Саяхан нэгэн найз маань хүүхэдтэй болж байгаа гээд тэр баяртай мэдээгээ гэр бүлийнхэн болон ойр дотны хэдэн нөхөдтэйгээ хуваалцахаар гэртээ урилаа. Эмэгтэй хүний хувьд, ирээдүйд эх болох хүний хувьд надад энэ урилга маш сайхан санагдлаа. За тэгээд өдөржин гадуур дэлгүүр хэсч, хэдэн сарын дараа мэндлэх шинэ бяцхан хүнд тохирох хөөрхөн, эгдүүтэй хувцас, тоглоом авлаа. Ингээд товолсон амралтын одроо найзийндаа очлоо.
Найзийн маань болон найз охиных нь эцэг, эх, 5-6 найз нар нь ирсэн байлаа. Тансагхан зассан хоолны ширээнд суухаас өмнө хоёр залуу хос маань гэр бүлийнхээ шинэхэн гишүүнд юу бэлдснээ бидэнд үзүүлэхээр боллоо.
Тусгайлан бэлдсэн хүүхдийн өрөө-өрөөний хана, хөшиг зөөлөн усан цэнхэр, харваас үнэтэй тансаг ор, аль эртнээс цуглуулсан бололтой төрөл бүрийн тоглоом, хүүхдэд зориулсон хөөрхөн хэлбэртэй хувцасны шүүгээнд нямбайлан эвхсэн алгийн чиний хувцас, гутал дүүрэн өрөөстой тэнд дутуу юм юу ч алга. Манай найз өөрийн унадаг спорт загварын машинаа хүртэл зарж, гэр бүлийн машин болгож сольжээ.
Энэ төрөх хүүхэд руу хэн ч муухай харж, муу уг хэлж, гар далайхгүй, хүүхэд энэ орны бүх зүйлийн эзэн, хамгийн эрх мэдэлтэй нь!
Ингээд бодлоо энэ оронд хүн болж төрж байгаа хүүхэд ээжийнхээ гэдсэн байхад л дутаж гачигдахгүй, халуун дулаан гэр бол тосоод авна. Том болоод хүссэн сургуульдаа ямар ч хаалтгүй орж, ажиллах амьдрах бүх нөхцөлийн улс нь бүрдүүлээд өгчихнө. Хүссэн орон руугаа хэний ч царай алдахгүй явж. Хүсч л чадаж байвал түүндээ хүрэх боломж нь бүгд нээлттэй.
Тэгээд Монгол хүүхдүүдээ харьцуулаад бодлоо. Ээжийнхээ гэдсэн бүрэлдээд эхлэнгүүт нь л асуудал орно. Аав нь зугатана, ээж нь эргэлзэнэ, хөндлөнгийн хүн хүртэл хүүхэд хэцүү авахуул /НААДАХАА АЛ!/ гэх мэт шалтгаанаас тэдний амьдрах үгүй нь ч бүрхэг. Эргэлзсэн ганц нэг бүсгүй зориг гарган ганцаараа өсгөхөөр шүд зууж тээнэ. Бараг л 80% нь эсэргээрээ/ТЭД ХҮН БОЛОХ ЭРХГҮЙ/.
Арайхийж олон шуулт давж байж, шинэ хүн мэндэллээ. Түүнд тусдаа өрөө байтугай шахалдалгүй унтах ор ч байхгүй /төрөөгүй хүн төмөр өлгий…/. Юун түүнд зориулж машин томруулах тухай бодоод ч хэрэггүй… Чийрэг өсч байгаа нэрээр анхны цас ортол нүцгэн шалдан шороон дээр мөлхөж, бантан идэж байгаад овоо мэдээ ороод сургуульд орно. Монголын сургууль гэж ямар аймаар дарангуйлал, ямар хэрцгий багш нар хүүхдийг сургахаас илүү айдас, дарангуйлал, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бие даасан биш, хүүхдийн оюун санаа, биеийг тэр чигт нь хүлэгч гэдгийг бусад орны сургалт ямар байдгийг үзсэн хүн л харьцуулж мэднэ.
