Их л юм бодогдох боллоо

LA8382-001

Энэ сайтыг үздэг, уншдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Би 27 настай. Өөрийнхөө туулах ёстой үзэх ёстой юм аа үзэж амьдралынхаа ихэнх хугацааг зав муутайхан бас бүтэл муутайхан өнгөрүүлээ юу даа гэж боддог юм. 10н жилийн сурагч байх даа нөгөө ангийнхаа бүр төрөл садангийнхаа охинд сайн болж, уйлж хайлж бяцхан зүрхээ шархлуулж, яахаас ч буцахгүй амьдралын ирмэг тулж очиж байж гэж эргэж боддог юм. Тэр охин маань ч манайд гүйгээд л ирдэг их зоригтой, айж эмээдэггүй, шударга охин байж билээ. Түүний аав ээж, миний аав, ээж бидэнд та 2 төрөл садан болохгүй гэж мөн ч их учирласан даа. 16-18 насны хооронд 2 жил бид ээж аавуудаа зовоосон доо. Хүүхэд байсан болохоор бас эрх өссөн гайгаар зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг байж дээ. Эцэс дээ тэр минь 10-р ангиа төгсөөд гадагшаа сургуульд аав ээжийн бодлогоор явж бид хөндийрсөн дөө. Би үлдсэн хүн нээх хөндий хоосон болж хувирч билээ. Их сургуульд орсон ч гэсэн хичээлдээ цаг өнгөрөөх гэж л явдаг ямарч идэвх санаачлага, зорилгогүй амьтан болж хувирсан. Цаг хугацаа өнгөрөх тусам мартаж зүрхний минь шарх аньж эхэлсэн дээ. Гэхдээ хайр сэтгэл дурлал гэдгийг хүсэхээ болчьчихсон байсан.

Хүнтэй үнэн сэтгэлээсээ хайрлаж, найзлаж чадахгүй найз охинтой байхыг хүсэдгүй болсон. Зүгээр унтаа л өнгөрч байвал тэгээд боллоо. Спортоор олон жил хичээллэсэн бие хаа сайтай байсан болохоор охид их л сайн байдагсан. Даанч би оюутны 4 жилд нэг ч охинтой үнэн сэтгэлээсээ ярилцаж найзлаж үзээгүй дээ. Зүрх сэтгэл минь хөндий хоосон хэвээрээ байсаар л 4 жилийг ардаа орхисон. Үүндээ харамсдаг юм. Сургуулиа төгссөн зунаа амралтаар явж байгаад өөрөөсөө нэлээд эгч бүсгүйтэй танилцаж дотносож эхэлсэн. Тэр минь гэр бүлтэй, би нэг л мэдэхэд нууц амраг нь болсон байсан. Би хүний нууц амраг болно гэж төсөөлчиж байгаагүй. 10н жилийн охиноосоо хойш энэ эгч бүсгүйтэй сэтгэлээ анх удаа хуваалцаж ярьж үзсэн дээ. Намайг их ойлгосон их дэм өгсөн. Маш их хайртай байсныг дээр нь шилжилтийн насандаа байсан болохоор их эмзэг тусаж дээ гэдгийг тэр хүн л хамгийн сайн ойлгох шиг санагдаж билээ. Хэн ч ойлгодоггүй хэн ч ойлгохыг хүсэхгүй байна гэдэг хамгийн хэцүү байдгийг хангалттай амссан болохоор баярлаж байсан. Гэтэл тэр бүсгүй бид 2 өнөөдрийг хүртэл 5 жил гаран хамт нууц амрагийн байдалтай амьдарч иржээ. Энэ л өнөөдөр асуудал болоод байна. Надад үр хүүхэд, хань ижилээсээ илүү /бүр илүү шүү/ бүх юм аа зориулдаг болсон байна. Надтай байх гэж бүр тэмүүлээд байна. Аймшигтай байнаа. Бас дээр нь миний хийдэг ажил төрөл олон нийттэй маш их харьцдаг энд тэнд урилга, дайллаг, уулзалт энэ тэрд их явдаг болохоор найз бүсгүйтэй, дагуулаад явах хүнтэй байхыг их шаардах юм. Сүүлийн үед мэдрэх боллоо.

