Эмэгтэй найз гэж…

85321905

Оройн мэнд эрхэм уншигчидаа. Миний ажил хийх ч гэж дээ. Элдвийн юм бодож суухаас цааш хэтрэхгүй юм. Хүүхдээ бодоод стрэсст бага нэрвэгдэх гэж хичээж байна. Юу ч хийхгүй зүйгээр л сууж, юм бодох л сайхан байна. Уул нь ажлын цаг ч зүгээр сууж, нэт-ээс элдэв зүйл уншаад л… Бараг өдөр өнгөрчихлөө. Тайтгарч тайвшраад сайхан болчихсон гэж бодтол бас л өөрийгөө хуурсан байна аа. Миний аав хөдөө хэд хоног ажлаар яваад утас нь сүлжээгүй энэ хугацаанд ярьж чадаагүй юм. Тэгсэн одоо гэртээ ирж байна гээд охиноо саналаа гээд залгадаг юм байна. Би гэж хүн аавыхаа дуудлагыг хараад л нулимс цэлэгнээд, утсаа аваад арай ядан мэндийг нь асууж, хэдхэн үг солилоо. Аав минь угийн миний дууны өнгөнөөс ямархуу байгааг нь гадарладаг болохоор бие нь өвдөө юу, хүүхэд нь яаж байна гэж асуусан. Би хурал гээд ажил ихтэй учраас ойрдоо их ядарч байгаа гэсэн миний охин ядарчихвий, биеэ боддог юм шүү гээд явсан газрынхаа сонинг дуулгаад утас тасрах шив дээ. Уйлаад хоолой жаахан чичирхийлэлтэй байсныг бас аав асуухад ханиад хүрчихсэн, ажлын өрөө хүйтэй, халаалт ирээгүй гээд худлаа хэлчихсэн.

Миний аав охиноосоо болоод зовчих вий гэж хэрэндээ нуух гэж хичээлээ. Айлын том байх бас хэцүү. Хэдийгээр хоёр хөөрхөн дүү минь байгаа ч балчир амьтдыг бас дарамтанд оруулалтай биш. Аав ээждээ хэлэх бүүр дэмий. Тэгэхээр найзууд үлдэж байгаа биз… Тэд ч бүр найдваргүй улс. Найз нэртэй л хүн хажууд байхаас биш үнэндээ найз баг зүүсэн дайсан ч байж мэдэхээр. Итгэхэд бэрх улс л даа. Юутай 20 минут хэртэй уйллаа даа. Дотор ч жаахан онгойх шиг. Бас найз нараа бодсон чинь хуучны нэг зүйл санаанд орлоо. Та бүгдтэйгээ хуваалцъя.

Би их сургуульд байхдаа дотны гэгдэх хэдэн охидтой найзалдаг байлаа. Харамсалтай нь одоо найз биш. Би нөхөртэйгээ анх нийлэх үедээ хичнээн их түүнийхээ араас гүйж, анхны шөнийг өнгөрөөчихөөд сэтгэл бас гунигтай, харамсалтай байсан тухай, энэ хэрээрээ түүндээ өөрөө ч хэлж багцаалж чадамгүй хайртай гэдгээ хэлдэг байлаа. Зөвхөн нэгэнд л дээ. Тэр найздаа би их итгэдэг, тэр бас их сайн зөвлөгч шиг санагддаг байсан. Гол нь тэр бас их сайн сонсогч. Нөхөртэйгээ анх эхэлснээсээ хойш өдөр болгон юу болсныг ганц тэр найздаа л хэлж, уйлах үедээ уйлаад миний хувьд үнэхээр сайн найз байсаан тэр үедээ. Нэг өдөр би гэртээ орой унтахын өмнөхөн найзруугаа утасддаг юм байна. Дуу чимээ ихтэй газар байнаа. Хаана байнаа шөнө 11 цаг болж байхад гэж асуухад тэнгист кино үзэж байна гэдгийн. Үерхдэг хөвгүүнгүйг нь мэдэх учир хэнтэй үзэж байна гэж асуутал нууц гэдгийн байнаа. Гайхсандаа инээх ч биш нэг л сонин санагдаж болгоомжтой харихыг сануулаад утсаа тасалсан юмдаг. Маргааш өдөр надад хэнтэй кино үзснээ хэлсэнгүй. Би бас ойлгосонгүй. Гэхдээ нэг ч их мэдэхийг хүсээгүй учраас тэгээд л орхисон.