Үнэхээр Монголд хүүхэд руу хэн ч инээж харахгүй. Хэнч тэднийг хүн гэж ойшоохгүй. Зөвхөн зөнгөөрөө л хүн болох гэж ядан тэмтчинэ. Гэртээ ээж, аав нь хэрүүл зодоонтой. Сургууль ямар ч эрх чөлөөгүй хаагдмал орчин. Гараад гудамжинд хүүхдүүд хүний нүдэнд ундааны лаазны үнэгүй харагдана. Хатуу үг боловч үнэн шүү!
Нэг жишээ. Бөмбөгөрийн ойролцоо юм авчаад явж байтал нэг микро ирээд Баянхошуу гээд л нэг залуу хаалгаач онгойлгож амжаагүй хашгирлаа. 2 хүн гүйж очоод суулаа. Хойноос нь 2 юмүү 3 ангийн л бололтой жижигхэн хүү очоод суух гэтэл хүүхэд авахгүй гээд урдаас нь өшиглөчөөд хаалгаа хаагаад явчлаа. Чамгүй хүйтэн орой байсан. Тэр хүү гэртээ яаж харьсан бол? Энэ мэтчлэн Монголд хичнээн хүүхдүүд эцэг эхийн, төр засгийн, нийгмийн буруугаас хохирч, бяцхан зүрхэндээ гуниг тээж, хөөрхөн нүдэндээ нулимс цэлэлзүүлж, тоглоом орох жижигхэн гар нь хүнд ажлийн хатууд эвэршиж, хэдэн хүүхдээ бид ялтан гээд хорьсон /манайхаас өөр улсад хүүхдийн шорон гэж байдаг уу? тэр тусмаа 2-хон сая хүн амтай монголд хүүхдүүдээ шорон хийнэ гэж юу вэ?/ билээ?
Хүүхдүүд гэрэл гэгээтэй зөв сэтгэлтэй өсвөл Монгол орны маань ирээдүй тийм л гэрэлтэй байх ёстой биш гэж үү? Алаг хонгор үрсээ бид зовлон, шаналалын торонд хүлчихээр манай орны ирээдүй тийм торонд л орно гэсэн үг биздээ.
Улаанбаатарийн гудамжаар хэдэн Хаммер, Ланд, Бэнз багтах зайгуу явж байна. Ийм баян орон болоод хүмүүс нь ингэтлээ цатгалдчихсан юм бол яагаад хүүхдэд зориулиад соёл амралтын том цогцолбор барьчиж болохгүй байгаа гэж? Тэр хэдэн сая, тэр бумаар нь улсын хөрөнгийг нааш, цааш нь болгож баяжсан нөхөд нүглээ наминчлаад гудамжинд орон гэргүй байгаа 5 хүүхдийг аваад тэжээхэд тэднээс юу ч унахгүй. Мэдээж тэдний эцэг эх нь яасан юм? гэх байх. Тиймээ тэд буруу удирдсан төрийн алдаанаас болоод нийгмийн цоорхой тогойний цоорхойгоор гараад явчихсан. Архинд уусаад, амьдралын утгаа алдчихсан тэднийг хүүхдээ өсгөө гэвэл тэд өөр шигээ л болгоно. Аль ч улсад нийгмийн халамж гэж байдаг. Түүнийгээ хүүхдүүддээ л зориулдог. Манайх үүнийг хүүхдийн 3000, үдийн цай хөтөлбөр энэ тэр гэж л тайлбарлах байх. Энэ чинь тэмээ ярьж байхад ямаа ярьж байгаатай л адил гэж бодож байна.
