Гэхдээ би итгэж чадахгүй байна. Яавал дээр вэ?

82139935

Сайн байцгаана уу? Ганцаараа яахаа мэдэхгүй явсаар, эцэст нь та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Би гэдэг хүн 6 жил үерхсэн залуугаасаа салах шийдвэр гаргачихаад сууж байна даа. Энэ бүхэн юунаас болсон бэ гэдгийг товч бөгөөд тодорхой бичье. Надад 10 жилээсээ сайхан найзалсан нэг залуу байдаг. Тэр залуу маань гадаадад байдаг юм л даа. Бид хоёр хааяа мессенжерднэ… Тэгээд л хоёр биендээ жаргал зовлонгоо яриад л… Тэр залуу маань манай найз залууг мэднээ. Их сайн залуу л гэж боддог. Би ч найз залуугийнхаа хажууд түүнтэй мессенжэрдээл , чамд мэнд хүн гэж байна гэнээ гээд л сууж байдгийм. /амьхандаа нууж хаах зүйлгүй болохоороо/ Гэтэл саяхны нэг өдөр найз залуу маань өчүүхэн зүйл дээрээс болж уурлалаа. Гэхдээ уурласан шалтаг нь тэр найз маань биш байсан. Зүгэр л нэг цаас байсан. Би эхлээд тоглоод байна гэж бодсон ч галзуурсан юм шиг эргэлдэж байгаа нүдийг нь хараад л тоглоом биш юм байна гэдгийг ойлгосон. Тэр өдөр би тэднийд байсан л даа. Аав ээжийгээ унтахаар хэвтсэн хойно ёстой дүрээ үзүүлж өглөө. Чи намайг тэрэнтэйгээ нийлж их доромжиллоо, яадаг яадаг гэнээ чи гэж ирээд л…

Нэг мэдсэн чинь баруун талын хацар тас гээд л нүд харанхуйлаад… Тэгсэн намайг гараа атгаж ирээд цохисон байсан. Би үнэхээр гайхлаа. Ямар банзалдаж яваад баригдсан биш дээ, энэ хүнд ингэж цохиулах ямар хэрэг хийсэн юм гэж бодсон чинь гэнэт уур хүрээд. Баахан хэрэлдлээ. Тэгээд буруу хараад хэвтээд өглөө. Тэгсэн чинь нөгөөх чинь миний утсыг барьж ирээд чи одоо мессенжэрлүүгээ ороод тэрэнтэйгээ мессенжэрд , би харъя нтр гээд. Би ч чи яагаад байгаа юм бэ гээд л нэлээн юм боллоо. Тэгсэн чинь та хоёр ер нь намайг хичнээн дээрэлхэх гэсэн юм бэ?гээд л галзуу солиотой юм шиг уурлаад чи надад биш тэрэндээ хайртай юу нтр гээд… /өөр хүн харсан бол яг галзуу гэж хэлэх байсан байх/ Би тэгвэл хоёуланг чинь алаад өгье, эхлээд чамайг алчихъя гээд … зүүн талын хацар тас гээд… Эрүү мултарч унах гэж байгаа юм шиг байсан… Тэр үед би гэнэт шийдсэн л дээ. Аав ээж маань намайг сайн хүнтэй учирсан гэж бодоод л тайван унтаж байхад охин нь энд нэг залууд зодуулаад хэвтэж байх гэж бодоод шууд л босч хувцсаа өмслөө. Нөгөөх чинь чи хаачих гэж байна, аа тэрэнлүүгээ очих нуу? гээд л барьж аваад тавьдаггүй ээ. Би ч за одоо явуулна гэж гонж юм байна, өглөө эрт явъя гэж бодоод буруу хараад хэвтээд өгсөн.

Өглөө нь толинд харахад хоёр талын хацар хавдаад хөхөрчихсөн, шөнөжин уйлаад нүд гэж бүлцийсэн юм. Ядахад өөрөө давхраагүй онигор болохоор бүр тагларчихсан байна. Тэгээд л хар үүрээр гэртээ харьсандаа. Тэр өмнө нь намайг өөрийнхөө найз, миний хуучин үерхэж байсан банди, нэг дамжааны банди нтр гээд … гайгүй харьцсан болгонтой харддаг байсан. Заримд нь бас л гар хүрч байсан. Гэтэл өдөр гэрт ирчихээд ичих гүй сөгдөн мөргөөд, уйлж хайлаад… Миний гэрэл гэгээ, амьдралын минь нар сар, чамгүй бол би байж чадахгүй, чамд хэтэрхий хайртай болохоороо хардсандаа ийм тэнэг зүйл хийчихлээ, уурлахаараа ухаанаа алдчих юмаа гээд л… Би тэр үед түүнийг мэдрэл муутай юм болов уу гэж анх удаа бодсон. 2 жилийн өмнө би жирэмсэн болсон. Тэр үед би үнэхээр баярлаж байсан. Бараг амьдралдаа хэзээ ч баярлаж байгаагүйгээр. Гэдсэн дотор минь миний мах цусны тасархай байгаа гэж бодохоор аз жаргал гэдэг зүйл өөрөө хүрээд ирсэн юм шиг санагдаж байлаа. Гэхдээ энэ маань удаан үргэлжлээгүй ээ. Түүний ээж мэдэнгүүтээ намайг дуудаад бүтэн өдөржин лекц уншсан…

