Өсвөр насныхны бэлгийн амьдралын талаар хоёрдмол ойлголт өнөөг хүртэл байсаар байна.
Тухайлбал аль ч улс үндэстэн өсвөр насны охидыг нөхөрт гартлаа онгон хэвээрээ байх ёстой гэж ятгадаг. Гэсэн атлаа хөвгүүдийг болохоор эр хүн болсон хэмээн хөөргөж бэлгийн харьцаанд эрт орохыг өөгшүүлдэг хачин зуршил олон үндэстэнд одоо ч хүртэл байна.
Энэ бол нэг талаар хүний эрхийг зөрчиж, нөгөө талаар бараг л хүйсээр нь ялгаварлан гадуурхаж буйтай адил юм. Эндээс үзэхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдрал, сексийн талаарх боловсролыг өсвөр үеийнхэнд шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний эрхийн зарчмыг баримтлан олгох нь чухал гэдэг нь бэлхнээ харагдаж байна.
Ингэхийн тулд залуучуудад сексийн талаарх хэрэгцээтэй мэдээлэлийг өгөх хэрэгтэй. Сексийн тухай сэдвээс цэрвэж, ёс суртахуунаар далайлгах юм уу, уламжлалын хоцрогдсон үзлээр айлгах, мөн шашны нэрийг барьж дарангуйлах нь яваандаа сөрөг үр дагаварт хүргэнэ гэдгийг ухаарах цаг нэгэнт болжээ.
Бэлгийн амьдрал гэдэг бол байгалиас заяасны утга учрыг тодорхойлох хүчин зүйл бөгөөд хүний амьдралын физиологи, оюун сэтгэхүй, нийгмийн үзэгдлын цогц илрэл юм. Харин бэлгийн боловсрол нь эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй байдаг.
/Хань/
5 Comments
манай уксийн ёс заншил ч гэхүү нэг тийм хумуусийн тоорогдол л сэxийн асуудлийг битуу далд байдалд байлгаад байх юм. ууг ни энэ сэдвийн талаар хуухдуудэд иргэний боловсролийг олгох явтсдаа бур зориудийн тсаг гаргаж зааж эр эм гэлтгүй зохих юснийх ни мэдлэгийг олгочихвол тэгээл алдаа энээ тэрээгүй сэxийн харилтсаа чин хэрэгтсээ гэдэг утгаараа сайхан л бнашдээ. сэx алдаа их авчирдаг л гэх юм ууг ни энэ чин бас аж жаргал эрч хуч гээд олон сайн талуудийг хунд огдогшд. хамгийн гол ни бэлгийн зов боловсролийг багаас ни зов зохистой олгох хэрэгтэй. бэлгийн харитсаанд эрт орох эсэх ни харин тэдний сонголт…
Ёстой зов юм бичжээ. Овоо шуу.
Хөвгүүд нь тэгээд эр хүн болохдоо хэнтэйгээ унтаж байж эр хүн болох юм бэ?Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүс жоохон ойлгож уншаач…Банди нар бие биетэйгээ унтахгүй нь тодорхой ш дэ.Охидууд л тэд нарыг чинь эр хүн болгодог юм биш үү.Аа тэгсэн мөртлөө охидууд нь замбараагүй нтрээрээ дуудуулдаг шал утгагүй шд
Ятгах болон өөгшүүлэх гэдэг нь зөвлөх арга хэлбэрүүд юм. Харин бага насныхан руу чиглэсэн байх юм бол сургах, хүмүүжүүлэхтэй дүйцэнэ. Хэн нэгэнд зөвлөсөнөөр хүний эрхийг зөрчсөн болохгүй. Зөвлөгөөг авах авахгүй нь тэр хүний өөрийнх нь шийдэх хэрэг. Харин хэн нэгэнийг сургаж хүмүүжүүлэх нь хүний эрхийг зөрчсөн болох уу? Хэрэв буруу зүйл рүү сургаж, хүмүүжүүлбэл зарим тохиолдолд хүүхдийн эрхийг зөрчсөн болж болох юм. Нөхөрт гартлаа онгон байсан нь дээр гэж сургаж байгаа нь буруу юу эсвэл миний хүү эр хүн боллоо амьдрал, секс гэж юу байдгийг мэдэр гэж зөвлөсөн нь буруу юу. Тэгвэл миний хүү эхнэрт гартлаа гэх үү, эхнэр автлаа гэх үү зандан байх ёстой гэж аавууд хүүдээ зөвлөх үү? Та бид бэлгийн харьцаа ярьж байж юун хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл энд орж ирээд байнаа. Бид арай бүгд нэг хүйстэй юм биш биз дээ. Харин залуу хойч үедээ мэдээлэл өгч байх ёстой гэдэг нь зөв байна. Миний санахаар залуучууддаа бид харьцааны соёлын талаар илүү зааж сургаж байвал дээр байна. Арай л хэтэрхий бүдүүлэг байна.
tegeed ohidiig bas ert belgiin haritsaand or gej bgaa umuu.