Нууц амрагтай болсон эр нөхрөө хэрхэн яаж буцаан өөрийн болгох вэ?

1253385266_14082_b

Юуны өмнө биеэ барих хэрэгтэй. Бөөн хэрүүл шуугиан тарихаасаа өмнө эхлээд ямар хүүхэнтэй орооцолдсоныг нь олж мэд. Тэр хүүхэн чухам юугаараа танаас илүүг мэдэж, түүнээс дутахгүй эмэгтэй болохыг хичээгээрэй. Яаран салах гэж зүтгэсний хэрэггүй шүү. Судлаачид үндсэн долоон төрлийн ” нууц амраг” хүүхнүүд байдаг гэж дүгнэдэг аж.

Энэ нь таны найз хүүхэн
Өөр газраас хүүхэн хайж явахаас төвөгшөөсөн эрчүүд голдуу эхнэрийнхээ найз хүүхэнтэй “учир ургуулдаг”. Нөхөрт чинь таны найз хүүхэн нэг их таалагдаггүй ч байж магадгүй. Гэвч таны найз хүүхэн нөхөрт тань ойр дөт, олоход амархан байдаг болохоор л нөхөр тань “унтаж” орхисон байх вий.

Ийм учраас санаа зовох хэрэггүй. Та л өөрөө салж сарнихыг хүсэхгүй бол нөхөр чинь хаашаа ч явахгүй. Харин “найз” гэгдэх хүүхнээсээ хурдхан хөндийрч, гэртээ оруулахаа болих хэрэгтэй.

Ажлын газрын хүүхэн
Хэрэв албан тасалгаанд бичиг хэрэг төдийхөн эрхэлдэг хөнгөмсөг хүүхэнтэй орооцолдсон бол нөхөр тань зүгээр л “зугаацахын” тулд секс адал явдалд оролцсоных.

Хэрсүү хүүхэн
Харин ухаалаг, хэрсүү бүсгүйтэй нөхөр чинь ойртон дотносч эхэлсэн бол нөхөр тань нэг л өдөр тэр “сүрхий” хүүхэн рүүгээ бүрмөсөн явчихаж мэднэ шүү.

Биеэ үнэлэгч хүүхэн
Сэтгэл түгшээд байх зүйл бараг байхгүй. Таныг голсондоо бус, ердөө л өөр хүмүүстэй секс цэнгэл хайх зуурдын хүсэл төрснийх. Хэрэв нөхөр тань “галзуу” мэргэжлийн сексийг үгүйлж явдаг бол та өөрөө л уран, чадамгай болохыг хичээ. Тэгвэл нөхөр чинь ийш тийшээ гүйхээ болино.

Жаахан охин
Хэрэв оюутан охинтой нөхөр чинь орооцолдож байгаа нь амьдралын дунд үеийн хямрал, нас ахиж байгаадаа харамсах зэргээс болж эр хүнд ингэх үе тохиолддог. Аль болох залуу хэвээрээ л байхсан гэж нөхөр чинь чармайн, мунгинаж байгаа нь тэр. Тэгсгээд нөхөр чинь буруу юм хийж яваагаа ухаарч тан руу буцаад ирнэ.

Эгчмэд хүүхэн
Амьдралын хүнд ачаанд түүртэж ядарсан нөхөр чинь өөрийгөө ээжээсээ төөрчихсөн жаахан хүүхэд шиг санаж, хэн нэгэн эгчмэд эмэгтэйн хайр халамжийг үгүйлж эхэлдэг. Тэрхүү халамж анхаарлыг та нөхөртөө өгч чадвал эгчмэд хүүхнээс нь төвөггүй салган авч чадна.