Тэр үед 2 дугаар курсээ төгсч байсан л да. Шалтгаан нь нас чинь болоогүй байна гэсэн. Ердөө энэ. Миний хэлж байгаа зүйл тэр хүний чихний хажуугаар л өнгөрч байсан байх. Ингээд л би гэдэг хүн өөрийнхөө аз жаргалыг бусдын гараар үгүй хийлгэсэн. Тэр өдрөөс хойш түүний ээжид , бас өдий том болчихоод ээжийнхээ үгийн аясаар, хөхнөөсөө гараагүй байгаа найз залуудаа гомдож хэдэн шөнө дэрээ нортол уйлсан. Одоо ч тэр гомдол хэвээрээ. Одоо болтол хамгаалалт хэрэглэхгүй байхад жирэмсэн болохгүй байгаа болохоор өөрийгөө дахиж хүүхэд гаргаж чадахгүй болов уу гэхээс аймшигтай санагдах юм. Харин тэгсэн найз залуу маань ирж уучлал гуйхдаа хоёулаа хүүхэдтэй болъё гэж хэлсэн… Ёстой л ичих нүүр нь өөрөөс нь ичээд явчихсан амьтан тэгдэг байхдаа. Тэр маань уг нь их сайн залуу байсаан. Саяны явдлыг хүртэл. Халамжтай, ажилсаг, гэр амьтай гээд. Түүний утсанд надаас, аав ээжээс нь гээд ердөө 3 хан хүнээс л дуудлага ирнэ. Утсанд нь тоотой хэдхэн хүний дугаар байна. Бүгд миний таньдаг хүмүүс. Би гэдэг хүн заяаныхаа ханьтай учирсан гэж бодож явтал… Гэхдээ би зарим талаараа даварсан байж магадгүй ээ. Учир нь би жоохон түргэн зантай, огцом ууртай боловч хурдан зүгээр болдог. Би айлын том боловч аав ээж маань хатуу ширүүн үг хэлдэггүй, аавдаа эрхлээд л сууж байдаг хүн бас халамж анхаарал тэр бүр тавиад байж чаддагүй байх. Гэхдээ надад гар хүрсэн явдал анхных биш болохоор, тэгээд ч нэг л гар хүрвэл дахиад гар хүрдэг юм байна, засарна гэж итгэх хэрэггүй юм байна гэж бодоод өнөөдрийн шийдвэрт хүрлээ. Одоо би тэр хүнийг харах нь байтугай бодохыг ч хүсэхгүй байна. Гэхдээ сэтгэл дотор нэг л зүйл хөндүүрлээд, нэг л хоосон хөндий ч юм шиг, үнэхээр хэцүү байнаа. Тэр өдөр бид хоёр ярилцсан, тэр үнэхээр гэмшсэн юм шиг байсан. Гэхдээ би итгэж чадахгүй байна. Яавал дээр вэ?

Энд тэнд нь оруулаад нэлээн утгагүй зүйл биччихсэн байна уучлаарай, та бүхэн өөрсдийнхөөрөө ойлгоод , сэтгэлээсээ зөвлөөрэй.Баярлалаа

cekc.mn дээр ирсэн захидал

68 Comments

  1. horwoo gej says:

    сайн уу чиний нийтлэлийг уншлаа.амьдралыг чинь сайн хэлж мэдэхгүй байна. гэхдээ чамд ч бас буруу байгаа л байлгүй. нэг юмыг дахин дахин хэлэхэд үр зулзагаа гарагахаасаа өмнө энэ байдлаа дахин сайн бодож тунгаагаарай даа. амьдрал дээр чи муу хүинтэй учирснаа мэдсээр байж түүнтэй суусан бол ХОХЬ ЧИНЬ болдог хуультай шүү.битгий мартаарай за. Хүний зовлон багаддаггүй ш дээ.

  2. Жагаа says:

    Сайн байна уу би одоо 25тай найз залуутай болоод удаагүй л дээ. гэхдээ би одоо жирэмсэн 2 сартай. бид хоёр үнэхээр аз жаргалтай байсан тэр минь надад хайртай би ч тэрэндээ хайртай. найз залуу маань бүр намайг гэрийнхэнтэйгээ ч танилцуулсан. би чамтайгаа хамт байна аа л гэдэг байсан. гэтэл нэг л өдөр зан ааш нь эсрэгээрээ болчихсон. тэр нь миний жирэмсэн гэдэг үгнээс болсон. гэхдээ би хайрыгаа ердөө ойлгохгүй байна намайг жирэмсэн болчлоо бид хоёр аав ээж болох нь ээ гэж хэлэхэд тэр инээж нээрэн үү тэгвэл хоёулаа одооноос хамт байх хэрэгтэй. миний хайр архи дарс хэрэглэж даарч хөрч болохгүй гэж байсан. бид хоёр найзуудтайгаа хамаатнуудтайгаа хааяа зааланд тоглодог байсан л даа тэгээд саяхан заал авах гэж байна гэхдээ миний хайр тоглож болохгүй юм чинь хоёулаа кино үзье гээд л үнэхээр халамжтай сайхан байсан. гэтэл тэр өдрийнхөө маргаашнаас нь эхлээд л сонин болчихсон. одоо бүр наад хүүхдээ авахуул би чамтай амьдармааргүй байна гээд л бүр гэртээ ч ирэхгүй байгаа. ахынхаас нь асуусан чинь бас л тэнд байгаагүй. дөнгөж өчигдөрхөн над руу мессэж бичээд би хариуцлага хүлээж чадахгүй тэгээд ч би чамд хайргүй өөрийгөө зовоомооргүй байвал хүүхдээ авахуул авахуулсан хойноо хэлнэ биз гэсэн. би ийм хүн чанаргүй найз залуугаа яах вэ салах уу эсвэл хэлсэнээр нь хүүхдээ авахуулах уу би үнэхээр хүүхдээ тайван байлгаж байгаад гаргамаар байна. надад туслаач зөвлөгөө өгч туслаач хүмүүсээ. би хүүхэдтэй болсондоо үнэхээр их баярлаж байна. гэдэс минь томрохын хэрээр гэрийнхэн маань хүүхдийнхээ эцгийг олж ир гэх болно. би яах ёстой вэ хүмүүсээ.

