Нэг бүсгүй гэртээ хоносонгүй, өглөө орж ирэв. Нөхөр нь түүний найз хүүхэн рүү утастаж асуухад “Манайд уу? Үгүй, би түүнийг бүтэн cap хараагүй. Чи өөрөө л буруутай, хэнтэй гэрлэж байгаагаа судлах ёстой байсан юм” гэжээ. Хүүхнүүдийн үерхэл нөхөрлөл гэж энэ дээ.
Харин эр нөхөр нь гадуур хоносон тохиолдолд түүний найзаас асуухад “Мэдээж, манайд хоносон. Хоносон гэж одоо ч манайд байна” гэж хариулдаг гэнэ.
Зөвхөн эрчүүдтэй найзалдаг хүүхнүүд байдаг. Гэхдээ тэдэнд ядаж нөхөрсөг харьцаатай эмэгтэйчүүд байж л таараа. Мэдээж эмэгтэйчүүдийн нөхөрлөл эрчүүдийнхээс ялгаатай.
Эмэгтэйчүүдийн нөхөрлөл
Дандаа хүүхнүүд цуглараад улс төр, нийгмийн асуудлууд ярих нь юу л бол. Тэр талаар ярих мэдлэгтэй байсан ч. Ийм үед бүсгүйчүүд голдуу эмэгтэйчүүдийн асуудлаа л ярьдаг, өөрөөр хэлбэл өөрсдийн хүүхдүүд, нөхөр эсвэл хайртай хүний тухай, хоол хийх талаар гээд бяцхан нууцаа хуваалцдаг. Тэд гарын хоолоо хийх аргаа солилцохдоо эрдэм шинжилгээний ажлаас дутуугүй нухацтай ханддаг.
Эмэгтэй хамт олон (олон эмэгтэйтэй ажлын газар) нь нэр алдарт дуртайчуудын гайхуулах яармаг юм. Энд жигнэмгээс өгсүүлээд хүүхдийн хичээлийн дүн гээд бахархах юм зөндөө. Хамгийн үнэтэй будаг шунх, маникюр, ганган костюмаараа гайхуулна. Бүсгүй хүн эрчүүдийн магтаалаас илүүтэй найз хүүхнийхээ магтаалд их баярладаг гэнэ. Францчууд “Бүсгүй хүн эрчүүдэд зориулж бус, тэр тусмаа өөртөө ч биш, харин бие биедээ гайхуулах гэж гоёдог” гэж ярьдаг юм байна.
Хүүхнүүд бие биетэйгээ уралдан зөвлөгөө өгч гардаг. Тэр пудр илүү сайн. Ханиадаа зөгийн бал ба коньяктай сүүгээр эмчил. Гэртээ хонодоггүй нөхрөө чөтгөр лүү нь илгээ гэх жишээний.
Эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн онцлог
Эмэгтэйчүүдийн нөхөрлөл онцлогтой. Тэд хамтдаа эрчүүдийн ертөнцийг сөрж зогсдог. “Эрчүүд бүгд өөдгүй амьтад. Азарга. Тэнэгүүд” эсвэл “Гэнэн хонгор, хуурч мэхэлж болох амьтад” гэж хүүхнүүд ярьж байхдаа цэргийн жанжин мэт эрчүүдийн хүчирхэг ертөнцийг сөрөн зогсох тактикаа боловсруулдаг.
Бүсгүй хүн эрчүүдтэй хамт байхдаа үргэлж сэтгэл зүйн тоглоом тоглож байдаг. Эм хүн эрчүүдийн хувьд үргэлж оньсого мэт тайлагдашгүй, нууцлаг байх ёстой. Ингэхээс татгалздаг эсвэл залхуурдаг эмэгтэйчүүд их эрсдэлтэй алхам хийж байгаа хэрэг. Эр нөхөр, амрагийнхаа дэргэд маск тавьж, сарын тэмдгээс өгсүүлээд өөрийн бүх асуудлаа юуг ч нууж хаалгүй ярих нь сөрөг үр дагавартай.
