Сэтгэлийн үгс

200563168-015

Сайн байцгаана уу эрхэм уншигчдаа. Та бүгддээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ 5 дах удаагийн захидлаа илгээж байна. Амьдрал минь хэвийн, өөрөөр хэлбэл аз жаргалтай сайхан байнаа. Хүүхэд минь ч гэсэн өдрөөс өдөрт томроод л… Нэг л мэдэхнээ эх хүн болоход 4-хөн сар үлдсэн байх юм. Маш их үүрэг хариуцлага, бас нууцхан айдас сэтгэлд минь байгаад байдаг. Сарын өмнө хүүхдийнхээ хүйсийг дурангаар харуулж, охин гэдгийг нь мэдлээ л дээ. Өөрийн эрхгүй эмэгтэй хүний амьдрал өөрөөс нь гадна өрөөл бусдаас ихээхэн шалтгаалж, хувь тавилан нь шийдэгддэг учраас тэр үү өөрийн эрхгүй ивий үр минь, охин хүүхэд, эмэгтэй хүн болж төрөх нь байна шүү дээ гэж бодогдох юм. Хэтэрхий ихээр хайрлаж, энхрийлсэндээ яаж сайхан бүхнээр угтаж авч, хойшдоо аз жаргалтай гэр бүлд өсгөн торниулж, боловсрол мэдлэгтэй сайхан эмэгтэй болгон, сайн ханьтай учруулах вэ гэж бодож суудаг боллоо шүү дээ хүмүүс минь. Эмэгтэй хүний тавилан гэж хазгай гишгэвэл хар амьдрал угтаж байдаг, дээсэн дөрөөн дээр арай ядан эгцхэн алхах бартаатай зам шиг санагддагийн. Тиймээс хүн бүр охин үрдээ хир халдаахгүй өмөөрөн хамгаална, хайрлаж байх хэрэгтэй бизээ. Энэ мэтийн олон зүйлүүд ар араасаа хөвөрсөөр, толгойд эргэлдээд л байдаг болчихсон. Ингээд охин үртэй байхын жаргал гэх үү бас нэг зовлон ч гэх юм уу зүйлийг хүүхдээ тээж байхаасаа л эхлэн би гэж хүн мэдрээд эхэлчихсэн дээ.

Ээж болох би төдийгүй нөхөр минь бас энэ бүгдийг боддог бололтой юм. Хүүхэд гэдэг үнэхээр бид хоёрын хүсэн хүлээж, төлөвлөж, аав ээжүүдээ байрлуулахаар шийдсэн амьд бэлэг байгаа юмаа. Юутай ч би аз жаргалтай байнаа. Ингээд нэг зүйлийн талаар хуваалцъя. Саяхан би эр нөхөртэйгээ муудалцаж, хэдэн ч өдөр хур унагаав даа. Хэд хоногийн дараа эвлэрмээр аядаж, өчигдөр нөхөртэйгээ халуун дотно бас чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Өмнө хэд хэдэн удаа бид хоёр ярилцдаг байсан ч энэ удаагийх миний хувьд онцлогтой илүү их зүйлийг мэдэж, амьдралдаа итгэл олж авах тийм л чухал ярилцлага байсан юм. Эхлээд би гэж хүн чинь уйлж, гомдоллоод л хэлэх гэсэн бүхнээ хэлсэн. Тэр сонсоод л, сонсоод л… Нэг мэдсэн би ярьсаар бүтэн цагийг өнгөрөөсөн байлаа. Эргээгээд би 2 цагийн турш нөхрийнхөө ярихыг сонссон юм. Миний эргэлзэж байсан бүхэн тайлагдсаан. Нөхөр минь надад хязгааргүй их хайртай гэж хэлээгүй ч үг бүрээс нь намайг гэх сэтгэл, хайр мэдрэгдсэн. Охин биеийг минь авч, анхных нь эр хүн гэдгээрээ ч тэр минь бахархдаг гэнэ. Энэ нь бас түүний минь хувьд хамгийн нандин бүхнийх нь нэг төдийгүй би ч эр нөхрийхөө анхны эмэгтэй хүн байж. Тийм дээ ч нандигнан хайрлахгүй байхын аргагүй тийм ариун холбоо бидний дунд оршдог гэдгийг чи мэддэггүй гэж үү хэмээн надаас асуусан. Минийх гэх бүгдийг өөртөө шингээж, удмыг минь залгах хүүхдийн минь эх болох чамайг бүр ч их хүндэлж хайрлана гээд л миний бодож амжаагүй бүхнийг минь тэр бодож, өөртөө томоос том хариуцлагыг аль хэдийн хүлээсэн байх юмаа. Өнгөрсөнд амьдрал л юм чинь маргалдаж, гомдоосон бүхнээсээ миний зөв ч буруу ч уучлалт гуйх нь зөв байх. Гэвч эхнэр минь, хань минь надад итгэж амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсье. Сайхан амьдруулнаа чамайгаа, гэр бүлээ гэсэн гээ. Үнэндээ би бас харалган байжээ.