Гэтэл миний нөхөртэй кино үзсэн нь мэдэгддэг юм даа. Юун түрүүнд нөхрөөсөө анх юу болоод байгаа тухай асуусан юм. Тэр үед анх л үерхэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй гэхдээ бас дотно харьцаанд орсон үе байсан тэр үед. Орой хичээл тараад сэтгэл гундуухан миний найз охин явж байгаатай нөхөр минь таарч л дээ. Тэгээд нэг сургууль, миний найз гэдгийг мэддэг учраас ярилцаж л дээ. Миний найз охин эхлээд уйлсан гэнэ /шалтгаан тодорхойгүй /, дараа нь кино хамт үзэхийг санал болгоод тэгээд л үзсийн байх. 11 өнгөрөөд тарсан учир гэрт нь хүргээд л өгсөн . Эмэгтэй хүүхэд юм чинь гээд миний нөхөр юу бодолгүй ярьсан. Тэгэхэд бас хүүхэд л байж дээ. Өө тийм үү гээд найз залуудаа итгээд хэрүүл ч хийлгүй найз залуугийнхаа хувьд энэ асуудлыг дахин сөхөөгүй юм. Харин юугаа ч нуулгүй ярьдаг эмэгтэй найзын хувьд бид хоёр асуудалтай болчихсон байсан. Би нөхөртэйгээ ярилцсан байсан учраас найз охиноосоо лавлаж асуух шаардлагагүй гэж бодсон л доо. Гэтэл түүний хувьд тийм биш байлаа. Тэр надаас нэг л дөлсөн байдалтай сонин байсан шүү. Ингээд хэд хоногийн дараагаар найз минь надруу залгадаг юм байна. Тэр: чи бид хоёрыг кино үзснийг мэдчихээд надаас ягаад юу ч асуухгүй байгаа юм бэ. Надад их эвгүй байна гэдгийн. Би юуг асуух хэрэгтэй гэж вэ хэмээн нилээн гайхан асуутал дуугардаггүй. Би ойлгосонгүй л дээ… Тэгсэн чимээгүй байснаа гэрт минь хэцүү зүйл тохиолдоод тэгээд сэтгэл тавгүй байхад тэр тааралдаад би эхэндээ зөрөөд өнгөрөх болов уу гэтэл тэр юм ярихыг хүссэн. Тэгээд чиний тухай надаас асуух гэж байгаа юм болов уу гэтэл чамайг дурсах ч үгүй байсан. Тэгэхээр нь чамайг ярихыг хүсэхгүй байна гэж бодоод би чиний тухай юу ч яриагүй. Тэгээд сэтгэлээ сэргээмээр санагдаад кино үзсэн. Юу ч болоогүй, ийм л юм болсон гэж хэлдэгийн. Үнэндээ миний ач холбогдол өгөөгүй зүйл дээр дэндүү олон зүйлийг бодож, миний ямар байгааг асууж, уучлаарай ч гэх шиг хачин ярьсан.

Ингээд найздаа итгэх итгэл минь яагаад ч юм 0%-тай болсон доо. Би нөхөртөө итгэж, тухайн үедээ дахин энэ тухай асуулгүй байж байгаад бараг 3 жил өнгөрсний дараа гэнэтхэн ийм зүйл болсныг санаад асуутал миний нөхөр үнэхээр их гайхсан байдалтай чиний дотны найз чинь шүү дээ, зүгээр л их зовсон байдалтай байгаад ярилцахыг хүссэн болохоор л яасан бэ хө гээд бид хоёр хуучнаа сөхөн ярилцсан. Үнэндээ нэг л зүйлийг ойлгосон. Эмэгтэй найз гэж эмэгтэй хүний жинхэнэ найз байх хүндрэлтэй, итгэж боломгүй гэдгийг ойлгосон. Үүнээс хойш би өөрийн хувийн амьдралаа бас нөхрийнхөө тухай эмэгтэй найзууддаа ярьдаггүй. Намайг их л сайхан амьдралтай л гэж мэднэ. Гэхдээ дотоод ертөнцийг минь, ялангуяа эр нөхрийг минь мэдэхгүй. Зарим нэгэнтэй нь би танилцуулаагүй. Муухай санагддаг л байх гэхдээ үүсч болох зүйлээс хамгаалалт урьдчилан хийх хэрэгтэй мэт санагдсан. Хүнд элдэв шалтаг олгохгүйн тулд шүү дээ. Ажил тарах дөхөж байна даа. Ингээд захиагаа түр өндөрлөе.