За ямар ч байсан хүмүүс минь эргэн тойронд чинь гүйлдэж байгаа бор хүүхдүүдээ хүн гэж харж суръя! Ядаж л сайхан инээгээд, өхөөрдөөд зөрөхөд таниас юу ч унахгүй харин түүний бяцхан зүрхэнд хэзээ ч мартагдахгүй эгчийн, ахын инээмсэглэл хоногшиж, амьдралд итгэх итгэл тодрох биз!
cekc.mn дээр ирсэн захидал
24 Comments
энэ чин али эрт л хөндөгдөх асуудал шүү дээ.өөрийгөө хамгаалах чадалгүй тэр бяцхан амитад үнэхээр өрөвдмөөр шүү.гадаадад хэзээ ч гудманд хүүхдээ гаргадаггүй.тэд хүнлэг сэтгэлтэй хүмүүс болохоор тэр шүү дээ. манай монголчуудийн хүнлэг сэтгэл хаана байнаа.амидралаа төлөвлөж амидарч чаддаг хүмүүс бол өөрөө хүүхдээ хэзээ гаргаж,хэзээ ажиллах вэ гэдгээ зохицуулчихсан байдаг.харин тэр ямарч ухамсаргүй хүмүүсийг яах вэ.тэр эмч нэртэй алуурчдийг яах вэ.хамгийн гол н тэр эмч нарт маш их буруу байгаа гэж би боддог.баруунд эмчид очоод хүүхдээ авахууля гэж хэлвэл тэр эмч хэзээ ч зөвшөөрөхгүй. тэд зөвхөн таний хүүхдийн зүрх ингэж цохилж байхад та хүүхдийхээ амидралийг өөрийхөө гараар үгүй хийх гэж байгааг чин харуулж, яагаад энэ хүн орчлонд мэндлэх гээд тэмцэж байхад та ийм байр сууритай байгааг чин зөвхөн сэтгэл зүрх,ухамсарт чин ойлгуулж өгдөг.тэгтэл монгол эмч нар үг дуугүй хэдхэн халтар цаас атгаад л гэмт хэргээ хийчихдэг.энэ бол аймшиг,гутамшиг.
Дээрх сэдэв үнэхээр чухал зүйл хөнджээ, хатуухан хэлэхэд бүгд л үнэн байна. Би өөрийнхөө хавь ойрыг бодоод байсан нээрээ л төлөвлөгөөтэй жирэмслээд, хүсэн хүлээсэн хүүхдээ гаргаад тохьтой тухтай орчинд өсгөж байгаа нь 10 хүний 1 шахуу. Гадагшаа гарч үзээгүй хүн юмыг тусгаж ойлгох 1 өөр, гаднаас өөрийн орны авьдралыг харах бас 1 өөр. Би бас гадаадад сурдаг дээрх нийтлэлтэй 100 хувь санал 1 байна, хүмүүс баахан хараах л байх гэхдээ айхгүй байна оо…
наана чинь төрөлт ихсээд. төрөх эмнэлэг ховордоод бна шүү дэ монголд сайхан л байна ш дэ хун болгон л чадлаараа хичээж амьдарч бна.монголд 4 минут тутамд 1 хүүхэд мэндэлж бгаа ш дэ.найза амьдрал сайхан. би хүртэл бусад хүмүүс шиг бүх зүйл бхгүй ч гэсэн амьдралийг болгоно бүтээнээ гээд л .хэвлийдэ хүүхэд тээж бна.гэдсэн дотор минь хөөрхөн тонтог тонтог гэж хөдлөх үрээ хайрлаад л. хурдан л ээж болох юмсан гээд бж бна.амьдрал олон онготэй шүү дэ
Yag unen. Eniig bichsen hund bayar hurgie. Mongolchuud bugdeeree sain unsh.
Зув зуйл бичжээ. Монголд хуухдийн эрхийг байнга зурчиж, хуухдийг дарамталж, ажил хийлгэж, аав ээж ни дуулгавартай сайн хун болгодог гээд зодож байна. угаасаа энэ ни манай нийгэмд тогтсон бузар булайгийн нэг юм. бид хуухдээ хайрлаж усгувул тэд ухаантай, амидралд уурийгуу аваад явчих чадвартай, хамгийн гол ни уурийнхуу узэл бодлоог юунаас ч эмээлгүй хэлэх, хамгаалах чадвартай болно шуу дээ. Хуухдийн тухай асуудал унуудур хамгийн чухал асуудлийн нэг мун боловч бид олигтойхон хундууд асуудал болгоод байгаа юм алга. Бид ямар эрин уэд амидарч байна вэ, мглд баруунд байх ни гол биш, хуний сэтгэлгээний хугжлийн асуудал шуу дээ. бид ядаж л эргэн тойрондоо байгаа хуухдийн, нудэнд харагдаж байгаа зуйлсийн эсрэг угээ хэлж сурмаар бна. хуухдийг хайрланаа гэдэг Монгол орнийхоо ирээдүйн тулуу хийх хамгийн зув алхам гэж би бодож бна шуу.
