Амьтан ч биеэ үнэлдэг

adelie-penguinsТөлбөртэй секс гэдэг нь ганц хүн төрөлхтөнд ч байдаг сул тал ч биш ажээ. Хүйтэн эрс ширүүн уур амьсгалтай Антарктикт амьтдын зан авир ч бас ихэд эвдэрсэн байдаг бололтой юмаа. Аделий төрлийн оцон шувууд дунд биеэ үнэлэх явдал ажиглагдсан байна. Хэдэн ширхэг чулуугаар л асуудал шийдэгддэг ажээ.

Адалий оцон шувууд (Pygoscelis adeliae) нь оцон шувууны 17 төрөл дотор жижигтээ орно. Тэд ердөө л 5 кг татах ба нас бие гүйцсэн нэг нь дэгдээхэй шиг юм л харагддаг. Эр эм хоёулаа л үр удмаа хамтран өсгөж үүрээ хамтдаа чулуугаар барих нь бусад оцон шувуудын л адил. Эм оцон шувуу өндгөө үүрэндээ гаргаж эр нь дарна. Энэ хооронд эм оцон шувуу хоол хайн бэдэрч дөнгөж гарсан ангаахайг тэжээх шаардлагатай болсон үед эргэн ирнэ.

Үүнд хангалттай загас, хавч барихын тулд шувууд 100 гаруй км хол шумбах хэрэг гарна. Антарктикийн эх газарт ч эдгээр шувууд мөн л чулуун үүр барина. Харамсалтай нь энд чулуу маш ховор олоход нэн бэрхтэй. Өндөр чулуун үүр барих нь залуу шувуудын амьд гарах баталгаа нь болж өгдөг. Учир нь газар гэсч эхэлмэгц шувуудын үүр байгаа газар нь бөөн шавар намаг болж хувирна. Чулуун үүрэнд байгаа өндөг болон дэгдээхэйнүүд мэдээж хуурай байна. Чулуу хайх нь тун зүдэргээтэй, ядаж байхад мөсөн дундаас гаргаж авах гэж бөөн ажил. Зарим нэг эм оцон шувууд энэ ажлаа хялбарчилж байхыг судлаачид ажиглажээ.

Тэд залуухан оцон шувууд руу очиж тэдэнтэй хурьцал хийнэ. Залуу эрс баярласнаа илэрхийлж тэдэнд хэдэн чулуу олж өгнө. Чулуугаа аваад эм оцон шувууд эрчүүдийнхээ байгаа үүр рүү буцна. Ийм маягаар нэгэн оцон шувуу 62 чулуу цуглуулахыг судлаачид тоолжээ. Энэ бол аргагүй байдлаас үүдсэн яах аргагүй биеэ үнэлсэн тохиолдол юм. Эд бараанд шунасандаа ч бус сексийн их дур хүсэлдээ ч бус ердөө л үр удмаа авч үлдэхийн төлөөнөө эм оцон шувуу үүнийг хийсэн байна. Ёс суртахуун номлогчдод тун хүндхэн асуудал даа.

Өөрт нь тустай үйлдлийг сексээр хариулах нь амьтны ертөнцөд тийм ч ховор үзэгдэл биш гэнэ. Харин Бонобос болон Шимпанзе сармагчингуудын хувьд бол энэ асуудал арай өөр. Хүн дүрст сармагчингийн эмүүд нь ердөө л хоол хүнсний төлөө биеэ үнэлэх нь ажиглагджээ. Зэрлэг ой дотор ингээд зогсохгүй амьтан тэжээгчид нь өдөр бүр хооллоод байгаа амьтны хүрээлэнд ч бас ажиглагдсан байна. Зарим нэг эм сармагчингууд секс хийж байхдаа л эрийнхээ гар дахь амттанг булаан авч буй нь ажиглагджээ.

Бусад наймаанаас ялгаатай нь урьдчилан төлөх ёстой болдог хүн төрөлхтний улаан дэнгийн газруудын явдалтай төстэй байгаа биз. Талбайгаа хамгаалахад нь хөрш нь туслах юм бол эм наймаалж эрэлхэг хөршдөө биеэ тушаан баярласнаа илэрхийлдэг байна. Уг нь наймаалжууд эрийнхээ агуйд орж тухтайхан, аюулгүй орчинд хийдэг бол ийм тохиолдолд шууд л газар дээрээ амжуулчихдаг байна.

