Сайн байна уу эрхэм хүндэт элэг нэгт ахан дүүсээ. Энэ сайтад өөрийнхөө эргэлзээд байдаг байсан зүйлээ бичье гэж гэнэт шийдэв. Уул нь энэ сайтыг уншаад л өнгөрдөг байлаа. Хүмүүсийг сонсоё гэж шийдсэн юм. Намайг Ч гэдэг. Одоо 27 настай залуу. 10н жил их сургууль ажлын гараа гээд амьдралын амтыг мэдэрч л явна. Эхнэр авах гээд л… Нэг бүсгүй бий. Манай их сургуулийн ангийн залуу таньдаг бүсгүйтэйгээ санаандгүй байдлаар намайг танилцуулж байсан юм. Тэр минь одоо миний энэ бүсгүй. Танилцаад л өнгөрч байсан юм. 2003 оны намар л даа. Оюутан байсан болохоор номын санд их суудаг байсан. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө охинтойгоо номын санд таарсан л даа. Тэгж л бид бие биенээ сайн мэддэг болж эхэлсэн. 2005 он хүртэл бид хааяа уулздаг төдийгөөр хязгаарлагдсан тийм л найзууд байсан. Ингээд би сургуулиа төгсөөд 2 жил гадаад улсруу явсан юм. Энэ 2 жилийн хугацаанд бид ямар ч холбоогүй болсон байсан. Би оюутан байх даа ч өөр оронд амьдарч байх даа ч тэр өөрийн хүсэл тачаалдаа хөтлөгдөөд байдаггүй, дэмий хүүхэнтэй анхнаасаа орооцолдоод хэрэггүй гэсэн байр суурин дээр бат зогсдог нэгэн байсан магадгүй суурь хүмүүжил маань ч нөлөөлдөг байсан байх. 2 биендээ хал балгүй хааяа уулздаг тийм бүсгүйтэй байсан л даа.
Ингээд 2007 оны намар би ирсэн л дээ. Найз нөхөдтэйгээ уулзах гээ л нутгаа санасан, сэтгэл хөөрсөн хүн ирсэн. Дөнгөж ирээд 10н жилийнхээ найзуудтай уулзаад нэг кафений газар сууж байтал нөгөө бүсгүй минь хажуугийн ширээнд сууж таардаг байгаа. Хамт нэг ширээнд суугаад ууж идэж баахан наргисан. Тэр минь ч нэлээд согтсон би нэлээд согтсон байсан. Тэндээсээ би түүнийг шууд буудалруу чирээд аваад орчихсон. Яагаад тэгснээ би өөрөө одоо болтол ойлгодоггүй. Би өөрийгөө тийм үйлдэл хийх хүн биш гэж боддог байсан юм. Гэтэл сэтгэл хөөрсөн, бас оюутан ахуйн найз минь байсан болохоор итгээд тэгсэн юм болов уу, үгүй ерөөсөө пиво хэтрүүлж ууссанаас болж дээ гэж өнөөдөр боддог юм. Өглөө нь тэр маань яарч сандраад л гараад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа уулзая гэж утасдсан л даа. Бид уулзаад оюутан ахуй цагаа дурсаад л, амьдралаа ярьцгаасан. 2 жилд нэлээд их өөрчлөлт гарсан байсан шүү. Тэр маань хүүхэдтэй болсон байсан. Хүүхдийнх нь аав гэж их баян тансаг ахмад насны гэр бүлтэй хүн гэсэн. Тухайн үедээ энэ бүхнийг мэддэггүй мэдэх ч шаардлагагүй гэж боддог байсан. Оюутан цагийн найзтайгаа ганц удаа унтаа л биз хүнээс гажууд юу байгаан гэж бодох болсон. Гэхдээ унтахад надад маш их таалагдсан ямар гоё юм бэ гэж бодож байсан. Дахиж унтах юмсан гэж ч боддогсон. Би анхандаа дахиж унтаж хэвтэх тийм л сонирхолтой байсан.
