Бүсгүйчүүдийн шилдэг арван булталт

1251427677

Ихэнх эмэгтэйчүүд “Эрчүүд бол худалч амьтад, тэднийг дахин  хүмүүжүүлнэ гэдэг боломжгүй зүйл” гэж үздэг. Зарим нь бүр эрчүүд цаг тутам, бүр минут бүрд бүсгүйчүүдийг л хуурч мэхлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг юм шиг санацгаадаг.  Хэдийгээр ариун гэгээн явдлаараа алдаршсан хүмүүсийн ихэнх нь эрчүүд байдаг ч бүсгүйчүүдийн энэ бодол яагаад ч eeрчлeгддeггүй нь хачин.

Нэгэнт 24 цагийн турш эрчүүдийн ажил бүсгүйчүүдийг хуурч мэхлэхэд чиглэгддэг учраас тэд 24 цагийн турш eeрсдийгee хамгаалах арга бодож олохыг хичээдэг бололтой юм. Гэвч бүсгүйчүүдийн тухай хосгүй мэдлэгтэй эрчүүд тэдний зарим нууцаас дэлгэж байна. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг шүү дээ. Бүсгүйчүүдийн хамгийн түгээмэл хэлдэг хэдэн булталт буюу далд утга байдаг гэнэ. Гагцхүү түүнийг нь л зeв тайлж унших хэрэгтэй болох нь.

1. “Гоо сайхан гол нь биш, сэтгэл чухал” юм уу “мeнгe гол биш гол нь л сэтгэл”

Энэ үгийг ихэнх эмэгтэйчүүд, ялангуяа eeрсдee царайлаг эрчүүд юм уу баян залуугийн хойноос хeeцeлддeг бүсгүйчүүд хэлдэг. Та энэ хоёрын аль нэгийг давтан ярьж буй бүсгүйтэй танилцсан бол болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь ийм бүсгүйчүүд саяхан нэг сайхан залууд хаягдсан юм уу, мeнгeтэй эрийг сэгсэрчихээд явж байж мэднэ. Тийм ч учраас философийн хувьд бодолд автаж, баян, царайлаг эрчүүд eeдгүй амьтад гэсэн бодолтой болчихсон явж байгаа юм. “Хeнгeн тэрэгний урд талын зeeлeн суудалд сууж дасчихсан эмэгтэй хэзээ ч хоосон халаастай эртэй тролейбусаар хамт явна гэж байхгүй” гэсэн үг байдаг даа. Тийм болохоор тун удахгүй сэтгэлийн нь шарх арилангуут дараагийнхаа нэгэн сайхан залуу, юм уу баян эрийн эрэлд гарна гэсэн үг.

Хeрвүүлэг. Үүнийг “Эр хүн баян, сайхан, болох хэрээрээ эмэгтэй хүнийг ойлгодог байх ёстой” гэж хeрвүүлж ойлгох ёстой гэсэн үг гэнэ.

2. “Тэгж байгаад над руу яриарай…”

Энэ бол бүсгүйчүүдийн утсаар хэлдэг шилдэг булталт юм. Хэрвээ бүсгүй тантай ярих дургүй байвал яг л энэ үгийг хэлнэ. Та түүн рүү залгахад бүсгүй эсвэл усанд орж байдаг, эсвэл яг гарах гэж байгаа, унтах гээд орондоо орж байна, эсвэл дeнгeж сая сэрлээ гэж хариулна. Эсвэл ердee л “би яг одоо жаахан завгүй байна…” гэж хэлнэ.

Хeрвүүлэг. Үүнийг бол “надад чамтай дэмий чалчихаас илүү чухал ажил байна…” гэж хэлж байна гэж ойлгоорой. Тэгээд цаашид яахыгаа eeрee мэднэ биз ээ.

