2000 жилийн дараа бид ямар болох вэ?

humanНүд. Агаарын бохирдлоос болж хүний нүд хэмжээгээр жижиг болно, яг гахайны нүд шиг. Тунгалаг мембран нь (одоо нүдний дотор буланд байдаг) хэмжээгээр томорч нүдний хоёр дахь зовхи нь болно.

Хамар. Хэмжээгээр томорч агаарыг шүүх олон тооны агуй, нүнхий системтэй болно. Дээрх шалтгаанаар бас хамар дахь үс өтгөн, урт болно.

Уушиг. Хэмжээгээр томорч олон тооны судасны системтэй болно. Ингэж гаднах агаараас багахан хэмжээний О2-ийг нь ялгаруулж авна.

Элэг. Цусыг цэвэршүүлэх үүрэгтэй энэ эрхтэн нь маш том хэмжээтэй болно. Ингэж байж хорт бодисуудыг шүүх юм.

Арьс. Агаар дахь химийн бохирдлоос түлэгдэхгүйн тулд хүний арьс эвэршсэн хатуу болно.

Аппендикс. Хоол боловсруулах ажлын эрхтэн болно. Тэр үед хүн төрөлхтөн ургамалын гаралтай хоол хүнс хэрэглэнэ. Агаарын бохирдлоос болж махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй болно.

Ясны бүтэц. Хүн намхавтар бөгтгөр болно. Энэ нь ВитD-ийн дутагдлаас шалтгаална (нарны тусах гэрэл багасаж, хоол хүнсний хязгаарлагдмал хэрэглээнээс үүдэлтэй).

Үс. Дулааралаас улбаалж хүн үсгүй болно.

Чих. Орчны хэт шуугианаас болж чихэнд олон тооны үрчлээс гарна. Нохойны чихтэй төстэй болно. Юм сонсохын тулд чихээ дээшлүүлж харин шуугианыг намсагахын тулд доошлуулдаг болно.

Зан араншин. Галзуувтар болно. Энэ нь хоол хүнсэн дэх хорт бодисноос үүдэлтэй.
( ийм явдал бүр одоо илэрч байна: мөнгөн усны хордлоготой хүнс хэрэглэсэн хүмүүс).

Амьсгалын аппарат. Хүүхдийг төрмөгц тусгай аппаратанд залгаж анхны долоо хоногуудад амьсгалахад нь туслах болно.

Бөөр. Шинэ үүрэгтэй болно- шээснээс усыг ялгаруулж бие эрхтэнг усаар тэтгэх. Тиймээс хүн шээсний оронд шээсний хүчил, хорт бодистой өтгөн зутан гаргана.

Topnews-ийн мэдээлж байгаагаар, хүн ийм физиологийн өөрчлөлтөнд орохоос нилээн өмнө хүн төрөлхтөн мөхөх болно гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ.

SOURCE: setguul.mn

11 Comments

  1. ,,,, says:

    сэтгэл эмзэглүүлэхээр юм бичсэн бхад энэ хумуусийн бж бгаагээ ямар бх болдоо ч гэх шиг одооноос болгоомжтой байгал орчиноо хайрлахийг ухааруулахийг зорисон бн тэнэгүүдээ энэ агаар чини хуний хортой уйл ажиллагаанаас болж бохирдоод бга юм нарний идэүх ч гэсэн одоо озоний даүхарга тсоорсноос уудэлтэй

  2. hun uurchlugduhgui says:

    хүн анх үүссэнээсээ хойш бараг л өөрчлөгдөөгүй. тэхээр хэзээ ч ийм хурдан ингэж өөр болж чадахгүй. Байгаль орчноо хамгаалтцгаая.

  3. bi bol bi says:

    аа тэр уед ямар амьд бх биш

  4. baldag says:

    хувьсах юм хувисаж л таарнаа

  5. Zochin says:

    бид нар ч али хэдийний талийгаач болчихоод яс ни ч олдохгүй болчихсон бна биздээ.харин бидний дарааx удам бол 2000 жил буюу 4009 он хүртэл амидрахгүй.Бид оороо оорсдийгоо сөнөөчихсөн бна.

  6. Lonsdale says:

    ийм болжийсноос устчаасай хэхэ. тээд хүүхнүүд нь ямар мөөмтэй болох бол эрчүүд нь бас ямар пенистэй гэх мэт сонирхолтой бна шоо хэхэхэ

  7. Mr.Erelash says:

    яанаа ээмр юмааа

  8. TARA says:

    хахаха…тэгээд эрэгтэйчүүд нь ямар байх бол???хихихи

  9. Царайлаг хүүхнүүд нь майр гоё өнгөлөг хайрстай байх байхдаа.

  10. BATAA says:

    Сайхан хүүхэн байна аа гэж хэхэ

  11. barilgachin says:

    Тэр үедээ энэ байдал нь тэгээд гоё л байх байхдаа. Сайхан хүүхэн нтэр гээд л айн. Царайлаг…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.