Хэрэв таны хайрт залуу чинь танд сэтгэлээ илчлэхгүй өдөр, сар, бүр он жилүүд өнгөрч байвал та түүнтэй ингээд зууралдаад байх хэрэг байна уу хэмээн эргэлзэхийн оронд залуугийнхаа өөртэй чинь харьцах байдлыг сайтар хараад үзээрэй. Ийм аргаар та хайртынхаа сэтгэлийг ойлгож мэдээд зогсохгүй, өөрөө ч түүнд хайрын дохио илгээж, асуудлыг шуурхай түргэн шийдэж болно.
Эр хүний харц бүхнээс ихийг өгүүлнэ
Тэр ямар ч эр зоригтой, ширүүн догшин эр байсан, үнэхээр өөрт нь таалагдсан, хайртай болсон бүсгүйтэй харц тулгарвал өөрийн эрхгүй ичимхий охин мэт харцаа буруулна. Хэрэв эхнээсээ л тэр тантай нүд рүү чинь шулуухан ширтэн, бие хааг чинь эрээ цээргүй шинжих маягаар харьцаж байвал энэ дурлалын дохио огт биш гэдгийг ойлгож авсан нь дээр. Таныг үнэхээр сонирхож, дотроо хайрлаж хүсэж байгаа хүн үргэлж харцаа бууруулж, харин таныг өөр зүйл рүү харж байх үед нүүр царай, бие хааг чинь шүлэнгэтэн ширтэнэ. Заримдаа түүний харц нь таны нүүр царайнаас доошилж, цэж, гэдэс, ташаа, хонго руу чинь харж байгаагийн шинж. Хэрэв тэр танд таалагдаж байвал та түүний нүд рүү зоригтой хар. Эмэгтэй хүн таалагдахгүй байгаа хүний нүүр рүү харах дургүй байдгийг эр хүн зөн совингоороо мэдэрдэг болохоор таны урьхан, шулуун харц түүнд ихээхэн зориг, итгэл найдвар өгнө.
Гараар бүсээ барьж байвал шийдэж байгаагийн шинж
Эрчүүд өөрөө ч мэдэлгүй хийдэг зарим хөдөлгөөн нь бүсгүйн тухай түүний юу гэж бодож байгааг яг таг хэлээд өгдөг. Өөрт нь тун их таалагддаг эмэгтэй гаднаас ороод ирэхэд саяхан тайван налайж, онигоо ярин хөхөрч суусан эр яаж өөрчлөгдөн, өөрийгөө улам сайхан харагдуулах гэж янз бүр болж байгааг нь хөндлөнгөөс харахад инээд хүрмээр байдаг. Тэр үсээ илж, гар нь зангиагаа засахаар өөрийн эрхгүй хүзүү рүү нь явна. Хэрэв зангиагүй бол тэр эр цамцны захаа засаж, огт байхгүй тоосыг мөрнөөсөө гүвж цамцныхаа ханцуйг засаж, товчийг товчилно. Гэхдээ энэ бүх хөдөлгөөнийг заавал хайртай бус, үнэхээр царайлаг сайхан хүүхэн ороод ирэхэд бүх л эрчүүд хийдэг. Харин тэр гараа бүсэндээ авч эрхий хуруугаа түүний араар оруулж байвал энэ нь эр хүний догшин, шийдэмгий хүслийг илэрхийлж байгаа хэрэг. Ингэж тэр өөрийн дохио зангаагаар бэлгийн тачаал нь хөдөлж байгаа, бусдаас бүсгүйг харамлаж, түүний төлөө “тулалдахад” бэлэн байгаагаа илэрхийлдэг.
Тэр таалагдаж байгааг эр хүнд яаж ойлгуулах вэ?
