Цэвэршилт ийм эрт байдаг гэж үү

90959702

Сайн байна уу уншигч та нартаа аз жаргал хүсье. Надад үнэн сэтгэлээсээ зөвөлгөө өгнө гэдэгт итгэж байна. Би 32 настай 3 хүүхэдтэй 10 жилийн нэг ангийн хүүтэйгээ үерхэж байгаад суусан. 18-тайдаа анхны хүүхдээ гаргаад дараа нь 8 жилийн дараа 2 ихэр хүүхдээ гаргасан амьдрал минь сайхан л байна. Нөхөр маань маш сайн хүн бид 2 хэн хэнийхээ анхных хэн хэн нь өөр хүнтэй болоогүй бие биедээ их үнэнч амьдардагаа. Надад нэг асуудал тулгараад байнаа миний сарын юм анх бүүр хүүхэд байхаас л нэг л өдөр маш бага хэмжээгээр ирдэг одоо бол бүүр ирэхгүй байнаа. Түрүү жилээс 60 70 хонож байж өдөртөө ирээд л дуусна одоо ирэхгүй 6 сар болж байна. Эмчид үзүүлэхэд их амархан цэвэршиж байгаа юм байна гэсэн. Шалтгаан нь юм бага ирдэгтэй холбоотой гэсэн би бас хэдэн удаа аборт хийлгэж байсан нуугаад яахав дээ. Тиймэрхүү зүйлээс л болж байна гэсэн би сэксд маш дургүй болсон хийнэ гэхээр санаанд ер буухаа больчихоод байна. Эмч намайг даруйхан нэг хүүхэд гарга тэгвэл цэвэршилт удааширна гэх юм. Бид 2 т одоогоор хүүхэд гаргах бодолгүй байгаа. Нөхөртөө цэвэршилт бас сексдээ дургүй болж байгаагаа хэлсэн тэр сайн ойлгож хүлээж авч байгаа гэхдээ л их хэцүү юм залуугаараа цэвэршээд дээрээс нь сэксд дургүй болчихоор. Надад ч тэр нөхөрт маань ч тэр нэг л тиймхэн байна.

Би нөхөртөйгөө их илэн далангүй байдаг л даа. Чи өөр хүүхэнтэй явалдаж зугаагаа гаргаж болно шүү гэж хэлсэн тэр тийм зүйл гэж байж болохгүй гэдэг. Тэр маань сэхээтэн айлын гэр бүлээ дээдэлдэг орчинд хүмүүжсэн авгайгаа зовооно гэсэн юм байж болохгүй гээд гэр бүл хүүхдүүддээ их халамжтай байдаг. Цэвэршинэ гэж яг яахийг хэлээд байнаа юм ирэхгүй болно тэгээд өөр яадаг юм бэ эмэгтэй хүн биш болж байна гэсэн үг үү. Сэксийн ямар чадамжгүй болж байгаа хэрэг үү. Бид 2 ноднинг хүртэл 7 хоногт 4 5 удаа харилцаатай байсан. Би одоо нөхрөөрөө гуйлгаж байж шахуу нэг юм 7 хоногт ганц л хийдэг болоод байна. Яах вэ энэ чигээрээ ийм дургүй байвал нөхөрт маань ч их хэцүү болно байх гэж бодоод байх юм. Цэвэршилт удаашруулдаг сарын юм их хэмжээгээр ирүүлдэг сайн эм тан байдаг болвуу надад зөвөлгөө өгч туслаач миний Монголын сайхан ээж эхчүүд минь…

секс.мн дээр ирсэн захидал

27 Comments

  1. tuge says:

    заримдаа хумуус зарж байдаг хэрбалайзийн бэрри бэррү гэдэг эмэгтэй хумууст зориулан бутээгдхүүн байдаг юм монголд хув

    хумуус л оруулж ирдэг. туунийг хэрэглээд уз.зундуу хумуус хэрэлэсэн.утсаа улдээ хунээс асуугаад өгмөөр байна.