Мэдээж хэн ч гэсэн хүний хүүхдийн эцэг болно гэж бодохгүй байх. Тэр маань өнөөг хүртэл 2 жил миний хойноос гүйсэн дээ. Би анхнаасаа унтаж хэвтэж байхад сайхан амьтан шүү гэж л боддог байсан. Юун эхнэрээ болгож авах огт төсөөлж байгаагүй. Миний эхнэр авах тухай ирээдүйн амьдралаа төсөөлдөг төсөөлөл маань шал өөр байсан болохоор би энэ бүсгүйтэйгээ сууна гэж бодож чаддаггүй байсан. Сайхан сэтгэлтэй, эмэгтэйлэг, эр нөхрөө хайрлаж хүндлэхийг мэддэг, эмх цэгцтэй нүд дүүрэн инээмсэглэлтэй тийм сайхан охины араас гүйж байгаад л би эхнэрээ болгож авна даа гэж мөрөөддөг байсан. Би эхнэр авна шүү гэж би хэлдэг байсан. Тэр маань тэгээрэй эхнэр болохоор сайхан бүсгүйтэйгээ чамайг таарсан гэвэл би холдоод өгнөө гэдэг л дээ. Саяхан би хүүхдийг нь харсан ямар хөөрхөн охин бэ энэ охинд ямар буруу байгаа юм бэ энэ нялх хонгор амьтан хорвоод хүрээд ирсэн байхад би зөвхөн хүүхэдтэй гэдгээр нь хүнийг энэ бүсгүйгээ дараа үзээд байж болохгүй ш дээ гэж надад шууд бодогдсон. Тэгээд хүүхэд нь намайг хараад надад эрхлээд намайг үнсээд байсан болохоор бүүр сайхан санагдсан л даа. Та хөөрхөн агаа байна та надын аав болохуу ч гэж байх шиг. Эндээс л би маш их бодсон доо. Хүн яах гэж хорвоод ирдэг юм бэ, хорвоо ертөнцөд хүн хүнээ хайрлах хамгийн үнэ цэнэтэй зүйл биш үү гэх мэт маш их юм бодогдсон.
Тэгээд л би энэ хүүхдийн аав нь болох уу гэж боддог болсон юм даа. Амьдралдаа алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй ээ. Эр хүний уужуу тайван бас сэтгэлээ дагасан ухаанаараа л шийдье даа гэж би боддог л доо. Миний бүсгүй бол үнэхээр сайхан эзэгтэй, сайн хань ижил болж чадах тийм хүн юм байнаа гэж би тэр чанарыг нь олж харсан. Илүү юу ч хэрэггүй биз дээ залуусаа. Намайг гэх сэтгэл, хайр, мэдрэмжтэй байна тэгээд л бид л амьдралаа босгоно ш дээ. Тэр маань миний ар талыг бат аваад явж чадах хүн мөн гэдэгт огт эргэлзэхээ байсан. Яахав энд тэнд нөгөөдөх чинь дагавар хүүхэдтэй хүүхэнтэй явдаг гэнэ гэх мэт их хэл ам гардаг л сурагтай тэр бүгдийг би огт тоохгүй байх хэрэгтэй биз дээ. Тийм үү залуусаа?
секс.мн дээр ирсэн захидал
43 Comments
чи өөрөө үнэхээр хайртай юм бол аз жаргал хүсье гэхээс өөр юу гэхэв. гэхдээ энэ зарим хүмүүсийн хэлээд байгаа зөв ш дээ. сэтгэл хөдлөлөөр хандаад байгаа юм биш биз дээ тийм бол больж үзээрэй дараа нь зовлон болно.
чи анхнаасаа тэр эмэгтэйд сайн байгаагуй юм бна шт яагаад одоо суух талаар яриад байгаа чин сонин байна одоо ч гэсэн тэр хунд чи хайртай гэж үү нэг ч гэсэн өнчин хүүхэд ааваа гэж дуудах хүнтэй болох гэж байгаа нь сайн хэрэг ч сайн бодох л хэрэгтэй шуу тэр хуухдэд дахиж битгий горьдлого төрүүлээрэй хүүхэд гэдэг ямар эмзэгхэн өхөөрдөм амьтан билээ дээ
uujuu dotortoi saihan zaluu bna shu, chamaig eriin hiimori iveej yavah boltugai
сайн бод……. үгүй ээ яахав амыдар тэгээд хар үүргээ хүлээ дав туул өөр юу гэхэв..
харин өөрөө унасан хүүхэд уйлдаггүй шүү андаа… аан тийн одоо харагдаж бгаашигээ биш гэдэгийг төсөөлнө биз??????
Аз жаргал хүсье.
Сайн залуу байна шүү чи. Охиноо сайн хүн болгоорой.
