Балчир үрсийн ирээдүйг ДОХ-оор төсөөлөх хэрэггүй

aids_ribbon-middleМанай улсад ДОХ-ын вирусээр халдвар тээсэн 61 хүний дөрөв нь үрийн зулай үнэрлэж ээж болжээ. ДОХ-той эхээс өвчтэй л хүүхэд гарна гэсэн эндүү бодол бидний тархинд шингэсэн байдаг. Мэргэжлийн хүмүүсийн ярьснаар энэ ойлголт өөр юм. Учир нь ДОХ-ын вирус эхээс урагт халдварлах боломжтой ч эрүүл хүүхэд төрдөг гэдгийг дээрх эхчүүдийн баримтаар нотолж байна.

Халдвар тээсэн дөрвөн эх эсэн мэнд амаржиж эрүүл саруул хүүхэд төрүүлсэн нь сайхан мэдээ. Харамсалтай нь хүүхдүүд ангир шаргал уургаа амлаж чадаагүй байгаа даа. Зарим ном товхимолд вирүс тээсэн эхийн сүүгээр амлуулж болохгүй гэдэг ч үнэндээ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ХӨСҮТ-д нэгэн зааварчилгааг ирүүлсэн байдаг. Уг зааварчилгаанд нярай хүүхдийг нэг cap хүртэл эхийн сүүгээр хооллож болно гэж дурьдсан нь хачирхалтай.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинээр мэндэлсэн дөрвөн хүүхдийн хоёр нь эрүүл гэх эмнэлгийн дүгнэлт гарчээ. Харин хоёр хүүхдийн хувь тавилан бүрхэг хэвээр байна. Энэ хүүхдүүдийг шинжилгээнд хамруулах гэхээр хэтэрхий нялх нялзрай үедээ байгаа учраас шинжилгээний нотолгоо хангалтгүй байх гэнэ. Хэдхэн хоногийн өмнө манай улсад ДОХ-ын тоо эрс нэмэгдэж нэг өдрийн зайтай дөрвөн тохиолдол бүртгэгдсэн харамсалтай мэдээлэл чих дэлссэн. Дэлхий нийтийг цочроосон энэ вирүс хэнийг ч ялгахгүй халддагаараа аюултай.

Шинээр бүртгэгдсэн вирус тээгчийн нэгийг жирэмсэн эмэгтэй хэмээж байгаа. Гэтэл энэ мэдээллийг албаны хүмүүс үгүйсгэж эхэлсэн. Үнэндээ бол жирэмсэн эх ДОХ-ын вирүс тээсэн тохиолдолд эмчийн хяналтад байж амаржих ёстой. Нэг талаараа жирэмсэн эхийн мэдээллийг нууцлах нь зүй ёсных. Мөн ирээдүйд мэндлэх үрийг нь нууцлахаас өөр аргагүй. Учир мэдэхгүй бяцхан үрсийг ДОХ-той гээд нийгмээс тусгаарлах эрх бидэнд байхгүй.

Өөрсдийн буруугаас болж ДОХ-той эхээс мэндлээгүй тэдэнд нийгэм эрх тэгш хандах ёстой. Нөгөөтэйгүүр бяцхан үрс маань айдас дунд амьдрах болно. Тэд бидний л адил хүмүүн заяат учраас ирээдүйд нь ДОХ хэмээх “тамгыг” дарах учиргүй. Ихэнх тохиолдолд халдвар тээгчид сайн дурын шинжилгээнд хамрагдсаныхаа дараа вирусээр өвчилсөн гэдгээ мэддэг. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд эмчийн хяналтад орох явцдаа ДОХ-ын вирус тээсэн гэдгээ мэддэг байна.

Too баримтаас үзвэл ДОХ-ын халдвар тээгчдийн 80 гаруй хувь нь ижил хүйстэн байдаг. 2.7 сая хүн амтай манайх шиг улс оронд 60 гаруй хүн ДОХ-ын вирүсийн халдвар тээнэ гэдэг бол гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байгаа явдал юм. Дэлхийн хүн амын нас баралтын багагүй хувийг эзэлж байгаа ДОХ-ын халдвараар нас барагсдын тоо 2012-2013 он хүртэл өсч 2.4 саяд хүрээд, түүнээс хойш буурах хандлагатай байгааг эрдэмтэд тогтоожээ.

А.Лхагважав
Нийгмийн толь

1 Comment

  1. хүн says:

    дох удахгүй эдгэдэг болноо сэтгэл өөдрөг байгаарай хүмүүсээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.