Британийн Телеграф сонинд эрчүүдийн тухай сонирхолтой судалгаа нийтэлжээ. Дэлхийн 20 гаруй орны 15 мянга гаруй эмэгтэйг хамруулсан санал асуулгаар дэлхийн хамгийн муу эрэгтэй амрагийг шалгаруулсан байна.
Энэ санал асуулгаар герман эрчүүд эвгүй үнэртэй хамгийн муу амрагийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин англи эрчүүд дэндүү залхуу, бүх ажлаа эмэгтэйчүүдээр хийлгэхийг хүсдэг гэж шүүмжлүүлэн хоёрдугаарт бичигджээ. Үүний дараа швед эрчүүд хэтэрхий яаруу сандруу байдлаараа удаах байранд оржээ. Холланд эрчүүд дэндүү бүдүүлэг, америк эрчүүд юуны түрүүнд өөрийгөө боддог дэндүү түрэмгий гэж эмэгтэйчүүд дүгнэжээ. Бусад орны эрчүүдийг дүгнэхдээ грек эр дэндүү улцгар, шотланд эр дэндүү чанга дуутай, турк эр дэндүү хөлөрдөг, уэльс эр дэндүү хувиа хичээгч, орос эр дэндүү үсэрхэг гэж шүүмжилжээ.
Харин испани эрчүүд хамгийн сайн амрагаар шалгарч, бразил, итали эрчүүд удаалсан байна. Энэ жагсаалтын эхний 10 байрт франц, ирланд, өмнөд африк, австрали, шинэ зеланд, дани, канад эрчүүд оржээ. Орон орны эрчүүдийн хэн нь хамгийн сайн амраг болохыг тодруулсан энэ санал асуулгыг «www.OnePoll.com» явуулсан аж.
SOURCE: МОНЦАМЭ
6 Comments
мгл эрчүүд муухай амрагийн хамгийн эхэнд орно л доо даанч тэд нарийг ядаж муухай амрагийн жагсаалтанд ч тоож оруулсангуй тэхээр оорсдийгоо ойлгож бгаа биз дэ ,хэнд ч хэрэггүй гэх уудээ
яаж ч бодсон мгл эрчүүд 1.д бна хэ хэ надад бол…
mongol zaluuchuud tseverhen neg n tseverhen shdee.daanch huuhemseg bas arhind durtai bolohoos.onigor nudtei huder bietei saihan mongol zaluud bi hairtai gej.
Manai Mongol zaluus tseverhen shde. Bi l bodohdoo joohn guzee unjuulaad muuhai idej uudag l bolohoos bish. Tseverhen gej bodjiinoo.
монгол эрчүүд хамгийн муу нуутс амрагийн 1-т зогсох бхаа умхий боовтой хир унэртүүлсэн халтар царайтай умхий амтай гээл 1-т орох бсан бх үаxаxаxа
Мануус хэдэд зохиж явах болдоо. Даанч манайхыг тоож ч судлахгүй юмдоо