өө тэгээл хун хуний нудэнд хуссэнээр нь л харагдана даа. сайн сайхан зуйл бага ч гсн бас муу муухайгаасаа нэг их дутахгуй л байгаа. энэ бичлэг аягуй буруу сайтдаа тавигджээ л гэж хэлмээр бна. нийгмийн талын бодлого баримталдаг сайтад баймаар зуйл байна,болдог бол засгийн газрын ч юмуу,нийгэм хөдөлмөр хамгааллын яамны ч юмуу сайтад тавимаар санагдав,кк.
Ядаж нийгэм нь миний хүүхдэд олигтой хандаж чадахгүй байгаа бол ядаж ээж аав 2 нь энэ бяцхан үрийхээ төлөө бүхнийг хийх юмсан гэж бодож байна.Хүүхдээ бодоод муу зуршлаа хаяна гэдэг чинь хүртэл хүүхдийн төлөө хийж байгаа агуу зүйл шүү дээ.Ядаж л хэрүүл хийсэн ч бяцхан үрийхээ хажууд бие биенийгээ битгий муу муухайгаар хэлж бай л даа.Хүүхдээ бодоод өөрсдийгөө удирд л даа.Бид нар чинь ухамсартай хүмүүс биздээ.
Ихэнх уурлаж, шүүмжилсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншаад энэ хүний бичсэн зүйл улам батлагдах шиг боллоо.Би гадаадад сурдаг оюутан, бас анхны үрээ одоо гэдсэндээ тээж яваа хүн.Энд сураад, эндэхийн (АНУ)амьдралыг хараад хүүхдээ монголд төрүүлж, сургуульд оруулна гэхээс гол минь харлаж байна.Би энэ хүний бичсэн үгтэй ер нь бол 100% санал нийлж байна.Манайхан хүүхдэд үнэхээр хайргүй хүмүүс.Өөрийхөө хүүхдийг ч яг үнэндээ олигтой хайрлаж чаддаггүй биздээ.Өчүүхэн нэгмүү янхан хүүхнээс болж гэр бүл, үр хүүхдээ ч зовоохдоо эрчүүдийн сэтгэл өвдөггүй биздээ.Дагавар хүүхэдтэй хүүхнийг бол бүр үзэхгүй.Хүүхдийг нь дарамтлана.Тэгэхэд гадаадын хүмүүс бол адилхан л хүүхэд шүү дээ гэж хайрладаг сэтгэл нь надад агуу санагддаг.Би өөрөө ирээдүйн ээж учраас чадал байвал бусдын хүүхдэд ч гэсэн гар сунгах юмсан гэж боддог, чадал минь хүрэхгүй бол ядаж өөрийхөө хүүхдийг хүүхэд шиг өсгөх юмсан гэж боддог.
Энэ хүнийг буруутгаад байх юм юу бнаа? Зөв л юм бичсэн байна ш дээ. Үнэхээр нийгэм маань хүүхдэд хэрхэн хандаж байгааг микроний жишээгээр хэлж байна. Уурлаж эсэргүүцэхийн оронд хэн нэг нь ч гэсэн нээрээ тийм дээ гээд хэзээ нэг цагт өөр хүний бяц хан хүүхдэд урам өгье , санаж бодож явяа гэж санаа аваад гарч болно ш д. Ихэнх л уурлаж шүүмжилсэн байх юм.