Тсаад залитай хуухэн чини чамайг буур ховсдоод аргандаа оруулаад уургалаад авч дэ, бухнийг ийм болгох гэж тоотсоолсон гэхэд морийтссон ч бэлэн байна. Дэрмээ, Лам нарийн сэтгэгдлийг дэмжиж байна. Монголд суулийн уэд ийм аргаар амидардаг хуухнууд олширсон шуу, залуусаа. Болгоомжтой байж, хуний сайханийг ялгаж салган хайрлаж, оорийнхоо унэ тсэнийг хундэлж амидралаа зохиогоорой.
бдг-г ойлгохгуй бгаа бол би тодруулаад огий.,,, охин хуухэд их хэтсүү, том болоод ирэхээр ни оороор харваа тэгвэл чамайг бурхан шийтгэнэ.
би яг чамшиг эр хун хайж явна ховор юмдаа одоо болтол олоогуйл бна чамд болон чиний азтай эхнэрт хорвоогийн бух сайн сайхнийг чини сэтгэлээсээ хусэж бн
hi yuni turuund chamd ene uduriin mend hurgey chi uneheer uuruu shiidver gargaj bg yum chin hen ch yu gej helj bsan chihnihee hajuugaar ungruuguud l saihan etseg, hani bolood l amidar harin chi hezee negen tsagt ene gargasan shiidveree bitgii solioroi chamd amjilt husey
amidral gej yu we?
amrag hosin jargal uu?
ataat daisanii horsol uu?
aharhan amidarlin dursamj uu?
chi uuruu ene 4 asuultand hariulaad uzeerei!!!
Чи эхлээд өөрөөсөө асуугаач. Тэр хүүхэндээ үнэхээр хайртай юм у эсвэл зүгээр л зарим нэг сайн тал нь, бас секс нь л таалагдаад дээр нь охиныг нь өрөвдөөд байгаа юм уу гэж. Хариуг нь олж чадахгүй бол тэр хүүхнээсээ холбоогоо таслаад нэг хэсэг өөр бүгүйчүүдтэй зугаалаад үз. Сууна гэсэн сэтгэл чинь хэвээрээ байх нь уу харахгүй юу да. Чи зүгээр л сэтгэл хөдлөлдөө автаад байгаа юм биш ү.
энэ сайт-ийнханд яг таарсан юм бичжээ. бусдын хүүхдийг хайрлана, хэнийг ч хамаагүй хайрлана л гэвэл энд ордог хүмүүс чамайг жинхэнэ эр хүн гэж байгаа биз дээ.ер н бол дагавар хүүхэдтэй урд н алдаа гаргаж байсан хүүхнийг л хайрлах н амидралын утга учир юм биш үү, энд орж сээгийддэг хүмүүсийнхээр бол.
Ýðãýëçýõ þìã¿é íààä õ¿¿õýíòýéãýý ñóó. Íýýðýý ÷ àìüäðàëäàà àëäàà ãàðãàõã¿é õ¿í ÷ õîâîð ë äîî. Íààä õ¿¿õýí ÷èíü æààõàí ãîäãîíîñîí îõèäóóäûã áîäâîë àìüäðàëä þì ¿çñýí õ¿í øèã íóõàöòàé õàíäàíà.
chi uneheer sain hun bainaa huuhded hairtai bol chi huniig jinheneer n hairlaj chadna gedegt itgej baina. bas deer setgegdel bichsen “agaa” bolon busad buh humuus chamd sainiig husej baina tiimd ergelzeegee tailaad sainaar shiiderei gej husie, uneheer saihan sanagdchlaa, bayarlalaa hogshoon
Ухаантай, үнэхээр зөв шийджээ. Чиний өмнөөс танай гэр бүлд баяр хүргэе, чи их ухаалаг шийдвэр гаргасан байна. хүн бүр ингэж зориглохгүй шүү. Хүний амьдралд болох ёстой зүйл л болдог, ноён нуруугаа алдахгүй бол амьдрал аяндаа чиний замыг хөтөлнөөө. Би ингэж хэлэх их дуртай. Өдий хүртэл наслахдаа хүн болохын жинхэнэ мөн чанарыг олж авчээ. Гэргий болох хүнээ хайрлаж яваарай
тэр жаахан охинтой нь уулзсан хэсгийг уншаад хальт нудэнд нулимс цийлэгнээд,хоолой зангираад ирэв. энд бичсэн шиг сэтгэлээ хэзээ ч битгий гээгээрэй,сайн хойд аав болно гэдэгт чинь найдаж байна шүү. харин тэр дээр бичсэн өөрийн төрсөн хүүхдийг гараад ирэхээр битгий новшроорой гэдгийг сайн санаж яв.