Анхнаасаа алдсан гэтэл дахиад 2 дахиа алдчих юм. Сайхан Монгол бүсгүйтэй найзлаад энэ бүх асуудлаас гаръя гэж ноднингоос хойш хичээж ирсэн. Бар сав, эсвэл мөнгө төгрөгний эсвэл ирээдүйд эх хүн болж чадмааргүй шинжтэй бүсгүйчүүд тааралдаад болсонгүй ээ. Нэг л бүсгүй байна. Гэтэл тэр маань хүүхэдтэй 4 настай хүүхэдтэй. Бас л амьдралын янз бүрийн асуудал туулсан. Муу санаа суусан, янз бүрийн юм их боддог юм шиг байна лээ. Аргагүй дээ хүүхэддээ сайн эцэг болох хүн мөн үү биш үү энэ тэр гээл хардаг байх. Яахав яг хүн чанарын хувьд, ирээдүйд намайг дэмжээд явах оюун ухааны потенциалын хувьд болох л юм байна даа гэж санагдаад байгаа. Гэхдээ энэ бүсгүйтэй хамт байх шийдвэрээ би гаргаж чадахгүй байнаа тэр миний амыг харж байгаа. Яах вэ хүмүүсээ.. Нэг хүүхнээс салж амжаагүй бас нэгэн бүсгүйтэй. Хайр сэтгэлийн асуудалд ийм л бүтэлгүй нөхөр таныг хүндэтгэлээ.

секс.мн дээр ирсэн захидал

26 Comments

  1. tseegii says:

    27hon nastai zaluu baij yun ert setgeleer unadag yum be dee. ehleed nasiig chini anzaaraagui bolhoor chinii bichlegiig unshaad 35 36 tai zaluu yum baihdaa gej bodloo. bi lav 29 tei emegtei odoohondoo nohor huuhed ali alintai ni bolj amjaagui amidral ch gesen sanaand mini hurtel saihan boloogui l bna. gehdee bi oortoo itgeltei bdag. 2 3 jiliin daraa gehed minii amidral saihan bolno gedegt buren itgedeg uchir ni bi tiim bolgohiin tuld temtsej bgaa. tiim bolhoor zaluu mini ingej ert setgeleer unaj suuhiin orond tolgoigoo ood tataj oortoo itgeltei amidar. oortoo zorilgo tavi. teden jiliin daraa bi tiim hun bolno. minii amidrald iim iim shine zuil nemegdsen baih bolno gej bod. ingeed bodood irehed l odoonoos ehelj yu hiivel yaj zutgevel hussendee hurj boloh chini ayndaa tolgoid chini orood irne. za amjilt husie zaluu mini saihan amidraliin toloo zutgene shuu. saihan hani oldoj l taaraa

  2. Urnaa says:

    sn u zaluu mini chi ter busguigee huuhedtei geed jaahan ergelzeed baigaa yum bn. Gehdee 2 bienee hairlaa uneheer amidri gj bga bol ter 1 huuhed uneheer asuudal bish shu. Manai eej mani suuld 4 huuhedtei huntei suusn ter hun ni odo ued oldood bhargui tiim l alt shig hun de. Bid 4g ogt gaduurhaj bsangui harin ch surguuli soyol togsgoj shan amidrald hurgesn de. Oro bol ogt huuhedgui. Odo ter 2 mani 2 achtai bolson yag l ooriinh ni mah tsusna tasarhai shig ovoo ni geed binees iluu ter 2 achaa hairladag geech. Tiimees zaluu mini hun jaahan ch gesen busdiig hairlaj tedniihee toloo amidarch chaddag bval. Za amjilt husi

  3. ООгий says:

    Надтай ойролцоо л амьдралтай юм бн. Яг таарсан хосоо олох ч хэцүүхэн л байгаа юм шиг байгаа юм да. Би амьдралдаа 1 л эмэгтэй хүнтэй нэр холбогдоно гэж боддог тийм учраас 30 хүртэл хүнтэй сууна гэж боддоггүй. Харин одооноос таарах бүсгүй хайж явнада.Өдийг 27 хүртэл уулзаж байсан бүсгүйчүүд бүгд л нууц байдалтай байлаа.

