Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би эхнэртэйгээ гэрлээд 3 жил болж байна. Хэн хэн нь амьдралын төлөө зүтгээд явж л байна. Анхандаа гал халуун сайхан л байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бие биедээ анхных шигээ байхаа больж, ажил төрөлдөө илүү анхаарч, амьдралдаа бага багаар ан цав суулгасаар иржээ. Мөнгө олж амьдралаа сайжруулах гэж л зүтгээд байснаас биш хайр сэтгэлээ хөргөж байгаагаа хэн хэн маань мэдсэнгүй. Ийм л байх ёстой гэж бодсон юмуу, эсвэл энэ хүн миний эхнэр нэгэнт болчихсон юм чинь гэж бодсон уу анхных шигээ гал халуун байхаа больчихож. Энэ харьцаа маань яван явсаар одоо түр хугацаанд тусдаа амьдарч байна.
Хол байх хугацаандаа их зүйлийг ойлгож байна. Гэр бүл гэдэг мөнгөндөө биш, аз жаргалдаа байдгийг мэдэрч байна. Бас тэр минь надад ямар чухал, ямар үнэ цэнэтэй хүн болохийг мэдэрч байна. Бид 2 эвлэрэхээр хичээж байгаа. Удахгүй эргээд сайхан амьдрах байх. Гэхдээ би дахиж алдахыг хүсэхгүй байна. Энэ амьдралд хамгийн чухал нь юу байх ёстойг түр зуур мартчихсан байсан байна.
Залуусдаа хэлэхэд хэрвээ та нарийн харьцаа нэг л хөндий, дотроо бага зэрэг эргэлзээтэй амьдарч байгаа бол өнөөдрөөс, яг одооноос хичээгээрэй. салсныхаа дараа тэр чинь чамд ямар чухал болохийг мэдэрч харамсах болно. Та бүхнийг битгий тэгээсэй гэж хүсч байна. Энэ нийтлэл нэг ч гэсэн хосд тус болвол миний зорилго биелэх нь тэр.
Монголын минь мянга мянган хос аз жаргалтай сайхан амьдраарай. мөнгө, байр, машин биш хамтдаа жаргалтай байх л амьдрал юм байна шүү.
cekc.mn дээр ирсэн захидал
14 Comments
хи тийм шуу чи их унэн зуйл бичэж хун монго хооноос хоогоод гэр булдэ тсаг гаргахгуй бхаар холджог ыма би нохортойгоо 7 хоногт 1 2 уда тсаг гаргаж хогжилтоо бдаг мун сарда 1 уда гадуу р болздог шуу
Чамд баярлаллаа. Ёстой гэрэл гэгээлэг зүйл оруулж. Танай гэр бүлд аз жаргал хүсье.
Aldaan deere suraltsad tsaashid saihan amidraarai zaluu mini. Emegtei hun urgelj hair enhriilel husej bdag shuu. Uul ni tordood bval ulam sergedeg stetseg shig yum bgaaeen. Huniig hairlaj bj uuriiguu hairluulnaa gej ug unen ug shuu.
Үнэн шүү та 2г дэмжиж байна. гэхдээ хэн хэнээ ойлгож байж та 2 шиг үр дүнд хүрэх нь зөв биз нэг нь ойлгоод нөгөө нь ойлгохгүй зөндөө хосууд байгаа шүү дэээ
тэнэг мал
Унэхээр сайн залуу бна. Энэ бухнийг ингэж ойлгож ухаарна гэдэг. Чи нэгэнт одоо ухаарсан болхоор та 2т аз жаргал ирнэ гэдэгт итгэж бна.
та 2т аз жаргал хусэй заримдаа ийм уе байдаг шууу гэхдээ хамтдаа байх хамгийн их аз жаргал
bayarlalaa. uneheer saihan niitlel baina. bi nuhurteigee niileed 6 jil bolj baina. bid 2 anh 2 tsunhtei l gadaadad irj baisan. odoo bid 2-t buh yum baidag, gantshan haluun dulaan uur amisgal min baihgui bolchihson. odoo bid 2 tusdaa baigaa, udur bur yarij bie bieniigee sanaj baigaagaa heldeg. hairt min 2 sariin daraa irne, ireed hurdan huuhedtei bolj saihan amidarna gedeg. chamaigaa mash ih sanaj baina. zaluusaa ger bulee l hairlaj yavaarai.
санал нэг бна. мгл залуус маань гэр бүлийн аз жаргалаар бялхаж байгаасай. бие бие хүндэлж хайрласан сайхан гэр бүлүүд болоосой!
Санал нэгтэй байна. Та 2т аж жаргал хусэы
хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байвал тэр баян хүн ДИОГЭН энэ гүн ухаантан чини өөрөө нохойн үүрэнд амидардаг байсан гэсэн ш үү
харин ойрд нээрээ яг тийм сонин хөндий xүйтэн болоод бгаашүү манайх угаасаа ажил төрөлдөө дийлдээд ядраад байхиймаа яамаар ч юмбэдээ тусдаа сэтгэл зүйчтэй болдиймуу сайн хүн сэтгэл зүйч мэдэхүү хэлж өгөөч.
сайн уу
санал нэг бна. xамгийн чухал гэр гулийн аз жаргал
тийм чуу монго бол чухал бич та 2 аз жаргал хусий би ч бас одоол ойлгож бна 7жил гадаад амидарлаа хийсэн монго байвч баяр хоор алга даа 2 хуухдээсээ хол хицуу бна