тийм сүрхий гар юм бол тэр хүүхдийг микро -д суулгаад өгчихгүй яасын ? Хожуу ухаарлын захидал юмуу хаашаа юм,
Bi ter deer bichsen Bayaraa gedeg hund hariu helmeer baina aa. gadaad ornii humuus huuhdee 18 hurheer ni gadaa gargaj hayadag gej hen helj baina? Bi amerkid surdag hun l dee, anh ni Mongold baihad humuus tegej heldeg baihad ni neeree l tegdeg yum baih gej bodson harina uguu baisan. Huuhdee 18 hurheer ni oor surguul ruu gantsaarang ni amidar geed buh hoolnii mongo, surguuliih ni mongiig tolood bur gereesee ch iluu uayataihan gazar yavuulchdag. Tiim bolhoor oor orniig bitgii denduu ih tegej goe bolgoj yari gej helmeer baina.
Bi bol chamtai sanal neg baina. Mongoliin jaahan huuhduud bas l ih huch, hodolmor zovlon tuulj baigaa huuhduud. Mongoliin ter jaahan hun am huuhduudee bas shorond hiigeed yavaad baih shal teneg yumaa. Yadaj baihad heden hun lag lag mashin unaj yavdag gelee. Zaaval ter mashinuud ni heregtei yum baihdaa? Ter mashin, ter 5, 6 n oroo bair avhiin orond heden huuhdiin amidarliig ni deeshluuleh yamar neg yum hiivel oroi hichneen saihan untah boldoo. (Nadad yamar ch fact baihgui bolhoor zugeer l bodloosoo bichlee…)
Tiim bolhoor oor orond baigaa humuus Mongoliig gaigui bolhod ni ochino gedeg uneheer teneg bodol. Bid nar oor orond yamar baidag, yaaval Mongol maani gaigui boloh ve gedgiig suraad Mongoldoo ochood l sursan zuilee humuust zaah heregtei sh dee.
бүүр эхнээс нь аваад үзье л дээ. барууны оронд хүүхдүүд бүүр бага балчираасаа биеэ даачихсан ертөнцийг үзэх үзэл амьдралын зорилгоо тогтоочихсон байдаг бол манайд ямар байдаг билээ?25, 30 хүрчээд яах гэж , яаж амьдрахаа ч мэдэхгүй яваад байна шүүдээ ! би үүнийг цэвэр эцэг эх багш нарын өөрсдийнх нь хүүхэд хүмүүжүүлэх хүүхэдтэй харьцах бусадтай харилцах мэдлэг төлөвшил байхгүйгээс гэж хэлнэ.тэр сайхан ор дэр хөнжил хувцас яах вэ. нэгдүгээрт одоо цагт хүүхэд хүмүүжүүлж чадахгүй хүмүүс эцэг эх болчихоод явж байгаа нь л надад эмгэнэл юм шиг санагддаг. тоондоо биш чанар л гол нь биздээ.надад таван хүний оронцогоос ганцхан хүн шиг хүн байвал зүгээр санагддаг.
үнэхээр зөв сэдэв хөнджээ. бид хүүхэд хатуу чанга өсч байж л хатуу чийрэг болдог гэсээр хүүхдүүддээ хатуу хандаад байгаа юм бишүү! зарим хүмүүс бүр тийм бай ёстой гэдэгтээ бүр итгээд энэ сэтгэлгээнээсээ гарч чадахаа байчихжээ. нийтээрээ хүүхдээ хайрлая!
Huuhduudee hairlaya gesen asuudal devshuulj bgaa ni zuv ch zuvhun yarih bish chi uuruu uuruusuu ehleed ter mikrond suuj chadaagui huuhded tuslachihaagui l bh shig bh yum bi buruu oilgoogui bol. Manai niigemd yu bn, hooson yarigchid l bna. Tiim ee, unuudur bid uursdiinhuu huuhduudiig yaj hoolgui honuulchih ve gej bgaa humuus gudamjind bgaa, oron gergui, ulsuud daaraad yavj bgaa huuhduudiig haraad ur uvduhuus l hetrehgui bna. Taivan ih zuv heljee, chi neg udur genet uhaarsan shigee neg l udur ter huuhduudiin tuluu yamar neg yum hiie geed yamar neg alham hiiheer sanaachlaad urialah yum bol bugd hun l yamar neg baidlaar chadah chineegeeree hudulnu gedegt bi buren itgeltei bna. Olnii huch olomgui dalai. Ternees bish bid unuudur tedend chadhaaraa gants talh avch uguud, gants tsamts avch umsguud ter huuhdiin amidrald yu ch bolohgui l dee.