секс.мн дээр ирсэн захидал

27 Comments

  1. Michelle says:

    Үнэхээр үнэн шүү. Хүнд итгэж болох ганц л найз байдаг нь хүний эх юм даа. Тэр битгий хэл би өөртөө ч итгэдэггүй шүү…

    • Хулан says:

      Худлаа ярь. Охиныхоо нөхөртэй явалдсан эхүүд зөндөө байдагшд

  2. lady says:

    ээээээ

  3. naiz naiz naiz says:

    надад бол зундуу найз бий. харамсалтай ни одоо л бугдийг ойлгосон. найз гэж байдаггуй юм бн . ар гэрийн ни хумуус уссун орчин ямар байна тэр хун тийм л зан авиртай гэж дээр бичсэн байна . энэ бол унэн гэж хэлмээр байна. миний найз бол тиймэрхүү амидралтай этсэг эх ни ч сайн хумуус биш. оровдож али болохийг тусалж дэмжихийг боддог ч тэр хун харин эсрэгээрээ. найздаа хамаагуй зовлон жаргалаа яридаг би бас сонсдог гэвч хэзээ нэгэн тсагт энэ бух ум миний эсрэг босохийг мэдсэнгүй. миний найз дэндүү шуналтай мунгу хаашаа тэр тийшээ тийм л хун болон хувирч дээ. миний амидралд хэтэрхий оролтсоод нухур суудэр эргүүлээд болохгуй болохоор энд тэнд муу хэлээд ум л бол сал сарни гээд л суулдээ би бур гайхаад энэ чини хэн ум бэ миний найз мун юм уу гэж оороосоо асуулаа. хунд тусалж болноо гэхдээ итгэж л болдоггуй юм бн.

  4. харин manai naiz namaig nuhuruusu salsand ih l bayartai baigaa hehe naiz gej iim l huniig heldeg yumdaa

  5. ul medeh says:

    оройн мэнд би лав нөхрийнхөө тухай найзууддаа хэзээч сайн сайхныг нь ярьдаггуй.жаахан тиймэрхүү орон гаран нөхөр шиг л ярьдаг.цагаан хэл амнаас айдаг гэхүүдээ.бодит байдал дээр миний хань зүгээр л гайхамишиг.ажлын болоод таньдаг хүүхнүүд нь сайхан залуу гэдэг гэсэн.би хорвоогийн хамгийн азтай эмэгтэй.

  6. jey says:

    My naiz bid 2 7 nasnaasaa l ehelj 24 jil uerhej bna. Odoo hurtel bie biedee unench naizuud. Teheer naiz bur adilgui l gej bodoj bna. Bid 2n neg ni uurtai bval nuguu ni duugaa huraagaad zagnuulaad l ungurdug. Tegeed heden minutnii daraa uur garaad l zugeer saihan yuma yariltsaad l baidag. Bi ch iim sain naiztaidaa bayarlaj yavdag shuu.Udur bur uulzaj amjihgui ch udur bur utsaar dood tal ni 20 minut yaridag. Bid 2n yarih zuil hezee ch duusdaggui . Olon udaa uur huuhnuud bidnii dund hov zuuj salgah gej oroldoj bsan ch bid 2 shuud ene talaar yariltsaad ineeldeed l ungurdug.

  7. Fire says:

    эмэгтэйчүүдийн хувьд эрт дээр үеэс анд найз гэсэн ойлголт байхгүй байсаар ирсэн шүү дээ, яахав нийгэм өөрчлөгдөж л байна, гэхдээ манайд зарим нэг зүйл хөгжихөд арай эрт байгаам шиг

  8. p.mardai says:

    чиний сайн найз чиний хамгийн аюултай дайсан гэдэг үг байдаг ш дэ. чи тодорхой жишиг тогтоогоод тэрнээсээ давахгүйгээр хүн амьтантай нөхөрлөх хэрэгтэй. тэгээд гол нь өөрийгөө жирэмсэн тэгээд гологдоод байна гэдэг бодол толгойд чинь байнга байгаад хаягдах вий гээд нэг л айдастай яваад байга юм биш үү. тэр айдсаа давж гарах хэрэгтэй.

