– Би төрөлхийн гей болохоор яах ч билээ. Төрмөл гэдгийг хүмүүс огт ойлгодоггүй юм –
-ХДХВ-ийн халдвар аваад дөрвөн жил болж байгаа залуутай ярилцлаа.
-Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй ч бага ч атугай мэдээлэл өгөхгүй юу?
-Нэр ус болон бусад мэдээллээ олон нийтэд дэлгэмээргүй байна. Би хөдөөнөөс ирж хотод амьдраад найман жил болж байгаа, 40 нас хүрч явна.
-Та халдвар авсан хэд дэх иргэн бэ. Хэзээ халдвар авсанаа мэдсэн юм бэ. Гадаадад ажиллаж амьдарч байхдаа халдвар авсан, эсвэл гадны иргэдээс халдвар авсан тохиолдлууд байдаг. Бас энэ өвчний талаар мэдээлэл муутай байснаас болж халдвар ч гэдэг?
-Хэд дэх тохиолдол гэдгээ хэлмээргүй байна. Арваас хойш бүртгэгдсэн. Би гей л дээ. Өөрийгөө болоод бусдыг хамгаалах үүднээс байнга шинжилгээ өгдөг байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө халдвар авснаа мэдсэн. Дэлхий нийтэд ийм өвчин тархаад эдгээж чадахгүй байгаа тухай мэдэж байсан. Үнэндээ тэр үед энэ өвчний вирус тээгч болно гэж зүүдэлсэнгүй явлаа. Миний хамтран амьдрагч гадны олон оронд ажиллаж амьдарч байсан юм. Гэхдээ яг хаанаас халдвар авсныг нь би мэдэхгүй. Мэдээж ийм айхтар өвчний халдвар авсан хүн сэтгэл санаа ямар байхав дээ. Архи ууж, амиа хорлохоор завдсан ч болдоггүй юм билээ.
-Яагаад ижил хүйстэнээ сонирхох болсон юм бэ?
-Ижил хүйстэн, гомо гэж хэлэхгүй байхыг би хүсч байна. Дэлхийн нийтэд гей гэдэг шүү дээ. Эхээсээ төрөхдөө бэлгийн чиг хандлага ийм байсан болохоор би яах ч билээ. Би дөрвөн хүүхэдтэй айлын отгон нь. Хичээлээсээ ирээд гэр орноо цэмцийтэл цэвэрлэнэ. Охидтой байнга тоглоно. Ер нь л багаасаа ийм хандлагатай байсан. Төрмөл зүйлийг яагаад ч өөрчилж болохгүй гэдгийг хэн ч ойлгодоггүй юм. Би нэг охинтой. Арван жилийн сурагч байхаасаа нэг охинтой үерхээд дээд сургууль төгсөх жил нь хонхны баярыг нь тэмдэглэсэн тэр өдрүүдэд миний охин олдсон. Гэсэн ч би тэдэнтэйгээ хамт амьдраагүй. Ер нь би хэзээ ч эмэгтэй хүнээс таашаал авч байгаагүй.
-Өөрөө хичээгээд ч энэ хүслээсээ татгалзаж болдоггүй юм байх даа. Уучлаарай, арай гэнэ зүйрлэл байх л даа, насан туршдаа тамхи татсан хүн эрүүл мэндээ бодоод энэ зуршлаасаа гарчихдаг шиг…?
-Та нөхрөө хайрлаж, бие, сэтгэл зүрхээ зориулдаг. Би таньтай мөн л адил тэр хүнээ хайрлаж бүх зүйлээ зориулдаг. Та хэзээ ч тамхи татахыг нөхрөө хайрлахтай харьцуулж бодохгүй биз дээ. Би тэр хүнгүйгээр амьдарч чадахгүй болтлоо хайрласан.
– Манай улсад гей хүмүүс олон байна уу. Та хамтран амьдрагчтайгаа яаж танилцсан бэ. Гей хүмүүс биеэ гаднаас нь хараад мэдэрдэг гэсэн?
-Би хөдөөнөөс нийслэлд ирээд найман жил болж байна. Тухайн үед гей залуус цуглардаг газар байсан. Би тэнд энэ хүнтэйгээ танилцсан юм. Дотно сайхан харьцаатай байснаа нэг өдөр хамтран амьдрая гэсэн хүсэлт надад тавьсан. Ингээд бид хамтран амьдраад долоон жил боллоо. Төрөлхийн гей ч түүнийгээ нуун эхнэр аван амьдарч байгаа олон хүн бий. Манай улсад хүний эмзэг энэ асуудлыг хүлээн зөвшөөрөх сэтгэлзүй бүрэлдэх хол байна.
Би хамтран амьдрагчаа олохоос өмнө компанийн захирал, орон нутгийн удирдах ажил хийдэг гей хүмүүстэй танилцан бэлгийн харьцаанд орж байсан. Тэд гей гэдгээ мэдэгдэхгүй байхыг маш их хичээж, нууж амьдардаг.