  3. sdsa says:

    Гуэст өөрөө ямар ал шиг юм яриад бгааа пизда вэ. чамд шиг ал д яж дажгу монгол эр бтугай дажгуй монгол нохой ч олдохгуй блгуй.

  4. Guest says:

    юу вэээээээээээээээ тэр тайван гэдэг хүн юу гэж хуцаад байнаа энэ охиний найз залуутай таарсан арчаагүй амьтан заза амар айн уур хүрсэн гээд л эмэгтэй хүнийг балбаал тэгээл эмэгтэй нь уурлуулсан болхоор буруутай Монгол эрчүүд ийм арчаагүй болохоор аргачгүйдээ ………………………..

  5. зочин says:

    бүсгүй минь чамд бүх учир байна даа. нөхөр чинь нэг эмэгтэйтэй яг чам шиг байвал чи яахуу. дээр нь хэлхэд чи угаасаа л найз зйлуугаасаа хөндийрчихсөн юм бна ш дээ. 6-н жил найзалчихаад цуг амидардаг байж нэг удаа маргалдаж гар хүрсэний төлөө /чамаас болж/ нэг залуу ч гэх шиг. эртхэн салаа… чамд ч найз залууд чинь ч хэрэгтэй…

  6. tiim shuu says:

    Тайван гэдэг хүн яг зөв хэлсэн бна.

  7. etina says:

    Тайвангийн зовлож машид ихээр таалагдлаа… ухаантай ойлгомжтой бичсэн бн шуу… нэгийг ойлгож ухаарч авлаа… баярлалаа тайваан.

  8. tenuun says:

    ээ наа чин хуний унэргүй амисгаа бан эм хунийг зодоод унэхээр хайртай бсан бол тэгэхгүйшд сал
    би лав хайртай хундээ гар хурэхгүй ээ тэгээд наадах чин одоо сурцан бга чамайг зодоо буур сурцан сал сал

  9. maamuu says:

    зодох зодуулах ни гол асуудал бишээ танай тэр хар юм чини хуухдээ авхуулхад чини ээжтэйгээ хэрэлдэж бгаагуй юу? хуухдийнхээ араас шаналсан удаа бгаа юу? унэхээр хатуу зурхтэй тэнэг мал бна наад хар юм чини хурдан сал бусгуй мини угаасаа чи наадахнаасаа хуухэд ахиж олохгуйдээ чи хуухэд торуулж чадахгуй бол цаадах чини бас л зодсоор бх болно хурдан сал даа

  10. ohin says:

    Эмэгтэй хүн эр хүний тэсвэрийг алдуулдаг байж болноо гэхдээ эр хүн араатан юмуу яагаад яагаад заавал зодох гэж нэг л зодсон бол зодно энэ бол миний амьдрал дээр батлагдсан баримт эр хүн та бүсгүй хүнийг зодох тусам тэр улам л гөжүүд таньд тавих анхаарал багасна Эцэс сүүлд нь юу болно гээч салалт эсвэл тэрнээс аймшигтай зүйл та 2н хэн нэгний амь тиймээс эр хүн та бүсгүй хүн ч та ухаантай бай гэж зөвлье

  11. man says:

    sal uur arga bhgui . salhal heregtei

  12. Taivan says:

    Би эхнэртэй ер нь гар хүрч үзээгүй л дээ. Ганц хоёр удаа л түлхэж байсан байх. Би угаасаа огцом ууртай хүн биш. Үүнийг ойр дотныхон маань гэрчилнэ. Гэхдээ би уурлаж байсаан. Эрчүүд бид уурлахаараа шууд л зодолддог. Энэ бол эр хүйстэний төрлөхийн инстинкт юм шиг байгаа юм. Уур хүний ухааныг балартуулдаг гэдэг нь гарцаагүй үнэн. Маш их уурлаж байсанаа дараа нь эсвэл цус нөжиндөө холилдчихсон эсвэл заамдалдчихсан байдаг. Юу гэж хэрэлдсэн бас яаж зодолдсоноо санадаггүй. Уур бол ийм л уршигтай. Хүүхнүүд уурлахаараа юу гэж хэрэлдэж байгаагаа ч мэдэхгүйгээр хэрэлддэг юм шиг санагдсан. Ерөнхийдөө бол эрэгтэй хүмүүс хүүхнүүд шиг дан ганц үг хэлээрээ хэрэлдэж чаддаггүй юм. Тэгэхээр адилхан огцом ууртай хосууд аль нэг нь л тайван байж биеэ хянах чадвартай үлдэхгүй бол эхнэр нь нөхөртөө зодуулаад л дуусна шүү дээ. Эр хүний хувьд гэж хэлэхэд уур хүрч ядаж байхад түүнийг нь дэврээгээд, улам хэрэлдээд байх юм бол гар нь өөрийн мэдэлгүй хөдөлж л таарна. Уурлаж байгаа нөхрөө хараад та өөрөө уурлаад эхэлвэл тэндээс л асуудал эхлэнэ шүү дээ. Зодуулмааргүй байвал та түүнийг уурлаж байхад өөрөө сөргүүлж уурлалгүй аясаар нь байж байгаад \худлаа жүжиглэхгүй юу\ уур нь гарсан хойно ярилцах хэрэгтэй. Тэртээ тэргүй та хоёр хоёулаа ууралсан үедээ ямар ч асуудал шийдэхгүй шүү дээ. Шууд л зодохоор дайраад ирвэл аль болох өрөвдөлтэй хүлцэнгүй царай гаргаж буруугаа бүрэн дүүрэн ойлгож байгаа дүр үзүүлэх хэрэгтэй. Тэгээд салах тухайгаа бодож хоноод маргааш нь ярилцах хэрэгтэй. Маш их уурласан эр хүн гар хүрэх нь ихэнх тохиолдол юм шүү гэдгийг эмэгтэй та сайн ойлгох нь чухал. Нэгэнт зодоод эхэлчихвэл уг нь та зодолддог бол зодолдоод дийлэх хэрэгтэй. Чадахгүйгээ мэдэж байвал эмэгтэй хүний аргыг л хэрэглэх хэрэгтэй. Та нар өөрсдөө сана даа. Нөхөртөө зодуулсан гэх бүсгүйчүүдийн ихэнх нь нөхөртэйгөө хэрэлддэг, таарамж муутай, тэгээд нөхрөө зарим талаар үл тоомсорлодог хүүхнүүд байдаг. Эмэгтэй хүн ууралдагтай адилхан эрэгтэй хүн ч гэсэн уурладаг. Энэ үед эсрэг талынх нь хүн бас улам “шөвөгдөөд” байх юм бол эрэгтэй хүн үг хэл нь гацаад хэрэлдэж чадахаа болно. Хоёр эмэгтэй хэрэлдэж байгаад ийм байдал үүсвэл нэг нь ялаад нөгөө нь ялагдсан болох биз. Гэтэл эр, эм хоёрын тухайд бол энэ бол эрчүүдийн гараа хөдөлгөхөөс өөр ямар ч аргагүй агшин юм. Уурийг уураар давахгүй гэдэг үнэн шүү. Хүүхнүүд нөхөртөө зодуулсан гээд гэр бүл салах нь ихэсэж байна. Чи яагаад салах гэж байгаа юм бэ гэхээр Манай нөхөр намайг зоддог одоо тэвчих аргагүй болсон, маш их гомдож байна гэдэг. Яагаад зодоод байдаг юм бэ? гэхээр үнэндээ тодорхой үнэмшилтэй хариулт хэлдэггүй. Энэ юуг хэлж байна вэ гэхээр бие биенээ сэтгэл гаргаж сонсдоггүй. шар нь хөдөлж өөрийнхөөрөө зүтгэдэгтэй л холбоотой. Аливаа хүн уурласан бол заавал шалтгаан байгаа. Гэхдээ тэр үнэн шалтгаан маш олон шалтгуудын дунд нуугдаж байгаа. Зоддог гэдэг бол өөрөө шалтгаан биш. Гэр бүл салахад тэр нуугдам шалтгаан л чухал. Эмэгтэйчүүд та нар өөрсдийгөө илэрхийлэхдээ гаргуун хүмүүс. Битгий өөр шигээ бодоод эрчүүд ч гэсэн өөрсдийгөө сайн илэрхийлдэг гэж андуураарай. Тэдний ихэнх нь өөрсдийгөө илэрхийлэх дээр асуудалтай байдгийг санаж яваарай. За тэгээд янз бүрийн шалтгаанаас болоод гэр бүр салах нь цаашдаа багасаасай.

  13. Ani says:

    Чиний тэгж Мэссэнжэрддэг чин буруу шдээ. ямар ч Эрүүл Саруул Эр Xүн бсн уурлана ш дээ. Оорийгоо битгий Оогүй Ондог болгоод бай. Чиний дэргэд Нз Залуу чин оор Оxинтой учиргүй Мэссэнжэрдвэл чамайг Яаxийг чин 1 xараx юумсан. Тэрний оронд Өөрийгөө тавиад 1 үздээ. Саллаа гд нээx дээрдүүлэx чин Юул болдоо. тэгснээс Өөрийнxө шаличигнасан занг засаад аятайxан байгад үздээ. Xүүxдийн туxайд бол яагаачгүй Эрт Xүүxэд гаргаx дэмий ш дээ. Та2 тэжээж чадку Оюутан юм чин тэгээл Ар Гэртээл Гай болоx н тодорxой ш дээ. xамгаалаxад яадын.

  14. zara says:

    За юун сүртэийн ганц хоёр цохиулаа л биз. Хүмүүс нэг их амьдрал мэддэг юм шиг сал гэсэн байхын. Амьдралд бишгүй л юм тохиолдоно ш д. Ганц хоёр цохиулах яамай байнаа.. Сайн эхнэрийг хүртэл сард нэг зодож бай гэдэг байхаа..

  15. salsan n deer sh dee says:

    garaa atgaj zohino gj yugsen ug vee.erguu mal. ve.. emegtei hund zohih gazar bdag gej uu..ter turihan emzeghen amitniig chin yaj zohij bolhiin.be eregtei hunii hatuu gariig daahgui sh dee..yamar erguu mal..ve emegtei hund gar hursen hun hezee ch sain amitan bish eee.davartsan…yas yuman eregtei emegtei hun adilhan huchtei bdag bsan bol iim yum bolohgui sh dee…atgasan garaar n uuriig n zohiulah bsiiin…

  16. teneg huuhen says:

    тэнэг, чиний хажууд нохор чин нэг хуухэнтэй юм бичээд байвал чамд сайхан байх уу? шал тэнэг юм, хэлж чадахгуй ч дотороо зэвүү ни хурээд л яваад байдаг байсан байх.

  17. Irgen says:

    za salsan ni deer dee. Tiimerhuu nuhur chine daraa ni neg ajild orno humuustei taniltsana zugeer saikhan uugaad yum yariad suuj bhad chine orj ireed bujignuulj ugnu. chi daraa ni nuguu nuhduu harahad hund bolno sh dee huu.