  4. Enerel says:

    Сайн уу ? хайр сэтгэл гэж зогсоож чадахгүй хичүү байдаг юмаа. Гэхдээ цаашдаа тэрэнгүйгээрээ явах л хэрэг гардаг юм. /Хатуу үнэн/ тэр хүнийгээ өөр хүнтэй байгааг харах , намайг мартсан гээд бүүр толгой хагарах гэж байгаа юмшиг бачуураад толгой өвддөгшд. байдаг. Чиний сэтгэлийг чинь хүндэтгэж байна. Чамтай танилцмаар байна ?

  5. Galaa says:

    Сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдхээсээ өмнө хүний хүүхэд чи эцэг нь болж чадах уу, хүний үрийг хайрлаад явж чадах уу гэдгийгээ эхлээд маш сайн бодох хэрэгтэй. Хүн гэдэг амьтан их ачүүхэн байдаг юм шүү, хэзээ 1 цагт өөрийхөө хүүхдийг гараад ирэхээр бүх зүйл өөрөөр эргэдэг юм шүү. Эх хүн мэдээж хүүхдээ гэж л бодно, тэрнээс болоод үл ойлголцол үүсэх вий. Амьдрал амаргүй шүү. Миний эгч бас хүүхэдтэй байхдаа хүнтэй суусан, нөхрөө гэхүү хүүгээ гэхүү хэцүү юм гэдэг байсан гэвч тэд удалгүй салцгаасан. Хүүгээ бодоод би одоо хүнтэй суухгүй гэж эгч маань ярьдын. Амаргүй л юм шиг байгаан. Уг нь манай эгчтэй суусан тэр ах томоотой сайн хүн шүг л байсан, гэхдээ гэр бүл дотор юу болдог байсныг сайн мэдэхгүй юм, ямар ч байсан салсан, тэд.

  6. gerel says:

    дандаа л эгчмэд бүсгүйтэй зууралдаад байгаа юм биш үү, Чиний сонирхол юм биш үү, Өөрийн үеийн эсвэл насаар дүү охид чиний сонирхол биш юм шигээ,Эгчмэд хүмүүстэй зууралдсаар байгаад үеийхэнтэйгээ харьцаа тогтоож чадахаа байсан юм шиг, Ажилын шугамаар ч юм уу эсвэл аливаа нэг дамжаанд ч юм уу сууж үеийхэнтэйгээ нэг хэсэг байгаад үз л дээ, Тэгэхэд ямар санагдахыг хар үнэхээр л эгчмэд хүн таарна гэж бодвол эсвэл амьдрал ондоо юм байна гэх ч юм билүү, Бар энэ тэрээр үеийнхэнтэйгээ танилцан гэвэл худлаа, Тэрийг хэлүүлтгүй мэдэж байгаа биз дээ, Дажгүй бүсгүй тааралдсан ч тэд чинь ийм газараас хүнтэй танилцахгүй л байхгүй юу даа хүлээж чамайг авахгүй ш дээ

  7. Seoul. says:

    оо надаас 10 аар дүү.тэгээд юун сүртэй юм.би гэрлэж байгаагүй.урд өмнийн гэх юм бхгүй тэгж бгаал болдог юм болдогоороол болно шдэ.монголдоо очиж бгаад сайн бүсгүйтэй учрахийг л бодож бна да.чи хэсэг хугацааний турш гадаадад гарч бай.тэгээд л бүх юм чини ок бх болно.