Зарим гей залуус илт эмэгтэй маягаар хувцаслаж, явдал нь хүртэл өөр байдаг. Ийм хүнийг хэн ч хараад мэднэ. Харин хэн ч намайг хараад гей гэж мэдэхгүй байх аа.
-Та чинь хамтран амьдрагчаа олоод харин ч өөрийнхөөрөө амьдарч байгаа юм биш үү?
-Намайг 30 гарч байхад тэр хүн насан туршдаа хамт байж жаргана хэмээн ах дүүсээс минь аваад явсан. Бид сайхан амьдарч байсан ч одоо намайг хаячихлаа. Би энэ хүнд бүх зүйлээ зориулаад намайг ойлгож, түших хань минь байна гэж итгэж байсан. Гэтэл одоо ах дүү, найз нөхөдгүй, намайг гэх нэг ч хүнгүй болгоод орхилоо. Би ганцаардал гэдгийг дэндүү их амсч, мэдэрч явна.
-Ах дүүс, хамаатан садан тань таныг халдвар тээгч гэдгийг мэдэх үү?
-Манай ах дүүс мэдэж байгаа. Удам судрыг минь гутаасан гээд төрсөн ах дүүгийн холбоогоо таслах дээрээ тулсан. Одоо намайг гэрт нь яваад ороход шууд хөөхгүй ч нэг ч үг дуугарахгүй. Энэ ямар хэцүү байдаг гээч. Аав ээж мань бурхан болсон учир ах дүүсээрээ очихоос өөр арга байхгүй. Би оо, сойз алчуураа бариад л ордог. Сэжиглээд илт дургүйцээд байгаа нь мэдрэгддэг. ХДХВ-ийн халдвар ахуйн замаар халддаггүй. Зөвхөн бэлгийн болон цус цусан бэлдмэлээр халдварладаг гэдгийг ойлгоосой гэж хүсэх юм. Би энэ өвчний халдвар авья гэж аваагүй, би гей больё гэж болоогүй учир ойлгож, гадуурхахгүй байхыг хүсье. Халдвар авсан иргэд та бүхэнтэй л адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ.
-Таны бие одоо ямаршуухан байна даа. Одоо танд ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Бие ч яахав, муухан л байна. Харин сэтгэл зүрх маань ганцаардал гэдгийг дээд зэргээр мэдэрч явна даа. ХӨСҮТ-д эмчилгээ үнэгүй хийдэг. МУЗН-ээс биднийг сэтгэл санаагаар дэмжин, төрийн бус байгууллагыг маань дэмжин ажилладаг. Биднийг ойлгож хамтран ажилладаг хүмүүстээ их баярладагаа хэлмээр байна.
-Та одоо дөнгөж 40 нас хүрэх гэж байна. Эмэгтэй хүн хайрлаад гараасаа хөтлөх үртэй болж болно шүү дээ. Халдвар тээгчээс халдваргүй хүүхэд төрсөн тохиолдол манай улсад гурав байгаа?
-Би охинтойгоо холбоотой байдаг. Хамтран амьдрагч маань хүүтэй юм билээ. Бид хамт амьдарч байхдаа хүүхэд өргөж авья гэж ярилцаж байсан удаа бий. Би түүнээс өөр хүн хайрлаж чадахгүй болохоор өөр эмэгтэйг хайрлана гэдэг байж болшгүй санагдах юм. Тэгээд ч би халдвартай байж өөр хүнтэй хавьталт ормооргүй байна. Тийм ёс зүйн эрх надад байхгүй ээ.
-Таны хамтрагч одоо хаана амьдарч байгаа юм бэ. Тэр хүн халдвар авснаа мэдсэн хэрнээ танд халдаасан юм уу. Одоо өөр хэн нэгэнд халдааж байгаа юм биш байгаа?
– Түүний амьдрал нь эрс дээшилсэн. Манайхыг бодвол түүний ар гэрийнхэн нь сайн ойлгож, гадуурхдаггүй юм. Хороололд гурван өрөө байранд амьдарч байгаа гэсэн. Өөр хэн нэгэнтэй холбоотой байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Надтай уулзахгүй гэдгээ хэлсэн.
-Та энэ байдлаасаа гарах гэж оролдож байв уу. Сэтгэлзүйн эмчилгээ хийгээд эдгэрсэн тохиолдол байдаг юм билээ?
-Төрмөл гэдгийг та ерөөсөө сайн ойлгохгүй байх шиг байна. Гэхдээ нэг зүйлийг хэлье. ХДХВ тээгч бүхэн гей биш. Санаандгүй байдлаас болж халдвар авсан хүмүүс байдаг. Энэ бол өвчин. Одоохондоо эдгээх эм тариа байхгүй л байгаа шүү дээ.
