Эр бэлэг эрхтэн эрх мэдлийн билэгдэл гэнэ үү?

2549875

Эрчүүдийн бэлэг эрхтэн нь тэдний биеийн анатомийн нэг хэсэг төдий бус. Энэ бол дэлхийн соёлын маш чухал билэгдэл, эрх мэдэл ба хүчирхгийн баталгаа, тэрчлэн хөгжил цэцэглэлийн ба үржил шимийн тэмдэг билээ. Дээр үед том бэлгэ эрхтэнтэй эрийг жинхэнэ эр хүн гэж тооцдог байж. Жижиг, богино, нарийхан бол өөрсдийгөө дорд үзэж, эрх мэдэл, эд баялаг, эмэгтэйчүүдийн төлөөх тулаанд хамгийн сүүлд ордог байсан юм. Гэхдээ эртний грек, энэтхэгчүүд том эр бэлгэ эрхтэн бурхдад тохиромжтой, энгийн хүмүүст арай бага байвал зохимжтой гэж үздэг байсан аж. Яагаад гэвэл тэд үрийн шингэний зам богинохон байх ёстой гэж үздэг байв. Энэтхэгчүүд бүр тусгай ангилал бий болгожээ. Түүгээр бол хамгийн тохиромжтой нь “туулай” буюу хөвчирсөн үедээ ердөө 5-7.5 см эрхтэн гэнэ. Харин 29 см ба түүнээс томыг огт тохиромжгүй гэж үздэг аж. 

Ийм том эрхтэн эмэгтэйчүүдэд төдийгүй эр хүнд өөрт нь ч хүндрэл учруулдаг гэнэ. 31 см эрхтэнтэй эр тайруулахыг хүссэн тохиолдол бий аж. Учир нь эм хүнийг бэртээх гэмтээхээс гадна өөрт нь ч хэцүү гэнэ. Тэр хурицлын үед тусгай резинэн хязгаарлагч цагариг хийх хэрэгтэй болдог ба мөн ийм том эрхтний толгойн арьс зузаан тул сексийн үед бараг юм мэдэрдэггүй гэнэ.

Бэлэг эрхтэн заавал том байх ёстой юу?
Хэрэв та бэлгэ эрхтнээ томруулахаар шийдсэн бол сонголт л мэднэ. Гэхдээ эхлээд танд ашиггүй аргуудыг танилцуулъя. Та эрхтнээсээ ачаа дүүжлэх юмуу уганд нь резинэн цагариг углаж болохгүй. Тэрчлэн иллэг, халуун бигнүүр, ховс, амьсгалын ба биеийн дасгал, хурьцал их хийсэн ч бэлгэ эрхтэн томрохгүй.

Харин вакумын арга ашигтай. Шилэн колб ба насосоос бүрдсэн энэ аппаратыг хэрэглэхэд эрхтэн түр зуур томордог. Хэрэв та мэс заслын эмчийн хутган дор хэвтэхийг хүсэхгүй бол энэ арга хамгийн тохиромжтой.

Эрхтэн томруулах өөр нэг цусгүй арга бий. Энэ нь тарган эрчүүдэд тохиромжтой. Умдагны өөх эрхтнийг жижиг харагдуулдаг. Иймээс та турвал эрхтэн чинь томорно.

Мэс заслын аргаар томруулж болох ч эмч нарын үзэж буйгаар таны эрхтэн хөвчрөөгүй үедээ 4 см, хөвчирсөн үедээ 7.5 см-ээс уртгүй тохиолдолд л энэ аргыг хэрэглэдэг. Энэ мэс заслын үед зөөлөн эд, арьсны цаана нуугдмал орших бэлгэ эрхтний хэсгийг ил гаргаад л болоо. Үрийн шингэний гүйх зам урьдын адил ч харин эр бэлгэ эрхтний харагдах хэсэг л урт болдог. Энэ аргаар бэлгэ эрхтнийг тайван үед 2.5-3 см, харин хөвчирсөн үед 2-3 см уртасгаж болно. Энэ нь 13 см арай хүрэхгүй эрхтэнтэй эрчүүдийн хувьд үнэхээр чухал зүйл. Түүнээс гадна эр бэлгэ эрхтнийг уртасгахаас гадна бүдүүн болгож болно. Үүний тулд өгзөгний арьсыг авч хэрэглэдэг. Хөнгөн мэс засалд тооцогддог тул 6-7 долоо хоногийн дараа бүрэн эдгэрнэ.