хараад байхад ганц бие ээжүүд амьдралыг үзэх үзэл,үнэлэмж,хандах хандлага зэрэг нь шал өөр,цаанаа л нэг алдаагаа ухаарсан,хашир суусан санагддаг юм. одооны энэ юугаа ч мэдэхгүй годгоносон охидоос хол илүү сэтгэнэ,халамжилна,хайрлана…
хүний 2 сайхан охин үрийг гомдоолгүй хайрлаж яваарай,амьдралд чинь аз жаргал хүсье.
хэрвээ чи тэр хүний өнгөрсөн алдааг нь дахин дахин сөхөж сэтгэлийг нь шитшрүүлэхгүйе бас чи өөрөө тэгж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол ургашаа залуу минь. гэхдээ чи ингэж хүмүүсээс зөвлөгөө аваад байгаа нь нэг талаараа итгэлтэй бус л байх шиг байна. Хэдийгээр бусдын санаа бодлыг сонсох хэрэгтэй байдаг ч гэсэн дотоод хүнээ сонсох хэрэгтэй. Орон доторх таашаал хүүхдийг өхөөрдсөн сэтгэл догдлолоос чинь гадна хайр сэтгэл хүндлэл итгэл байгаа эсэх нь хамгийн чухал. Миний нөхөр надтай танилцахаасаа хэдэн жилийн өмнө хүүхэдтэй эмэгтэйтэй үерхэж байсан гэдэг юм. Тэгээд яагаад ч юм чадахгүй гэж бодогдоод айсан гэж ярьдаг. Хүүхдэд сайн ханддаг хүн гэдэг нэг өөр хэрэг. Харин бусдын хүүхдийг үнэн сэтгэлээсээ хайрлаж ээжийг нь гомдоохгүй хайрлаж явна гэдэг үнэхээр сайхэн сэтгэлээс гарах зүйл шүү
хуний охин урийг ээж шигээ санаж хайрлаж яваарай.харин тэр жаахан алгийн чинээ охинд хэзээч битгий муухай зан гаргаарай.мун уурийнхуу хуухдийг гарсан хойноо тэр жаахан амитнийг битгий ад шоо узэж дагавар илуу амитан гэж бодоорой.
amidraldaa aldaa gargadaggui hun gej bhgui gejiihiig bodhod chi bas aldaa gargaad ter huuhenteigee tsug bhaar bolson yumu kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
bayan hugshintei yvaad huuhedtei bolsoniig n medjiigaa l yum bnshde.ene bodol chen chamas salahgui bh da hugshuuuuuuuuuuuuuuun
hun buyn uildej yvahad ergeed zaaval burhnaas hariu ni irdeg ym shig sanagddag….buuuuuuuuuh ym sain bas muu gesen 2 taltai…..sain tal,sain taliig l harj hun unuudur amidrah ystoi bhgui yu…ohin huntei suugaad yvaad ugnu …chamd ireeduid tushig bno shuu …huuhedtei hun bolgon muu baidgiin bish..huuhedgui ch gesen chamd taarch tohirohgui busguichuud heden myngaaraa bgaa l bhgui yu….chi sain zaluu bnaa…
Энэ дээр бичсэн агаа гэж нөхөр чамд зориулаад хэдэн юм бичмээр санагдаж байна!! Битгий шаа 100 удаа . Зальтай хүүхнүүд лам олдохгуй бол буцахдаа гэдэг шиг л юм болж байна. Баян хөгшин пизда нарын хүүхдийг гаргасан бол наад хүүхнүүд чинь ойлгомтой бус уу! Дараагийн удаа чамайг хоосолчоод явахад гайхаад байх зүйл биш. чиний амьдрал удахгуй там болно за!! Тэгэхэд чи толгой руугаа цохих цаг ирэх байх….
Энэ дээр бичсэн агаа гэж нөхөр чамд зориулаад хэдэн юм бичмээр санагдаж байна!! Битгий шаа 100 удаа . Зальтай хүүхнүүд лам олдохгуй бол буцахдаа гэдэг шиг л юм болж байна. Баян хөгшин пизда нарын хүүхдийг гаргасан бол наад хүүхнүүд чинь ойлгомтой бус уу! Дараагийн удаа чамайг хоосолчоод явахад гайхаад байх зүйл биш. чиний амьдрал удахгуй там болно за!! Тэгэхэд чи толгой руугаа цохих цаг ирэх байх….
