Би ханьдаа яаж туслах вэ?

AB10148

САЙН БАЙНА УУ ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЬЕ. МИНИЙ ХАНЬ БИД 2 СУУГААД 10 ЖИЛ БОЛЖ БАЙНА. БИД 2 БҮР БАГИЙН НАЙЗУУД БАЙЖ БАЙГААД СУУСАН БОЛОХООР БИЕ БИЕНЭЭ САЙН МЭДДЭГ ЮМ. НӨХӨР МААНЬ ИХ САЙН ХҮН БАЙГАА ЮМАА. ДААНЧ СҮҮЛИЙН 2 ЖИЛ АРХИ МАШ ИХ УУХ БОЛЛОО ӨДӨР БҮР Л УУГААД БАЙХ ЮМ. БИ ХЭЛЖ  ЗАГНАЖ УУРЛАЖ ГУЙЖ ҮЗСЭН ЯМАРЧ НЭМЭР АЛГА. БИД 2-Н ДУНД ЕР НЬ ХЭРҮҮЛ БАРАГ ГАРДАГГҮЙ БАЙСАН ЮМ Л ДАА. ГЭТЭЛ ТЭР ГАЙТАЙ ХАР УСНААС БОЛЖ Л ИХ МУУДАЛЦАЖ БАЙНА ДАА. БИД 2 МОНГОЛД БАЙДАГГҮЙ БОЛОХООР ГЭР ОРНОО ОХИНОО САНААД БАЙГАА ЮМ БОЛОВУУ ГЭЭД БИ Ч НЭГ ИХ ХОРЬДОГГҮЙ БАЙСАН НЬ БУРУУДААД БАЙХ ШИГ БАЙНАА. МАНАЙ ХҮН ДУУ  ЦӨӨНТЭЙ ЕР НЬ Л ХҮН БОЛГОНЫ ХАЙРЫГ ТАТСАН ИХ САЙН ХҮН БАЙСАН ЮМ. ОДОО ИХ ӨӨРЧИЛӨГДӨЖ БАЙНАА.  АРХИ УУХААРАА Л НАМАЙГ ХАРААЖ ЗҮХЭЭД ХЭЛЭХ ХЭЛЭХГҮЙ МУУХАЙ ҮГЭЭР ЗАГНААД ТЭР БҮХЭН НЬ ИХ ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ: УГ НЬ БИД 2 БИЕ БИЕНДЭЭ МАШ ИХ ХАЙРТАЙ САЛЖ САРНИХ АМЬДРАЛАА ҮРЭН ТАРАН ХИЙХ БОДОЛ ХЭН ХЭНД НЬ БАЙДАГГҮЙ ЭЭ. ТА БҮХНЭЭС ЗӨВӨЛГӨӨ АВАХ ГЭСЭН ЗҮЙЛ МААНЬ ГЭВЭЛ БИ ХАНЫГАА ЯАЖ ЭНЭ МУУХАЙ АРХИНААС ГАРГАЖ АВАХ БЭ Л  ГЭДЭГ БАЙНА НАДАД ЗӨБӨЛГӨӨ ӨГЧ ТУСЛААЧ…

СЕКС.МН ДЭЭР ИРСЭН ЗАХИДАЛ

16 Comments

  1. монголоос says:

    Сайн уу бүсгүй минь. Чи ухаантай хүн бололтой, одоо үед архи уугаад байгаа нөхрөө архинаас гаргах гээд сэтгэлээсээ боддог хүн байхгүй болсон, энэ муу архичин гэж боддог шүү дээ. нөхөртөө сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй, гэхдээ архи уудаг гэдэг үүднээс түүнд хэлж болохгүй, жишээ нь бясалгалд явуулж сэтгэл зүйг нь өөрчилж эхлэдэг ч юм уу, би ч гэсэн архи уугаад гаргахгүй авир гэж үгүй болдог, эрүүлдээ зүгээр байдаг хэрнээ тэр шүү дээ. тэгээд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж эхэлсэн. чамд амжилт хүсье

  2. хуцоо хуц... says:

    би бол би ч гэх шиг. хол очиж хуцоо… чам шиг янханаар зөвлүүлээд байхдаа ч яхавдэ

  3. Bi bol bi says:

    Хун бурт тэхдээ архинаас гарах арга ни өөр өөр л байдгийм шиг байлээ дээ

  4. the phone says:

    аа нээрээ 1 монгол кинон дээр гардаг даа.
    нөхрөө архинаас гаргах гээд
    яаж ч оролдоод дийлэхгүй болхоор эхнэр нь (жүжигчин Чаминчулуун) архи уучихаад байрнийхаа гадаа агсан тавиад уйлаад явж байдаг даа. инээдтэй ч сайн аргаа.

    нуугаад яах вэ, манай хүн бас уух дуртай болоод аашаа эвдээд байхаар нь, би “за чинийх тэд болсон би ч бас уувал ам байна, яадгийн” чи уу уу тааваараа уу, харин намайг битгий хардаж цагдаж хориорой, адилхан л хүн биз дээ гээд л уух бүрт нь сануулаад байсан. Эхлээд хашир итгэхгүй байсан л даа/

    тэгээд би 7 хоногт 2 3н удаа уугаад ( гэхдээ ухаанаа алдчихвал болохгүй) согтуу царайлж өөрийнх ни гаргадаг авирийг, хэлдэг үг хийдэг үйлдэл гээд ёстой жүжиглэж өгсөн. 2 удаа бүр манай эгч, түүний найз нарийнх нь дэргэд. эхлээд хэд хоног загнаад л, үглээд л шараа юм, яаж хүний нүүр харнаа гээд л санаа алдаад л байсан. би “ядгийм бэ, уувал адилхан л ууя лдаа, пиво архи нээрээ гоё амттай юм билээ, хөөе 2уулаа ажилаа амжуулчихаад явж ууя тэхүү, уумаар санагдаад байнаа ” гээд л сар гаран жүжиг тоглохгүй юу. миний төсөөлж байснаас илүү үр дүн гарсан гээч.
    одоо хашир уудгүй нийллэг шоунаас зугтдаг болсоор 3н жил болжээ.

    чи сайн эмэгтэй юм, бэрхшээлээс зугталгүй хэцүү үед нь засхаар шийдсэн чинь их баярлууштай санагдлаа.

    чиний нөхөр засарнаа, танай гэр бүлд эргээд тайван уур амисгал тун удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.

  5. Уг нь ч says:

    Архи битгий уулга

  6. mongol says:

    Ганцаардаад бгаа байxаа тэгэxээр л юм бодоод ууж байxад иx сайxан байдаг юм тэгээл эрүүл үед бодогдсон юм согтxод бодогдоxгүй болдог монголоо санаагүйч санаж бгаа юм бна аргалаад ирвэл яасан юм бэ уйлж унжиx xарааж загинаx алин ч нэмэр болоxгүй улам цааш нь түлxэxийн нэмэр шүү бага зэрэг аяийг нь xарасxий давраасан xэрэг огт болоxгүй зарим үед ууxад нь туслаад өг арxи аваад гэртээ уу гэж xэл аваад өг тэгэxэд яаxийг нь xараарай

  7. jeki says:

    наад хүн чини ганцаардаад уугаад байгаа юм бишүү эхнэр хүүхэд хамаагүй шүү гэр бүлээс гадуур сайхан яриад гомдлоо тайлах агсан тавиж суух сайхан шдээ би л лав ганцаардахаараа ажлаасаа жаахан завсар авахаараа архи уудаг дотний найзгүй байх хогийн монголдоо ир дээ

  8. Asiana.asie says:

    Хэцүү ч юм даа. Архи уух ямар зовлон бэрхшээлтэй байдгийг сайн мэддэг хүнээс асуу түүнээс биш энд хүмүүсээс асуух хэрэггүй. чи гадаад оронд байна. Наад орон чинь АА гэсэн нэгэн цуглаан байдаг байх. Тэрэнд чи нөхөртэйгээ хамт яв. Түүнээс биш лам бөө энэ тэр хэрэггүй. Би тухайн үедээ зөндөө л явж байсан. Тийм болохоор тийм цуглааны хүнтэй чи өөрөө эхлэж уулз, зөвлөлгөө ав. Тэгээд нөхрийгөө дагуулаад оч. Тэр үед л наад нөхөр чинь өөрийн сэтгэлийн тэр гүнд буглаж, бугшсан стресс, уур хилэн, зовлон бэрхшээлээ гаргаж байж л архи гэдэг зүйлийг уугаад дэмий юм байна гэдгийг л ойлгох байхдаа. Амьдралаа, биеэ, сэтгэлээ хордуулж дуусах юм байна гэдгээ л ойлгоно биз дээ.