  18. shuud sal says:

    шууд сал гэж хэлиэ.эмэгтэй хунд гар хүрч байдаг яадаг муу лалар вэ.тэгчээд ичихгүй ирж уучлал гуйгаад байхдаа яахав дээ.

  19. bi bol bi says:

    хумсаа нуусан муур шиг ямар балиар дотуур тамиртай,хөгийн новш вэ. бухэл бутэн 6 жил тараа таниулалгуй,нууж далдалж чадсан байшт. ясан биширмээр олон нууртэй халтар вэ тэр чинь. салаач муу малаас,эргээд нийлвэл чи өөрийгөө мал юм байна гэж ойлгоорой. ээж нь ч гэсэн хуний унэргүй маанаг авгай байна,өөрийнхөө хуухдийг өргөж авсан юмуу хаашаа юм. ийм хадамтай болоод насаараа амьдын тамд унамааргуй байгаа бол эргэлзэх юмгуй март,сал.

  20. Fire says:

    чиний буруу зүйл хийсний үндсэн дээр найз залуу чинь чамд гарч хүрч буруу зүйл хийсэн байна. Тэгэхээр чи битгий хуцаа, энэ хүүхнүүд ингээд давраад байдаг шд

  21. egch ni duudee says:

    чи сайн бодооридоо! энд чиний буруу бгаашдээ! залуу чин чамайг зугэр бхад бариж авад зодохгуйшдээ! чи битгий 10н жилийн нз энэ тэр гд олон хунтэй далдагнаад бгаач нухур чин тсуглуулж тсуглуулж бгад л нэг авсийм бишуу !!! чи оороо хуний эхнэр шиг бсан бол тэгэхгүйшдээ! гэхдээ чамд гар хурнэ гдг чин буруулдаа!

  22. ARIUNAA says:

    муу хун байна даа. хуухэдгүй байгаа дээрээ салаарай, хуухэдтэй болбол чи тэр хунийхээ тулуу амидрах хэрэгтэй болно, хариутслага уурнэ. ийм уудгуй амитан засарна гэж байхгуй ээ, хуний анхний хуухдийг загнаж биагаад авахуулдаг гэрийнхэн ни ч онтсгуй юм байна шуу. сал.

  23. men says:

    сайн уу чамд хэлхэд чи өөрөө л сайн бод хүнд сайн эр хүн сайн хани нэг л удаа заяадаг юум шүү бод бод бас дахин бод

  24. Unsgeljin says:

    чи ч буруу юм хийж. тэр чини ч тэнэг юм бн. Тэгэхээр одоо салж дээ. Сал сал. Оор зам бхгуй за.

  25. and says:

    Найз нөхөдгүй байдаг нь л хамгийн том асуудал байна гар хүрэх энэ тэр гээд бүх шалтгаан нь танд л байгаа иймэрхүү хүмүүс их дугай нуугдмал их дотогшоогоо байдагийн чамайг өөр хүнтэй чаталж байхад маш их тэсэдцлцдөтрөө бухимдаа л суугаад байсан байх яг тэгдгийн чи ч өөрөө буруутай л юм байна эр хүний дэргэд өөр эр хүний ямар ч хэлбэрийн орон зай байхгүй шд дахиж гар хүрэх асуудал дээр бол хүрэх үедээ хүрэх л байх их дотогшоогоо хүн байна тэсэж тэсэж айхтар тэсэрдэг хүн л байна л даа

  26. Busgui-d says:

    яг зов, салсан дээр шуу

  27. Angel says:

    ÕÀÄÀÌ Ë ÁÎË ÕÀÄÀÌ Ø ÄÝ݅ͪժРÁÎËÎÕ Õ¿ÍÝÝÑÝÝ ÃÀÄÍÀ ÕÀÄÀÌ ÁÎËÎÕ ÝÝÆÝÝ ÑÓÄËÀÀ. ÒÝÃÝÝÄ × ÀÂ× ÑÓÓÃÀÀÃЫÉ ÁÀÉÕÄÀÀ ÃÀÐ ÕЫÐ× ÁÀÉÃÀÀ ÞÌ ×ÈÍ ×ÀÌÀÉà ÀÂÀÀÄ ÑÓÓÑÀÍÛ ÄÀÐÀÀ ßÀÕ ÁÎË ÄÎÎ…ÁÈ ×ÈÍÈÉ ÎÐÎÍÄ ÁÀÉÑÀÍ ÀÄÈËÕÀÍ Ë ÇÎÄÎËÍÎ.ÕªÃÈÉÍ ÇÀËÓÓ ÁÀÉÍÀ ÄÀÀ…

  28. dagii says:

    Март түүнийг

  29. bayar says:

    Ер нь эмэгтэй хүн тэгж сэтгэлээ хуваалцдаг эрэгтэй найз байдаг энэ тэр гэж тэнэгтэх хэрэггүй л дээ. Тийм найз байдаггүй л байхгүй юу. Найз залуугаа хүндэлж явах хэрэгтэй шүү.

