Хүүхнүүдийг эргүүлэхдээ гаргаж болохгүй алдаанууд

bolzooХүүхнүүдийг араасаа хуйлруулан дагуулдаг эрчүүд байдаг. Тэдний энэ авьяасыг хараад атаархаж суудаг эрчүүд ч бас байдаг. Гэтэл эдгээр эрчүүдийн аль аль нь ч доорх алдааг байнга гаргадаг байна. Жишээ нь:

– Нүдэндээ зүүсэн хар шилээ авдаггүй. Гэтэл хүүхнүүд хүний нүд рүү харж ярилцах дуртай байдаг.

– Чихэвчээ зүүчхээд юм ярих гээд байдаг. Үнэндээ хүний яриаг сонсоогүй байж хүнтэй юугаа ч ярих билээ. Энэ нь цаад бүсгүйгээ үл хүндэтгэж буй хэрэг юм.

– Эмэгтэйдээ дэндүү ойртож суудаг. Ямар ч хүн танихгүй хүний амьсгалыг нүүрэн дээрээ шахуу мэдрэхийг хүсдэггүй шүү дээ.

– Сэтгэл татам сайхан зүйл ярихын оронд элдэв онигоо ярьж баясдаг. Дөнгөж танилцаж байгаа үедээ хүүхнүүд марзан үг яриа сонсох дургүй байдаг.

– Эд хөрөнгөөрөө гайхуулдаг. Унасан машин ч юмуу, эсвэл өмссөн хувцасныхаа үнэ цэнээ хэлж гайхуулах нь эр хүний хамгийн муу зан төдийгүй сагсуу зан нь хүүхнүүдийн хамгийн дургүй зүйл шүү дээ.

– Хэтэрхий олон зүйл чалчдаг. Танилцаж буй хүүхэндээ ярих зав чөлөө өгөлгүй хэт мэдэмхийрдэг.

– Юм ярихдаа нүүрээ буруулдаг. Энэ нь хүүхнүүдэд төдийгүй эрчүүдэд ч таалагддаггүй. Бүсгүй хүнийг өөртөө татахад хамгийн чухал нь харц, тэр тусмаа сэтгэл татам сайхан инээмсэглэл юм шүү гэдгийг мартаж болохгүй.

/Хань/

6 Comments

  1. Erdenechimeg says:

    Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
    Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
    Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
    Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
    Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !

    Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
    Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
    Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
    Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
    Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
    Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла

  2. Taivan says:

    эхлээд ухаалаг, оюунлаг, зөв амьдарч сур. Бүсгүйчүүдээс тусламж гуйж байгаа мэт битгий тэднийг дагаж шалчигна. Өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн ертөнцтэй амьдар. Бүсгүйчүүл чиний доторх хувь хүнийг л харахыг хамгийн их хүсдэг. Тиймээс тэдэнд боломж олгож өөрийн баялаг, оюунлаг ертөнцийг түүнд бага багаар танилцуул. Тэгвэл л чи өөрт тохирсон ханиа зөв олно. Харин эд баялаг, мөнгөө гайхуулбал сексийг нөгөө ДОХ-той нь л олох байх даа.

  3. tsarailag says:

    t1 um yrihiiin ugaasaa l naa chine oilgomjtoi shde! goy tiim shineleg owormots um niitelj bai zolig mine!

  4. Er hun says:

    хаха. та 2-ын нэрэнд алдаа байна. балдан ч гэх шиг балдаг ч гэх шиг.тэнэг нэртэй өвөө нар.

  5. baldan says:

    би ийм алдаа гаргадаггүй.

  6. baldag says:

    мэдээжийн л зүйлүүд байна даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.