Etseg eh bur adilgui l dee. Yadarch yavaa huuhduud ch bgaa, sain saihan humuujij bgaa huuhduud ch bgaa.
-Huuhdiin toloo gesen setgel chine saihan bna.
-Bidnii tsalin yamar bilee dee. Ternees ter ondor hogjiltei ornii etseg ehees ch iluu ur huuheddee anhaardag ard tumen gej boddog shuu
Би бусдын нутагт очиж амьдрахыг уриалагчдад би дургүй л дээ. Гэхдээ л хүүхдүүдээ хайрлаачээ гэсэн санааг хөндөж байгаа нь зөв санагдлаа. Би 2 хүүхдийн эцэг. Бидний хүүхдүүд бусад хөгжингүй орны хүүхдүүдтэй харьцуулахад хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа нь үнэн. Бид хүүхдүүдрүүгээ хандсан нийгмийн халамжийг дорвитой сайжруулах ёстой нь ч үнэн. Үүний тулд бид нэгдэх ёстой. Бие биенээ доош нь чихэх биш, бие биенээ дэмжиж ажиллах ёстой. Өнгөрсөн үеийн хүүхдүүд маань зовлон туулаад л бие, сэтгэл чангараад л босоод ирсэн. Гэтэл тэдэнд нэг маш чухал зүйл байсан. Тэр бол гишгэх өөрийн гэсэн газар юм. Бид хувь хувиа бодоод эх орноосоо дайжицгаагаад байх юм бол бидний хүүхдүүдэд тэр чухал гишгэх газар чинь олдохгүй болох цаг хаяанд ирчихээд байна. Чи алс хол өндөр хөгжилтэй оронд суучихаад нэг л өдөр бидний хүүхдүүд ямар их зовж байгааг ухаарсан байна. Одоо тэрний цаадахыг ухаараад иргэний зориг гарган эх орондоо ирж төрийн түшээ болон хүүхдүүдээ амар жимэр амьдруулах төрийн бодлогоо гарга л даа. Тэгвэл би дэмжинэ шүү.
teneg uhamsar muutai hunii niitlel bna denduu uruwdultei uur yu ch helehwdee zailuul!!!! chi tegeed MGL-d turj ussunduu gutraad bgaanmuu haishaa yum!! teguul naanaa irgen n bolood huuhdee gargal uhaan muutai yumiig 1 unstsguus n hardag uruwdultei tarhi l bna daa
Энэ хүмүүс, нээрээ бүр байх ёстой юм шиг л энэ чинь байдаг л гардаг л үзэгдэл гэнэ ээ.
Үгүй шүү, Хэн ер нь хаана, ямар гайгүй хөгжилтэй оронд хүүхэд орон гэр, өмсөх хувцас, сурах сургуульгүй гудамжинд хоног төөрүүлээд явж байхийг харсан юм бэ. Орон гэргүй насанд хүрсэн хүн бол байдаг л юм, Харин хүүхэд бол эмзэг сэдэв шүү дээ. Хятад, Вьетнам, Тайланд мэтийн оронд байдаг л даа, учир нь хүн ам нь хэт их, төр нь хүнээ хайхардаггүй болохоор, гэтэл Монгол чинь хаанаа тэр багтаж ядсан хүн чинь байгаа юм, цөөхүүлээ ш дээ. Тэгээд дээрхи мэтийн нийгмийн халамж муутай оронтой өөрсдийгөө жишээд ч яахын билээ.