  30. Zaluu says:

    Tegeed ene huuhnuudiin bichseniig harahaar neg l ih jinhene zayanii hania olooroi ulgert gardag tsagaan moritoi hanhuugee olooroi uhaanii yum bichihiimaa. Huniig iim tiim gej golj goochlohdoo oorsdoo ydaj uhaalag baih heregteishdee. Tegeed er n oo sevgui amidral gej baidiimuu baival harinch uitgartain bishuu. Herees heterchihgi l bol hereldej muudaltsaad hairlaad uuchlaad yavj baival ene chine amidral bishuu

  31. Zaluu says:

    Za ene uchir zuggui sal geed baigaa garuud bol jinhene amidral medehgui garuud bna daa. Bi ehnertei hun emegtei hund hezee ch gar hurehgui gej boddog bailaa haaya uneheer tesehiin argagui uur hursen yed algadaad avdagl yum bnlee. Tehdee naiz zaluu chine nudarga zangidaj baival hairtai eseh n bas l ergelzeetei yum bna esvel zurhnii het hooroltoi ovchteich baij magadgui zurhnii emchid uzuul. Za teheer iim bna. Naiz zaluu chine bas ih hicheel zutgel gargadag yum shig bna bichsenees chine harval ali boloh olon huntei uulzahgui chamaig hardchih vii geed zarim naiz nohodoosoo hondiirood uulzahaa ch bolison baih hun ooriinho buruug harj chaddagui yum. Uneheer naiz zaluu chine tiim ih hicheel zutgel gargaad baihad chi hen n ch medehgui 1 zaluutai hajuud n messengerdeel ineegeed l baidag. Durgui baigaach helj chadahgui heseg yavna. Daraa n teserneshdee. Ene sal geed baigaa huuhnuud oorsdiigoo orond n taviad uzdee. Naiz zaluu esvel nohor chine minii bagiin sain naiz baigaamaa geed 1 huuhentei uchir zuggui chatlaad baival ta nar taivnaar huleej avch chadahuu, amjihuu ta nar.

  32. dondog says:

    тсаасан дээр чин ю бсан юм. тэрнээс чин бас шалтгаалаx юм бга биздэ. утгагуй юм бичxин. гэxдээ нэгэнт гар xурч бга бол ямар xайр бxав дээ.

  33. beauty says:

    салсан нь дээр дээ. тэр ээж нь ч одоо юу в дээ. харин жинхэн заяаний ханиа олоорой

  34. bada says:

    Eejiinhee ugnees ch garch chadahgui huuhdee awahuulaad daraa n naiz ohinoo zodoj bdg naadah chin er hun bish bn doo.Hogiin zaluugaas hurdhan salsan n deer shuu

  35. Ganaa says:

    Сал сал салаад надтай суу. Би эмэгтэй хунд оогт гар хурдэггүй. Сайн залуу шуу

  36. tergel says:

    Салах барих дээрээ тулах хэрэггүй ээ. Энэ амидралаа тордоод л эв зуйг ни ол. Найз залуу чини дургуй бга бол тэр хунтэйгээ чатлаад байх хэрэг байгаа юм уу? Бусад залуус бас хайртай хун 2ийн хооронд сонголтоо хий дээ

  37. tska says:

    мэссэнжэрдэх чиний буруу гэчжээ тэгээд уур яах ым би байсан бол алах ни хаашаа юм …нөxрийгөө доромжилж бгаамуу чамд мэнд хургэж бна гэж хэлдэг ч гэх шиг ,тэнэг хуухэн чи ийм залууг чи дахиад xойд насандаа л олно.дараагийн залуу чинэ бас урдний залууг чинэ шантаачлаад л асуудал бур их гарна шуу дэээээээ болж өгвөл анхний юм зугээр бдаг гэдэг яг унэн сал гэчжээ…………………………………….энэ хумуус чамд сал гэж зөвлөж бгаа хумуус бол бугд 2 дахи амидрал узсэн утгагуй амидралтай гарууд бна…2 дахи амидралд хэрүүл гэж бдаггуй юм ягаад гээч амидрал утгагуй учираас …………ийм л бна сайн бодоорой ………………………………………….

  38. Seoul . zaluu says:

    энэ мундаг ухаантнуудаар амидралаа заалгах юмсан.

  39. Seoul . zaluu says:

    энд дандаа амидралийн туршлагатай мундаг амидрал узсэн хумуус юм бх да.бугдээрээ л заасан сургасан айн мундаг юма.хун хунээр амидралаа заалгаж амидарна гэж юу бсийн.жинхэнэ тэнэгүүд ингэдэг юм.чи оорийнхоо амидралийн замийг оорийнхоо ухаанаар л шийднэ.энэ салсан юм бн би салчихия,энэ ухсэн юм бн би бас ухчихий гэж явахуу.хуухдээ авхуулдаг бас л чиний тэнэгийнх.хадам эх нохор 2 чини ухаад авчихгуй ни лав.жинхэнэ усан толгой бн да чи бас тэгээд 10 жилийн найз залуу энэ тэрээ мороодож суудаг айн.

  40. Ramirez Sanchez says:

    Ха сайн залуу эмэгтэй хүн зодуу?
    Би чамаас дуу бж магадгүй гэхдээ чамаас их юм үзсэн сайн эр хүн чинь шаал өөр бдгийн юугач мэдэхгүй бж ямар мундаг хүнийг үнэлж дүгүндэг гарвэ чи?

  41. gok says:

    Салах гэж яаралгүй хэдэн сар тусдаа амьдраад үз дээ.

  42. zochin says:

    oo tegj l amidralaa ballaj bolohgvi shvv . ene chigeeree salsan ni deer tangarlii.Neg hesegtee saihan l baina uyalzaad l daraa ni hvvhedtei bolno ter tsagt l ooriinhoo garaas hezee ch garahgvi geed bvr davarna.chamaig bvr zodood yaah boloo daraa ni hvvhed chine onchirno geed zondoo bod. Naad zaluu chine yag ovchtei zaluu baina.uurlasan vydee yaahaas ch butsadgvi bvr galzuu boldog yum daa.Orovdhoor orlvv hoshiglodog yum daa bvsgvi mine.Ene chigeeree uragshaa temvvl dee. chamd amjilt hvsii..

