Хэвлий дэх хүүхэддээ бичсэн захидал

85139434

Энэ захиаг нэгэн аав эхийнхээ гэдсэн амьдрах эсэх нь тодорхойгүй байгаа бяцхан хүүхэддээ зориулж чин сэтгэлээсээ бичжээ.

Сайн уу миний хайраа? Бие нь яаж байна. Одоо бичих захиаг миний бяцхан хөөрхөн маамууд уншиж өгөөрэй. Сайн уу? Миний хамгаас хайртай амьдралын минь цоо шинэ өнгө болсон үр минь. Аав нь гэрээсээ бяцхан үр чамайгаа алдчихвий гэсэн айдастай бас нулимстай энэ захиаг бичиж сууна. Ээж нь чамд аавынх нь захиаг дамжуулж уншиж өгөх болноо. Аав нь чамайг ээжийнхээ гэдсэнд бий болсон гэдгийг мэдээд хоёрхон сар болж байгаа ч үнэхээр их хайртай болжээ. Энэ хорвоод аав нь ч гэсэн чиний л адил ээжийнхээ гэдсэн бүрэлдээд 10 сар бойжиж аав ээжийнхээ жаргал нь болж мэндэлсэн. Чамайг бий болсон гэдэг баярт мэдээг сонсоод цоо шинэ хайр, цоо шинэ баяр баясгаланг мэдэрсэн. Хөөрхөн жижигхээн хүүхэд надад тэврүүлэхээрээ уйлахаа болиод л, намайг санаад уйлаад л, намайг ААВАА гэж дуудна гэж бодохоор аавд нь үнэхээр сайхан бүр зүйрлэж хэлшгүй сайхан байнаа. Харин миний үрд одоо хэцүү, нялх бие нь тэсэхэд бэрх байгаа ч үр минь гуйя наймхан сар тэсчих. Аав нь үнэхээр чамаасаа гуйж байна. Наймхан сар тэсчих… Тэгээд л миний үр аав ээжийнхээ баяр баясгалан болж хорвоод мэндэл. Аав ээж хоёр нь чамайгаа халамж хайраар ер нь юугаар ч дутаахгүй бөөцийлөн өсгөх болноо. Аав нь 7 хоног бүрийн гурав дахь өдөр чамдаа дуртай зүйлийг нь авч өгнө. 14 хоногт заавал  нэг удаа ээжтэй нь гурвуулаа гоё газруудаар зугаална. Аав нь чамдаа гар хүрэхгүй, хэлж ярих юм байвал яг найз шиг нь дотно байнаа. Чамтайгаа ноцолдож эсвэл айл гэр болж тоглоно. Хамт сууж хүүхэлдэйн кино үзнэ. Орой унтахад нь гоё үлгэр ярьж өгөөд үнсэнэ. Ер нь аав нь чамайгаа үнэхээр их хайрлаж амьд явах хугацаандаа ээж та хоёрын чинь төлөө, сайн сайхан аз жаргалын төлөө зүтгэх болноо. Энэ бүхнийг аав нь үрдээ амлаж байна. Үр минь гуйя наймхан сар тэсчих… Миний үрд хичнээн хэцүү хичнээн хүнгүй байсан ч хамаагүй аав ээжийнхээ төлөө наймхан сар тэсчих. Гуйя үр минь. Хүсвэл аав нь энэ амласан юмнуудаа одоо ч өгсөн чадна. Гол нь миний үр наймхан сар тэсээд ээж аавдаа тэврүүлчихвэл аав нь бас ээж нь чамайгаа хязгааргүй ихээр хайрлаж хамгаалахаа амлаж байна. Ээж аавын баяр баясгалан минь, аз жаргал хамаг л сайн сайхан зүйл минь, аавынхаа амласан зүйл, ээж аавынхаа хайранд өлгийдүүлж бас аавынх нь дурьдаагүй ирээдүйд эдлэх аз жаргал хайр дурлал гээд бүх л сайн сайхан зүйлийн эзэн нь болохын тулд үр минь наймхан сар тэсээд ээж аавынхаа тэвэрт хүрээд ир. Тэсээрэй үр минь тэсээрэй. Ердөө наймхан сар…