Нөхөр минь аав болох гэж байгаа гээд өглөө эртлэн босч номоо бичдэг, өдөржин ажил гээд завгүй гэртээ ирэхээрээ үргэлжлүүлээд л шөнө 2 хүртэл эрдмийнхээ ажлыг хийгээд суучихдаг. Харин би хажууд нь намайг тоосонгүй гээд л хушуугаа унжуулж хэвтэхээс өөр тус хүргэдэггүй. Тэгээд би эрт унтдаг болохоор намайг унтуулах гэж хажуугаар хэвтээд, унтсны минь дараа босч үргэлжлүүлэн ажлаа хийдэг байж л дээ. Ядардаг байлгүй хүн юм чинь. Гэхдээ л ингэж хөдөлмөрлөж байж л амжилтанд хүрнэ биз дээ. Гэтэл эхнэр хүн болох гэж байж би гэдэг хүн чинь иймхэн юмны ухаан төхөөнийг ч олохгүй, өнгөц зүйлд сэтгэлээ баясгах гээд л… Үнэндээ бол Ичсэн шүү өөрөөсөө. Залуу насанд сурч, боловсрохыг эрхэм болговоос амьдрах зам аяндаа сайн зүгт зурайна гэдэг биз дээ. Юутай ч эр нөхрийхөө бодлыг нь ойлголгүй буруу эрхэлж, хэрүүл өдсөндөө одоо би гэмшиж байгаа. Нөхөртөө би дэндүү их хайртай. Тэр минь ч надад хайртай байх. Жаргалтай үедээ хүн ер нь би жаргаж байнаа гэж боддоггүй юм шиг байгаа юмаа. Хүн бүр ер нь харалган байдаг юмуу даа. Хүн хэдий ухаантай ч гэлээ алдах юм байдаг л юм байна. Миний бодлоор гэр бүлийн хоёр үнэхээр сайхан ярилцаж байх хэрэгтэй, хамгийн гол нь чин сэтгэлээсээ…

секс.мн дээр ирсэн захидал

15 Comments

  1. baagii says:

    чи алиа юм у? али эсвэл балай юм уу? Та нар ийм өчүүxэн бодолтой гэж үү? Монголчууд ингэж сэтгэхээр яаж xөгжихэв дээ. 10-16 насны хүүxдүүдийн л асуудал шиг санагдчлаа. Дээр бичсэн нөxдүүд 18аас доош насныxан л байгаасай бурxан мини.

  2. Enhmaa says:

    Эмч охин байнаа гэж хэлэхэд уйлсан шүү. Харин хэн ч тухайн үед миний сэтгэлд юу бодогдож, юунд нулимс унагасныг мэдээгүй. Яаж байнаа, арай хүүхдээ голж байгаа юм биш биз гээд л… Хүмүүс өөр л зүйл хэлэхээс биш, яг бодлыг минь хэн ч тааж мэдэж чадаагүй. Төрсөн үр минь хүү, охин ялгаагүй маш их хайрлах нь тодорхой. Гэвч охин хүүхэд гэхээр цаанаа л нэг сэтгэлд өөр тусдаг юм байна лээ.