Богинохон хайчин зэвсэгтэй эм наймаалжууд том том хайчтай эр наймаалжаас өөрийн нутаг дэвсгэрээ хэрхэн хамгаалахыг судлаачид сонирхжээ. 95 %-д нь аятайхан хөршийнхөө төлөө эрчүүд түрэмгий этгээдүүдтэй тулсан байна. Юуны тулд гэдэг нь ч ойлгомжтой байсан гэнэ. Довтлогч нь эм наймаалж байвал хөрш нь дөнгөж 15% -д нь л хамгаалж байжээ. Энэ нь эр наймалжууд эм наймаалжтай хөрш байхыг дээрд үздэгийг харуулж байна гэж судлаач Майкл Женнисон тайлбарлаж байна. Эм наймаалжууд их голомхой бөгөөд голдуу л зөвхөн өөрийн сонгосон эрийнхээ агуйд очиж секс хийдэг байна. Хааяа нэг далайн эрэг дээр болох ба ингэхдээ 85 %-д нь хөрштэйгээ үйлддэг байна гэж судлаачид тогтоожээ.

Энэ судалгааг Африкийн Мозамбикийн нэгэн арал дээр хийжээ.

Цаг төр

8 Comments

  1. Mr.M says:

    бас муусайн БАНДИ нарыг

  2. Mr.M says:

    Энэ нь тэхдээ биеэ үнэлэгчдийг өөрийгөө өмөөрөх шалтаг болох ёсгүй л дээ. Одоо юм хийгээд, сурж, хөдөлмөрлөх ёстой залуухан охидууд банди нар биеэ үнэлдэг болсон байна ш дээ.

    Энэ бол аргагүй шалтгаан биш шүү дээ ? Ани Гирл 2 бол амиа бодсон аястай л үг хэлж байхын. Би лав санал нэгдэхгүй, аливаа зүйлийг хориглохгүй дурааар нь тавьбал утгаа алдана ш дээ. Тэгэхээр муу садар эмсүүдийг зураг хөрөг, гэрийн хаяг гар утас регистрийн дугаартай нь олон нийтэд цацаж , онигоо болгох хэрэгтэй.

  3. Ani says:

    X менд- Ани н бие ээ үнэлэлтгүй дажгүй сайxан амидарч бноо. Гирлтэй Санал 1 бна. Би үнэлээгүй бол тэгээл болоо ш дээ. Бусад н бэрxшээлээ тийм аргаар шийднүү байнүү Xуви Xүний асуудал… Ямар ч бсан нээx Эмэгнэл болгож xүлээж авад бx шаардлагагүйл юум шиг бна. Мэдээж Нийгэмд xудалдаж авдаг Xэсэг Бүлэг бгд тгд дээр н Xэрэгцээ н буураxгүй бол Бие ээ үнэлэлт буураxгүй бxөө. Яг үнэндээ бол Эрчүүд Янxан авку бвал тэгэд Xэндээ бие ээ үнэлэx вэ дээ.

  4. girl says:

    tegvel biye unelegch erchuud l baigaliin yosnoos gajuud uruvdultei amitad b.nada.biye unelelt bol haa saigui buh tsag uyed b.san l zuil.harin mongolchuud l neeh sur bolgoj site bur deer zurag hurugtei ni tavij anhaarlaa handuulaadb.dag bolohoos.bi lav ene asuudliig toodgui.bi biyee uneleegui l bol boloo.tednii biyee uneleh nadad ogt hamaagui zuil.

  5. Xman says:

    Ани чи надад биеэ үнлэхгүй биз ха ха

  6. haha says:

    за тэгвэл үнэлээд байж дээ оцон шувуу үнэлдэг юм байна гээд үлгэр дууриал аваад.

  7. haha says:

    за тэгвэл үнэлээд байж дээ

  8. Ani says:

    ккккккк. Бие ээ үнэлэx гдг чин тэгвэл Байгалиас заяасан Төрөлx Чанар юум бна ш дээ. Эмэгтэй Xүмүүсийг энгэр султай нтр гж гоочлолтгүй болтой юумаа. заа тгд Xүмүүсийн дунд Эрэгтэйчүүд ч гсн бие ээ үнэлдэг н Зүй бус юум бна ш дээ. Уг н бол Эмэгчингүүд xүчин мөxөсдсөн Үед энэ арга замаар тулгарсан Бэрxшээлийг шийддэг бxд Сүүлийн Үед Эxнэрээрэ тэжээлгэд xэвтэж бга Эрчүүд Доодоxоо үнэлсэнтэй Утга 1 л юум бна. ваxаxаxаxа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.