Би алдсан. Амьдралдаа хамгийн том алдаа гаргасан. Эд матиарал, эдийн засгаараа биш сэтгэл санаа зүрх сэтгэлээрээ өөрөө өөрөөрөө тоглочиж.. Өөрөөсөө 14 эгч бүсгүйтэй оюутан цагтаа өвөрт нь орсон. Хамт бэлтгэл хийдэг, хамт зааланд тоглодог. Энэ ёстой гандан буурахгүй эгч шүү гэж боддог байлаа. Хардаг байлаа харин ойртож чададгүй, зүрхшээдэг байсан. Бидний үеийн хэсэг залуус /1,2-р курс/ яриад л өнгөрнө яаж ч чададгүй байсан. Хааяа зааланд, бэлтгэл дээр таараад мэндлээд л өнгөрдөг. Хамт жаахан тоглодог. Сүүлдээ тэр эгчийг харах гэж зааланд ирдэг болсон мэт сэтгэгдэл төрдөг болсон. 1,3,5 дахь өдрийг орой 7 цагийг тэсэн ядан хүлээнэ. Дээр нь хичээл дуусахгүй тамлана. Юун номын сан, юун ангийнхан манатай. Хичээл тарлаа бэлтгэлрүү /тэгэхэд манай анги 12оос заримдаа 1,40өөс ордог байсан/. Тэр эгчийг таньдаг болсоор 2 жилийн нүүр үзсэн. Би 3-р курсийн оюутан боллоо. Их л том ангид орсон мэт пээдиймээр ч яавал ч яачихмаар санагдаад л. Багш нарын харьцаж байгаа ч шал өөр болсон мэт. Анх 45 уулаа 1-р курст орсон анги маань шүүгдсээр байгаад 3-р курст 24 үүлээ үлдсэн. Мэдээж бэлтгэлээ, тэмцээн уралдаанаа орхиогүй ээ. Ингээд л эгчийг харах гэж санасан гэж жигтэйхэн. Заландаа очсон доо. Багштайгаа уулзлаа, бодигийн өрөөг багштайгаа ярьж байх даа тойруулаад л хараад эгч минь байдаггүй. Гараад заланд орлоо бас л байдаггүй. Бэлтгэл дөнгөж л эхэлж байсан учир хүмүүс ирж амжаагүй жигдэрч гүйцээгүй хэрэг л дээ. Тэр эгч суугаа ажил их хийдэг тэгээд сайн дураараа таньдаг багшийнхаа хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийдэг л байсан байна лээ /хожим мэдсэн/.
Удаа ч үгүй нэг өдөр заланд тоглочоод бодигийн өрөө гэж нэрлэж сурсан өрөөндөө орон штанг өргөж /хэвтээ шахалт/, нүүрээ чилийлгэн байж хэд шахчаад өндийтөл харахыг хүссэн эгч минь ирчихсэн багштай минь юм яриад инээгээд сууж байсан. Сайхан л санагдаж байсан нүүрэнд минь хар аяндаа мишээл тодорч байсаан. Сайхан эгч шүү гэж хамгийн түрүүнд бодогддог сон. Бага зэрэг борлоо юу даа, тураа юу даа гээ л нүднийхээ булангаар соньжиж хараа л… Зунжин л бодсон доо харамсаад л.. утсыг нь авчиж чадалгүй бэлтгэлээ тарааж байдаг ёо би яасан зүрх муутай юм бэ, нөхөр нь л байх даа нээх бүдүүн хар залуутай хааяа яваад байдаг ш дээ лав би түүнээс хамаа гүй царайлаг, намайг үг өдсөн л бол зөвшөөрөх байсан даа одоо намар бэлтгэлээ эхлэхээр заавал үг өдөж эргүүлнээ, өдий з-р курс болчоод энэ тэр гэж бодсоор намартай золгосон санаанд ороод өөрийгөө нэг сайхан зоригжуулж аваад л…
Нэг харсан багш гараад явчихсан нөгөө эгч ганцаараа сууж байсан. дөхөж очоод сайн уу сайхан амарсан уу гээд аваад хаясан. Дотроо их юм бодсон хүн чинь сандраад байдаг юм байна лээ. Тэрнээс хүнтэй мэндлэх бол өөр хэрэг л дээ. Сайн уу сайхан амарсан уу яасан их таргалаа вэ амралт их зохиж дээ . Хичээлдээ орсон уу энэ т эр үгс л л цувруулаад байсан би бодоход хариулсан л байх. Тэгээд л зааланд тааралдаад буланд бөмбөгөө авах гээд хүрээд ирэхээр нь таныг их санасан шүү гээд аваад хаясан.. Ингэж л миний амьдрал эхэлсэн дээ . Үргэлжлэл бий. Өгүүллэг маягийн юм болж байна даа.
секс.мн дээр ирсэн захидал
9 Comments
дажгүй бичсэн байна дараагынх нь хэзээ гарах юм бол
Зөв зөв дажгүй юм байна шүү
оооооо
sonirholtoi bna.tsaash n urgeljluuleerei.
ter egchees l bolj neg um tohioldoj dee. gaigui l baigaasai.
чи зохиолч юм уу. дараа яах вэ дээ. түүнтэй унтсан хэвтсэнээ л гайхуулна биз. тэгж байтал тэр эгч нь нөхөртэй, нөхөр нь лаг хартай. эгчийг байнга зодоостой, архи уугаастай. мань хүн эгчийгээ өмөөрөөд нөхөртэй нь муудалцаж байгаад алчихна. тэгээд нэг худагтай газар луу явна даа. тэнд байж байсан чинь эгч нь эргэж ирээд л… тэгээд түүнтэй уулзахын тулд шоронгийн хуягуудтай явалдаад л… за нэг иймэрхүү л юм болох болов уу. солонгосын савангийн дуурь шиг
chi chine harin zaaland bainga baij baidag sosgor huu yu dee.
харин тхх сонирхолтой санагдчихлаа бичээд бдийм шоо 🙂
За бичээд байгаарай…