Эрчүүдэд зөвлөх нь

539504

Бүсгүйчүүдээ гэж сонин хүмүүс. Өнөөдөр чиний тоглоом шоглоом түүнд таалагдаж инээж хөхөрч байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа яг л тийм шоглоомонд хагартлаа уурлаж “Наад тэнэг тоглоомоо боль…” гэж уурсана. Энэ юунаас болдог юм болоо?

Яг үнэндээ бүсгүй хүний сэтгэл санааны ийм хачирхалтай байдал нь сарын тэмдгийн мөчлөгөөс нь ихээхэн хамаардаг байна. Тиймээс эр хүн та эмэгтэй хүний бие махбодын энэ өвөрмөц онцлогийн нарийн учрыг мэдээд авсан байхад тэдэнтэй харьцахдаа огтхон ч алзахгүй.

ХҮНДХЭН ӨДРҮҮД

1-р үе – сарын тэмдэг ирсэн байна. Тиймээ энэ бол танд ч түүнд ч хүндхэн өдрүүд юм. Бүсгүйчүүд “хямралын үе” ч гэж хэлдэг дээ. Та үүнийг олон л удаа сонсоо байлгүй. Энэ үед чухам яадаг юм болоо?

Бүсгүйн биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Сарын тэмдэг ирэх нь бүсгүйд “чи энэ сард жирэмсэн болсонгүй ээ” гэдгийг нь ойлгуулж байгаа хэрэг. Бүсгүй хүний бие махбодын тун ч өвөрмөц бүтэц болох “шар эд” нь эмэгтэй хүний бэлгийн даавар прогестероныг ялгаруулахаа больж үхнэ. Энэ шар эд, прогестерон хоёр л найз бүсгүйг чинь жирэмслэлтэнд бэлдэж байсан хэрэг л дээ. Умай агшиж дотоод нимгэн хөвсгөр хальсан хэсгээсээ сална. Энэ хөвсгөр эд нь үр тогтсон өндгөн эсийн бойжих ёстой орчин юм. Ингээд хөвсгөр эд умайн дотроо хагарч сарниснаар цусан урсгал болон гадагшилж дунджаар 2 – 7 хоног үргэлжилнэ.

Бүсгүй юу мэдрэх вэ?

Сарын тэмдэг ирсэн өдөр хэвлийн доогуур өвдөж, ууц нуруу хорсолтойгоор чилж өвдөн гэдсэнд хий дүүрсэн мэт сэтгэгдэл төрдөг. Ялангуяа эхний өдөр бүр ч хэцүү. Заримдаа бүр огиудас хүрч, толгой эргэж ч мэднэ. Энэ нь судас агшин нарийсч байгаагийн тэмдэг. Харин энэ бол ч тоглоом биш шүү. Сэтгэл санааны байдал нь огцом хувирч өөрчлөгдөн баяр хөөртэй /ашгүй энэ удаа гоол алдсангүй гэж бодоод ч юм уу/ байснаа гэнэт хачин уйтгартай дүнсгэр /нуруу бөөр өвдөөд, энэ тэнэг ариун цэврийн хэрэглэл нь гулсаад байгаа юм уу хаашаа юм… гэх мэтээр/ болчихно.

Юу болох вэ?

Эхний өдөр нь зурагтын өмнө зөөлөн буйдан дээр өмнөө зөөлөн чихрийн цуглуулга тавьчихаад дуртай киногоо үзэж болно. Шоколад хүний сэтгэл санааны байдлыг өргөдөг. Өглөөний цайг нь оронд нь авчирч өгч, зөөлөн аятайхан шиг секс хийж болно. Гэхдээ болгоомжтой байгаарай. Харин хоёр юм уу гурав дахь өдөр нь гадуур зугаалж дугуй унахыг санал болгож болно. Энэ аль аль нь бүсгүйд өөрт нь хэрэгтэй.

Юу болохгүй вэ?

