Охидыг хил дамнуулан худалддаг байсан бүлэглэл хэргээ хүлээжээ

human_traffic

Тагнуулийн ерөнхий газрын ажилтнууд охидыг хил давуулан худалддаг бүлэглэлийг илрүүлжээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3-т зааснаар гэмт этгээдүүдэд яллах дүгнэлт сонсгосон бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх ирэх долоо хоногт хэлэлцэх аж. Хүн худалдаалах бүлэглэлийг Монголын талаас Г.Батдэлгэр, Гонконг, Макоагийн талаас Син, Малайзаас Майкл гэх залуу толгойлдог байж. Тэд Э.Болортуул, Р.Мөнгөндалай, А.Гантуул нарын 20 орчим охидыг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгосон байна. Монгол дахь бүлэглэлд Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Б.Бүрнээбаяр, Г.Сэлэнгэ, Г.Чинзориг нар багтдаг байсан гэнэ. 20-25 насны эдгээр залуус охидыг Макаод зөөгч, Гонконгод оёдлын үйлдвэрт ажилд оруулна гэх зэргээр хуурч хил гаргаад бичиг баримтыг нь хураан авч бусдад худалддаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Охид бусдад худалдагдаад өдрийн 14.00 цагаас үүрийн 05.00 цаг хүртэл биеэ үнэлдэг байснаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна. Мөн хэд хэдэн удаа зугатаахыг оролдсон ч Майкп, Син нар тус улсын цагаачлалын албанд танилтай учир бүтэлгүйтсэн байна. Гэмт этгээдүүд охидыг хил давуулж худалдаад нэг хүнээс 500-700 долларын ашиг олдог байжээ. Мөн охидыг харуул хамгаалалттай нийтийн байранд суулган шөнөдөө буудал руу машинаар зөөн биеийг нь хүчээр үнэлүүлдэг байжээ. Гэмт этгээдүүд охидууд өөрсдөө биеэ үнэлэхийг зөвшөөрсөн гэж мэдүүлж байгаа гэнэ. Гэвч эрүүгийн хуулийн 113-т зааснаар охид биеэ үнэлэхийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэм буруутай этгээдэд 10-15 жилийн ял онооно гэж заажээ.

Д.Тэлмэн
Улаанбаатар таймс

7 Comments

  1. teg teg says:

    тэг тэг цаазал бүгдийг н

  2. eo eo tamtai yumaa says:

    энэ муусайн хэрэгтэй хэрэггүй охидууд гэр бүлд хэрүүл үүсгээд тайван амьдруулчихгүй юмаа яах вэ хүмүүс ээ. хялбар аргаар мөнгө олох гэсэн бодолтой тэнэг охидууд зугаацах хоббитой дурак эрчүүдийг үзэн ядаж бна. энэ охидууд хэзэ нэгэн цагт яаж зовохоо ухаарч мэдэхгүй юмда айлын эхнэр болчихоод араар нь тавьж байж нөхрүүддээ алуулж амьтан болж амьдрахаа мэдэхгүй их басамжилж бна шүү дугаарлуу нь залгахаар тасалчихаад загнуулах ч үгүй юм дэмий л мэссэж бичих юм бодвол уншаад инээд нь хурч байдаг байхдаа. Хүүхнүүдээ та нар ийм асуудлыг яаж зохицуулдаг вэ залуучуудаа ингээд байгаа охидуудийг яаж болиулах вэ санал бодлоо хэлээч

  3. ззз says:

    цаазал бүгдийг ни. тэр булэг дотор ни эмэгтэй хүн бна шд тэрийг өөрийг ни бас ингэж тамлаж бгаад цаазалбал таарна.Эсвэл тэр эрэгтэйчүүдийг ни бас бөгсдөөд өдрийн 2 цагаас үүрийн 5 хүртэл хүчиндвэл таарна.

  4. adsf says:

    ёоы хэлэх уг алга. 10аас 15хан жил гэжүү. амидралаар ни тоглож насаараа хүний нүүр харах газаргүй болгочихоод байхад

  5. UU Pizda gej araich dee...lalariin pizda nar we says:

    mongol hvn baij mongoloo zarah ch gej dee.Muu lalaruudiig tsaazaar awah heregtei.Ter ohiduud ni ch gesen teneg yuma huurtaad yawjil baidag.Hvn bolgon l meddeg sh dee.Makaogoor dvvren mongol yanhanuud baidag.Bvgd l iim zamaar ochson baihdaa.Hairan mongol ohiduud mini dee.

  6. Lonsdale says:

    Монгол эмэгтэй 500хан долларын үнэтэй гэжүү арай чдээ хүн хүнээ зарж иднэ гэж юу байсын муу новшнуудыг цаазаар авбал таарна!Хичнээн охидыг уйлуулж хичнээн хүний амьдралыг балласан новшнууд вээ?

  7. baldandorj says:

    энэ админ ажлаа xийxгүй унтаад байгаа юм уу xаашаа юм бэ?! шөнө унтаж бай л даа! би л нээx секс.мн-ийн админ гэсэн шиг. за чи миний comment-ийг арилгачиxваа !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.