа хаагаад,дугараа өөрчлөөд өөрөөр амьдраад үзээч.Ийм байдлаараа байгаад байвал чи 30 насандаа мануухай,хөгщин хүүхэн болноо,ямар ч нэр хүндгүй.Хөгщирсөн хойно чинь чамайг түрүүлэж тэр л хаяна.За амжилт

  2. naruto says:

    хэхэ андуурцан байналээ хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа шүү хэхэ

  3. naruto says:

    яахав ээ танай найз залуу нэг бол сумтай юм байна багадаа орноос унах юм уу унаганд хөшиглүүлж байсан уу үгүй юу асуугаарай гэхдээ 3-ийн 3 жил ингэж амьдарсан юм бол чамд хэцүү байгаа байх л даа гэхдээ нэг юм хэлэхэд зүгээр л салаад өөр хүн олохгүй бол болохгүй шүү хүний сурсан занг хэзээ ч сураар боож болдоггүй юм ингэж амьдрах юм бол чиний царай зүс авах юмгүй гэрийн авгай болж хурдан хөгширч эхэлнэ шүү. Гэхдээ миний бодлоор бол наад нэг эрийн хугархай чинь чамайг насаа ахиад ирэхэд бас нэг хүүхэн дагаад л алга болно шүү энэ бол амьдрал бодит үнэн өөрөө хайртай хүний боол нь явсанаас өөртөө хайртай хүний хатан нь явсан дээр байдгийн хэрэв бүүр цаашлаад та 2 хүүхэд болчихоод салах юм бол чамайг л лав тайван байлгахгүй шүү ингэж эрх чөлөөгөө боолгуулж амьдрахаар салаад эртхэн амьдарлаа бодсон нь дээр шүү хүний эрээн гаднаа могойн эрээн дотроо 3хан жилд тийм зан гаргаж байгаан бол чи суух л юм бол амьдрал чинь орвонгоороо эргэнэ шүү чи тэр хүндээ хайртай байж болно гэхдээ чи цаашаа цуг амьдрах юм бол чи жинхэнэ эргүү, мулгуу, мунхаг, ёстой хэлэх үг олдохгүй тэнэг гэхэд дэндүү тэнэг хүн болж хоцорно шүү чамайг салвал ханийн заяа гомдож наад хүн чинь яав ч сайхан амьдрахгүй шүү харин чи тэр бүхнийг харж тэр харин чамайг гомдоож байсандаа гэмших болно эцэст нь сал л гэж хэлмээр байна.

  4. sainaa says:

    чи зүгээр бүгдийг нь тас хаяааад үлбэгэр байдалд хэсэг ор….

    гэр орны ажил энэ тэр хайрлахгүй халамжлахгүй бай…

    тэр хүн яаж ханддаг вэ яаг тийм бай
    … өөрөө гадуур хооллооод Яваад бай.. тэр гайхна… эргэлзэнэ.. би зарц юмуу өөрөө хий би юм идэхгүй энэ тэр гээл..

    хэсэг халамжаа бууруул… тэр нэг юм ойлгож магад..

    эсвэл бүүр сал..

    тэнэг эрчүүүд хэзээ ч ойлгохгйү мал улсууд даа

  5. gerel says:

    чи оортоо итгэж амидрах хэрэгтэй ум бна.
    чи оороо бухнийг хийж чаддаг байж яагаад ингэж хуний дор орж амидрах гэж.
    сайн хун сайхан залуу зондоо л бга шуу дэ
    оортоо итгэж оороороо бахархаж оороо оортоо бухнээ зориулаад амидрахад юу н болохгуй бган ум бэ?
    эсвэл чи юу ч хэлсэн тоохгуй, юу ч болсон дуугарахгуй бгад узсэн дээр бха
    би чиний оронд бсан бол оороор амидрах бсан.
    хайрийн толоо оорийгоо золиослож амидарч болохгыи ш дээ. бэр гуйхаас н омно таг чимээгүй алга болсон дээр

  6. galoo says:

    ху жаргал даадаггуй зовлон даадаг гэдэг унэн юмаа. тэнэг залуугаа хаяд тсоглог алахда. лалрийн боовнуудийг юнда гуйдаг юм. би бас эрэгтэй хун тэхдээ эр хун гэдэг чин хуухэн шаагаад явдаг эр хун мундаг биш шыыдээ. сал сал юнд тэнэг банидийн боов шутэж амидрах гэсийн.