  3. japan s says:

    сайн бн уу бусгуй.би бас нохорт гараад удаагуй 27 той эмэгтэй бн.хуухэдтэй болмоор л бн.тэхдээ одоохондоо тохироо н бурдээгүй болохгуй бн монго тогрог ажил гээл.. тэгж бгаад 2 жилийн дараа анхнийхаа хуухдээ гаргий гэж яриж бгаа бид 2.чиний бичлэг г уншаад хоолой зангирж нулимс гарлаа.охин хуухэд гэдгийн мэдээд улам хайрлаж бн гэдгийг сонсоод..та 3 т аз жаргал хусий!

  4. haliun says:

    ямар сонин юм бэ онгон байлаа гээд ариун сайхан л байхалдаа гэвч амидралд тийм чухал гэжүү би тийм байж чадаагүй ч заваан завxай бгаагүйээ манай хүн энийг уншаад миний тухай бодох л байхдаа хэтцүү юмаа

  5. baldan says:

    xэ xээ яг миний xайлт шиг намайг тоолдоо xушуугаа унжуулдаг шиг …

  6. bi bol bi says:

    нэг ч гэсэн хос учраа олж,ойлголцож бгаа ни бахархууштай хэрэг. цаашдын амьдралд нь аз жаргал хусье,охиноо сайн хун болгож өсгөөрэй.

  7. zul says:

    yamai daa.

  8. Lonsdale says:

    ухаалаг байнаа чи болон танай нөхөр! удахгүй төрөх хөөрхөн маамуу -д чинь бас та 2т аз жаргалыг чин сэтгэлийн гүнээс хүсч байна, Жирэмсэн бхад хүний ааш зан өөрчлөгддөг шүүдээ одоо битгий уйлж гомдож уурлаарай та 2ын жижигхэн маамуу-д чинь аюултай шүү!!

  9. Taivan says:

    Эрчүүд хайрласан л бол цаашид данаа л хайртай байдаг юм. Тийм ч амархан сэтгэл нь хувирдаггүй юм. Хамт амьдарч чадахгүй болоод саласан ч хайртай л байдаг, бүүр өөр хүүхэн тээврээд хэвтэж байхдаа ч хайртай л байдаг. Хүүхнүүд өөр хүнтэй унтсан л бол урвасан гэж боддог. Гэтэл эрчүүд өөр хүнд хайртай болчихвол урвасан гэж өөрсдийгөө боддог. Хайр, секс 2 хүүхнүүд та нарын хувьд адилхан сонсогдож байж магадгүй. Гэтэл эрчүүдийн хувьд тэр хоёр бол маш хол ялгаатай зүйл юм. Тэгэхээр нэг эртэй олон дахин унтлаа гээд тэр эр чамд хайртай гэсэн үг ердөө ч биш шүү. Зүгээр л унтаж байхдаа надад хайртай юу гэж асуугаад байхаар нь хайртай гэж хэлэхээс өөр арга байдаггүй л байхгүй юу. Үгүй ч юм уу, мэдэхгүй гэчихвэл нөгөө секс нь будаа болчихдог юм.

  10. Zochin says:

    shinjleh uhaanaar batlagdsan amidraliin durem genuu???? хаана тэгэж бичсэн бна?? усээ хусчихвал ухаантай болохуу тэгээд айн?,

  11. Цэцэг says:

    Бас нэг юм хэлэхэд болоогүй маргаашийн төлөө бүү шанал. Зүгээр л тайвнаар асуудлаа яаж шийдэх талаар бодож байгаарай. Та 2 ярилцаж учраа ололцсон нь үнэхээр сайн байна. Сэтгэл санаа амар амгалан байх шиг сайхан юм байхгүй шүү. Чи амар амгалан байвал хажуудах чинь ч дагаад амар амгалан байна.

  12. Баяр хүргэе. эрчүүд биднийгээ Монголын нэг бүсгүй ч гэсэн бүрэн ойлгосонд. Гэхдээ бүх эрчүүд танай нөхөр шиг өв тэгш биш шүү.

  13. ARIUNAA says:

    бусгуй хун ухаантай болохоор ярилтсаж, яриулж чадсан байна шуу дээ, найз аа. болж дээ, нэг ч гэсэн хосууд маргаангуй сайхан байвал болноо, монголчууд бугдээрээ сайхан амидарнаа.

  14. mongolhun says:

    Урт үстэй,ухаан богинотой хүмүүс шүү бүсгүйчүүд. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан амьдралын дүрэм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.