3. “Чи надад найзын хувьд /ахын хувьд/ таалагддаг…”

Ямар ч эр хүн амьдралдаа ийм үг сонссон л байдаг. Нэгэн сайхан бүсгүйтэй танилцаж, нэлээн олон удаа хамт зугаалж, зоогийн газар орж, цэцгийн баглаа бэлэглээд л… Үүнээс жаахан цаашлах гэтэл яг хамар дундуураа татуулах шиг л болно. Магадгүй тэвэрч үнсэх гэхэд чинь хeнгeхeн бултана. Гайхсан залуу “Яасан бэ?” гэхэд eeдeeс чинь “Чи бол жинхэнэ сайн найз. Чи надад яг байгаагаараа л таалагддаг. Ийм сайхан анд нeхдийн сэтгэлээ эвдээд яах юм бэ?” гээд л тас. Энэ бол бүсгүйд чи эр хүний хувьд таалагдсан хэрэг биш, зүгээр л тэр ганцаараа байхаас уйдаад юм уу хэн нэгний анхаарал халамжийг мэдэрмээр санагдсан хэрэг. Та түүнд хүрч чадахгүй ийм байдлаар хайрлаж болно л доо. Гэхдээ тэр хэзээ ч таных болохгүй гэдгийг шуудхан хэлчихье.

Хeрвүүлэг. Үүнийг бол “Чи надад тохирох /тэнцэх/ эр биш ээ” гэж байна л гэж ойлгох хэрэгтэй.

4. “Би одоохондоо илүү гүнзгий харьцаанд ороход бэлэн биш байна…”.

Энэ үгийг та тухайн бүсгүйтэйгээ анх учирсны /анхны болзооны/ дараа сонсч мэднэ. Та энэ булталтыг нь буруугаар ойлгоод ямар сайхан сэтгэлтэй бүсгүй вэ гэж бодно. Ингээд бүсгүйгээ гүнзгий, жинхэнэ харилцаанд оруулахын тулд бүх л зүрх сэтгэлээ дэлгэнэ. Ийм үг сонссон бол та №3-т eгүүлсэн шиг “сайн найз” нь л болж үлдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй бүр түүнээс ч долоон доор, дараа нь “eнee үед сайн залуу олдохоо больжээ. Санаанд таарах хүн гэж бараг алга…” гэж хэлж мэднэ. Харин ингэж хэлсний нь дараа та eeрийгee ёстой усан тэнэг амьтан байна даа гэдгээ ойлгоно.

Хeрвүүлэг. Үүнийг “чи сайхан залуу ч биш, үгүйдээ мeнгeний уурхай ч биш юм чинь, бид ойр дотно болох хэрэггүй шүү дээ…” гэж байна гэж ойлгох хэрэгтэй.

5. “Уучлаарай, eнeeдeр биений юм ирчихээд хэцүү байна…”

Энэ бол чамайг уулзъя гэх тухайн мeчид бүсгүй үүнээс eeр тохирох булталт олж чадаагүй гэсэн үг юм. Ингээд л яаж ч болохгүйгээр нь байгалийн хуулийг eмнee барьж байгаа хэрэг. Тиймээс та хоёр урд нь уулздаг байсан бол, мeн осолтой үеүдийг нь мэддэг, тоонд жаахан гайгүй бол үнэн хэлж байна уу, худлаа хэлж байна уу гэдгийг нь тeвeггүй мэдчихнэ л дээ. Харин анх удаа уулзах гэж болзож байгаа бол харин хууртаж мэдэх л юм.

Хeрвүүлэг. Үүнийг “үүнээс eeр олигтой юм бодож олж чадсангүй…” гэж хэлж байна гэж ойлгох хэрэгтэй.

6. “Eнeeдeр больё доо. Миний толгой eвдeeд байна. /Эсвэл, би их ядарч байна, эсвэл би хүсэхгүй байна аа../”

Энэ бол нeхeртэй эмэгтэйчүүдийн шилдэг булталт. Тэд эхнэр болоогүй байхдаа сексийн хүсэл нь багтаж ядсан галзуу эм арслан л гэсэн үг. Харин гэрлэсний дараагаас сексийн хэмжээ нь хэтрээд eeрee хүсч тушаадаг хатан болчихдог юм. Одоо яая гэх вэ, нэгэнт л хайртай гэж суусан юм чинь бие нь eвдeeд юм уу дургүй байгаа эхнэрээ ойлгох л хэрэгтэй болно. Бидэнд гар хангалга хийх, секс шопоос хиймэл хүүхэн авах, эсвэл эхнэрээ хүстэл нь тэсэх гээд хэд хэдэн арга бий шүү дээ.

Хeрвүүлэг. Үүнийг бол харин “Чимээгүй бай, хүүхэд сэрээчихнэ.”, “Одоо миний дуртай кино гарах гээд байна” гэх мэтчилэн ойлгох хэрэгтэй.