их ухаалаг залуу байна шүү чи. дээрх хүмүүсийн хэлсэн шиг санаа бодол нь байн байн өөрчлөгдөөд байхгүй төлөвшсөн хүн юм шиг байнаа, аз жаргалтай сайхан амьдраарай. чи өөрөө тэр охинд хүний хүүхэд гэдгээр биш өөрийн мэт хандаж чадвал тэр хүүхэд ч гэсэн чамд тэгж ханданаа. хүн итгэж амьдрах хэрэгтэй. баян гэхээр л хүн биш гэсэн үг биш шүү дээ, бүсгүй чинь магадгүй мөнгийг нь хараагүй сэтгэлтэй байсан ч байж болох шүү дэ. ямарч байсан өнгөрсөн юм өнгөрсөндөө шүүдээ. хүмүүсийн хэлэхийг битий сонсоорой, өөрийнхөөрөө амьдраарай залуу минь
нийлсэн хойно амидралд чин ул ойлгогдох бэрхшээл тулгарвал надтай хуваалцаарай. чадах ягхаараа тусална шуу
хогшоон чи яг над шиг юм бна. би ч бас чам шиг л блаа. сургуули тогсож ирээд амидралд хол тависан. надтай ямар азаар миний хани охин 2 таарсан юм бэ гэж би одоо боддог. одоо хани охин 2 тойгоо нийлээд 2 жил гаран болж бна. чамайг би 100 хуви дэмжиж бна. битгий эргэлзээрэй хогшоон. одоо би амидралдаа маш сэтгэл хангалуун бдаг. миний урид н уырхэж бсан 1,2 охин маани амидрал гэдгийг дэндүү хийсвэрээр хардаг бан болхоор надад маш шаналгаатай бдаг байлаа. хардах хэрэлдэх муудах зовлон бишгуй л бсан. харин миний хани амидралд гэнэн цайлганаасаа болж алдсан болхоор амидралийн толоо намайг хуртсалж надтай хамт тэмтсдэг хундээ. миний хоорхон охин ч гэсэн маш жаргалтай бгаа. гэхдээ охин маани намайг оорийнхоо торсон ааваа л гэж боддог. би ч бас тэгж л боддогдоо. одоо миний хани оор улсад сурч бгаа охин маани ээж н байхгуй ч аавтайгаа бгаадаа маш жаргалтай байгаа. чамд л гэж хэлэхэд залуу мини урагшаа л гэж хэлмээр бна. чамайг би надтай адилхан биаж чадна гэдэгт итгэж бна шуу. харин суусан хойноо элдэв зан гаргавдаа.
chi ih sn zaluu bna timee medeej ter chi l ter huntei suuna bi ene huntei az jargaltai saihan amidrana gj bodoj baij l saihan amidrana shudee yahavdee chamas umnu neg ohintoi boloo l biz chi hamgiin gol ni uuruu l ohin shigee hairlaval boloh ni ter shudee… Hunii yu gj heleh ni tim chuhal bish shudee chi uuruu l yu gj bodoh chin chuhal timees busdiin ugiig bitgii too… Za az jargal husie
ухаантай л залуу юм. сайхан амидраарай та 3. аз жаргал
өөрийн бодол өөртөө зөв яах вэ дэ. харин тэр хүүхэн чинь хөгшин мөнгөтэй хүнээс хүүхэдтэй болсон юм бол анх тэр юмнийхаа мөнгөнд нь болж унтаж хэвтсэн юм биш үү за за чиний амьдрал надад ямар хамаа байх вэ шинэ дээрээ бүгд л сайхан байдаг шдэ
Найс ман!