Хэмжээ гол бус ур чадвар л хамгийн чухал
Том эрхтнийг голдуу гадна талаас харсан хүн үнэлдэг. Мөн эмэгтэйчүүдэд том эр бэлгэ эрхтэн таалагддаг. Гэхдээ зөвхөн заримд нь. Америкийн Пентхаус сэтгүүлийн судалгаанаас үзэхэд америк эмэгтэйчүүдийн 34 % нь эр хүний эрхтний хэмжээ чухал үүрэгтэй гэжээ. Үнэндээ бүсгүйчүүдийн цөөхөн хувь нь том эрхтнээс таашаал авдаг аж. Яг л мөхөөлдөс шиг их тусмаа сайн. Харин хувин дүүрэн мөхөөлдөс байсан ч амтгүй бол яахав? Өөрөөр хэлбэл эр хүн хэмжээгээр бус харин ур чадвараар бүсгүй хүнийг байлдан дагуулах ёстой. Өөрийн эрхтнээ жижиг гэж голдог эрчүүдийн олонх нь хэмжээгээ сексийн ур чадвараар нөхөж, сайн амрагт тооцогддог байна.

Бэлэг эрхтнээ жижигрүүлэхгүйн тулд…
Эрчүүдийн бэлгэ эрхтний хэмжээнд удамшил нөлөөлдөг. Үсний өнгө, зан авираас гадна ийнхүү эрхтний хэмжээ ч эцгээс хүүд удамшдаг аж. Гэхдээ Карогийн синдром буюу бэлгэ эрхтний судасуудыг гэмтээдэг атеросклерозын үед эр бэлгэ эрхтний хэмжээ багасах нь бий. Та өөрийн эрхтнээ жижигрүүлэхгүйн тулд өөх тосгүй, витаминаар баялаг хүнс идэж, аль болох их хөдөлж бай. Эр бэлгэ эрхтэнд хор хөнөөлтэй бодисууд алхам тутамд шахуу тааралддаг. Жишээлбэл лаазны дотор талын гадаргууд агуулагддаг фенол А, контакт линзийг зүүх үед ялгардаг поликарбонат, мөн сав баглаа, боодлын материал болон цавуу, хэвлэлийн будаг, пестицид, диоксинд агуулагддаг эпоксидын давирхай, фталат зэрэг юм.

Хэдэн см байвал тохиромжтой вэ?
Европ эрчүүдийн 3/4 нь хөвчирсөн үедээ 13-18 см урт эрхтэнтэй. Тэдний 10% нь 18 см-ээс дээш урт эрхтэнтэй бол 25 см-аас урт эрхтэнтэй хүн 1000-д 1, 30 см урттай нь 5000-д 1 тохиолддог. Маш жижиг эрхтэн мөн л хэт урт шигээ маш цөөхөн тохиолддог. 10 хүний 1 нь 10-12 см урт эрхтэнтэй бол харин 10 см-ээс богино эрхтэнтэй нь 100 хүнд 2-3 байдаг. Гэхдээ эдгээр хэмжээ нь эр бэлгэ эрхтэн хөвчирөн үед гэдгийг анхаар. Ихэнх эрчүүдийн эрхтэн хөвчирсөн үед ердийнхөөс хөөж томордог. Ялангуяа жижигхэн эр бэлгэ эрхтнүүд их томордог.

/Хань/

1 Comment

  1. Xongorzul says:

    Админий зураг бнаа гэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.