Халуун ус, ууранд сууж болохгүй. Энэ нь судасны ханыг тэлэх тул цус алдах аюултай. Түүнчлэн гүн ухааны элдэв яриа, өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэж харилцаагаа тодотгох тухай яриа дэлгэх бүр ч хэрэггүй. Энэ үед бүсгүй юун тэр харилцаагаа бодохтой мантай байгаа.

АМЬДРАЛ САЙХАН БАЙНА АА…

Хоёр дахь үе – сарын тэмдгийн дараах өдрүүд. Сарын тэмдэг ирсэн 6-14 дэх хоног.

Бүсгүйн биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Өндгөвч өндгөн эсийг боловсруулах зорилгоор ихээхэн хэмжээний эстроген даавар ялгаруулна. Энэ нь умайн дотор ханыг эдгээх үйлчилгээ үзүүлж цус гарахаа болино. Өндгөн эс боловсроод дунджаар 14 дэх хоног дээр өндгөвчнөөс гадагшилна. Ингээд эр эстэй учрахад бэлэн болсон боловсорсон өндгөн эс үрийн сувгаар урамтай явж өгнө дөө.

Бүсгүй юу мэдрэх вэ?

Бүсгүй эрч хүч дүүрэн, сэтгэл санаа урам зоригтой, өөдрөг болно. Тэр юуг ч сурч, бүтэн өдөр бүжиглэж, ямар ч ажил хийхэд бэлэн байна. Тэгээд ч эстрогенийг зүгээр ч нэг баяр хөөрийн даавар гэж нэрлээгүй шүү дээ. Энэ өдрүүд бүсгүй ямар ч саадыг даван туулж, ямар ч хошигнолыг хүлээн авч, тэсч чадна. Тиймээс чи “Хоёулаа гэрлэхээ түр азнавал яасан юм бэ?” гэж хэлмээр байгаа бол яг энэ үеэр хэлэх хэрэгтэй. Гэхдээ заримдаа эстрогений түвшин хэт ихэсвэл бүсгүйг бүр толгойг нь эргүүлээд хаячихаж ч мэднэ.

Юу болох вэ?

Шөнөөс өглөө хүртэл зугаалж, шоудаж болно. Тэр ядарлаа гэж огт гомдоллохгүй. Ийм үед бүсгүйчүүд секс ихээр хүсдэг. Тиймээс хэрвээ та бүр ойр дотны харьцаанд орохыг хүсч байвал мөн л энэ үеийг ашиглах хэрэгтэй.

Юу болохгүй вэ?

Бэлгэвчний тухай мартаж болохгүй. Ер нь л хамгаалалт гэдэг үгийг. Энэ хэдэн хоног бол түүний “осолтой” үе шүү.

ДЭЛБЭРТЛЭЭ ИДЭЭД, ТЭСЭРЧ ҮХЭХ ШАХАХ НЬ…

Гурав дахь үе – сарын тэмдгийн өмнөх өдрүүд. Энэ нь дунджаар сарын тэмдгийн 15 – 28 дахь хоног байна.

Бүсгүйн биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Өндгөвчинд шар эд бүрэлдэж эхлэх бөгөөд прогестероныг асар ихээр ялгаруулна. Үрийн суваг, умайд үр тогтох бэлтгэл хангагдаж эхэлнэ. Прогестерон боловсорсон өндгөн эсийг үрийн сувгаар чөлөөтэй гарах бэлтгэлийг хангаж, умайд ураг агуулах бэлтгэл хангагдана. Умайн дотор хана зузаарч, тэжээл өгөгч эд, элементүүд нэмэгдэнэ. Энэ үед үр тогтож жирэмсэлбэл умайд шар эдүүд хэсэг зуур амьдарна. Харин үр тогтоогүй бол шар эд хэмжээний хувьд жижигрэн багасч аажмаар шимэгдэнэ.

Бүсгүй юу мэдрэх вэ?