Хэрэв таалагдсан залуудаа өөрийн хүслийг ойлгуулахыг хүсвэл түүний хөдөлгөөнийг бага зэрэг өөрчлөн давтах хэрэгтэй. Гэхдээ энд зөвхөн эмэгтэй хүнд тохирох онцлог бий. Хэрэв эр хүн таалагдсан эмэгтэйдээ өөрийн бэлэг эрхтний орчим өөрөө ч мэдэлгүй харуулахыг хүсэж, гараа тэр хавьд байлган, бүсэндээ, эсвэл өмдний халаасанд хийж, алцайсхийн зогсож, суудаг бол ийм хөдөлгөөн эмэгтэйд нэг их зохихгүй нь мэдээж. Харин бүсгүй уруулаа долоож, үсээ янзалж байвал энэ нь эр хүнд дохио болно. Эмэгтэй хүн бугуйгаа ил гаргаж, түүнийгээ зөөлөн илэх нь эр хүнд их таалагддаг. Тэдний туйлын сонирхон анхаардаг зүйл бол эмэгтэйн хөл юм.Хөлний хөдөлгөөн эр хүнд эмэгтэйн тухай маш их мэдээлэл өгнө. Эхний үед өөрт чинь таалагдсан эр хүнтэй харьцахдаа хөлөө ачин сууж бай. Энэ нь “хамгаалалтын ” дохио тул эр хүнд энэ эсэргүйцлийг дарах, хамгаалалтыг эвдэх зэрлэг өвгийн нь хүсэл бадраадаг. Дараа нь хөлөө ачихаа больж, зэрэгцүүлэн, сайтар хавчин суувал түүнд эхний саадыг эвдэж чадсан мэт санагдаж, урам зориг нэмнэ. Ингээд эцэст нь хөлөндөө тун багахан зай гаргаж суувал эмэгтэй шийдэмтгий хамгаалалтаас татгалзаж байгаа тул “ялалт” тун ойрхон байгааг тэр ойлгож, давшилтаа улам шийдэмгий үргэлжүүлэх болно.
Ил тод дохио эрчүүдийн толгойг бүр мөсөн эргүүлнэ
Залуугийнхаа толгойг эргүүлэх эцсийн шатанд хөлөө ачиж, ил гарсан өвдөг, гуяа түүн рүү харуулан сууна. Түүний харц энэ үед хөл рүү чинь хулгана харсан могой мэт гөлрөн ширхэтийг анзаарвал тэр барьц алдаж эхэлж байна гэсэн үг. Энэ үед хөнгөн туфлитэй бол түүнийгээ хагас тайлж хөлнийхөө хуруунд тээгдүүлэн унжуулж, ганхуулан тоглох нь хажууд нь байгаа эр хүнд эмэгтэй бүрэн итгэж байгаагаа илэрхийлсний тэмдэг, дохио болно. Туфлээ нэг тайлж, хөлөө зөөлөн шургуулан углаж өмсөх нь эр хүний сексийн хүслийг дээд зэргээр бадраана. Хэрэв түүний толгойг бүрмөсөн эргүүлэхээр шийдсэн бол та ачсан хөлөө аажмаар сольж, энэ үедээ эсрэг талд чинь суугаа залуудаа өөрийн хамгийн нууц газраа хальтхан харуулаад ав. Мөн алгаараа өвдөг, гуяа зөөлөн илэх нь энд эр хүний гар байлгахыг хүсч байгаагийн нууц дохио. Таны шилж сонгосон залуу чинь хичнээн мангардуу болхи байсан ч энэ бүхнийг тэр дор нь ойлгоно. Учир нь үүний тулд математикчийн ухаан огт хэрэггүй, олон зуун дамжсан эр хүний хүсэл тачаалын инстикт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм шүү.
5 Comments
маубэ бараг л унэн хэлэлээ
хаха
кккккккккккккккккк. сахалтай хөөрхөн жаалууд
урхидуулахгүй л юмсан даа
YOO…Er hvnii nuutsiig ingej delgej bolohgvishdee…hehe