  2. sssss says:

    hi za bi ch gesen chamd ym helmeer sanagdchihlaa tsevershin gedeg chini hurdan hogshirno gesen ug chi neg emchid uzuuleed neg ym sonsood setgeleer unah hereggui oor sain gesen medlegtei emchid uzuul ynii turuund gomdloj suuj bsanaas huuhduudiinhee ereeduig bodood temtseech bas vitamin bdii tsus toljuuleh tsus bgtai hun uudag teriig avj uu uzuul bas ert hogshitrohgui l gej bodoj bga bol bas 3 huuhed chini heregtei ym bga biz de

  3. zochin says:

    Цэвэршилт чин цэвэр гормоний оорчлолт ш дээ, цэвэршилтийн үэ өнгөрхөөр сэx-ийн чин амидрал улам идэвхждэг тийм болохоор тэвчээртэй бай, цэвэршилтийн үэд хэргэлдэг удаашруулагч сорог нолоог багасгадаг гормоний эмүүд байдаг юм бн лээ, монголд харин мэдэхгүй бн

  4. naiz says:

    Тэгж хурдан хогшролт уүагдахгүй шуудэ битгий хунийг санаа сэтгэлээр унагад байлдаа!!!Омэга-3 сайн ууж бай эмэтэйчүүд загас, гахайн мах сайн идэж бай тэгвэл эмэгтэйчүүдийн иймэрхүү асуудал багасна. Бас сэтгэл санаа тайүан бх хэрэгтэй.За амжилт хусиэ.

  5. Ийм залуу хүн цэвэршинэ гэдэг аймшигтай. Ердөө л цэл залуугаараа эмээ болно гэсэн үг. Арьс чинь шууд үрчлээтэж, хөл чинь майга болж шууд хөгшин авгай болно. Ийм залуу хүн ингэж болохгүй. Яаралтай эмчид хандаж, эм уух хэрэгтэй. Сарын тэмдгээ аль болох олон жил ирүүлж, цусны эргэлтээ сайжруулж л байвал эмэгтэй хүн өнгөлөг сайхан харагддаг юм.

  6. yanaldaa says:

    цэвэршихээр хогширолт маш хурдатстай явагддаг гэж уншсан юм бн. тэгээд хуухнууд тсэвэршилтээ хойшлуулах гж янзан бурийн юм хэргэлдэг юм бнлээ

  7. naagii says:

    Би зовлогоо авах гэсэн юмаа. би 30 настай. 2 хуухэдтэй. нухуртэйгээ суугаад 5жил болж бна. Бид их бага унтдаг 7 хоногт 1,2 сардаа 3,4 удаа л унтдаг. би эрөөсөө дур тавиж узээгүй хунд хэлэхээсэ санаа зовоод найз нартаа хэлдэггүй. дур тавина гэхээр яг яадаг юм бэ нохор маани унтах тийм дуртай биш би заримдаа бид 2 ингэж салах вий гэж айдаг

  8. tuugii says:

    солонгост таньдаг хүн байвал эм захиалж уу. со авгай нар эм уугаад 60 70 хүртлээ явдаг. туршаад үз. тэнгэс кино тэатрийн хажууд алтангэрэл гэдэг залуу эмчтэй, эмэгтэйчүүдийн эмнэлэг бий. нохортоогоо оч чамд туслана. бүх зүйл сайхан болноо бүсгүй минь

  9. Sarnai says:

    ямар сонин юм вэ? Эмэгтэй хүн чинь ийм эрт цэвэршихгүй шүү дээ….эмэгтэй хүн цэвэршээд ирэхээрээ бүүр хүгширч байгаагийн илрэл ш дээ…….
    Би нэг кино үзэж байсан юм байна, стрэсс болон биеийн хөдөлгөөн дутагдсанаас эрт цэвэршдэг гэж….
    тэгээд тэр нэгэн бүсгүй биыийн тамир их хийж эхлээд бие ни хэвийн байдалд орж бсан, эмчид ханд,, тусгай эм байдаг гэсэн шүү, түргэн эмнэлэг яв…

  10. Woman says:

    Танд тусалмаар санагдлаа. Баянгол эмнэлэгт оросод төгссөн, мэргэжилдээ сайн эмэгтэйчүүдийн эмч залуу байгаа, түүнд бас хандаад үзээрэй. Орчин цагт сайн мэдлэг, цэнэггүй эмч – эмч биш болсон шүү. Энэ эмч гадаадад олон жил сурсан, гол нь зөв сэтгэлгээтэй эмч байна лээ. Баянгол эмнэлгийн утас 305903. Танд амжилт хүсье

  11. Уг нь ч says:

    32-хон насандаа цэвэршинэ гэж юу байдаг юм бэ. Тэр эмч чинь малын эмч байна. Чамд өөр асуудал байгаа байх. Тийм болохоор өөр сайн эмчид үзүүл. Ядаж 50 хүрч байж цэвэршинэ шүү бүсгүй минь. Сэтгэл санаагаар уналгүй сайн эмчид ханд

  12. Лхагваа says:

    Сүхээ гээд монголын мундаг эмч байгаа. Эмэгтэй эмч, үргүйдэл болон цэвэршилтээр дагнасан, монголд байхгүй эмчдээ.Би жирэмсэн болж чадахгүй, Сүхээ эмч дээр явдаг байж байгаад сая зун жирэмсэн болоод одоо 4 сартай. Сүхээ эмч 1-р төрөхийн урд Фламинго бил үү дээ 1 газар хувийн эмнэлэгтэй, тэнд нэн яаралтай оч.Цэвэршинэ гэдэг чинь хүүхэд гаргаж чадахгүй болж байгаагаас гадна ерөөсөө л эмэгтэй хүн хөгширч байгаа гэсэн үг.Одоо удахгүй чи аймшигтай хөгширнө, нөхрөөсөө маш хөгшин харагдаж эхлэнэ.Тийм учраас аль болох хурдан арга хэмжээ ав.Энэ бол тайван байгаад, тоохгүй байгаад байх асуудал биш шүү.Хүүхнүүд 50 хүрээд цэвэршихдээ хүртэл дуранчхан байдаг юм байналээ.30 гарантай хүүхэн цэвэршинэ гэдэг аймшигтай юм.

  13. m says:

    энэ дээгүүр юм мэддэггүй дуракууд их бна аа. уугаасаа л цэвэршиж эхлэхээр сэкс-д дургуй болоод бас тавихаа ч больдог гэж эмч нар ярьдаг шдээ. тэр сухээ эмч их сайн эмч шуу. очоорой

  14. Fire says:

    орчин цагт цэвэршилт эрт эхэлдэг болоод байгаа. цэвэршилт гэдэг чинь хүүхэд хийж чадхаа больно гэсэн үг, тэгээд сэтгэл санаа тогтворгүй болно, зарим эмэгтэйчүүдийн хувь биед нь өөрчлөлт орно, заримд нь орохгүй, тухайн хүний онцлогоос хамаарч энэ нь илэрнэ. сэтгэл санааны байдлаас болоод чиний секс хүсэл чинь буурсан байна, тухайн хүний онцлогоос хамааран энэ байдал нь 5 хүрэлх жилээр үргэлжилж болно. хамгийн гол нь үүнд санаа зовох хэрэггүй тайван бай, дахиж хүүхэдтэй болох сонирхолгүй байгаа бол энэ нь асуудал биш

  15. smile says:

    Дэмий санаа зовж суухаар нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй биз дээ. Эмчилгээ хийлгээд зүгээр болно бх.

  16. uk says:

    тсэүэршиж бхаар бушуухан нэг хуухэдтэй болоо. тэр н хамгийн зув сонголт болно. тсэүэршүэл чи хурдан хугширну шуу. арис чин ямар ч унгу узэмжгүй болно. гуйя.

  17. the.phone says:

    эрт цэвэршилт удам дамжих хандлагатай.
    хэрэв ээж тань бий бол асуугаарай.
    цэвэршилт явагдах үед хямрал үүсдэг.
    сэксэд дургүй болох хандлага бий болж болно.

    мэргэжилийн эмчид биеэрээ очиж зөвлөгөө аваарай.

  18. bol says:

    нбн

  19. win says:

    xэxэ ineedtei yumaa tsevershij baina teged sexd durgui bolchloo geedl chi chin yuu yariad bainaa. humuusiin yariagaar setgeleere sexd durgui bolchihson yum bishuu ternees tsevershchihsen hun sexd durgui bolno gej yuu baidgiin. net met orj sudlaach tsevershilt sexd hamaa baihgui shuudee. ert tsevrshlee gej yuund ni setgel sanaagar unaad baiga yum be mongol huuhnuudiin niitleg getgelgee. yaahavdee hunii biy organizm oor oor tegeed zarim neg ni ert tseversheel biz yamar havdar tusaad uheh gej baigaa bish. yuu ch gesen sain emch nar deer ochooch bas monos d neg em baidag yum bailee tsevershih geed baigaa humuus uuhaar hoishluuldag gej baisan baihaa emchiin zovlogoogor uugaarai daa za amjilt