Хүүхнүүд дангаараа байхдаа илүү илэн далангүй байдаг. Найз хүүхнүүдийнхээ өмнө инээдтэй, сул дорой байж, уйлж дуулан, үсээ самнахгүй бай, хамаагүй. Хамгаа уудалж, бараг л хүссэн бүхнээ ярьж болно. Бараг гэдэг нь учиртай, эм хүн нөгөө бүсгүйгээ өрсөлдөгч хэмээн үзэж байгаа эсэхээс олон юм хамаарна. Эрчүүдийн ертөнцийн эсрэг хүүхнүүд хамтдаа байдаг ч тодорхой тохиолдол бүрт өрсөлдөөнийг олж харах магадлалтай.
Эмэгтэйчүүдийн сул тал
Эмэгтэй хүн дотныхоо найзын нөхрийг салгаад суучихсан тохиолдол байдаг. Тэр найзынхаа нөхрийн тухай бүгдийг мэддэг, ямар хоолонд дуртайгаас өгсүүлээд улс төрийн үзэл бодлыг ч гэсэн. Тэр бүү хэл найзынхаа шаардсанаар нөхөр лүү нь дурласан хүний нүдээр харах ёстой болдог юм чинь. Сүүлдээ тэр хүүхэн үргэлж сүүдэрт байхаас залхана. Учир нь тэр ч бас амьдралдаа бүхнийг амтлахыг хүсч байгаа.
Ингээд эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг устгах хүчтэй “дэлбэрэлт болно”. Харин эрчүүд ийм үед шар айраг уунгаа ярилцаж, эрчүүдийн нөхөрлөлөө илүүд үзэн тэр хүүхнээс татгалздаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн нөхөрлөл байдаггүй гэж ярьдаг аж.
Буруу хандлага
Яагаад гэвэл эрчүүдийн амьдралд хайр дурлал хоёрдугаар зэрэгт байдаг, тэдэнд албан тушаал илүү чухал. Тэгээд ч эрчүүдийн нөхөрлөл шадар гурван цэргийнх шиг төгс бус. Зарим эр хүүхнүүдээс ч илүү хов жив ярьдаг. Мэдээж эрчүүд, эмэгтэйчүүд болон эр ба эм хүний нөхөрлөл бүгд өөр өөр. Жинхэнэ хайр дурлалтай адил жинхэнэ нөхөрлөл ч хаа нэгтээ байж л байгаа.
/Хань/
6 Comments
hov yaridag yaridaggui n ymar hamaa bnaa. naiziinhee ehneriig bulaaj avaad suuchihsan er hun gej sonsoogui yum bna harin naiziinhaa nohriig avaad suuchihsan huuhnuud minii taniliin hureend ch baij l baishd. harin naiziinhaa golood haysan huuhniig avch suugaad saihan amidruulj baigaa zaluu bol baigaa. er em humuusiin nohorlol iim l yalgaatai. ter deer neg huuhen hutsvaa gej ireed l bichij chamaig banzaldaj yavahad chine avardag naizuud baidag l yum baigaa biz chi ted nariinhaa ataarhaliig toruulj chaddagui zavhai banzal huuhen bolohoor chine argaldag baihgui yudaa kkk.
Эр хүн эр хүндээ хайртай гэж бгаал баахан хов яридаг юм шиг бна лээ ккк.
hn hutswaa erchuud chine harin huuhnuudees iluu how jiw yridag yum!!!!!!!! manai nz huuhnuud law namaig yamarch nuhtsuld awaad garchihdag yum huu!!!!!!!!!!!!
эмэгтэйчүүдийн нохорлол яаж эрчүүдийхийг гуйцхэвдээ шал худлаашд
ккк. унэхээр унэн биччихэж. гхдээ мэдээж хэрэг хун бур ондоо.
эмэгтэйчүүд хов жив ярьж хүн муулахаас өөр юу хийдийн.хахаха