Сайн мэдэхгүй юм даа хэцүү л юм. Заавал яагаад хөгшин,баян хүний хүүхдийг төрүүлсэн юм бэ гэдэг нь сонин санагдаж байна! Наад баян эр чинь ард түмнийг ядууруулж бас хээл хахуулиар баяжсан гар л байгаа биз. Найз хүүхэн чинь яагаад өөрөө залуу мөнгө байтгуай юмийг бүтээж болох байтал..мөнгөтэй хөгшин эрийн хүүхдийг яагаад гаргасан юм бэ? гэдгийг чи үнэнээр нь мэдэх юм уу? Энгийн нэг сайхан залуугийн хүүхдийг төрүүлсэн бол яадагийн тийм биз? Хүн алдаа л биз гэж бодохсон. Энэ бүгдийн эцсийн дүгнэлт гэвэл чиний найз хүүхэн зоосний нүхээр хардаг, нүүрэн дээ сайхан царайний балкат наасан ,жүжигчинь юм шиг л санагдаж байна. Хүүхэд буруугуй гээд юм болгонд чи өөрийгөө золиослох хэрэгтэй юм уу шал өөр хүний хүүхдийг .. хэрвээ сууцан бол чи муу хандах эрхгүй. За за таалагдаагүй бол уучлаарай. Гэхдээ би ямар чамд болон хүмүүсд таалагдах гэж бичиж байгаа ч биш.
Чи ухаантай сайн залуу бололтой. Хөөрхөн охины сайн аав нь болоорой. Хүний хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрлаад явдаг сайн хүмүүсийг бурхан хүртэл ивээлдээ авна байхаа. Сайхан амьдраарай. ГЭХДЭЭ МАШ САЙН БОДОЖ БАЙЖ,СЭТГЭЛЭЭ СОНСОЖ БАЙГААД СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ…
Ёстой зов шийдвэр гаргаж дээ
чи өөрөө шийдчихсэн ар гэрээ аваад явчих сэтгэлзүйн бэлтгэл зориг зүрх байгаа бол болж байна ш дээ, чиний тэр бодлуудыг чинь өөрчилж чадсан хүчтэй ухаалаг эмэгтэй байнаа тэр чинь. Ямар хүмүүс тэгж хэл ам гаргаж явах нь ойлгомжтой. Чи тийм хүн биш гэдгээ харуулахгүй юу.хүн хүнд сайхан харагдах гээд өөрөөрөө амьдарч чадахгүй бол ёстой стресс гэдэг чинь тэр юм байна лээ
Яахав бичсэнээс чинь харахад хөнгөн хийсвэр биш, юмыг зөв үнэлж, зөв дүгнэлт хийж чаддаг, төлөвшил сайтай хүн шиг санагдлаа. Тэр хүүхэдтэй эмэгтэйг эхнэрээрээ сонгохын тухайд бол болохгүй юм байхгүй шт. Гэхдээ чи тэр хүн надад сайн гээд байхаас би тэрэнд сайн гэж бичээгүй байх шиг байхын. Чи тэрэнд сайн байх эсэх чинь их чухал биш үү. Ийм л юм бодогдлоо.
бгд-тэй санал байна. Гэхдээ чи ухаантай залуу шиг байна.Өөрийн бодол өөртэй зөв байдаг юмаа
18тай залуу бна! зугээр л дажгуй сэкс хийх охин бна у? майл бичээрэй
үгүй яах вэ зөндөө л тийм амьдрал байдаг ш дээ. Ухаантай л хандах хэрэгтэй.
чиний энэ бодол хэвээрээ байх юм бол болжил байна, бас нэг талаасаа нөхрөө хуурч чадаж байгаам чинь чамайг ч гэсэн хуурахгүй нэсэн баталгаа алга даа залуу минь, гэхдээ их гэгээн сайхан бодолтой залуу юмаа, чамд амжилт хүсье
ººðèéí áîäîë ººðòºº çºâºº íàéçàà .ãýõäýý íýã çàíãààðàà áàéõ õýðýãòýé ø¿¿!.
bdg зөв хэлжээ
Хүн өөрийгөө мэддэг байх өөрийгөө олсон байх хэрэгтэй. Өөрийгөө олоогүй өөрийгөө мэддэгүй хүн хэлсэн үг ярьсан яриагаа хэрэгжүүлэх битгий хэл санадаггүй. Өөрийнхөө хүүхдийг хараад новширно гэдэг үгийг чинь би ойлгохгүй байна. бдг гэнүү.
залуу минь өөрийнхөө хүүхдийг хараад новшров. тэрнээс бусдаар зөв л гэж бодож байна. хайрлаад өсгөөд явж чадахгүй адаг сүүлд нь гэмгүй жаахан охин зовоов. анхандаа ингэж бодож суучхаад элдэв муухай зан гаргавал бүх буруу чинийх байх болно. өөр хаанаас ч буруу битгий хайгаарай
tiim shv chinii zov.oor yu helhev de.az jargal hvsie.