  8. jeki says:

    нутаг орноо солиод үз дээ тэгээд л ок болий ш дээ

  9. Hu says:

    Хүний нууц амраг болоод яваад байвал яаж өөдлөх вэ дээ. Хүүхэдтэй ч гэсэн сайн хүн бол зүгээр дээ.

  10. alba says:

    ehiig n hairlaj bgaa bol huuhdiig n ch gsn hairlah l estoi.bi ch bas hoid etsegtei,gehdee bi hezee ch hoid gj bodoj bgaagu.minii tursun etsgees iluu nadad hairtai bas minii tuluu sanaa tavidg..hunii huuhded etseg bolj chadhu gdg chinii hun chanariin l asuudal…muu yum sanalgui,zgr l shan hairlaj amidar l daa.chamaas yu ch unahgui..harin ch chi jargaltai bh boln…az jargal husyee

  11. girl says:

    хөөе… /толгой сэгсэрч гаслав/ ёостой нээрээ… юугаа элийрээд байгаам бэ амьдрал өмнө чинь байна ш дээ юун хүүхэдтэй хүүхэн мүүхэн бэ наадуулыгаа бүгдий нь хаяаа эхлээд тэр зурхийг чинь шархлуулсан охиноо бүр мөсөн мартаад шинэ гал халуун хайр дурлал хүлээж авахад өөрийгөө бэлэн болго тэгээд хэн нэгэнд дурла үнэн сэтгэлээсээ хайрла хүс тэгээл хамтдаа аз жаргалтай амидараа ок чи чинь дөнгөж 27той л юм байна шд дурлахаас залхуураад байгаамуу, дахиад хэд хэд дурлах нас байна

  12. smile says:

    Өөрийнхөө яг юу хүсч байгааг мэдэхгүй толгой чинь эргэчээд яваад бгаан биш үү. Тэр нөхөртэй чамаас нэлээд эгч хүүхнээс эртхэн шиг холбоогоо тасалсан нь дээр бхаа. Чамд одоогийн бдлаар тохирох нь тэр 4 настай хүүхэдтэй хүүхэн л юм шиг бна. Гэхдээ юу юугүй суух хэрэг бна уу. Хэсэгтээ хамтран амьдраад үзээч. Та 2 таарч тохирохнуу, чи хүүхдэд нь эцэг нь болж чадахнуу, хамт амьдарч бж л мэднэ шүү дээ.

  13. HI says:

    тэр 5 жил чамайг хангаж бсан ажаа чинь чамайг ийм байдалд оруулж дээ. хэрвээ 5 жилйин өмнө ажаатайгаа таараагүй бсан бол одоо гэр бүлтэй байх бсан.би 24 бхдаа эгчмэд гэр бүлтэй хүүхэнийн нуц.а нь бсан.1 жил яваад болисон.яваад л бвал яваад л бхаар бсан.гэхдээ би болиод өөрийн амьдарлаа бодсон нь дээр гэж шийдэж бсан тэр нь ч зөв бсан.Тэр ажаагаа март бүүр мартсан шиг март. хэрвээ мартаж чадахгүй бол мөрөөрөө байгаа эмэгтэйг битгий зовоо.

  14. Lonsdale says:

    4настай хүүхдийг өөрийн үр шигээ хайрлаж чадахуу гээд өөрөөсөө хэд дахин сайн асуугаад үздээ хэрэв үнэхээр хайрлаж чадах бол аваад суу л даа, харин хүний нууц амраг байна гэдэг бол ёстой хэрэггүй асуудал шүү, жаахан зоригтой эр хүн шиг бай битгий ай!өөрийгөө үнэлж хүндэлж амьдар л даа

  15. Dr. bold says:

    bas l neg saihan zaluu harj bna uu? hahahaha. tegeed butelguiteed bna genee, uhsen hatsanaaraa saihan baihav dee, hair setgelee zohitsuulj chadahgui baij yun ch olon yum bichdeg yum bilee. gehdee chamd gej helehed huuhedtei huuhnuud demii dee. bi ch gesen naad amidraliig chin tuulj irsen. hunii nuuts amrag boloh huuhedtei huuhentei suusnaas ch dor baidag. Bas hezee ch bitgii uuruu hairtai hunteigee suu. Uurtuu hairtai gants biye urid ni gerlej baigaagui tiim l huntei suu. Hair setgel gej tuilshirah hereggui, hair gedeg bol hudlaa zuil, hairtai gej suuchaad udaad ireheeree yadgiig chi bas gadarlaj bgaa baih.