7. “Ямар хэмжээтэй байх нь хамаагүй шүү дээ. Гол нь яаж “ашиглаж” байгаа нь л чухал..”

Үүнийг гэнэн эрчүүд бүрэн дүүрэн ойлгодоггүй. Энэ бол чиний эрхтэн чинь урд eмнe нь уулзаж, учирч байсан эрчүүдийнхээс хавьгүй жижигхэн байна гэж хэлж байгаа хэрэг юм. Ялангуяа амжилтгүй сексийн дараа үүнийг хэлэх нь олонтаа. Ингэж хэлснээс хойш бүсгүй чамтай уулзъя гэж тeдийлeн тэмүүлэхгүй. Үнэндээ эмэгтэй хүн амьдралынхаа туршид харьцуулж үзэхээр хэд хэдэн “эрхтэн”-тэй учирсан байдаг. Тийм болохоор аварга том “бэлэг эрхтний” тухай, түүнээс авсан таашаалынхаа тухай найз бүсгүйчүүддээ бараг домгийн болгоод л ярьчихдаг. Энэ нь цаашаа улам нэмэгдээд 15 см байсан эрхтэн 30 см болж eсдeг байхгүй юу!.

Хeрвүүлэг. Үүнийг “чи наад бяцхан юмаа жаахан eсгe дee хонгор минь…” гэж байна гэж ойлгох хэрэгтэй.

8. “Надад байгаа юм бүхэн чинийх…”

Энэ бол бүсгүй чиний түрийвчийг уудалж үзэх хүсэлтэй байгаагийн илэрхийлэл юм. Гэхдээ бүсгүйн амьдарч байсан, эцэг эхээс нь дамжуулан eгсeн юм бүхэн зeвхeн түүний eмч л байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та байшин, eeр бусад томоохон үл хeдлeх хeрeнгeний инжтэй бүсгүйтэй гэрлэх гэж байгаа бол байшингийн үнийг хувааж тeлeх, болж eгвeл eeрee байр худалдаж авахыг хичээгээрэй. Тэхгүй бол бүх л амьдралынхаа турш манай казахуудын хэлдэг “гeлгeн хүргэн” буюу “eeрee ирсэн хүү” гэдэг муухай нэртэй байх болно. Магадгүй уурлаад маргалдахын үед eeрийн чинь гэр биш юм чинь хeeгдeeд гарах ч энүүхэн. Харин яг та eeрee хeдeлмeрлeж олоогүй бусад орлого, хeрeнгийг бүсгүйдээ зарцуулж байхад буруудах юмгүй. Угаасаа ч ихэнх эмэгтэйчүүд ингэх ёстой гэж үздэг. Гэхдээ ухаантай бүсгүйчүүд таныг ч хоосон орхихгүй л дээ. Ямартай ч энэ үгний утгыг тайлж уншиж сурах л хэрэгтэй.

ХeрвүүлэгЭнэ бол “..Чиний гэсэн юм бүхэн ч бас минийх шүү!” гэсэн үг юм.

9. “Би чамайг л аз жаргалтай болгомоор байна…”

Энэ бол бүсгүйчүүдийн ил тод хэзээ ч хүлээн зeвшeeрeхгүй булталт нь л даа. Тэд “Хайрт минь л дэргэд байвал би аз жаргалтай байх болно…” гэж ярьдаг. Энэ бол жинхэнэ санаа нь дутуу гарч байгаа гэдгийг эрхэм эрчүүд минь ойлгох хэрэгтэй. Уг нь бол цаана нь “миний дэргэд хүссэн бүхнийг минь биелүүлээд байж байвал би жаргалтай” гэж хэлэх гэсэн хэрэг л дээ. Зарим эрчүүд эхнэр авангуут бүх юм нь үлгэрийн юм шиг бэлэн байгаад л eeрee зурагтын eмнe хэдэн лааз пиво тавьчихаад оройжин зурагт үзээд л хэвтэж байхыг аз жаргал гэж бодоод байдаг бололтой. Гэнэн ч амьтад бол доо. Үгүй дээ, андуураад байна, андуураад байна. Eндeр үнэтэй эмэгтэйчүүдийн барааны дэлгүүрээр дагуулж яваад л, ээжтэй нь хамт үдийн хоол идэхийг аз жаргал гэдэг байхгүй юу.

