Би үеэлүүдийнхээ хуучин найз залуутай нь гэрлэсэн

9zwzp70y

Хүний амьдрал гэдэг сонин. Зарим нэгнийх нь хувь заяа бүр хачин жигтэй ч байх нь бий. Хөдөөнөөс ирсэн оюутан би их сургуулиа төгсөөд хотод үлдэж, ажилд орсон юм. Оюутны дотуур байранд амьдарч байсан болохоор сургуулиа төгсчихөөд айлын хажуу өрөө хөлсөлж амьдрах болов. Надаас хэдэн насаар ахимаг, эхнэр, нөхөр хоёр охины хамт амьдардаг энгийнээс ч энгийн айл байлаа. Хүүхдээ хараад гэртээ суудаг гэрийн эзэгтэйтэй үй зайгүй хошуу холбоод суудаггүй ч жирийн сайхан харьцаатай найзууд болсон юм. Нэг өдөр нөхрийнх нь эзгүйд бид буу халж, тэдний зургийн цомгийг үзэж суутал нөхрийнх нь хоёр гурван өөр хүүхнүүдтэй тэврэлдээд авахуулсан зургууд байв. Хэрэгт дурлан нөхрийн чинь өмнөх найз хүүхнүүд үү? гэхэд тэр “тийм” гэснээ “Энэ хоёр нь миний үеэлүүд” гэв. Яриаг нь буруу ойлгочихов уу даа гэж би бодоод, танай үеэлүүдтэй нөхөр чинь явдаг байсан юм уу? гэж асуухад “Тийм ш дээ, тэдний ачаар л бид хоёр танилцаж миний хөөрхөн хүү төрсөн байхгүй юу” гэлээ.

– Тэгээд нөхөр чинь өмнө нь үеэлүүдтэй чинь унтдаг байсан гэсэн үг үү? гэхэд түүний царай хувьсхийн “Тэгдэг л байсан байх даа” гэв.

Миний ч сониуч зан хөдлөн бүсгүйн ээж аав нь зээ охидоо хүргэнтэй нь үерхдэг байсныг мэддэг эсэхийг асуухад “Мэдэхээр барах уу даа, тэдний нэгтэй нь бүр нэг гэрт хамт амьдардаг байсан юм чинь” гэлээ. Харин эгч дүү үеэлүүд энэ талаар хоорондоо ярьдаг, эмзэглэдэг болов уу? гэж толгой эргэсэн би түүний янз бүрийн асуултаар булахад, бид нар энэ тухай огт ярилцдаггүй юм аа. Нагац ах, эгч, бэргэн нар бүгд тэр хоёрыг өмнө нь нөхөртэй минь найзалж байсныг мэднэ. Гэхдээ хэн нь ч юу ч хэлж байгаагүй. Харин чи л их эмзгээр хүлээж аваад, би харин чамайг дагаад жоохон сонин болчихлоо гэв.

Үүнээс хойш би тэр хоёртой бараг гурван жил хамт амьдарсан. Хоорондоо хэрэлдэж муудалцаад, гарч орж гүйлдээд байдаггүй тайван гэр бүл.

Харин энэ тухай би таньдаг бүсгүйчүүлдээ ярихад тэд бүгд л өөрсөд дээрээ тусгаж аваад байж боломгүй юм гэцгээнэ. Тэгээд л бүгд шахуу:

– Тэр нөхөр нь үеэлүүдийнх нь тухай юу боддог бол?

– Тэр залуу л лав сэтгэцийн өвчтэй байх аа?

– Тэр эхнэр нь ч гэсэн үеэлүүдтэй нь унтдаг байсныг нь мэдсээр байж яагаад тэгсэн юм бол? гэж надаас асууцгаана. Би яаж хариулж мэдэхэв дээ.

Харин таньдаг нэг сэтгэл судлаачдаа энэ тухай хэлэхэд:

Хүний явдлыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Би тэр залууг сэтгэцийн өвчтэй гэж бодохгүй байна гэснээ хаана ч үеэлүүд нэг залуутай унтсан байж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ гэж хошигносон юм.Хүний амьдрал гэдэг сонин. Зарим нэгнийх нь хувь заяа бүр хачин жигтэй ч байх нь бий. Хөдөөнөөс ирсэн оюутан би их сургуулиа төгсөөд хотод үлдэж, ажилд орсон юм. Оюутны дотуур байранд амьдарч байсан болохоор сургуулиа төгсчихөөд айлын хажуу өрөө хөлсөлж амьдрах болов. Надаас хэдэн насаар ахимаг, эхнэр, нөхөр хоёр охины хамт амьдардаг энгийнээс ч энгийн айл байлаа. Хүүхдээ хараад гэртээ суудаг гэрийн эзэгтэйтэй үй зайгүй хошуу холбоод суудаггүй ч жирийн сайхан харьцаатай найзууд болсон юм. Нэг өдөр нөхрийнх нь эзгүйд бид буу халж, тэдний зургийн цомгийг үзэж суутал нөхрийнх нь хоёр гурван өөр хүүхнүүдтэй тэврэлдээд авахуулсан зургууд байв. Хэрэгт дурлан нөхрийн чинь өмнөх найз хүүхнүүд үү? гэхэд тэр “тийм” гэснээ “Энэ хоёр нь миний үеэлүүд” гэв. Яриаг нь буруу ойлгочихов уу даа гэж би бодоод, танай үеэлүүдтэй нөхөр чинь явдаг байсан юм уу? гэж асуухад “Тийм ш дээ, тэдний ачаар л бид хоёр танилцаж миний хөөрхөн хүү төрсөн байхгүй юу” гэлээ.

