Амьдралын тоо нь зан чанарын илэрхийлэл

3344407_3bb9c4da

Монголчууд эрт дээр үеэс өдгөөг хүртэл зурхайн аргаар хүнийг шинжиж ирсэн байдаг. Одоо үед зурхайч гэлтгүй өөрийгөө болон найз, нөхөд хамт олон ер нь хэнийг ч танин мэдэх бүрэн боломжтой аж. Төрсөн он, cap, өдрийнхөө тоог хооронд нь нэмнэ. Гарсан тоог задалж нэг оронтой тоо болгоно. Энэ тоог зурхайн ёсонд Амьдралын тоо гэж тэмдэглэдэг байна.

Жишээлбэл: 1985 оны 4-р сарын 15-нд төрсөн хүн байлаа. Тэгвэл: 1985-04-15 буюу 1+9+8+5+0+4+1+5=33 гарлаа. Үүнийг 33 буюу 3+3=6 болно. Тэгэхээр уг хүний амьдралын тоо байна.
Хэрэв тоонуудыг нэмсээр 29 гарвал 2+9=11 1+1=2 болно.

1. Төрөлхийн манлайлагч, ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Нэг үгээр хэлбэл маш зарчимч. Бусдын санал бодол, хандлагыг үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг. Үнэнч шударга, өгөөмөр сэтгэлтэй, сэтгэл зүрхээ хянаж сурах шаардлагатай хүмүүс байдаг.

2. Эв эе, найрсаг харилцааг эрхэмлэгч боловч, зааж зааварлах тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь сайн хөгжсөн, урлагийн мэдрэмж өндөртэй. Гэвч засаршгүй мөрөөдөгч, ажил нь бүтэлгүйтвэл бусдад муухай зан гаргадаг.

3. Их нийтэч, санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид тээг болдог. Дэндүү итгэмтгий, гэнэн, хардамтгай зантай. Үүнээсээ болж алдах нь их байдаг. Бусдад хууртаж, мэхлэгдэх нь элбэг боловч өөдрөг үзэлтэй.

4. Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсч явдгаа сайн мэддэг. Идэвх өндөр, шийдмэг зантай, сэтгэлд нь ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг, арга барилдаа үнэнч байж чаддаг. Санаснаараа зүтгэдэг чанар нь амжилтын түлхүүр болдог. Сэтгэлийн зовнил, ганцаардлаа өөрөө давахыг илүүд үздэг.

5. Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Гэхдээ заримдаа алмай юм шиг болж, өвчнөө тоочиж бусдад гоморхдог. Бас нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй.

6. Алт шиг хүн. Дур булаам төрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Өөрийгөө золиослох чадвартай, энэ чанар нь гялалзсан амжилтанд хүрэхэд нь тус дэм болдог. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зантай, хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучилдаггүй.

7. Дур булаам төрхтэй боловч бодлогошронгуй, ухаалаг хүмүүс байдаг. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид болдог. Дүн шинжилгээ хийж, судлах нь хийх дуртай ажлын нь нэг. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггүй, туслахад хэзээд бэлэн байдаг, өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрүүлдэг.

8. Эрч хүчтэй, хүчирхэг, хатуу чанд хүмүүс. Тэд амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө хүсэл зорилгыг хянадаг байх шаардлагатай. Өөдрөг үзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.

9.Бие даасан, эрэлхэг зоригтой, шийдэмгий хүмүүс. Ямар нэг ажил эрхэлбэл залхмаар яншиж үглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэг журам сайн сахидаг хүмүүс байдаг. Гэхдээ тийм ч эелдэг, ёсорхуу хүмүүс биш.

/Нийгмийн толь/

3 Comments

  1. 999 says:

    хэхэхэ яг тааарчийна

  2. baldan says:

    zurhainii talibar ni ijilhen… golduu neg ungu ayastai yum shig sanagdla

  3. baigalmaa says:

    bi dongoj saya ene sedviig oor site-aas unshchihaad irlee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.