Хeрвүүлэг. Үүнийг “Миний хэлснийг л хий. Тэгвэл бүх юм зүгээр байх болно” гэж ойлгох ёстой юм аа!

10. “Хүн бүр яг eeрийн гэсэн “хувийн” амьдралтай байдаг шүү дээ…”

За, харин энэ бол бүх булталтын хамгийн том “eрлeг ээж” юм шүү. Бүх л булхайг нууж болдог ганц тайлбар. Eeрeeр хэлбэл эмэгтэйчүүдийн хэлэх эрхтэй үг. Eeрийн гэсэн хувийн амьдралтай эмэгтэй гэдэг нууцлаг, оньсого мэт хүн байх нь ойлгомжтой. Чи яаж ч хичээгээд зарим зүйлийг нь олж мэдэж чадахгүй. Харин ингэж хэлсэн эрчүүд бол хамгийн анхаарал халамжгүй, амиа бодсон eeдгүй амьтад байдаг. /Хүүхнүүд тэгж хэлдэг/ Ер нь хүн тeрeлхтний оршин амьдарч ирсэн бүх түүхийн туршлагаас харвал эмэгтэй нь ингэж хэлсэн бол хамтын амьдрал, та хоёрын харилцаа дууслаа гэсэн үг юм.

Хeрвүүлэг. Үүнийг бол одоо би, миний асуудал чамд хамаагүй, Bye, bye… гэж ойлгоорой.

Энд бичигдсэн нь жаахан хэтрүүлсэн байж магадгүй л дээ. Гэхдээ үнэнээс их хол зeрeхгүй. Үүнийг та эхнэрийнхээ хамт уншаад хэрэггүй ч байж магад. Та хоёрын ээлжит маргааны эх болчихож ч мэднэ шүү. Бид эрчүүдээ ухаантай байж, бүсгүйчүүдийн нарийн залийг ойлгож сураасай гэж хүссэн юм. Ойлгож мэдэж чадвал та урьдчилан сэргийлж чадна. Хэн хэн чинь аз жаргалтай болно шүү дээ.

20 Comments

  1. цахирмаа says:

    ААХН… К

  2. тт says:

    энд маш үнэн юм бичсэн байна. өөрийн биеэр туулсан хүмүүс үүнийг ойлгох байхаа.

  3. zolko says:

    xаxаxа яг үнэн бичсэн бна. иxэнx эрчүүд иймэрxүү юм ойлгодгүй юм дуртай бна гэж бодоод бүр тэнэгтээд бдаг шд тэ xүүxнүүдээ

  4. setgel zuich says:

    харамсалтай нь үнэн
    эрчүүдээ хянамгай байх хэрэгтэй.

  5. bi says:

    энэ эмэгтэй гсэн xуний 10ийг тайлбарлсан унээн би лав надаас xачин юм асуувал ингэ л xэлчдэг баяртай биш чи намайг xундэлкү бн гсэн уг л дээ

  6. the phone says:

    үнэнгээ яриж болохгүй нээ.
    дандаа ингэж нөгөө талаас нь ойлгож
    болохгүй байхаа.
    дэмжигдэхгүй санаа байна.

  7. Aagii says:

    эмэгтэй хүмүүс ямар муухай юм бэ. энийг уншаад хачин болчлоо.

  8. teatime says:

    чи ч хыыхныыдийг сайн судалсан толгой бна даа. нээрээ л уншчаад бсан чин хыыхныыд бидний хэрэлэдэг хэллэгүүд мон бна шуу. инээдтэ юмаа, гэхдээ залуучууд одоо уншсан ч маргааш хыыхэн эргыылж бхадаа мартцан явж бна гэдэгт итгэлтэй бна. кк

  9. sunburn says:

    манай залуу битгий уншаасай 🙁

  10. mmmmmmmm says:

    ийм бдлыг эрчүүд минь сайн ойлгох юм бол эмэгтэй хүн ч гэсэн аз жаргалтай байж болох л юм байна. шууд хэлнэ гэдэг чинь хүнийг доромжилж байгаа утга болохоор л бид нар ингэж хэлдэг шүү дээ хэхэхэ

  11. Bi bol bi says:

    Хэхэ энд бичсэн ер ни бараг л үнэн юм байна. Миний хэлдэгтэй лав ихэнх ни таарч байна,хаха

  12. Emegtei says:

    5-Энэ бол үнэн ээ хэлж бна гэж бодож болно шдээ, хүүхнүүд биений юм ирсэн ээ хэлээд бх дуртай биш.Болж өгвөл эрэгтэй хүнд мэдэгдэхгүй бхийг л хичээдэг.
    9-Намайг аз жаргалтай болгооч гэж хэлж бгаа юм.
    10-Чи намайг хүндлэхгүй бна гэсэн санаа л болохоос шууд Вуе, буе …ч арай биш бх аа.