  16. mmmmmmmm says:

    ЧИ өөрөө яг юу хүсээд байгаа юм бээ. Эхлээд өөрийнхөө ямар хүн ямар амьдрал хүсээд байгаа юм тэрийгээ мэдрээч хөө. Хүнд өөрийнх нь бодож хүссэн юм нь ирдэг гэж байгааг ш дээ. хүсэл бодол чинь биелдэг гэсэн үг

  17. oogii says:

    Сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдхээсээ өмнө хүний хүүхэд чи эцэг нь болж чадах уу, хүний үрийг хайрлаад явж чадах уу гэдгийгээ эхлээд маш сайн бодох хэрэгтэй. Хүн гэдэг амьтан их ачүүхэн байдаг юм шүү, хэзээ 1 цагт өөрийхөө хүүхдийг гараад ирэхээр бүх зүйл өөрөөр эргэдэг юм шүү. Эх хүн мэдээж хүүхдээ гэж л бодно, тэрнээс болоод үл ойлголцол үүсэх вий. Амьдрал амаргүй шүү. Миний эгч бас хүүхэдтэй байхдаа хүнтэй суусан, нөхрөө гэхүү хүүгээ гэхүү хэцүү юм гэдэг байсан гэвч тэд удалгүй салцгаасан. Хүүгээ бодоод би одоо хүнтэй суухгүй гэж эгч маань ярьдын. Амаргүй л юм шиг байгаан. Уг нь манай эгчтэй суусан тэр ах томоотой сайн хүн шүг л байсан, гэхдээ гэр бүл дотор юу болдог байсныг сайн мэдэхгүй юм, ямар ч байсан салсан, тэд.

  18. zaluu-d says:

    бичсэнээс чин харахад чи бусдын хүүхдийн эцэг болох сонирхолгүй юм байна гэж ойлгогдож байна. хүмүүс л өөрийнхөө орхигдсон хүүхдийг хайрлуулах гээд хүүхэд бол хүүхэд бүгд адил энэв тэрэв гээд байдаг болохоос хүний хүүхдийг хэн ч өөрийнх шигээ хайрладаггүй л юм даа, амидрал дээр.

  19. suuh heregtei says:

    chinii asuudliig oilgoj b.a aa. Bi bas iim baidald orj baisan.4 nastai huutei emegteigee songoson deer dee. Chamd sain hani sain tuslagch chini b.h bolno. Amidraliin hetsuu zuiliig tuulj ongoruulsen ter emegtei chini l heregtei dee.

  20. hi says:

    owoo ergetsuulen bodoh chadwartai uhamsartai zaluu yum bna gej unelii! anhnaasaa zugeer ywaldah gej ger bultei hun songoson bizdee! chi hairgui bol hayaachdee ger bultei huuhnee!! huuhedtei huuhnii huuhded n chi etseg n bj chadahuu chadahgui bol huniig bitii zowoo bolildoo! muu sanaalaad blgui huniig hairlaldaa

  21. batkhuu says:

    íºõºðòýé õ¿¿õýíòýé ÿâæ áàéñàí áîë ýõíýð áîëñîí õ¿í ÷èíü äàðàà íü áàñ ÷àìàéã àðààð ÷èíü òàâèíà äàà àìüäðàë èéì ë áàéäàã þì ºãñºíºº àâäàã àâñàí ºãäºã þì ø¿¿ äýý . 27 õîí íàñòàé áàéæ àìüäðàë ¿çñýí ãýæ áîëîõã¿é äýý ¿õýõýýñ áóñäûã ¿çýæ áàéæ ë ¿õäýã þì øèã áàéãàà þì äàà