  9. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! says:

    MONEY MONEY $$$ hiih arga amarhan yum bna BVRTGVVLEED vz

    http://www.bigmoneyptc.com/index.php?ref=tulga_128

  10. sai says:

    надад ч гэсэн иймэрхүү юм тохиолдож бсан.гэхдээ арай оор юмуда.4наснаасаа найзалсан юугаа ч нуудаггуй ёостой л шороо идэж оссон нэг найз байлаа.одоо би 23тай.саехнаас бид найзууд байхаа болисон юм.найз маани их даруухан дуу муутай бх юмаараа надаас дутуу бсаар ирсэн.гэлээ ч би тэрнийг найзийнхаа хурээнд 1т тавидаг бсн.гол н би юу ойлгосон бэ гэхээр найзлахад хэд хэдэн зарчим бх ёстой юм боловуу.(ene crilleer bichihed ymar evgui yumbe) 1t hun naizlahaasaa umnu ar geriin humuujiliig ni sudlah heregtei.sursan zang suraar booj boldoggui yum bnlee.etceg eh ni hunii unergui muu humuus bol yag l tiim zan hezee 1n tcagt nzaas chin grna.2t chi hichneen sain naiz blaa geed hend yu yriha meddeg bh heregtei.urur helbel zovlongoo yrij bn gd muu muuhaigaa toochij ner hundee aldah hereggui.nuhur nz zaluugaa ch yrih hereggui. emegtei hun chiheeree durldag gj unen ug shuu.bas chamaas shaltgaalah yum bn. chi uuruu hezeed hunii itgeliig daaj helsendee hurdeg bval ter chamd itgeh bolno shuu.bi iim l yumiig hatuu oilgoson.hun aldaanaas suraltcdag yum bnlee.sayhan boltol bi eniig iolgoogui l yvsan.harin odoo bi nzuuddaa setgeliin huurluur bish dotroo bodoltoi bolgoomjtoi handdag bolson.ene maani ch yr ashigaa ugch bgaa

  11. eserguun says:

    Эмэгтэй хүмүүс ч тэгээд хүн чанар муутай юм даа. Хүүхэддээ л хүн чанартай байнуу гэхээс бусад хүнд бол тэгж ханддаггүй юм шиг байгаа юм.

  12. mgl says:

    oo hoorhii deer bichsen zuilee harsan chini hehehe…Minii bichseniig krilleer hurvuuleed aimar sonin bolgood haychij..kk..Gehdee oilgoj unshij chadna gedegt naidaj bna

  13. mgl says:

    Сайн бнуу, бичсэн зуйлийг чин уншаад ийм сэтгэгдэл турлоо. Уучлаарай, гэхдээ чи оорийхоо харнаас болоод сайн найзаа гомдоочихсон юм шиг санагдаж бна. Би бол хувидаа яагаад ч чиний найзийг буруутгаж харж чадахгуй юм бна. Хэрвээ унэхээр л чиний найз чини чиний нухрийг булаах гэсэн бол ю боллоо гэж чамд дараа ни нухортэй чин ингэсэн тэгсэн гэдгээ хэлэхэв дээ. Харин яхав тухайн уэдээ яг дараа ни чамд хэлэхээр эвгүй санагдаад бур нэлээн зориг гаргаж бодож байж л хэлсэн бх. Тиймдээ ч уучлалт энэтэр гуйгаа биз чамаас, харин чи тэрийг ни уучлаарай ч гэх шиг гэдэг чини ясан мууухай сонсогдож бнаа. Тэгээд ч бичсэн зуйлээс чини хараад бхад чи нухортоо маш их хартай болохоор л эмэгтэй хумуустэй нзууд ч бхаас айдаг тэрнээсээ болоод найзууд бдгуйм бна даа. Гэхдээ бодох л асуудал, чи оороо нзаасаа уучлалт уйгаад эргээд гоэ нзууд болох хэрэгтэй дээ. Хунийг уучилж бас нэг талаас ни биш олон талаас ни харах хэрэгтэй. Сайн бодвол чамд ч бас маш их буруу бна шуу дээ….

  14. oogii says:

    Эмэгтэй хүн болгон нз бж чаддаггуй гэж бас болохгуй л дээ . гэхдээ бас үгүйсгэх ч хэцүү. яагад гэвэл ихэнх эмэгтэйчүүд тийм л бдаг. миний хувид би дэндүү сайн 2 найзтай. хэрвээ чи оороо үнэхээр жинхэнэ нз бж чаддаг бол чамд ч гэсэн жинхэнэ нз бх л болно. хэрэв үгүй бол…тодорхой.

  15. HHK says:

    Yasan hund itgehee bolichihson humuus vee. Hunee l olj naizlah heregtei. Emegtei geheer l muu naiz gej baihgui baragtai erees deer sain huuhnuud zunduu baigaa. Tegeed ch ter naiz chin neeh itgel aldahaar muu hiigeegui l yum baina. chamaig buruugaar oilgood baij medeh hun gej bagtsaaldaad l heleegui biz. Surtei yum.