-Та санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна. Таны ах дүүс дотор ойлгож тусалдаг хүн нэг ч байхгүй гэж үү?
-Би сургууль төгсч цахилгаанчин мэргэжил эзэмшсэн. Хожим тогооч мэргэжил эзэмшээд хоёр ч газар ерөнхий тогоочоор ажиллаж байлаа. Тогооч хийнэ гэдэг их хэцүү. Үүрээр очоод шөнө харина. Бие өдрөөс өдөрт муудаад олон цагаар ажиллах боломжгүй болоод байна. Тоолгүй ажиллаж байгаад ухаан алдаж унаж байсан. Миний нагац эгч эмч хүн болохоор сайн ойлгож надтай ярилцдаг юм. Тэр эгч том ахад маань ярьж хэлсэн. Ах чинь одоо ойлгосон байх очиж уулз гэсэн юм. Нутагтаа очтол ах маань цай аягалж өгөөд эрэгнэг дээр нь аягаа тавих гэтэл доош нь тавь гэхээс өөр үг дуугараагүй. Намайг “Хүүхэд байхдаа мэдэхгүй чадахгүй зүйл байхгүй сэргэлэн хүү байсан. Одоо байж байгааг нь…” л гэж хэлэх юм.
-Та өнөөдөр эндээс гараад хаачих вэ. Очих газар байна уу?
-Хоног төөрүүлэх газар алга. Саяхан хөдөө ажиллаж байгаад ирсэн. Их даарснаас болоод хөл өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад долоон хоног болж байна. наашаа гэсэн зөөлөн сэтгэлтэй хүмүүсийнхээр л хонож өнжиж явна даа. Нутаг усныхантайгаа тааралдахад муу яваагаа үзүүлэхгүй гэж хичээх юм. Хүмүүс минь хэн нэгэндээ хатуу үг хэлэлгүй, ядаж бие бие рүүгээ инээмсэглэж байгаарай гэж хэлье. Ялимгүй инээмсэглэл хүнд ямар их эрч хүч бэлэглэдэг гэдгийг ухаараасай. Нэгэнт үхэж болохгүй болохоор үхэн үхтлээ надтай адил зовлонтой хүмүүсийн дуу хоолой нь болж Төрийн бус байгууллагадаа ажиллана.
Х.Сүрэн
11 Comments
энэ хүн өөрөө гадуур заваарч яваад өвчин авцан ю, бишүү.тэрнээс биш өвчнөө халдаачихаад гаргаад хөөнө гэж юу байдгийн.тэгээд тэр хүнж ни өөр хүнтэй байгаа гэж байгаа биз дээ.төрмөл гэй нар ч яахав зүгээр энгийн банди нарыг уруу татдаг ни муухай.ямар хэцүүг н мэдсээр байж өөрсдийн жаргалынхаа төлөө хөөрхий банди нарыг гэй амидралдаа оруулаад муухай хэрэг шүү
энэ жамтран амидрагч н ясан муухай хун бэ өвчинөө халдаачаад гаргаад хаячихдаг ядаж байхад ямарч боловсролгуй хун ярилтсалаг авах юм даа сэтгүүлчийн сургуул лав төгсөөгүйэ энэ
сэтгүүлч нээрээ үнэн дурак юмаа, xүнтэй сууж эрүүл xүүxэд төрнө ч гэх шиг суух xүнээ xайна хэдэн xүнтэй уулзна сэкс xийнэ шдээ тэнэг сэтгүүлчээ малаа доx авах гээд бгаму
муусайн гомонууд битгий пацаануудийг уруу татаад байгаарай!
Би лав төрсөн дүүгээ юу ч хийсэн, ямар ч бсн хайрланаа, сэтгүүлч хааяа ном сонин унш л даа, арай ч дээ ийм балар эртний бхдаа яахав дээ, төрмөл гээд бхад эргүүтээд бхийн, тэр өвчний тухай ийм бага мэдлэгтэй монголчууд яана дааа
яасан хэцүү юум вэ дээ. энэ канад гэй хумуусийг улсаас ни бур бух юумаар ни хангадаг юм бна лээ. сард улсаас монго абдаг. монгол яадуу юм чин энэ ч бутэхгүй бхаа
ai huurhii…
хумуусээ биэ биэдээ урам хайрлаж амидартсгаая
хэцүү л юм.
Энэ тэнэг сэтгүүлч гэй байдалийг овчин гэж узээд тэнэгтээд байхийн. Сэтгэл зуйн эмчилгээ хийлгээд эдгэрсэн тохиолдол байдаг гэнээ. Тормол гэдгийг ойлгохгуй, эдгээд болдог овчин гэж бодоод тэнэгтээд байдаг балай сэтгүүлч байна даа хо.
бусад хүн амитанд тараачхалгүй байж байгаад чад