  20. үлё says:

    сүртэй юм бэ… сексдэхгүй болчихвол амьдрал дуусчихгаад байна уу. хүүхнүүд тануус ингээд доодхоороо л амьдарч байвал амьд байн гэж боддог улсшүү. хүүхэд л гаргал даа. яачад байгаа юм. тэгээд бүүр гаргахгүй болчихвол сайхан байна уу. аан…. уур хүргээд байвал чинь сайн зодчихно шоо зүгээр.

  21. àõ says:

    ýì÷èä ¿ç¿¿ëýý÷ýý ººð ÿàõàâ äýý ä¿ðã¿é áãàà÷ íºõºðòãýý ñýêñ õèé ýííýýñ áîëæ ñàëàëò àðààð òàâèëò õóóðàëò ýõëýíý ø¿¿ ãýäãèéã ñàéí ñàíàæ ÿâ äàà àìæèëò

  22. tuya says:

    эмчид узуулээ. юунд н санаа зовдог юм бэ? цэвэршилт сэксэд нолоолдоггуй гэсэн шдээ. чи 3 хуухэдтэй юм чин дахиад хуухэд гаргахгуй л бн биз. магадгуй цэвэршээгүй зугээр тур зуурийнх байж магадгуй шдээ. эртхэн л эмчид узуул. сухээ гээд хогшин эмэгтэйчүүдийн эмч цэвэршилт энэ тэрийг сайн мэддэг гэсэн. урт цагааний тэр хавид бдаг эмнэлэгт бдаг юм. утас ни 99178191. зугээр байхоо битгий юу ч болоогуй байхад сэтгэл санаагаар унаад бай. за амжилт хусиэ

  23. baldag says:

    эмчид хандаачээ

  24. er hun says:

    миний сонссоноор бол сарийн юм ирээ болж нөхөн үржихүйн чадвар алдагдаг болохоос сэкс энэ тэрд нөлөөлдөггүй л гэсэн ш дээ. Хүүхэдтэй л болохгуй байх… Харин тэр сэксд дургүй болсон энэ тэр чин өөр шалтгаантай байхаа. Ааа тийн гэли ч юм уу вазэлийн ч юм уу тос жоохон хэрэг болох байх. Сэтгэлээр унах зүйл алга ш дээ.

  25. hmm says:

    ээжийнхээ цэбэршилт энэ тэр гэж уншиж эм тан судалж бсан. эмэгтэйчүүдийн витамин уу даа анти-эйжинг энэ тэр гэсэн.цэбэршилт гэхээрээ эмэгтэй хумуус нойр муудаад дотор халуун нэмэгдээд тэгээд бас сэксийн уэд бага чийгшдэг энэ тэр гэж уншиж бсан.сэксийн уэд хэрэглэдэг гэл хэрэглээд узээч.25тай 1 хуухэн цэбэршиж бсан гэж уншсан тийм бхор тухайн эмэгтэйн организмаас хамаарах бх.хамаагуй хормоний бэлдмэл энэ тэр уугаад дэмий биз дээ.сайн эмч дээр оч.оороо энэ бодлоо хаяж чадахгуй шаналаад тэгээд нээх хусэхгүй бга юм шиг санагдаад бга ч юм билуу.муу юм буу бодоо цэбэршлээ гээд муу юм нээх бхгуй байлгуй.эмэгтэй хун хэбээрээ л бн.харин хуухэд олж жирэмсэлж чадахгуй л болох биз юм ирэхээ болихоор.заабал хуухэд гаргаад цэбэршилт удаашрана гэж бодохгуй бнаа.

  26. corez says:

    ямар хэтсүү юм бэ, сэтгэлээр уначлаа, сайн эмчид узуулээ, сонгдо орж узээч эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг гэсэн, амжилт хусэе

  27. Цэцэг says:

    Сайн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэж, учир начрыг нь зөвөөөр олсон нь дээр байх оо. Юу юуны тухгүй сэтгэл санаагаар унаад яахав. Хэрвээ цэвэршилт явагдаж эхэлсэн бол удаашруулах зөндөө л арга байгаашд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.