  13. Emegtei says:

    Аан тийм тэр 6 рт бгааг бас ингэж орчуулж болох юм. -Анх дурлаж бсан үе шиг ээ жаахан романтик байвуул яасын?,би лав хүссэн үед чини үргэлж бэлэн байж бдаг хямдхан хүүхэн баймааргүй бна гэсэн үг шдээ хэхэ.

  14. Emegtei says:

    Хэ хэ үнэн байх шүү, зүгээр л үүнийг шууд утгаар ни хэлчүүл бүх юм буруугаар эргэнэ гэж болгоомжилдогт л бгаа бх .
    Эрчүүд харин дандаа юу ч хэлсэн шууд утгаар ни хүлээж авдаг, тийм болохоор хүүхнүүддээ хэлэхэд толгой гашилгаад бодоод байлгуй боломжийн юмыг шууд хэлчихэбэл цаг бас нэрв хэмнэнэ шүү.
    Би л гэхэд хааяа нөхөрөө бэлэг авч өгсөнгүй гээл бухимдаад л тойруу замаар өдөөд бсан (манай найз хүүхэн бэлгэнд тийм юм авсан гэнэ ээ гээл, -тэгсэн өөдөөс чамд онгироод бна уу тэр найзтайгаа битгий хариц онцгүй хүүхэн гээд бүүр таг ондоо юм өөдөөс яриад эхэлдэг) бүүр хэрүүл болох шахаад хэхэ. Тэгсэн нэг өдөр тийм юм бэлгэнд авмаар бна гэсэн, маргааш ни баричихсан ирсэн.
    Бас зүгээр л жаахан тэврүүлээд ,аргадуулах гээл ажил дээр болсон жижиг асуудал аа ярихаар, яг хэн тэгж хэлсэн юм хаана амидардаг юм бараг л очоод үзүүлээд өгөе гээл хадуураад утасдах барих болоод эхэлдэг хэхэ. Тэрэн доор зүгээр л намайг жаахан тэврээд аргадаад, хамт жаахан ярилцаач гэвэл шууд ойлгодог.
    Уул ни ч эрчүүд нэг бодлын шулуун шудрага сайхан ч гэсэн хааяа бас таавар таадаг бол таалагддаг шдээ.

  15. chimeg says:

    яг унэн бн шуу. би яг л ингэж хэлдэг

  16. Busgui says:

    Unen bain erchuud yor n mal shig humuus shuu.Dandaa oortoo durlaagui huntei suudag.Emegtei hun durlasan hairtai bol sexees tatgalzaj chaddaggui.Durgui hendee l tatgalzdag.Jishee n bi ooriiinhoo jisheenees bichye l dee.Bi uneheer 1 zaluud durlaaad tuuntei sex hurtel hiilee tegsen nogoo mal n namaig yavdaltai huuhen gej bodood suusangui.Harin uneheeer nadad taalagddaggui zaluu hoinoos guigeed tataj changaaaar n sorry bi tiim hun bish buruu oilgoj zugeer naizuud baiya gelee l dee.Tegsen nogooh chin araas namaig huntei ch untaagui ongon ohin gej bodood guiseer baigaad bid 2 odoo ehner nohor bolood suujiin.Hairgui hunteigee dasaad suusan daa.Erchuud eniig oilgoh heregtei ter emegtei hun chamd l zoriulj haritsdag chamtai haritssanaaraa busadtai haritsdaggui gedgiig oilgoh heregtei.

  17. sss says:

    хэрвээ эрэгтэй н хун бур оорийн хувийн амидаралтай бдаг гж хэлүүл яах бол?

  18. eooe says:

    за яанаа арай биш ээ 50% бхаа тэгээд юу гэж хэлэхийн бэ ?

  19. 999з9999 says:

    хаха үнэн л юм бичсэн байна шд
    ер нь бол их зөв зүйл бичсэн байна

  20. eb0831 says:

    аан тийм бий вий..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.