  7. lol says:

    yg duugui sal amidral yneheer bogino shyy dee chamaig hairlasan neriidleer ashiglaj bn neg shiid garga ter hyn teriig chin l dagahaar yum bn chi het tuilbatgyi bgaa ni buruu bh ter hyntei amidarhaar bol hudlaa bsan ch itge ger byl gedeg togloom bish nandin zyil shyy gedegt ehleed chi itge daraa ni medryyl hezee ch buruudahgyi ee sain tal ni l yaldag yum chinii

  8. Uuchil says:

    Чам шиг сайн хуухнийг хаанаас олох вэ? Чи салаад надтай суучихгуй л юм бх даа.

  9. MYOHT says:

    Албатай юм уу, салаач! Чамайг өөхшүүлж байгаа ч юм биш. Хэрэв чиний бичсэн бүгд үнэн бол САЛ!

  10. unshigch says:

    ene emegteichuudiig yuruusuu oilgohguima, uurt n sain bish baihad l araas n guigeed ashigluulaad baidag, uuriig n gesen huniig harin tulheed l, hervee chi ingeed baih yum bol ene saihan zaluu nasaa aldana, bas chi uuruu l zovno shu de, odoo arai hugshirchihuugui baiga deeree erthen salsan n deer shu

  11. zochin says:

    yooy zugeer l saldag gazar bizdee sal l gej xelie oor yu gexevdee neeree

  12. D says:

    ЭМЭГТЭЙ ХҮН ЗОВОХ ДУРТАЙ ГЭДЭГ ГАНЦ Л ҮНЭН БАЙДАГ.

  13. pretty says:

    бусгуй мин оорийгоо 1 рт тавихгуй бол чи ургэлж л ингэж амидрах болноо иймээс тэр хунийг биш оорийгоо эхлээд хундэтгэ тэр хун чин чамайг огт хундлэхгүй бн шуу дээ аргагуй дээ чи оорийгоо хундлэхгүй бгаа юм чин тэр хун яаж чамайг хундлэхийн эрөөсөө хундлэхгүй би ч бас эр нохроо л нэгдүгээрт тавиад оорийгоо 2 т тавидаг бсан гэвч одоо би оортоо анхаарал хандуулж нийгэмтэйгээ яг тэдэн шиг харитсаж эхэлснээр нохтсол бдал шал оор болсон гээч миний бодлоор наа хун чин засрахгуй л байх даа тэхдээ чи хайртай бас дассан болхоор эзсийн удаа сориод уз дээ хамгийн гол ни одоо шууд л хамаг юмийг ни хийхээ боли оортоо анхаарал тавиж одоо шууд л орхиод гарах хэрэгтэй дараа ни чамайг яаж ч гуйж бсан угэнд ни буу ор тэвчээртэй бгаад уз унэхээр тэвчээр хэрэгтэй шуу дараа ни бутсаж очихоосоо омно бух л амлалтуудий н заавал аваарай дахиж ямар ч хунтэй холбогдохгуй байх хэрэгтэй ямар ч эмэгтэй хун залгахгуй байх гэх мэтээр оорийнхоо дургуй болон байж болохгуй бух л зуйлийнхээ талаар маш нухатстай авч хэлэлтсээрэй тэгээд учиргуй хардахаа уритал бигий болгоорой унэхээр ийм нохтсол байдалийн дараа засрахгуй хэвээрээ байх юм бол бусгуй мин чи шууд л 100% салах хэрэгтэй шуу дээ чи ч гэсэн жаргах эрхтэй хун шуу дээ хэтсүү бсан ч тэвчээр зоригтой байх хэрэгтэй энэ хунээс ч илуу чамайг хайрлах хун зондоо бдаг юм шуу за амжилт

  14. Lonsdale says:

    миний хэлэх гэж бсан үгийг хүмүүс хэлчиж гэхдээ ахиад сануулъя. бүх юмыг нь хийхээ болиод анхаарал халамж тавихаа боль тэгээд бушуухан сал.

  15. jagaa says:

    umaar solichih.

  16. zaluu says:

    Бусдийг нь хүмүүс биччихсэн байна.Би чамд ганц өгүүлбэр л хэлье.Сал сал сал бас дахин сал.

  17. жирэмсэн ээж says:

    ямар тэвчээртэй бүсгүй вэ? салсан нь дээрээ үнэхээр хүүхэнд дуртай шалиг эрийг яачиж болдоггүй юмаа. хүнд хэлхэд ичмээр юм. манай аав байна одоо 50 гарч яваа 5-6 н эхнэр сольж үзсэн. одоо байгаа хүүхнээ хүртэл зовоогоод л өөр 2-3 н хүүхэн утасдаад хэцүүдэж байна наана чинь. кккк сал өө.шалиг эр хүн 60 хүрсэн ч ач нартай болсон ч засрахгүй гэж мэд.