  16. Lonsdale says:

    эрчүүдийн л хооронджинхэнэ сайн найзууд гэсэн утга оршдог юм шиг бна лээ новшийн эмэгтэй найз нар надаа ч гэсэн бжил байсийн

  17. smile says:

    Сайн уу, чиний урд нь бичсэн захиануудыг уншсан. Чи их ухаалаг охин байна. Чиний бичиж байгаа байдал, бичгийн чадвар, хэрэглэж байгаа үгс, санаагаа илэрхийлж байгаа энэ бүхэн чинь их цэгцтэй, ойлгомжтой, магадгүй чиний мэргэжилтэй холбоотой байх л даа. Гэхдээ чи их хүмүүжил сайтай, сайн охин шиг санагдлаа.
    Нөхөртэйгээ эвлэрээгүй хэвээр байгаа юм аа даа. Энэнд одоо хүртэл шаналах хэрэг байна уу? Эхнэр, нөхөр 2 маргах, муудах үе зөндөө байдаг шүү дээ. Ийм үед хэн буруутай нь түрүүлээд буулт хийдэг байвал уг нь зүгээр л дээ. Бие биендээ туниад хэдэн өдрөөр дуугарахгүй байгаад байвал та 2-т л хэцүү байна байх даа. Дор дороо шаналаад л, элдэв юм бодоод.
    Нөхөр чинь жирэмсэн эхнэрээ алгадсан нь үнэхээр буруу гэдгээ мэдэж байгаа боловч тэрийгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйж чадахгүй л байх шиг бна даа. Хичнээн буруу гэдгээ мэдэж байгаа ч уучлалт гуйж чаддаггүй хүмүүс байдаг даа. Тэдний нэг л юм шиг байна. Тэрнээс биш чамайг гомдоосон гэдгээ ч мэдэж байгаа, чамайг шаналж, чамд хэцүү байгаа гэдгийг ч харж, мэдэж л байгаа шүү дээ. Тиймээс дотроо яах аргаа олохгүй бас хэцүү байгаа байх л даа. Тийм болохоор чи одоо болтол энэнд гомдоод, шаналаад байх хэрэггүй ээ. Зүгээр сайн, сайхан юм бодоод, тэр талаар аль болох бодохгүй байж мартахыг хичээ дээ. Ер нь тэгээд юмыг хэт эмзэг хүлээж аваад, тэр намайг тэгсэн шүү, яаж тэгэж чадваа гээл өөрийгөө өрөвдөөл, гомдоод байвал чи л зовно уу гэхээс өөр хэн ч зовохгүй шүү дээ. Жоохон хатуужилтай байж, зарим юмыг тоохгүй хаяж сурах хэрэгтэй байдаг юм аа. За чамд амжилт хүсье.

  18. munhjargal says:

    сайн уу оройн мэнд би саяхан 2найзаасаа болоод маш их эвгүй байдалд орсийн ма зөвөгөө өгөөч маш хэцүү байна тус болооч

  19. aska says:

    yagaad er-tei nzdaa naidaltgvi gj..bi emegtei gehese ilvv gants er-tei nzda bvh yumaa yaridag yagaad gwl bi tvvnd itgedeg uchraas getel yagaad er-tei hvn nz bish gj ?????? why ?????

  20. Tuya says:

    сайн уу чи наддаа л зовлон үмү да гэсэн захидлын эзэн мөн үү тийм бол би хаугаа үлдээсэн бга шүү найзууд болий

  21. Hillary Duff says:

    Emegteichuud jinhene sain naiz bj chaddaggui shte. Teneg genen yum be. Eswel ataarhana, eswel huwtsas hunar, how jiw gej hudlaa naliganana. Tegeel boloo. Uur yamar ch hereggui. Zugaagaa, uidaagaa gargahad l ashiglaj bolno. Eregtei hun bol bur ch naidaltgui shu huuhnuud ee.

  22. baldag says:

    найз болгон адил биш өөрөө хэлчээд дараа нь ийм тийм гэх та 2-т 1 их ялгаа алга ярихгүй л бол болно биздээ найзыг найз шиг байлгах нь чамаас ч гэсэн хамаарна

  23. zochin says:

    би ч бас сайн гэж хэлхээр эмэгтэй найзгүй ээ. Тэгээд эрэгтэй хун бол бүүр ч сайн найз байж чадахгүй юм байна гэж бодсон.

  24. beegii says:

    Унэхээр гоэ бичсэн байна. Надад ч гэсэн та зондоо юм зааж оглоо. хэхэ. Баярлаа

  25. hulan says:

    sain naiz hovor shuu.bi oortoo itgehiig iluud uzdeg.naizaas bolj hohirch yavsan tohioldol nadad bii.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.