Эхнэрээ хайрлаж байгаач, эрчүүдээ

90339466

Эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сайтыг уншдаг болсноос хойш өөрт төрсөн бодол, сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцья гэж бодлоо. Энд захидал бичиж тусламж, дэмжлэг, зөвлөгөө хүссэн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд, тэр дундаа нөхөртөө араараа тавиулсан хүүхнүүдийн захидал их байгааг харлаа. Тэгээд эхнэрээ араар нь тавиад, хуураад байгаа тэр эрчүүдэд хандаж хэдэн үг бичмээр санагдлаа.

Юуны түрүүнд эрчүүд минь нэгэнт хүний бүсгүй үрийг хайртай, дуртай гээд аваад суусан юм бол тэр үүрэг хариуцлагаа бурэн ухамсарлаач ээ. Одоо энэ минийх болсон, одоо яасан ч яадгийн гэсэн байдлаар битгий хандаж байгаач. Эмэгтэй хүнийг хичнээн их хайрлана, хариуд нь чамайг бүр л илүү хайрлана шүү дээ. Эмэгтэй хүн хайр, халамжаар дутахаараа ааш зан нь эвдэрч муудна, царай зүс алдана, өөртөө итгэлгүй болно, гол нь өөрийг нь хайрлахаа больсон эр нөхрөө хайрлахгүй, хүндлэхгүй л болдог байхгүй юу даа.

Энэ сайт дээр ирсэн захиануудыг уншиж байхад эхнэрээ хуурдаггуй, араар тавьдаггүй эр хүн гэж бараг байдаггүй юм байна гэж ойлгосон. Тэгэж л өөр хүүхэнтэй унтаж хэвтэхгүй, явалдахгүй бол болдоггүй юм бол тэрийгээ аятайхан тааруулаад, зохицуулаад явж болдоггүй юм байх даа. Заавал өөр хүүхэнтэй явдаг гэдгээ эхнэртээ мэдэгдэж, зүгээр мөрөөрөө байсан хүнийг сэтгэлийн зовлонд унагаж, нулимсыг нь барах юм. Хичнээн өөр хүүхэнтэй явсан ч гэсэн эхнэрээ гаргуунд нь хаялгүй урьдын адил хайрлаж, халамжилсан хэвээр, сексийн хувьд ч мөн адил дутаахгүй байх хэрэгтэй шүү дээ. Аль алийг нь аятайхан зохицуулаад явчихгүй нэг сэгсийсэн хүүхэн хараад хамаг ухаанаа алдаад, хөлөө хугалчих шахам гүйгээд, шөнө орой гэрийн бараа харахгүй, хонуут өнжүүтээр алга болоод л, эхнэртэйгээ ч аятайхан секс хийхээ болиод л, үнэхээр ухаан богино гэж хэлэхээс аргагүй хүмүүс юм аа. Тэр эхнэрүүд чинь тэгээд хэнээр хайрлуулж, хэнтэйгээ секс хийх ёстой болж байна? Чи эхнэрээ тоохгүй өөр хүүхэн дагаж гүйгээд байвал эхнэр чинь өөрийг нь эмэгтэй хүн гэж тоодог өөр хүнтэй уулзаад явах нь ойлгомжтой шүү дээ. Ер нь нөхөртэй эмэгтэйчүүд ихэнхдээ ийм шалтгаанаар өөр хүнтэй явдаг байх гэж бодож байна. Юу гээд л өөрийг нь тоохгүй байгаа хүнийг хараад, царай алдаад суугаад байхав дээ, тийм биз дээ.

Нөхөртөө хууртсан эмэгтэй эхэндээ ч гомдож, шаналж янз бүр л болдог байх. Жоохон ухаан суугаад, юмны учир ойлгодог болоод ирэхээрээ өөрийгөө л бодож өөрийг нь гэсэн хүнтэй явдаг л байхгүй юу даа. Гэхдээ эмэгтэйчүүд барагтай л бол эрчүүд шиг ухаан санаагаа алдаад, ар гэрээ гаргуунд нь гаргаад, хонуут өнжүүтээр яваад байдгүй л байхгуй юу.