Хоолны дуршил асар их нэмэгдэнэ. Олон бүсгүй яг энэ үедээ гурилан бүтээгдхүүн болон давслаг хоолонд ухаангүй дуртай болчихдог. Түүнээс гадна сарын тэмдэг ирэхийн өмнө бүсгүйн хөх хөөж, бүр өвчин орж магадгүй. Заримынх нь гэдэс дүүрч, зарим нь шөнө нойр муутай болдог. Энэ үед бүсгүйчүүд амархан ядарч, ханиад хүрч, янз бүрийн халдвар авах нь нэмэгдэх бөгөөд ерөнхийдөө дархлаа, биеийн эсэргүүцэл суларна.

Гурав дахь үед та дээд зэргийн анхаарал, болгоомжтой байгаарай. Прогестерон бүсгүйн сэтгэл санааг “дарамталж”, тэр ууртай, огцом ширүүн, хямрамтгай, учир үл ойлгогдох байдлаар айж зовдог, сэтгэлээр унамтгай болно. Заримдаа бүр энэ бүх хачин жигтэй байдал бүгд нэгэн зэрэг илэрч ч болзошгүй. Үүнд угаасаа “СТӨХ” буюу “сарын тэмдгийн өмнөх хямрал” гэсэн нэр томъёо байдаг юм.

Юу болох вэ?

Түүнийг гэртээ юм уу цайны газарт урьж, аминдэмээр баялаг аятайхан зуушаар дайлж болно. Цагаан хоолтонд зориулсан калори багатай ногооны салат идэх нь энэ үед бүсгүйчүүдэд тун хэрэгтэй. Байгалийн сайханд хамт зугаалж болно. Тайван алхаагаар явган явах нь “СТӨХ”-ыг бууруулдаг. Мөн сэтгэл санааны тайван байдлыг усаар эмчилж болно. Түүнийг усан санд урьж хамт сэлэх хэрэгтэй.

Юу болохгүй вэ?

Түүнд давслаг болон тослог ихтэй хоол хүнс өгч болохгүй. Түүнийг яаж ч гуйсан ийм төрлийн хоол ундыг нь хорь. Мөн хэт их шингэн уулгаж болохгүй. Хүнд юм өргөхийг, шалгалтаа хугацаанаас нь өмнө өгөхийг шаардаж хэрэггүй. Биеийн болон оюуны их ачаалал түүнд их хортой.

Эцэст нь хэлэхэд найз бүсгүй, гэргийгээ элдэв ааш зан гаргаад, уцаарлаад эхэлбэл битгий анхаар. Харин сарын тэмдгийн мөчлөг нь хаахнаа яваа билээ гэдгийг бодоод үзээрэй. Тэгээд ч хөөрхий минь цаадах чинь буруугүй гэдгийг чи одоо ойлголоо шүү дээ. Ерөөсөө л эмэгтэй хүний бие махбод ийм бүтэцтэйгээс хойш.

5 Comments

  1. kkk says:

    эхнэртээ анхаарал тавихгуй юм бол хэнд ээ анхаарал тавих гэээд байгаан том болоод эхнэртэй болуул хэзээ гомдоохгуй ээ охидууд чин өөлкөншд хихихи гоё сайт шуу тэ хэхэ

  2. bagi says:

    ёоо яамар xэцүү юм бэ тэр үеийг ни тэгээд яаж мэдэx болж бна аа

  3. the phone says:

    энэ сайт-аас уншсан хамгийн гоё УХААНТАЙ, НАДАД яааааааааааааг хэрэгтэй байсан, нөхөртөө сайн ойлгуулж чадахгүй байсан асуудал. ВААААААААААААААУУУУУУУУУУУУУУУУУУҮВ

  4. ®yuk says:

    ahhh…nadad bol ihel tuvugtei sonsogdoj bn lol.
    yaana ve odo…hetsu ch yumada hehe
    thde sayiin hediig tseejleed avnaa

  5. korea-s says:

    мэдээд авахад хэрэгтэй л юм байна. би чамдаа хайртай шуу хани минэ. уулхун унэрээ унэртүүлээд дурсгуйхэн охин шигээ нойрсож байхийг чинэ хайрт ни хараад хайр хурээд сууж байна. ухаантай сайхан хани минэ хайртай шуу чамдаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.