Таны өрөөсөн
Хэрэв тантай адилхан хүүхэнтэй нөхөр чинь орооцолдсон бол сайн юмны шинж гэж ч ойлгож болно. Яагаад гэвэл нөхөрт чинь яг л тан шиг, гэхдээ яльгүй жижиг зүйлсээр ялгагдах бүсгүй хэрэгтэй болсных. Цаад хүүхэн нь танаас ямар давуу талтай байгааг мэдэхийг хичээгээрэй. Магадгүй танаас арай илүү өөдрөг, цовоо байна уу, Эсвэл илүү ухаалаг байна уу? Чухам тэр давуу талыг нь л та өөртөө бий болгож чадвал танай өрх гэр салж, хүүхэд өнчрөхийн аюулгүй болж чадна.

/Хань/

9 Comments

  1. John Gray says:

    харин тийн

  2. elpadrinoo says:

    тэр эгчмэд хүүхнийх нь алиа юмаа

  3. anun says:

    нуутс амрагтай бол шууд сал

  4. oogii says:

    Монголд эхнэрээсээ өөр хүнтэй унтаж үзээгүй эр ховор, нууц амраг ч их түгээмэл болжээ. Нөхөр нууц амрагтай болбол яаран салах гээд дэмий арга хэмжээ ав болохгүй бол сал. Болж өгвөл тэр хүүхэнтэй нь уулзаад ярилцах хэрэгтэй, гэхдээ огт хэрүүл хийж болохгүй. харин ч тэгэхээс тэгэх гэж инээмсэглэн уурлаж орилохгүй энгийн яриа өрнүүлэн, (хамгийн гол нь бие нүүр хувцасаа сайн донжтой тохируулан) өөрийн давуу талаа мэдрүүлэн, яриан дундаа санамсаргүй мэт түүнийг доош хийж, жишээ нь хумсаа муухай өнгөөр будсан байна түүний оронд тийм өнгө зүгээр гэх мэт тэгээд чамд миний нөрөх тийм их хэрэгтэй бол аваа гэхдээ хэзээ нэгэн цагт чи өөрөө ийм байдалд орон нөхрийнхөө нууц амрагтай уулзаад сууна гэдгийг сайн санаарай. Ахиж уулзсаны хэрэггүй өөртөө их анхаарал тавин бие арчил торд, хааяа шоуд, нөхөртөө уурлаж асаж орилсны хэрэггүй. Байдал өөрөөр эргэх байх, уурлах тусам асуудал цаад хүнд ашигтай болно гэдгийг бүү март. Харин НАгаас салсны дараа нэлээн хатуу сануулга шаардлага тавих хэрэгтэй

  5. Radical says:

    Тэнэгийн цаад талийн тэнэг юм бичжээ. Нууц амрагтай нохроосоо битгий сал гэнэ шуу. Ёстой яаж тэнэгтэхээрээ ингэдэг байнаа.

  6. Lonsdale says:

    мэдүүштэй л юм.

  7. Уг нь ч says:

    Амьдралаас таашаал авах гэж л оролдож байна ш дээ

  8. jeki says:

    ха ха

  9. Taivan says:

    Ерөнхийдөө бол зөв бичижээ. Гэхдээ ингэж ангилах хэрэг байгаа юм уу? Тэр хэрсүү хүүхэн гээд байгаа нь бүүр ч ойлгомжгүй юм. Найз хүүхэн чинь хэрсүү байж болно биз дээ. Бас ажлын газрын хүүхэн ч хэрсүү байж болно. Цаашлаад бие үнэлэгч ч гэсэн хэрсүү байж болохгүй гэж үү хаха. За за ямартай ч яаран салах гэсний хэрэггүй. Энэ хань сэтгүүл нэг иймэрхүү судалгаа хийвэл илүү хэргэтэй байх болов уу. Жишээ нь: Араар тавьдаг эрчүүдийн хэдэн хувь нь зүгээр л зугаацахыг хүссэн байдаг вэ? Ойролцоогоор 90%, Араар тавьдаг эрчүүдийн хэдэн хувь нь эхнэртээ хайртай байдаг вэ? 80%, Араар тавьж байгаад баригдсан эрчүүдийн хэдэн хувь нь гэр бүл салдаг вэ? 50% нь гээд л судалгаа гараад ирвэл их сонирхолтой байхсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.