  43. Huaga says:

    Өө тийм, минийхээр бол салах гэж яараад хэрэггүй болов уу. Гэхдээ тусдаа доод тал нь 3 сар байгаад үзвэл. Энэ хугацаанд залуу чинь бага ч болов танигдана. Уг нь гайгүй л залуу юм шиг бншдээ.

  44. Huaga says:

    Өөрийнхөө найзын дэргэд гэмгүй найзтайгаа ч байсан эсрэг хүйсийн л хүн бол харьцаад хэрэггүй байдаг юм дөө. Тэр тал дээр бол чиний буруу, харин хүүхдийн тал дээр залуугийн ээж нь новшийн зан гаргажээ.

  45. bat says:

    өөрөө эхэлсэн юм биш үү Миний найз хүүхэн хажууб өөр залуутай бичээө байвал би шууд алах байсан юм. Харин ч чи зодуулаад үлдсэн байна.

  46. Ms.Lady says:

    Хартай хүмүүс ийм л бдаг юм шиг бна лээ. Манай найз залуу их хартай гэхдээ танай эксийг гүйцэхгүй юм бна. Анх гар хүрэхэд бас эксийн чинь ээж чамайг хүүхдээ авахуул гэж хэлсэн цагаас л чи болих хэрэгтэй бсан юм. Өөртөө чинь хайртай хүн бол чамд яаж ч бсан гар хүрэхгүй бас ийм тэнэг юмнаас болж уурлахгүй.

  47. Batnaa says:

    Миний найз хуухэн ондоо залуучуудтай мэссэнжэрдээд бвал хэзүү л байх. Чи оороо бодоод узэлдээ чиний хажууд найз залуу чин ондоо хуухнуудтэй мэссэнжэрдээд бвал чамд сайхан бх уу? Бодоод узээрээ дэ. Тийм дотно харизаатай бгаа юм чин чи мэссэнжэрддэг залуутайгаа юу ч хийхэд бэлэн. 1 цаасний хэлтэрхийнээс болж гсэн бна. Тэр цаас их л нотой байждэ.

    Гар хурэхийн хувид би ч эхнэртээ 2 удаа гар хурж бсан 1 нд н нилээн шируун хурсэн. Тэр явдлаас хойш бараг 3н жил болж энэ хугазаанд ганц ч удаа хурээгүй, оодоос н том дуугараачгуй л явна.

    1 хурсэн л бол ахиж хурнэ гдэг худлаа. Би чадаж байхад ошоо олон залуучууд тийм л байж таарна. Одоо эхнэрийнхээ хэдэн тогрогийн цалин авдаг яж урдэгийг н би мэдэхгүй Бид 2 баян тансаг бишж боломжийн орлоготой эхнэр маани дуртай таалагдсан хувцасаа дураараа авж, дуртай юмаа идэж уугаал явж л бна.

  48. zaluu says:

    тэгээд дараагийн суух залуу чини илуу зоддог бол чи яахав.тэр залуугаа илуу сайн гэж бодож бга бол чи алдаж бн.тэр чамайг дахиад л умнух залуугаар чини яж ийж бгаад асуудал гаргаж ирээд бвал чи дахиад л салах уу.чамд хэлэхэд ямар ч сайн залуу найз бусгуй ни залуугийнха хажууд уур залуутай тэнэгтээд бх тийм аүтайхан санагдахгуй л бх шу

  49. baigalmaa says:

    huuhedtei bolvol bur ch aimaar um bolno doo.zoddog humuus zasardaggui um chamaig nasaar chin zovoono.harin hajuud n oor zaluutai mesengerdeh bol buruu.

  50. onoch says:

    лонсдэйл яг хэлсэн. али али ни таарсан тэнэг гарууд байна доо.

  51. tom ah says:

    нэг гар хүрсэн л бол дуусаа. хичнээн гэмшиж, засарч байгаа мэт боловч ахиад заавал гар хүрнэ.

    Энэ насаа хамт туулах заяаны хань яавч биш

  52. Lonsdale says:

    Салаарай наад муу араатнаасаа ганц гар хүрсэн бол тэгээл өнгөрөө гэсэн үг. Тэгээд салчаад дараа нь бас өөр залуутай байхдаа хажууд нь битгий хамаг юмаа дэлгээд унаарай мэссэнжэрдэж болно лдоо гэхдээ байнга тэгээд бхаар чинь хүний9 уур хүрдийн байгааз дээ чи бас их тэнэг гАР БНА шүү

  53. mongol says:

    Засраx үгүй нь xэзээ мэдэгдэxийг xэн ч тааж xэлэx аргагүй ээ. Гэxдээ энд эмэгтэй xүмүүс сал гэсэн бна эрчүүд чамаас болж xоxь чинь гэсэн бгааг xараа биз дээ тэгэxээр чи олж аваx гэсэн xариугаа олж чадаxгүй л боловуу даа! Би xувидаа найз чинь үнэxээр xартай юм бна чамайг өөр xүнтэй мэсэнжирдээд байxад xаринч иx тэсэж дээ xүүxүэдийн xувид бол амидрал үзээгүй болоxоороо ээжийнxээ ятгалганд орждээ xөөрxий чиний л мэдэx xэрэг бна даа xэрэв үргүй болсон бол тэр зовлонг наад залуутайгаа үүрэx xэрэгтэй дээ салаад бүрч xатуу гарт очино доо л гэж xэлмээр бна даа

  54. Zochin says:

    Миний экс яааг ийм бцн, тэр уөд би яг ингэж бичих бсн бх, хэзээ ч засрахгуйээ, би 3 удаа л уучилсан, их хол зайтай бсн ч ингэж амыдраад яахийн тийм биз дээ? Одоо би намайг хардаж зовоодоггуй, тайван хулээцтэй xанитайгаа сайхан амыдарч бна. Хайр заавал урднийх шиг байнгийн гомдол, хэрүүл, салалт нийлэлт бх албагуй гэдгийг мэдэрсэн.