Гэтэл хөгжил гайгүйтэй америк, Англи, өөр юу ч юм бэ, адаглаад Орос гэхэд орон гэргүй хүүхдүүддээ ядаж хүрэхүйц асрамжийн газар байдаг юм шүү. Хүүхдүүд Улаанбаатарын гудамжаар тэнүүчлэн, хог шороонд хутгалдан явахыг харах үнэхээр гунигтай. Тэглээ гээд жирийн ард бид чин өөрийнхөө хүүхдүүдийг яая гэж байж, тэдэнд туслана гэж ч юу байхав дээ. Харин энэ төр засаг, эрх мэдэлтнүүд маань, машинийхаа цонхоор хамраа жаахан цухуйлгаад тэднийг нэг харж үзмээр л юм.
Баяраатай санал нэг бнаа сайний xажуугаар саар бий тэр бол xаана ч бгаа xөгжилтэй xөгшин ёвропт нь ч бгаа xөгжиж эxлэж бгаа монголд ч бгаа тураалаар үxэж бгаа африкт ч бгаа xүн ямар нүдээрээ яаж xараx нь л чуxал гэxдээ!!!гэxдээ бас чиний ч зөвөө аливаа юмийг эxлэж мууг нь xарж xарицуулаж байвал xүн,гэр бүл,улс эx орон xөгжинө!
юмийг гэрэл гэгээтэй хардаг чин үнэн бол болж л байна. гэхдээ дээрх бичвэрийг эсэргүүцсэн чин үхэхээр тэнэг байна шүү, малаа.
Bas nemj helehed yamar undur hugjiltei orond ch bas turuulsen uree gudamjind hayaj, bur eh ni uuruu yeguutgeh tohioldol bdg l yum. Gol ni ediin zasgiin hugjil saitaidaa, niigmiin halamj ni sain bgaa tuldaa ter muu surug ur dagavaruud ni tsag tuhaid ni zalruulagdahdaa zalruulagdaad l yavj bgaa. Tegeed ch chi end ingej hudlaa neg ih tsetserhehiinhee orond ter huug yaj harisan bol doo ch geh shig hudlaa uruvdsun dur uzuulj bhaar chi ter huugiin busnii mungiig ni uguud uur mikrond suulgaad yavuulchihgui yasan yum be? Chi bol hudlaa dur uzuulj, tsetserhegchidiin l neg bn. Uuruur helbel nuguu songuuliin showgaar saihan setgeltnii durd toglodog garuudaas yalgarahgui bn aa.
Herev uur shig chini haraar ni l hariya gevel iim l haragdah bh. Tegeed ch yamar ornii, yamar hugjiltei, yamar tuvshinii amidraltai humuusiig uuriinhuu ornii yamar humuustei haritsuulaad bgaagaa bas dahin bodoj uz dee. Manaid ch bas amidral hetsuu, ene huuhdee yah ve gesen humuus bgaa ch deerhi jisheen deerhi shig chini baitugai ted naraas ch iluugeer ur huuheddee hair halamj tavij, amidraliinhaa bayar bayasgalang bolgood yavj bgaa etseg ehchuud olon bii. Uuruu het harluulaad bn aa uursdiinhuu amidraliig. Harin ch manaihan ur huuhdee uuriin chini shuteed, haritsuulaad bgaa ter gadgaaduud shig chini 18 nas hurgeed l gudamjind uuruu amidralaa ol geed hayachihdaggui, yaj iigeed huluu oltol ni zuuraldaad, tataltsaj changaaltsaad yavaad bdg geh meteer harval bidend harin baharhah haluun dulaan setgelees avhuulaad sain saihan chanaruud bgaa shuu. Konduktor bandi ter muu huug avahgui bh bdg l daa, harin ushigluchihuud haalgaa haana gej aria hetsuu sonsogdoj bn, tegsen tohioldold yadaj l dotor ni suuj yavaa humuus ter huug umuurch ug hel bolno shd, bitgii ingej hetruul.
Наадах чинь харин унэн шуу.
зөв сэдэв хөнджээ юм бодогдуулж байна шүү нээрээ л хөөрхийс гэж бас аймаар амьдралар амьдарч байгаа хүүхдүүд зөндөө шүү