Орчин үеийн дотуур хувцас охидын эрүүл мэндийг хорлож байна!

09037178f31a006ee31daec6fd664099

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд нянгийн гаралтай үтрээний үрэвсэлт өвчин түгээмэл болжээ. Энэ нь,

Нэг: Агааргүйтлээс болж үтрээнд нян үржих замаар үүсдэг өвчин юм. Хэт бариу болон, нийлэг эдээр хийсэн дотуур хувцас нь агааргүйтлийг бий болгож улмаар эмэгтэй хүний бэлэг эрхтэн, агааргүйтэж нян үрждэг байна.

Хоёр: Үтрээний хүчиллэг орчин өөрчлөгдсөнөөр эмэгтэй хүний бэлэг эрхтэнд элдэв нян үрждэг. Бэлгийн замын халдварт өвчнүүд нь маш их загатнадаг бол агааргүйтлээс үүсдэг үтрээний өвчин нь ямар нэг шинж тэмдэг байдаггүй. Сайтар анзаарвал цагаан юм ихсэх хандлага ажиглагдана.

Гурав: Төрөл бүрийн ариутгагч бодисоор үтрээгээ гүнзгий бүү угаа. Эдгээр химийн бодисууд нь үтрээнд байх ёстой эрүүл бичил орчинг устгадаг. Ингэж үтрээний эрүүл орчин алдагдсанаар нян үржих нөхцөл бүрдэж өвчин эмгэг бий болдог байна.

Нянгийн гаралтай үтрээний өвчнөөс яаж сэргийлэх вэ?
-Нийлэг эдлэлээр хийсэн дотуур хувцаснаас зайлсхий
-Эмэгтэй хүний дотуур хувцас өгзөг л халхалж байх ёстой.
-Агаар орохгүй материалаар хийсэн өмд байнга бүү өмс.
-Зөвхөн даавуун материалаар хийсэн дотуур хувцас өмс.
-Дотуур хувцасаа ойр ойрхон сольж угааж бай.
-Халуун ногоотой хоолыг хязгаартай хэрэглэх нь чухал.
-Хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орохоос зайлсхий.
– Нэгэнт эхэлсэн эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэж бай.
Агааргүйтлээс үүсдэг нянгийн үрэвсэл нь даамжирсаар умайн хүзүү рүү орж умайг үрэвсүүлж, улмаар үрийн суваг бөглөрөх, өндгөвчний үрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчний эх үүсвэр болдог байна.

/Хань/

6 Comments

  1. Tergel says:

    Халуун ногоо их идэх дэмий л юм шиг байна лээ шүү. Би л хувьдаа тэгж бодож байна

  2. ???? says:

    Xалуун ногоо үтрээтэй ямар холбоотойн?

  3. Professional says:

    Нээрээ Америкт дотуур хувцас нь дандаа даавуу байдаг юм байна лээ ш дээ. Нөгөө алдарт Victorio’s Secret чинь хүртэл өдөр тутмын гэхээрээ л даавуугаар хийсэн байдаг нь цаанаа нарийн учиртай ч юм бил үү

  4. sss says:

    хамгаалалтгуй бэлгийн харицаанд орохоор утрээний овчтэй болдог юмуу? эсүл энэ хаа хамаагуй хунтэй гэж яриж бнуу?

  5. Ramirez Sanchez says:

    НЭрээ 1 ийм сонсон шуу. Миланд билуу дээ 1 загвар өмсөг ч охин 14тэй тэр эмчид үзүүлсэн чинэ асуудалтай болсон бсан гэсэн.

  6. “-Эмэгтэй хүний дотуур хувцас өгзөг л халхалж байх ёстой.”

    Hahah ene jaahan hudla zuil yrichih shig bolloo hahaha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.