  55. red says:

    чи өөрөө яанхан шиг загнаад байсан юм бишүү юун найзтай чатлах бэ хажууд чинь хайртай хүн чинь байхад уу охидууд нэг ийм тэнэг хэрэггүй юмнаас болж дандаа хүний дургүй хүргэж байдийн,

  56. Zayaa says:

    Охин мин алдахаасаа омно эртхэн наад залуугаасаа сал. Хун хэзээ ч оорхлогдогдохгуй. Нэг л гар хурсэн бол дахиж зодно. Эрчүүд гэдэг чинэ ээжийнхээ угнээс л гардаггуй бол тэр чигээрээ л улдэнэ. Би энэ амидралийг маш сайн мэднээ. учир ни миний дотний хун олон жилийн омно чам шиг жаахан охин байсан, тэр уучилснийхаа толоо олон жил зовж амидарч байна. Хуухдээ гаргаагуй ни ч дээр болж. ийм хунээс хуухэд гаргаад хэрэггүй ээ… Хуухэд гаргаад амидрах л байсан бол амидрах л байсан. Болохгуй юм гэж байдаг юм,орхи наадахаа….

  57. Zugeer l salaach.. says:

    Зүгээр л салаа даварсан муу пиздагаас?

  58. loro says:

    ºº áè äýýð íºõºð àíõàíäàà ãàð õ¿ðýäã áñàí îäîî áîë ¿ã¿é ãýæ áè÷èæ áñèéø äý. Ìàíàé õàäàì ýýæ õàðèí òàíàé õàäàì øèã áèø ìàø ñàéí õ¿í äýýðýýñ íü õàäàì íàäàä æààõàí òààðóó õàíäàõàä íºõºð øóóä íàìàé㠺캺ðäºã. Òýãýõýýð íºõºð õàäàì 2 ÷èíü òýð òàëààðàà õýö¿¿ ë þì áíà äà.

  59. amidralaa bod says:

    сайн уу? чамд л гэж зовлоход салсан н дээр юмуу да. за яахав итгээд буцаад нийллээ гэхэд хадам ээж чин аймаар юмаа.. нохор хадам ээж 2 чин хэцүү хүмүүс бн да. чиний гаргасан шийдвэр зов, ч хэзээ нэгэн цагт ингэж шийдсэндээ баярлэх болно за амжилт ок

  60. Bold says:

    чамаас л болсон байнашд. хэн ч гэсэн тэгийшд. өөр залуутай завхайраад байхаар. хүүхнүүд ингэдэг л байхгүй юу.

  61. loro says:

    Á¿ñã¿é ìèíü çàñðàõ ¿ã¿é íü õ¿íýýñýý ë øàëòãààëíà. Áè 26òàé 3ð êóðñòýý íºõºðòýé㺺 òàíèëöñàí àíõ õàðäààä áàñ íèëýýä èõ ãàð õ¿ðäýã áñààí òýðíýýñ õîéø 4.5í æèë ºíãºðõºä ãàð õ¿ðýõ íü áèòãèé õýë åð íü ìóóõàí ¿ã õýëýõýý áàéñèé ø¿¿ ÷àìä õàéðòàé áîë çàñàðíàà. Çà ÷àìä àìæèëò õ¿ñüå

  62. bodliin ug says:

    зурхний хийтэй мэдрэлийн сэндрөмтөи залуу юм шиг бна, чи ийм хуний дэргэд оор залуутай хамаагуй чатлаад л сууж байдаг.чамайг зовоож байхдаа оровдоогуй юм чин чи ч бас хатуу байх хэрэгтэй. чамд ошоо урт удаан амидрах хугатсаа бна.

  63. khongor says:

    sainuu busgui min. Bi chamtai l adil zowlontoi yum bnaa,chamaas ch iluu baij ch magad.chamd l gej helehed ter zaluu chamd neg gar hursen l bol ahiad gar hurne.ter n yawaandaa yawan changarsaar chamaig ulam aomaar zodno.bi sain medej bn.chi huuhedtei boloogui deeree erthen salsan n deer shuu.

  64. selenge says:

    За, дахин нүүр бүү өг. Сал. Залуу хүн байж найз нөхөдгүй, ямар сонин залуу вэ?
    Тийм xэрүүл шуугиан болж байхад ээж, аав нь орж ирдэггүй юм уу.

  65. eni says:

    demii yum bishuu uneheriin chamtai suuna sain saihan amidarna gewl huuhdiig chin garguulah bsan shdee yasan aimaar eej we ooroo emegtei hun bj ankhnii huuhdiin awhuulaaad daraah ersdeliin bodoogui yum bhdaaa ooroo ohin urgui l yum bhdaaa chi salaad ooriinhoo amidralaa ywdaa huuhedtei boloogui bhad inegj bgaa bol huuhedtei bolsonii daraa chamaig deerelheh yum bnadaaa hardah chin owchin shdeee

  66. cahirmaa says:

    чамд хийсэн бүх зүйл хангалттайн бишүү. яаж ийм зүйлийг уучлах юм бэ.

  67. tsog says:

    çà äàà çàéãàà áàðüñàí íü äýýõ þì áàéíà äàà

  68. Уг нь ч says:

    Нэг л зодсон бол зодоод л байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.