Жирэмсний сүүлийн гурван сард ядардаг. Дараах энгийн дасгалууд хүүхдээ амар амгалан тээхэд тань тусална. Эдгээр дасгалыг ажлын байрандаа ч хийж болно.
Хөл хавагнах
Нэг хөлийнхөө хуруугаар нөгөө хөлийнхөө шагайг гадна, дотор талаас нь үрнэ. Нөгөө хөлөөрөө давтаж хийнэ. Энэ дасгал тунгалгын зангилаанд үйлчилснээр хөлийн судас бүдүүрэхээс сэргийлдэг.
Ууц нуруу, хөл хөших
Хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугалж зогсоно. Тэгээд гуяныхаа дотор талыг доороос дээшээ чиглүүлэх маягаар гараараа цохиж массаж хийнэ. Дараагаар нь гуяныхаа гадна талыг мөн дээрх маягаар, гэхдээ дээрээс доошоо чиглүүлж цохилно. Ингэж товшиход булчин суларч, цусны эргэлт сэргэдэг.
Ядрах
Нэг хөлийн өсгийгөөрөө нөгөө хөлийнхөө ул, тавхай, хурууг үрнэ. Ингэхэд цусны эргэлт сайжирч, толгой сэргэдэг. Дасгалыг нөгөө хөл дээрээ давтаж хийнэ.
Амьсгалын системийн хүндрэл
Сандлын өнцөг дээр суугаад, гараа тохойгоор нь бага зэрэг нугалж, нэг алгаараа нөгөөг нь хүчлэн дарна. Гүн амьсгаа авч 30 хүртэл тоолно. Организмын ачаалал ингэж нэмэгдэхэд хүний цээж тэлж, их агаар ордог. 15 секундын дараа дасгалаа давтана.
Хөл цуцах
Дулаацтал нь хөлийнхөө өсгийг хооронд нь үрнэ. Ингэхэд биеийн цусны эргэлт сайжирна.
Ууц нуруу гаар өвдөх
Эрхий болон долоовор хуруугаар чихнийхээ дунд хэсгийг зөөлөн имэрч үрнэ. Энэ хэсэгт нурууны цэг байдаг. 20-30 минутын дараа нуруугаар тааламжтай хатгалах мэдрэмж төрнө.
Толгой өвдөх
Гартаа алим барьж байгаа юм шиг хумбайлгаад нүдэн дээрээ авчирна. Ингэснээр та хөмсөгний доод талын цэгүүдийг идэвхжүүлж, улмаар толгойн нарийссан судаснууд аажмаар тавигддаг.
/Нийгмийн толь/