  22. zaya says:

    Өөрийнхөө туулах ёстой үзэх ёстой юм аа үзэж амьдралынхаа ихэнх хугацааг зав муутайхан бас бүтэл муутайхан өнгөрүүлээ юу даа гэж боддог юм.Amidral chini umnu chini bhad yamar ert setgeler unadag umbde,us gatlagui bj, umduu shuuna gedeg shig. Zaluu mini, uurtuu itgeltei zorigtoi shiidver gargaj bai.Ungursunduu aldsan, buru zuil hiisne medsen hun dahij aldaga davtahgui hicheeh ni medeej. Tegvel chinii hiih geed bga ene songoltod yag u ni bolohgui bga umbe gedgee uuruusu asuu,teed uneheer chinii huvid hamgiin chuhal bj chadhaar itgeltei bol chi tuuniihee tuluu yavj, zutge,okey.

  23. Woman says:

    Óíäðààòàé ñàíàë íýã áàéíà. ×è ÿìàð àð÷ààã¿é çàëóó âý?. Ãî¸ çàëóóä òèéì õà÷èí õà÷èí àâãàé õ¿¿õíýýð ÿàäàã áàéíà. Öààíà ÷èíü àÿòàéõàí ñàéõàí óõààëàã îõèäóóä çºí人 ë áàéíà. ×è ÿìàð àçã¿é þì áý. Ãýõäýý áèòãèé ò¿ðãýäýæ àëäàà ãàðãààðàé. Õ¿¿õýä øóóõàäòàé àâãàé äýìèé äýìèé. Æààõàí õèéìîðüòîé çîëáîîëîã áàé ë äàà. ªºðòºº òîõèðîõ õ¿¿õíèéã ñàéí ýðæ õàé õàé õàéâ Îëäîæ ë òààðíà. Õàðèí òýð õ¿¿õýä øóóõàäòàé àâãà, íºõºðòýé õ¿¿õýí ýíý òýð áîë õóäëàà áàéäàã þì.

  24. sain uu says:

    энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс өөрсдийнхөө тэнэгийг гайхуулсан гарууд байна даа. Хүн гэж хэлэхэд хэцүү гахайнаас доор хүмүүс байна. Харин залуу чамд сайн уу гэж мэндчилье. Ядарсан ч юм уу гутрангидуу ч байгаамуу тийм үедээ бичиж гэж ойлголоо. Гэхдээ зөв бодолтой чадалтай залуу байнаа. Би хүүхэдтэй хүнтэй суусан. миний нөхөр 8 настай охинтой л доо. Би аав ээжээсээ зөрсөөр байгаад суусан. Харин ч өнөөдөр аав ээж маань сайн хүнтэй суусан гэж магтдаг болсон. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонс тэгээд өөрөө шийд. Чи чаднаа амжилт. харин тэр гэр бүлтэй хүнээсээ эртхэн л холд доо. Хамаг залуу нас амьдралаар чинь тоглоод дуусна.

  25. amidralaa bod says:

    ter busguigee zugeer bailgaj l baigaach, harin 4 huuhedtei busgui chin sexdee dajgui bol suu suu. medeej halamjtai sain hani boloh bh, huuhduudiinh n aav bolj bgaimchin.

  26. Ундраа says:

    Наадуулаасаа болиод надтай танилцаач ээ. Би ямарч урд өмнийн амьдралгүй элдэв эрчүүд асуудалд холбогдож байгаагүй боловсролтой сайхан ажилтай гайгүй үзэмжтэй ер нь Төгс төгөлдөр эмэгтэй даанч ганц бие. Гэхдээ хамаатандаа дурладаг бас хөгшин авгайтай явалдаж байсан бас дээрээс нь хүүхэдтэй хүүхэн сонирхож байгаа өөрийгөө хүндэлдэггүй доорд сэтгэлтэй чам шиг залуу хэрэггүй ч юм уу??? Хүчтэй байгаач эр хүн шиг хммммммммм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.