За тэгээд эрчүүд минь эмэгтэй хүнийг битгий гомдоож, нулимсыг нь үзэж байгаачээ гэж л хэлэх гэсэн юм аа. Эмэгтэйчүүд чинь өчүүхэн юманд баярлаж, үргэлж хайрлаж халамжилж, анхаарал тавьж байхгүй бол цэцэг шиг амархан гунддаг эмзэг хүмүүс шүү дээ. Эр хүн шиг байгаачээ, эрчүүдээ.

cekc.mn дээр ирсэн захидал

17 Comments

  1. anba says:

    угнь зөв л ярж байна гэхдээ энэ бол олон талтай байх гэж бодож байна манай монголын нөхцөлд ялангуйя бидний амьдарч байгаа энэ нөхцөл байдал их төвөгтэй байна шүү дээ бид бүгд дор бүрний хичээгээд амьдарвал болох л байх бид хичнээн гадны соёл амьдралын хэв маягыг дуурайгаад тийм болохгүй нь ойлгомжтой нөгөө сайхан нөхөр нь эхнэр хүүхдээ хайрлаж халамжилдаг эхнэр нь нөхрөө хүндэтгэдэг тэр сайхан уламжлалт сайхан амьдрал ер нь тэр гадны хэв маягт дарагдаад байх шигээ за тэгээд монголын минь айл гэр бүхэн аз жаргалтай байх болтугай

  2. anu says:

    би нөхөртөигөө амидраад 6жил болж бна.тэр хун намайг хуураад яавж чадаад бхад би яагаад чадахгуй бна би бол царайлаг гуалиг хаана ч эрчүүдийн харцанд бдаг хэдий ч хэнд ч нуур өгөх дургуй.гэтэл манай нөхөр хун хархад нээх сайхан биш ч нэг л их завхай хун юм.би одоо яах вэ салия гэхээр болохгуй салахгуй гэхээр доромжлуулаад өөрөө адилхан балиартаад явия гэхээр унэхээр тийм чадал зурх зориг бхгуй.тэгээд ч гэрээс гарах дургуй.хэдийгээр би өөрөө ажил хийж мөнгө олж чаддаг нөхрөөсөө бараг мөнгө хувцас эр ни бараг авхуулж бгаагуй юм бна.угийн хунээс юм гуйх дургуй болхоор адаглаад 1 ширхэг хувцас авхүүлж бгаагуй юм бна шу дэ.ингэж явах ни зуү юм болов у?халамжгуй хартай завхай харамч худалч бух эрчүүд ийм бдаг юм болов у эсвэл буг чөтгөр ни надтай таарчаа юу.буу мэд яах вэ?

  3. khhh says:

    хорбоо оороо тийм хатуу шуу дээ бусгуй мину

  4. baldag says:

    ганц эрчүүд ч биш байхаа аль аль талдаа анхнаасаа л болгоно бүтээнэ гэж эхэлсэн юм чинь хэн хэн нь хичээвэл болох асуудал биздээ

  5. sek says:

    гэхдээ даварсан авгай нар бас бнашдэ

  6. zaluu says:

    за ойлголоо хичээеээ.Гоё зөвөлгөө өгсөнд баярлалаа

  7. bold guaid says:

    Болд гуай тайван бай даа, яaсан эмзэг хулээж авч байхын, яaсан чамайг хэлчээд байнуу, матараа ч гэх шиг, өөрөө ямар хөгийн царайлсан, арчаагүй юм байгаа болдоо, хаха, үнэн л юм бичсэн байна даг.

  8. Er hun says:

    би эхнэртээ маш их хайртай

  9. bold says:

    чи битгий хуцаа муу матараа. яаж яваxаа чамаар заалгах хүн энд алга.

  10. жирэмсэн ээж says:

    энэ хорчин гэдэг нөхөр. өөрөө сэгсийтэл сех-дэж явдаг юм байхдаа. вахахаха элэг хөшлөө. найзаа өөрөө хэлүүгээ долоолгуулаад л яв л да бусдыг битгий ийм юманд уриалаа.
    үнэн юм бичсэн байна шүү найзаа

  11. Lonsdale says:

    сайхан үнэн юм бичжээ,

  12. horchin says:

    Erchuudiig zasna gevel hetsuu baih ternii orond huuhnuudee nuhruu honuutaar yavbal margaash odor ni araar ni tavij bai. hen negentei gondom uglaj bgaad yavald segsiitel saihan sex-d.Tom boov jijig boov yamar hamaa bnaa, harin nu-agaaraa heluugee hohuulj dololgoj tedniig saihan ashiglaarai. Tegeed l boloo sh dee

  13. handaa says:

    zov l um helj bna shdee.

  14. Hmmm says:

    Za ehnertei bolvol hicheehiig bodnoo…kk

  15. Уг нь ч says:

    чи өөрөө хүн шиг байвал чамайг болон бусад хүүхнүүдийг нөхөр нь хайрлана ш дээ

  16. Ramirez Sanchez says:

    Хүн болгон тийм биш үү дэ. Тэр дундд би лаб тийм хямдхан бишдэг.

  17. p.mardai says:

    эрчүүдээ жаахан чадалтай болооч дэ. гэж байна энэ эмэгтэй урөнхийдөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.