Төгс төгөлдөр амраг хосууд гэж хаана ч байдаггүй. Зарим залуухан хос бусдын нүдэн дээр бие биедээ жигтэйхэн хайртай бас анхаарал халамжтай мэт сэтгэгдэл төрүүлдэг хэрнээ гэртээ болохоор байнга хэрэлдэж маргалдаж байдаг, таарамжны хувьд хүндрэлтэй байх нь бий.
Иймд эр нөхрөө (эхнэрээ) бусдын нөхөр (эхнэр)- тэй жиших, харьцуулах нь утгагүй юм.
Гэр бүлийг аз жаргалтай, аз жаргалгүй амьдарч буй эсэхийг гаднаас нь тодорхойлох боломжгүй. Залуу гэр бүхэн хэсэг хугацааны дараа хямрал туулах нь гарцаагүй байдаг.
Хямралын шинж чанар бүгд онцлогтой ч ижил төстэй зарим зүйл бий.
– Бие биеийнхээ ах дүү, хамаатан саданд дургүйцэх,
– Үүнээс болж маргаан, үл ойлголцол бий болох,
– Ахуйн асуудалтай холбоотой харилцааны хямрал үүсэх,
– Өөрийнхөөрөө зүтгэх,
– Хань ижлээ хүндэтгэхгүй байх,
– Асуудлыг шийдвэрлэхгүй удаах,
Эдгээр нь харилцаанд хамгийн хор хөнөөлтэй байдаг.
Жижиг сажиг зүйлээс болж хэрэлдэх.
– Залуу гэр бүлд тохиолддог энэ үзэгдэл нь ихэнхдээ бие биенээсээ залхах байдлаас болж үүсдэг.
– Ямар ч хүн өдөр болгон нэг хүнийг хараад, нэг хэмнэлээр амьдраад ирэхээр өө сэв хайж эхэлдэг. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой зүйл биш.
Энэ хүнтэй гэрлэсэн маань зөв үү?
– Ийм эргэлзээ тээнэгэлзэл хэзээ нэгэн цагт заавал төрдөг.
– Ханилан суухаас өмнө хамгийн сайн хүн мэт санагдах нь бий. Гэтэл амьдрал дээр тэр хүн маань маш их дутагдалтай байх нь бий.
– Буруу зуршил, зан чанарын эвгүй онцлог гэх мэт
– Гэхдээ та өөрөө ч гэсэн төгс төгөлдөр хүн биш гэдгээ мартаж болохгүй.
– Энэ бол таны сонголт.
– Өндөг шиг өөгүй хүн хаан ч байдаггүйг санахыг зөвлөе.
Хэсэг хугацааны дараа секс тийм ч идэвхтэй биш болох, байдаг л үзэгдэл.
– Үр удмаа үлдээлээ, бэлгийн тогтвортой амьдрал байна, өөр юу хэрэгтэй юм гэж эр эм хоёрын аль аль нь боддог.
– Хэрэв та сексийн харьцаагаа бага зэрэг сэргээе, шинэчлэе гэж үзвэл үүнийг яаралгүй аажим хийх хэрэгтэй.
– Нэг гэр бүлийн эр эм хоёрт сэтгэл зүйн бэлтгэл хоёуланд чинь хэрэгтэй учраас л тэр шүү дээ.
/Хань/
4 Comments
оо тийм шуу
НЭЭРЭ, ТИЙМ БХАА. СЭРГЭЛТ ЦХИ ХАА ОДОВ ОО
тийм байж магадгуйм бншуу, уналт сэргэлт байдагаа гэж бодож явмаар юм бн.
oo tiimuu.