Орчин үеийн залуус ханилан суухаасаа илүү хамтран амьдрах нь түгээмэл болжээ. Энэ нь сайн муу хоёр талтай.
Сайн тал нь:
- Хамтран амьдрагч нар ихэвчлэн байр хөлслөх, түрээслэх зэргээр амьдрах биеэ даах байр сууринаас ханддаг нь сайшаалтай.
- Бие биенийхээ зан чанар, жижиг сажиг дутагдал, өвөрмөц онцлог зэргийг илүү сайн мэдэрдэг.
- Гэр бүл болохоос өмнөх туршилтын энэхүү хугацаанд түүнтэй амьдралаа холбох хэрэгтэй эсэхээ шийдвэрлэх эгзэгтэй, чухал мөч.
- Цаад хүнийхээ сайхан тийм ч таатай биш дадал дуршил, амьдралын хэв маягт зохицох, дасахад эерэг нөлөөтэй.
- Шууд гэр бүл болсон залуу хосууд чухам хүлээцгүй тэвчээргүй, хэн хэнийхээ алдаа дутагдлыг уучилж чаддаггүй зан чанараасаа болж л муудах, эцэстээ салж сарнихад хүрдэг шүү дээ.
- Энэ хугацаанд ажил амьдралдаа дарамт, хүндрэлгүйгээр хэзээ хүүхэд гаргавал тохиромжтойг шийдвэрлэх, товлох боломжтойгоор давуу юм.
- Хуримлахаасаа өмнө хүүхэдтэй болчихоод дараа нь бөөн асуудалтай тулгардаг шүү дээ, зарим залуус.
Муу тал нь
- Зарим тохиолдолд хамтран амьдрах хугацаа хэт сунжрах нь бий. Энэ нь үл итгэлцлийн эх суурийг тавьдаг байна.
- Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар гурваас илүү жил хамт амьдарсан хирнээ гэр бүл болоогүй бол цаашид ч албан ёсоор батлуулах сонирхолгүй (аль аль нь) болдог гэнэ.
- Хамтран амьдрагч нарын үүрэг хариуцлага сулхан байдаг.
- Хамгийн гол нь “Би ямар албан ёсоор суусан биш. Тэрний өмнө би юу гэж хариуцлага хүлээх юм. Болохгүй бол болино биз” гэсэн хөндий хүйтэн сэтгэлгээ, сэтгэлзүйн хүчин зүйл нөлөөлдөг байна.
- Хэзээ л бол хэзээ ч явчих магадлалтай, уягдаж татагдах юмгүй хүмүүс.
- Хамтран амьдрагч нарт бие биенийхээ араар тавих, хууран мэхлэх үзэгдэл цөөнгүй гарсан байна.
- Хамтран амьдрагч нартаа (ихэвчлэн эрчүүд хамаарна) холбоотой эрүүгийн гэмт хэрэг ч өсөх хандлагатай болсон байна.
- Хамтран амьдрах гэж байгаа хүнээ судлах, таньж мэдэхийг бүсгүйчүүдэд зөвлөе.
- Хайртай хүнтэйгээ хамт амьдраад байна гэтэл цаадах нь жирийн луйварчин, хулгайч, үүнээс ч аюултай гэмт хэрэгтэн байхыг үгүйсгэхгүй
/Хань/
2 Comments
Хамтран амьдрах чинь гоё ш дээ. Ямар ч асуудалгүй. Бүхнийг зохицуулж болдог
зассс юун тэнэг юм оруулдагийн