Эхийнхээ гэдсэнд чимээгүйхэн аврал эрж байсан энэ хүүхэд аав ээжийнхээ тэвэрт эрхлэх хувь дутсан юм…

cekc.mn дээр ирсэн захидал

19 Comments

  1. uuree says:

    bu ch ih muu hun doo bur 3 uda avhuulsan zaluu ch bj dee
    burha nadad ohin zayaasan. tom nugel hiisendee bi gj hun odoo harin tasan ch tiim yum hhguii burhanii nereer amlay urs min orshoo

  2. Заяа says:

    хүүгээ санажийн….
    гэдсэнд минь 4хөн сар л эрхэлсийм.Аав бид 2 нь тэсч ядан хүлээгээд л ирээдүйг нь төсөөлөөл даанч ээжийхээ болгоомжгүй байдалд гомдсон үр минь биднийгээ орхиод явсаан….ахиад ирнэ гэж хүлээж л сууна
    хүү минь ээжийгээ уучлаарай ээж аав 2 нь чамдаа хамгаас их хайртайм шүү хурдхан бидэндээ ирээч

  3. ganaa says:

    залуучуудаа сескыг битгий тоглоом мэт төсөөл гуйя. өөрийн хайртай хүндээ үнэнч байгаарай…

  4. jawhaa says:

    тиймээ маш хэтсүү бдаг юмаа бим хуугээ 10 сар тээгээд 2 сартай болгоод эмч нарийн алдаанаас болж алдсан хуугээ маш их санаж бна одор бур

  5. Bi says:

    би ч бас маш их уйлж байна. Та хоёрт эргэж заавал төрнөө. Үр тани

    Хүүхдээ ингэж хайрладаг байхад. Би 2хон сартай байхад н өөрөө явуулчихсан. ээжийгээ уучлаарай.

  6. busgui says:

    ямар өрөүдөлтэй юм бэ. хухэдтэй болвол ви хэзэ ч аүхүлахгүйэээ

  7. zaya says:

    миний хуухэд 3 сартайдаа бас ингэж доошоо гарах гээд сар гаруй намайг хэвтрийн дэглэмтэй байлгасан. Үүнээс өмнө би 2 ч удаа аборт хийлгэж байсан. энэ удаагийн хүүхдийг нөхөр минь маш их хүсээд, заавал энэ хүүхдийг хүн болгоно шүү гээд л эмнэлэгт баахан хэвтсэн. Одоо хүүхэд минь гэдсэндээ 5 сартай. гэтэл саяхан нөхөр гэдэс рүү зодож энэ хүүхдээ авхуулаарай гэсэн. Хүүхдээ үзэн ядаж байсан ч энэ бичлэгийг уншаад нээрээ ч хүүхдийн буруу гэж юу байхав дээ гэж бодож байна. Тийм болохооор хүүхдээ гарганаа. Хүүхэд минь одоо ч гэсэн гэдсэн дотроо тийчлээд л байна.

  8. hulan says:

    Bi huugee turuulsendee uneheer ih bauarladag. Nuhur maani hadmuud bas avahuul gej ytgaal. ter ued bi gantsaaraa bish huuhedteigee 2-laa gej bodhoor dotor ongoidog bailaa. Tiimee bi uneheer zuv shiidver gargasan. hediigeer aawaas ni salchihsan ch gesen, huu maani minii amidraliin az jargal, gerelt nar. Huumuusee ireeduin saihan niigmiig buteeh ur huuhdedee amidrah bolomj olgooroi.

  9. uka says:

    унэхээр харамсалтай юмаа. дээрх хумуустэй адил би бас уйллаа.өөрийгөө оронд н тавиад узхээр аймар хэтсүү санагдаж бна. танай гэр бүлд олон хөөрхөн хүүхэдтэй болохийг хусэж бнаа

  10. hmmm says:

    тиймээ уйллаа.

