ХДХВ-ийн халдвартай дөрвөн эх хүүхэд төрүүлжээ

89796462

Саявтархан нэг сайтад ДОХ-ын халдварын 62 дахь тохиолдол Монголд илэрсэн нь жирэмсэн эмэгтэй байжээ гэсэн мэдээлэл гарчээ. Олон хүнийг цочроож, яам тамгынхныг хэсэг бужигнуулаад авсан уг мэдээллийг тодруулахаар ДОХ-БЗДХ-ын тархалт судалгааны Албаны дарга Х.Даваажав эмчтэй уулзав.

-62 дахь ДОХ-той эмэгтэй хүүхэд төрүүлсэн тухай мэдээлэл гарсан байх юм?

-Харин тийм. Бид саяхан ярилцаад залруулах талаар асуудал боловсруулж байна. Огтүндэслэлгүй, худал мэдээлэл.

-Яагаад ийм мэдээлэл цацах болсон юм бол. Буруу ойлголт авсан ч юм уу, нэг шалтгаан байгаа даа?

-Манай алба хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийсэн юм.

-Сайн дурын зөвлөгөө шинжилгээ гээд хөдөлгөөн өрнөөд байсан тэр шугамаар уу?

-Тийм тийм. Би мэдээлэл хийсэн л дээ. Манайд ДОХ-ын халдвар авсан 61 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн гурав нь энэ хөдөлгөөний явцад илэрсэн байгаа. Тэгээд 61 тохиолдолд багтаж байсан дөрвөн эмэгтэй хүүхэд төрүүлсэн тухай дурдсан. Тэрийг л ташаа ойлгосон юм болов уу даа гэж бодожбайна.

-Хүүхэд нь эрүүл гарсан уу?

-Тэгсэн. ДЭМБ-аас ДОХ-той эмэгтэй жирэмслэх болон хүүхэд төрүүлэх тохиолдолд яах тухай зөвлөмж бүхий хөтөлбөр хэрэгждэг юм л даа. Манай дөрвөн бүсгүй анхнаасаа энэ хөтөлбөрт хамрагдаж, зааврыг сайн баримталж байсан. Тийм болохоор хэвийн төрсөн. Хүүхдүүд нь цоо эрүүл бойжиж байгаа.

-ДОХ-той эхээс халдвар авах магадлал ямар байдаг юм?

-Эрдэмтдийн судалгаагаар бол 70 хувь гэдэг л дээ.

-Өндөр юм байна. Ихэвчлэн төрөх үед халдвар дамжина биз?

-Төрсний дараа эхийн суүгээр халдварлах нь ч бий.

-Тэгэхээр хүүхдээ хөхүүлэхгүй өсгөнө гэсэн үг үү?

-Манайд тийм л зарчим баримталж ирсэн. Харин 2008 онд ДЭМБ-аас нэг зөвлөмж гаргасан нь саяхан ирсэн. Тэнд зааснаар бол төрсний дараахь эхний нэг сар хүүхдээ хөхүүлж болно гэсэн байна лээ.

-Яагаад ингэж заасан юм бол. Эхний сар халдвар дамждаггүй юм байх даа?

-Судалгаагаар тэгж тогтоогдсон гэсэн. Хүүхдийн эсэргүүцэл, эхийн биеийн онцлог, вирус дамжих чадвар гээд олон хүчин зүйл нөлөөлдөг юм байна.

-Манай улс ДОХ-ын 61 тохиолдолтой болчихлоо. Бусад улс оронтой харьцуулахад ямар тувшинд байдаг бол. Бид чинь цөөхүүлээ шүү дээ?

-Хүн амын тоотой нь харьцуулсан судалгаагаар бага түвшинд тооцогддог юм.

-Халдвар бага байгаагийн шалтгааныг судалсан уу. Юу нөлөөлдөг бол. Нэг хэсэг монгол хүнд ДОХ халддаггүй юм гэнэ. Адууны мах иддэгтэй холбоотой ч гэх шиг бичигдэж байсан?

-Нарийвчилсан судалгаа хийгдээгүй л дээ. Гэхдээ таны хэлсэн шиг шалтгаан тогтоогдоогүй. Адилхан л халдана.

-Жишээ нь халуун оронд гэдэсний өвчин их байдаг. Өөрсдөө бага өвддөг мөртлөө гаднаас очсон хүмүүс амархан халдвар авдаг. Тэрэн шиг шалтгаан байж болохгүй гэж үү?

-Байж бололгүй яахав. ДОХ-ын хоёр үндсэн вирус байдаг. Харин улс орон бүрт цаг агаар, орчноос хамаараад өөр өөр төрлийн хүрээ байдаг л даа. Тэгэхээр халдварлах боломж өөр өөр байх талтай.

-Манайд “С” вирусийн халдвар авсан хүн их олон байдаг шүү дээ. Энэ хүмүүс ДОХ-ын халдвар авах магадлал өндөртэй гэдэг үнэн үү?

-Үнэн. Вирус тухайн хүний биед байнга оршиж, дасал болсон байх учир өөр төрлийн вирус гаднаас нэвтрэх боломж эрүүл хүмүүсийг бодвол илүү байдагтай холбоотой.

-ДОХ-той тэмцэх, сэргийлэх ажил хэр зэрэг явагдаж байна. Хөрөнгө мөнгө хүрэлцзэтэй байдаг уу?

-Ажил хэвийн. Харин хөрөнгө мөнгөний хувьд тааруухан даа. Жишээ нь, нэг аймгийн зуу гаруй мянган хүнд ДОХ, бэлгийн замын халдварыг хариуцсан ганц эмч ажилладаг. Хаанаа ч хүрэхгүй. Төвд болохоор таван эмч бүхий нэг алба л ажиллаж байна. Бид сайдад асуудал тавиад байна. Шийдэж өгөх байх гэж найдаж байгаа.

-Урьдчилан сэргий-лэх үзлэг байнга хийж байна уу?

-Гол нь иргэд өөрсдөө сайн дураараа үзлэг, шинжилгээнд хамрагдах нь хамгийн үр дүнтэй арга л даа. Ялангуяа эрсдэлтэй бүлэгт хамрагдах хүмүус.

-Тэр бүлэгт ямар хүмүүс хамрагддаг юм?

-19-24 насны залуус, байнга хөдөө гадаа явдаг ажилтай жолооч, ажилтнууд, гадаадад удаан хугацаагаар амьдарсан хумүүс, тэр дотроо ижил хүйстэн, биеэ үнэлэгчид гээд хамрагдцаг юм.

-Танд баярлалаа.

ДОХ-той дөрвөн бусгүй амаржсан, хүүхдүүд нь эрүүл бойжиж байгаа юм байна. Харин 62 дахь тохиолдол гараагүй гэж ойлголоо. Гарахгүй л байгаасай.

4 Comments

  1. adsf says:

    энэ туугий чи тэнэгүү

  2. tuugii says:

    монгол цус бузартуулсан эмийн доодхыг төмөр утсаар сүвлээд боо.

  3. enkh says:

    хаха чи өөрөө зөв бичээч Дондогоо

  4. dondog says:

    зүв бичээч дээ, 62 даxи тоxиолдол Монгол илэрлээ биш Монголын 62 даxи инэрлээ гээч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.