Улаанбаатар хотын гудамжаар явахад орон сууцны хонгил, сургууль, үйлчилгээний газартай холилдсон саун, массаж, караоке, баарны элдэв хаягууд энд тэндгүй бий. Тэдгээр тоолж баршгүй олон газрын хаалттай хананы цаана бохир орчинд янхандалт, хүний наймаа зэрэг бусармаг үйл ажиллагаа цэцэглэж байгаагхэн хүнгүй мэднэ. Цагдаагийн байгууллагынхан энэ төрлийн гэмт хэргийн эсрэг тэмцэж байгаа боловч бүрэн таслан зогсоож чадахгүй байгаа нь ажиглагддаг. Нийслэлд үйлчилгээ явуулж байгаа саун, массажны газруудын дийлэнх нь эмэгтэй биеэ үнэлэгчтэй болохыг Эрүүгийн цагдаагийнхан шалгалтаар илрүүлжээ.
Мөн караоке, бааруудын ихэнх хувь ширээний үйлчлэгч нэртэй биеэ үнэлэгч насанд хүрээгүй өсвөр насны охидыг орогнуулж байгааг илрүүлсэн байна. Ширээний үйлчлэгч гэсэн нэрийн дор биеэ үнэлдэг охид тухайн үйлчилгээний газрын түр болон жинхэнэ ажилчид биш байдаг аж. Тэд нэг удаа ширээнд суусныхаа төлөө үйлчлүүлэгчээсээ 10 мянган төгрөг татдаг байна. Хэрвээ санаа нийлэх юм бол тухайн үйлчлүүлэгчдээ нэмэлт, тусгай үйлчилгээ үзүүлдэг байна. Нэ-мэлт, тусгай үйлчилгээ гэдэг нь биеэ үнэлэгчдийн хэллэг аж. Тэд 50-100 хүртэл ам.долларын ханштай. Энэ мэтээр ширээний хүүхэн орлогынхоо тал хувийг өөртөө үлдээж талыг нь баарны эзэнд өгдөг гэнэ. Ийм байдлаар үйлчилгээ явуулдаг газруудын ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг нь шалгалтаар нотлогджээ. Тухайлбал, Солонгосын иргэн Кан Ю Сик Баянгол дүүргийн X хорооллын “Кореана” зочид буудалд байрлах “Вольво” караоке бааранд охидуудын биеийг үнэлүүлж байгаад баригджээ. Түүнийг 20 сая төгрөгөөр торгожээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гадаад эзэнтэй караоке баарууд 15-30 хүртэл тооны охид, бүсгүйг ширээний үйлчлэгч нэрээр ажиллуулдаг аж.
Ийм үйлчилгээ үзүүлдэг газруудаар ихэнхдээ гадаадын иргэд үйлчлүүлдэг бөгөөд тэд охид, эмэгтэйчүүдийн дундаас ширээнийхээ хүүхнийг сонгох эрхтэй. Тус газруудад ихэвчлэн 18-25 насны охид, бүсгүйчүүд ажилладаг. Тэдний ихэнх нь амьдралын шаардлага гэх шалтагтай оюутан, ажилгүй эмэгтэйчүүд байдаг гэнэ. Дунджаар нэг бааранд 15-20 эмэгтэй, нэг саунд 2-10 массажист байгаа гэж тооцоход 500-1000 гаруй эмэгтэй энэ төрлийн ажил хийж байна гэх судалгаа гарчээ. Биеэ үнэлэгчийн ажил бие, нас, царай зүс зэргээс хамааралтай учир нэгээс хоёр жил болоод “хойч үедээ халаагаа” өгдөг байна. Дээрх тоо нь зөвхөн саун, массаж, караоке, бааранд биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийнх юм. Харин гудамжинд зогсох зэргээр биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийг тоолж барах нь юу л бол. Эрүүгийн цагдаагийн байгууллагад 100 гаруй саун, массажны газар бүртгэлтэй байдаг аж. Сүүлийн жилүүдэд саун, баар, караоке нэрийн дор охид, эмэгтэйчүүдийг зохион байгуулж биеийг нь үнэлүүлж, ашиг олдог этгээдүүд ихэсчээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг найман гэмт хэрэг бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд энэ төрлийн 27 хэргийг Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн байна.
Тухайлбал, иргэн П.Даваажав 2007 оноос хойш Баянгол дүүргийн III хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд тодорхой хаяггүй саун, мөн тус дүүргийн ҮI хороо “Принц” зочид буудлын дэргэд, ҮII хороо 10 дугаар хорооллын “Баяннуур” зочид буудлын байранд, мөн хорооны Гэмтлийн эмнэлгийн урд “Паттаяа” саун массажны газар, Сүхбаатар дүүрэгт “Яргуй”, Баянзүрх дүүрэгт “Маскара-2” зэрэг саун түрээслэн ажиллуулж массажист нэрээр биеэ үнэлэгчдийг орогнуулж байжээ. Жил ирэх тусам биеэ үнэлэгчдийн нас залуужиж, арга нь улам нарийсч тоо нь өсч байгааг холбогдох албаныхан хэлж байна. Энэ олон эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаад хэнийг буруутгах вэ?
Ч.Энхбат Зууны мэдээ
5 Comments
за за залиаа гэж хилий
naba chi odo yuvee bugdeeree biye unelvel taarna ch gh shg bitgii buduuleg yum yriad bgaarai. uhaangui teneguud durtai negnuud n l biye uneldeg yum bgz. oor husel bodol ermelzeldee huuhnuud zunduu bn thuu bugs min
бугдээрээ биэ унэлдэг болвол таарна тэгэд улсдаа татвараа тулууд явбал бараг оютолгойгоос илуу монго улсдаа тушаана дооо
ÍÀÀÄÓÓË ×ÈÍÜ ßÌÀÐ ÓËÑ ÒªÐ×ÈÄ ØÈà ÕÓËÃÀÉ ÕÈÉÆ ÓËÑÀÀ ÕÓÄÀËÄÀÆ ÁÀÉÃÀÀ ÁÈØ ªªÐÒ ÇÀßÀÑÀÍ ªÌÕÈÉ ÁªÃѪª Ë ÇÀÐÆ ÁÀÉÍÀ ÄÀÃ.ÝÍÕÁÀßÐÀÀÑ Ë ÀÐÈÓÍ ßÂÄÀËÒÀÉ ÞÌ
Бараг зар суртачилга ым бишуу