  18. hanzo says:

    сал сал. өөр яриад бх юм бхгуй

  19. naiz says:

    сал

  20. gerlee says:

    huue bi yag cham shig bsan
    suugaagui baihad l tegdegiig n medseer baij suusan daraa n huuhdiig n gargasan
    harin odoo salj bn.
    hereggui zasardaggui yum.baga deer n boli, iim zaluu baij sain zaluu gudmaar chamaig haigaad zunduu ywj baigaa

  21. bada says:

    hey chi yaasan sonin huuhen be.Iim aimshgiin zaluutai yaagaad hamt bgaad baidiin.Naadah chin tgj bodoj eregtsuuleed bh asuudal mun uu?Shuud salah heregtei shd.Chi uuruu joohon teneg bhaa.iim hund ashigluulaad ywaad bdg.Chi uuriinhuu amidraliig uuriinhuu l garaar bosgono shd.Bitgii gants hair setgel gesen zuileer amidralaa tam bolgo.

  22. adsf says:

    huue hurdhan shig salaach. odoo hurtel hamtda bhda yadin?

  23. Ramirez Sanchez says:

    Миний өмнө бичсэн хүмсүүдэд. Хүн болгон зөв амидардаг бсан бол дэлхий энх тунх уйтгартай бха сан гэдгийг бодох хэрэгтэй. Бас түүхүнд гарсан бүх эргэлтүүдийг зөвтөгдөг 1 сайхан үг бдаггдаа тухайн үед хийсэн хийдвэр болгон тэр үедээ зөв гэж.
    Харин тэр 27 хурчээд тэ1 юм шиг гард гэж хэлхэд тэ1 л бна даа хэзээ 1эн цагт чамайг хайрлна гэж бодож бгаа бол үгүй дээ тийм бхагүй ээ. Цамайг хайрлаж энхрийлж бгаа бүгд жүжэг ш дээ.
    Харамсалтай бна

  24. the phone says:

    бүсгүй минü, чи зарöуулсан öаг зав, xайр сэтгэл, xөдөлмөрөө бодоод амидралаа авч үлдэxийг нууöxан xүсээд байгаа болтой. гэтэл амидрал бидний xүссэнээр болдоггүй нü гачлантай. өөрийгөө бод, өөртөө битгий ийм xаргис xандаач ээ. xайран залуу нас чинü чамайг xүлээxгүйгээс гадна xэн 1ний төлөө зовж шаналаж амидралаа нулимасанд живүүлэx эрx чамд байна уу??? энэ байдлаасаа зориглон гарч өөрийгөө авраxгүй бол сэтгэö чинü үүнээс илүү гэмтэx нü байна

  25. Fire says:

    жаргалтай газар хүн тогтдоггүй… хамгийн түрүүнд түүнээс харьцаагаа нэг хэсэгтээ л тасла гэж зөвлөмөөр байна. хэрэв тэр чинь ухаантайхан шиг юм бол бүгдийг ойлгоно. Тэгээд магадгүй засарч мэднэ. Эс тэгвэл мөрөө хөөгөөд хаяаад явчихгүй юу, ямар хүүхэдтэй болцон байгаа биш. Байсан ч бараг ялгаа байхгүй дээ.

  26. Цэцэг says:

    Ямар ч байсан наад залуугаасаа салсан нь дээр. Эсвэл хэсэг хугацаанд ч болтугай түр тусдаа амьдар. Чи тэр хүнээс бүрэн хамааралтай болчихож. Ер нь эр хүнийг эм хүн л ийм хүний үнэргүй, хувиа хичээсэн болгочихдог юм. Чи өөрөө сайн бүсгүй байна. Чамд ганцхан дутагдал байгаа нь чи тэр хүнээс хэтэрхий хамааралтай болж, түүний өмнөөс хамаг юмыг хийсээр хэтэрхий хариуцлагагүй болгожээ. Наад байдлаа одоо л засахгүй бол одоо энэ хүнээс салсан ч, дараа нь өөр хүнтэй суусан ч адилхан давтагдах болно.

    Чи өөрөө үргэлж сайн сайхан хамаг юмаа хийсээрь хичээсээр байвал тэр хүн чинь чамайг хайрлаж бүх юм сайхан болно гэж байгаа бол энэ эндүүрэл шүү. Ер нь бүх юм тэнцвэрээ олж байж л сайхан болдог юм шүү дээ. Чи өөрөө үнэтэй бай, чи өөрөө түүнд хэрэгтэй гэдгээ ойлгуул. Зарим нэг юмыг зөвхөн чи өөрөө мэдэж шийддэг, зөвхөн чиний орон зай гэсэн юм байх ёстой. За тэгэхээр ирээдүйн төлөө тэр надгүйгээр яанаа ийнээ гээд нялцганаад байлгүй чемодандаа хувцсаа хийгээд зоригтойхон гар. Тэвчээр байхад бүхнийг ялна шүү.