– Тэгээд нөхөр чинь өмнө нь үеэлүүдтэй чинь унтдаг байсан гэсэн үг үү? гэхэд түүний царай хувьсхийн “Тэгдэг л байсан байх даа” гэв.

Миний ч сониуч зан хөдлөн бүсгүйн ээж аав нь зээ охидоо хүргэнтэй нь үерхдэг байсныг мэддэг эсэхийг асуухад “Мэдэхээр барах уу даа, тэдний нэгтэй нь бүр нэг гэрт хамт амьдардаг байсан юм чинь” гэлээ. Харин эгч дүү үеэлүүд энэ талаар хоорондоо ярьдаг, эмзэглэдэг болов уу? гэж толгой эргэсэн би түүний янз бүрийн асуултаар булахад, бид нар энэ тухай огт ярилцдаггүй юм аа. Нагац ах, эгч, бэргэн нар бүгд тэр хоёрыг өмнө нь нөхөртэй минь найзалж байсныг мэднэ. Гэхдээ хэн нь ч юу ч хэлж байгаагүй. Харин чи л их эмзгээр хүлээж аваад, би харин чамайг дагаад жоохон сонин болчихлоо гэв.

Үүнээс хойш би тэр хоёртой бараг гурван жил хамт амьдарсан. Хоорондоо хэрэлдэж муудалцаад, гарч орж гүйлдээд байдаггүй тайван гэр бүл.

Харин энэ тухай би таньдаг бүсгүйчүүлдээ ярихад тэд бүгд л өөрсөд дээрээ тусгаж аваад байж боломгүй юм гэцгээнэ. Тэгээд л бүгд шахуу:

– Тэр нөхөр нь үеэлүүдийнх нь тухай юу боддог бол?

– Тэр залуу л лав сэтгэцийн өвчтэй байх аа?

– Тэр эхнэр нь ч гэсэн үеэлүүдтэй нь унтдаг байсныг нь мэдсээр байж яагаад тэгсэн юм бол? гэж надаас асууцгаана. Би яаж хариулж мэдэхэв дээ.

Харин таньдаг нэг сэтгэл судлаачдаа энэ тухай хэлэхэд:

Хүний явдлыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Би тэр залууг сэтгэцийн өвчтэй гэж бодохгүй байна гэснээ хаана ч үеэлүүд нэг залуутай унтсан байж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ гэж хошигносон юм.

Цаг төр сэтгүүл

10 Comments

  1. Fuckkkkkk says:

    Хахахаха, хөдөөний мангарууд ингэж л таарна даа. Тиймэрхүү зүйлийг хүнээс хамаагүй асуудаггүй гэдгийг ч ойлгохгүй. Оюутныхаа байрандаа завхайрч яваад өөрөө нэг тийм байдал ороосой доо. Тэнэг хөдөөний хүүхнүүд нэг ийм л юм сонирхож, хошуугаа дүрж явна даа хөөрхийс. Өөр юм хийж чадах ч биш ямар, ХӨДӨӨНИЙ МАЛНУУДАА ХЭЭР ТАЛДАА ОЧИЖ ХОНЬ, ЯМААТАЙГАА НӨХЦӨЦГӨӨГӨӨЧЭЭ, ХОТООС МИНЬ ЗАЙЛААД ӨГЦГӨӨ!!!

  2. pure says:

    Hunii amidrald hoshuu durehee boli!!! Ene buhniig tevcheed bj bnaa gedeg chin az jargaltai saihan l ger bul bna sht! Olon yum dongosoj yavaad saihan ger buliin setgeld sev suulgachvaa! Busdiin amidrald hoshuu durehee boli boli boli..,

  3. Emanuel says:

    yamar evgui yum be, yaj ingeed yavj bdg bnaa

  4. beauty says:

    хөдөөний боловсон хүчин, соёлыг нүдээ бүлтийтэл гайхав!!! тэгээд хүний сайхан амьдралыг юун ч сүр болгож сурвалжлах гэж оролдоов дээ. хүн итгээ хамаг юмаа ярьж байхад найз хүүхнээддээ ярьсан ч гэх шиг. тэнэг эмгэн бэ?

  5. Surtei shdee says:

    Яасан суртэй юм бэ дэ, нээх бичээд баухаар мэдээлэл лаү биш бна даг, ийм юм зондоо л бдаг шдэ, чи зугээр ходооний халтар хотийн амидрал ийм бдаг юм

  6. 999z999 says:

    сайахан л залуу байна шдээ
    энэ гэр бүлээс салахгүй л юм байна л даа энэ залууу бол

  7. Цэцэг says:

    Нэг их гайхаад, сэтгэцийн өвчтэй энэ тэрээр нь дуудаад байх амьдрал биш л байна.

  8. bada says:

    Egchees n salaad duutei n suutsan ywdal baidag l yum bn lee.Gehdee aaw eejees n hol amidartsgaadag gesen.Muuhai shuu hun gedeg.

  9. Bold says:

    т 1

  10. 999з9999 says:

    хайр гэдэг чинь энэ шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.