  11. advice-d says:

    bi tegj bodohgui baina,uuruur helbel urag uuruu zulbadag gedegt itgehgui bna,uund gadaad dotood shaltgaan,ehiin eruul mend,yavdal zuudal geed zunduu nariin shaltgaan baidag.ugui yum bol ene delhii deer turuud zovj baigaa huuhduud yu gesen ug ve,ted tegvel yamar baihaa medeed zulbachihaagui l baigaa bizdee? yamar ch aild huuhed irdeg,ted medehgui shuu dee.alivaa yumand boditoor handaj ur huuhed bolon uuriin biee hairlatsgaaya,that’s it!

  12. advice says:

    маш их харамсалтай байна. бур оорийн эрхгүй уйллаа.
    гэхдээ таны сэтгэлийг бага ч гэсэн засах болов уу гэсэн ууднээс хэлэхэд шинжилэх ухааны ундэслэлтэй зуйл хэлэе…
    Ураг оороо маш ухаалаг байдаг, тийм ч учираас оороо хэрэв тсаашдаа эрүүлээр осож том болж эрүүл саруул торох, эсвэл торсоний дараа аливаа бэрхшээлгүй хун болж чадахгуй гэж мэдмэгтсээ зулбадаг. энэ нь байралийн шалгарал. тийм учираас ураг тсаашдаа оорийгоо, мон ээж аавыгаа зовоохгуйн тулд амиа хорлодог гэж хэлж болно. тийм болохоор та 2 тэвчээртэй хатуужилтай байж оодрог зуйлсийн тухай бодож эрүүл саруул сайхан хуухэдтэй болоорой гэж ероое!!! гол нь энэ хэтсүү тсаг уед нь бие биенээ дэмжиж ойлгож ярилтсаж байх н хамгийн чухал шуу!!!
    амжилт хусье!!!

  13. beauty says:

    мгл залуус маань үүнийг уншаад ухаараасай!!! уйлах нээ. би хүүхэдтэй болсон гээд хэлэхэд минь хэнэг ч үгүй надад хамаагүй, өөрөө шийд гээд зогсож байсан чиний хүйтэн царай…
    өдөр хоног өнгөрөх тусам чамайг алдсандаа харамсаж, тийм юм хийсэн дээ өөрөө өөртөө гомдож бна. ахиад хүүхэдтэй болсон ч чи биш дараагийнх нь ирнэ.
    дахиад гэж хэзээ ч байхгүй… ганц удаа ирэх замийг чинь би тасласан. яаж ч гэмшээд үүн шиг алдаа гэж байхгүйг ухаарсан.

  14. Hani says:

    манай монгол залуус уунийг уншаад сайтар ойлгож тунгааж бододогдуулхаар захиа бнаа хэрэв хэн нэгэн бяцxан урээсээ татагалзаж бга бол уунийг заавал уншаасай
    Би эхнэр хуу охиндоо маш их хайртай та 3-гаа жаргаанаа

  15. bi bol bi says:

    ээж аавдаа эргэн төрөх болтугай, энэ аавын сэтгэл унэхээр агуу юмаа,биширчихлээ.

  16. Lonsdale says:

    хармсалтай юмаа. 🙁 уйлчихлаа 🙁

  17. baldag says:

    õөөрхий дөө

  18. ttt says:

    tiim ee. mash hetsuu yum bn lee

  19. Aav says:

    Надад ч бас яг ийм зүйл тохиолдож байсан. Одоо хүртэл би хүүгээ санадаг. Маш их хүлээж байсан болохоор их л хэцүү байна даа. Миний хүү одоо байсан бол тэгэх байсан, ингэх байсан гэж байнга боддог. Гэхдээ надад заавал дахиж ирнэ гэдгийг мэдэж байна. ААВ ЭЭЖДЭЭ ХУРДАН ЭРГЭЭД ИРЭЭРЭЙ МИНИЙ ХҮҮ…

    ЧАМАЙГАА МАШ ИХЭЭР САНАЖ БАЙНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.