  9. bat says:

    Чи царай муутай болж байна. Хажуудах хүтүүс чинь залуу юм шиг харагдах боллоо гээд хэлчих

  10. bold says:

    oo arhichin bolj bgaan bna, odoo diildehgui baohoo. salahgui yu. Manai mgl-chuud arhind neg orhooroo gartlaa ch hetsuu shuu. yamar ch sain hun bsn arhind l oroh yum bol ter hun hend ch hereggui shuu. Yamar minii hani sain hun baij bgaad arhichin bolson geed neriig ni hudaldaj ideh bish. amidraliin tam, gehdee chi nuhurteigee sain yariltsaad uz l dee, chin setgeleesee, yagaad arhi uugaad bgaag ni sain asuu. ehnereesee bolj ch uuj baij magadgui shdee.

  11. Bold says:

    ер нь сэтгэл гутарсан үед архи уугаад бүр дэмий юм билээ.

  12. Moodchin says:

    сайн уу. танай нохор чини моод мэддэггүй юм байна.Одоо чини архи моодноос гарч хар тамхи моодонд орж байгаа шуу дээ.

  13. xoxoo says:

    САЙН УУ,ЭМЭГТЭЙ? уйлж унжаад хэрэггүй,харааж,зухээд ч хэрэггүй .ажлаас ни ирэхэд сайхан хоол унд хийж хулээж байгаад,анх танилцаж байсан,хуухэдтэй болж байсан сайхан дурсамжуудаа яриж бгаад…ТЭР УЭД САЙХАН БАЙЖЭЭ,ОДОО ДААН ЦХ ….гээд битгий юм яри,шууд угээ таслаад …санаа алдаарай.ю ярихыг нь хулээ.дараа нь унэн сэтгэлээсээн ярилц…тэвэр туунийгээ..тэгэхэд нэг юм ойлгох байхаа..
    амжилт,чи л ойлгохгуй бол оор хэн ойлгох вэ…

  14. Lonsdale says:

    наад хүн чинь сэтгэл санаагаар унаад байгаа юм бишүү магадгүй өөрийн тань хэлснээр нутаг орноо гэрээ охиноо санаж бгаа байх, эсүүл гадаадад ажилдаг хүмүүс маш их стресстэй байдаг шдээ ажил дээр нь хэн нэг нь дарамт шахалт үзүүлэх гэх мэт эсүүл буруу гарын нөхдүүдтэй нийлээд бна, та 2 орчноо солиод жаахан амарч бариул яасийн наад улсаасаа яваад эх орондоо очоод ч юмуу би тэгж л бодож бна. заза юутай ч амжилт

  15. zaluu says:

    уйлж унжиж хэрэггүй ээ уйлж унжаад байвал эр хүнд хэцүү харин ч улам уумаар байдаг юм. яамар ч юм дээ нөхөртэйгөө сайн ярилцаад үз дээ юунаас болоод яагаад архи уугаад байгааг нь асууж үзсэн үү.Би мухар сүсэгтэй биш л дээ хүн амьтанаас сонсож байхад лам бөөгөөр яваад зарим хүмүүс архинаас гардаг юм гэсэн үнэн худлийг нь бүү мэд.Харин спраль тавиулаад архи уухаа больчихсон хүмүүсийг мэднэ шүү.

  16. Ganaa says:

    Чи байна ш дээ битгий давраа. Уйлж унж. Эрэгтэй хун эмэгтэй хуний нулимвыг хараад оор болно. Заримдаа жужиглэх хэрэгтэй ш дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.