    Жич: Өмнө нь би яг чам шиг байдалд орж байсан юм. Одоо би харддаггүй, сэтгэл санаа тайван ямар сайхан амьдарч байна гээч… энэ бол тэвчээрийн хүч, өөрийгөө ялсны л хүч байсийм даа гэж…

  27. саран says:

    хүн бүр яагаад ийм адилхан зовлонтой болчихдог байнаа чи засал хийлгээ чамд би тусалхад бэлэн яагаад адилхан л учраас би бүх захиануудад хариу бичлээ сайн бөөд л үзүүлж нөхөртөө юм хийлгэ тэгээд л болно доо итгэхгүй байсан чхийлгээд л үз өөр хүүхэнтэй дахиж явахгүй болтол нь хэлийн тушаад өг за нараа102030 мэйл бичээрэй 91157239

  28. hitch says:

    salaa huuhed shuuhad bhku deeree sal naad zaluu chin arai dendtsen gar bna sal sal zoriglood l salchih tgd saindaa hed honog sanana biz oor hunte bolvol ter chamd neeh bodogdohoo bolichihno unen davartsan zaluu bna shuu sal sal erthen amidrala bod

  29. p.mardai says:

    шууд сал . өөр үг хэл байхгүй. юунд нь уярдаг тэнэг хүүр вэ чи. чамайг хүн гэж бодохгүй байхад шүү

  30. handaa says:

    chi heterhii davraagaad bgaa um bna.minii naiz zaluu yag iim bsan.heterhii huuhemseg. bi suuldee barag zurhnii ovchtei bolohoo shahsan hardsaar bgaad.tegeed suuldee holdson n deer gej bodood holdson shuu.bi tegsendee ogt haramsdaggui. ter daraa n oor huuhentei suusan bolovch yag namaig zovoodog shigee zovooj bgaa gedgiig bi sonsood avgaigii n orovdoj oortoo bayarlaj yavdag.

  31. smile says:

    Huuyee, chi naad muuhai zaluugaasaa salaachee, naadah chini yamar davarsan zaluu ve? Chi hamag yumiig ni hiij uguud, deerees ni araaraa taviulaad, tegsnee harduulaad, zoduulaad yaj amidarch bainaa. Eniig chin yamar amidral geh yum be? Ehner ni boloogui baigaa deeree salaa za. Uuriinhuu amidraliig uur hunii nudeer haraad uzeech. Chinii duu ch yum uu, egch chini, esvel naiz chin cham shig ingej amidarch baival chi salaach l gene biz dee. Uuriiguu bodoj, hairlaj amidraach. Chi iim sain busgui yum bol chamaig hairlah hun zunduu garch irne sh dee. Chinii nas ch zaluu baina. Emegtei hun uurtuu hairtai huntei amidrah heregtei sh dee. Naad muuhai huvalz shig ajilgui, archaagui, tiim baij bas banzal har yumnaasaa ali boloh erthen sal zaa.

  32. mongol says:

    чи зовмоор байгаа бол наад залуутайгаа бай, муу хани насний гай гэдэг юм, хэрэв зээ чамайг гэсэн сайн хүнтэй суувал чи насаараа битгий хэл үр хүүхдүүд чин хүртэл төлөв төвшин гэр бүлд өсөж хүмүүжинэ гэдгийг бодох хэрэгтэй дээ.одоо наад залуутайгаа байгаад байвал нэг л өдөр жирэмсэн нэг хүүхэн орж ирнэ тэгээд бас чамаас салахгүй гэж тэнэгтэнэ,нэг бол нэг нартай өдөр чамайг хаяад явна даа, тэр үед н аягүй бол чи хүүхэдтэй л хоцорно, тэгэж амидармаар байгаа бол наад хүнтэйгээ байж дээ

  33. zochin says:

    тэнэгхэн минээ, одоо насаа танагтай байгаа дээрээ салаа. ганц олдох амьдралаа ингэж өнгөрөөх чинь хайран биш байна уу? би лав салсан даг. салахад хэцүү л байдаг юм. гэхдээ одоо тэгж салсандаа баярладаг шүү. одоо намайг хайрладаг, миний төлөө амьдарч чаддаг тийм залуутай суусан. хүнжжр хайрлуулж халамжлуулах чинь ямар сайхан юм бэ? салсан нь дээрээ. миний анхны найз залуу бас яг чиний нөхөр шиг хүн байсан. одоо хүнтэй суусан, байнга л хэрүүл уруултай, сална буцаад нийлдэг сурагтай. би салаагүй байсан бол бас л тэр бүсгүйн оронл зовоод явж байсан байхаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.