Надад эндээс өөр бичиж дотроо онголгох газар алга. Би үнэхээр арчаагүй хулчгар амьтан. Энэнээсээ болоод дандаа л хагацал гунигт автах юм. Би одоо 21тэй. Гадаадад найз залуутайгаа сурч амьдардаг. Би жил гаруйн өмнө жирэмсэн болсон юм. Би гаргахыг хүссэн ч найз залуу маань намайг өөрөө нялхаараа байж яаж нялх хүүхэд харж халамжилах гээд байгаан, одоо хүүхэдтэй болох бололцоо алга гэсээр байгаад хүүхдийг минь авхуулсан юм. Би үнэндээ авхуулахыг үнэхээр хүсээгүй ч уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Арчаагүй амьтан… Найз залуугаа сөрөх гэхээр үнэхээр хэлж байгаа нь үнэн юм шиг санагдаад.. Тэгээд найз залуу минь надад зулбуулах эм олж өгсөн юм. Тэрийг нь уугаад зулбаагүй ээ. 4 долоо хоногтой байсан юм. Зулбуулах эмийг нь уусны дараа зогсоо зайгүй бөөлжиж, цусаар шээж, хэвлийгээр ухаан баларттал базалхаас биш доошоо юу ч гараагүй. Тэгээд яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болоод абортонд орсон. Абортны дараа наркозноосоо сэрэхдээ хажуугийн өрөөнд дөнгөж төрсөн хүүхдийн уйлах дуу бас гэр бүлийнхэн нь бололтой хүмүүс корридорт бөөн баяр болж байхыг сонсоод би хүүхдээ гаргачихсан тэгээд хүүхэд минь уйлаад ч байгаа юм шиг их сонин санагдаж байсан.
Уг нь хүмүүс наркозноосоо 2 цагийн дараа гарах ёстой байхад би шууд л сэрчихсэн. Тэгээд юу ч мэдрээгүй яг зомби шиг. Болоод өнгөрсөн зүйлс зүүд зэрэглээ шиг…. Босоод хувцасаа өмсөөд гарах замдаа алхаж байхдаа ноолийн өрөөний хаалга нээлттэй тэгээд хаалганы хажууд нэг жижигхэн төмөр хувин дотор бөөн цус нөж жижигхэн гар хурууны хэсгүүдийг олж харсан. Тэр үед үнэхээр зүрх зүсэгдээд хажуугийн өрөөнд хүний хүүхэд төрөөд уйлж байхад миний хүүхэд тэр цус нөжөөр дүүрэн хувин дотор…
Тэр өдрөөс хойш байнга хар дардаг, бас нялх хүүхэд харагдахаар хоолой зангираад байдаг болсон. Миний ийм байдалд байгааг нэг найз маань хараад надад төрсөн өдрөөр минь нэг жижигхээн баацгар гөлөг бэлэглэсэн юм. Өхөөрдмөөр бяцхан, сайн хөлд ороогүй байж намайг хаа явсан газар дагана. Хамт тоголохгүй бол уйлна. Гөлөгтэй болсоноос хойш гөлгөө асарж халамжилаад байнга хар дардаг багасаад аборт энэ тэрийн талаар овоо мартаад гайгүй болж байсан чинь найз залуу маань намайг өөрийгөө арчилж чадахгүй байж яаж нялх гөлөг арчилах гээд байгаан гээд гөлгийг маань аваад нэг найздаа өгчихсөн. Би ерөөсөө ойлгохгүй байна. Хэрвээ би гөлгөө сайн асарж халамжилж чадаагүй өвчин энэ тэр тусгасан бол надаас авч болно л доо гэхдээ гөлөг минь эв эрүүл сайн асаргаа халамжтай байсан шт. тэгээд тэр гөлгийг минь авсан найз нь юун надаас дээр халамжилах битгий хэл гудамжинд төөрүүлээд хаячихсан гэсэн. Би айлын ганц охин. Нилээн эрх танчил өссөн. Гэрийн ажил энэ тэр хийж чадахгүй. Тийм болхоор найз залуу маань намайг өөрөөсөө өөр амьтан арчилж чадахгүй гэж боддог юм шиг байна лээ. Гэхдээ яаж ч бодсон хүн ямар нэгэн зүйлийг амьнаасаа илүү хайралж байхад аргыг нь олоод хүн амьтанаар ч заалгаад болтугай болгоно биздээ… Би үнэхээр айж байна.. Энэ янзаараа найз залуу минь намайг “ЧИ ЧАДАХГҮЙ” гээд хамаг хайртай нандин зүйлсээс минь намайг холдуулаад байх шиг. Тэгээд би ч гэж новшийн арчаагүй амьтан уйлж усан нүдэлхээс өөр юм хийж чадахгүй…. Өөрийгөө үзэн ядаж байна. Хэрвээ би өөрийнхөө байр суурь дээр итгэлтэй зогсоод найз залуугаа тоохгүй хүүхдээ гаргасан бол хүүхэд минь одоо 1 нас 6 сартай байх байсан юм… Бүгд миний буруу…
cekc.mn дээр ирсэн захидал
22 Comments
наад тэнэг залуугаасаа салаач тиймл юм бол югаа хийж хуухэдтэй болсон юм бэ анхнаасаа 2 улаа бодлогогуй юм хийжээ этсийн этсэст чи л хохирчэ
odoo negent bolood ungursun yum bn sh dee. emegtei hun bolgond bish ch olon emegtei anhnii huuhdee avahuulsan baidag yumaa. chi odoo bie bod. ene setgel zuid chin ih hundeer nuluulsun bga. bie sain bod. emchilgee mash sain bur mash sain hiilgeerei. taivshirdaa.
naa zaluu chin chamd hezee ch hani bolohoor hun bish bna shu de, uuriinhu mah tsusnii tasarhaigaa zulbuul gj bga hun yavch oligtoi hun bish bnaa nz min! hun chanargui, uruvduh setgelgui hun daraa ni chamd gai bolnoo bas zovoono gdgt itgeltei bna 🙂
найз залуудаа юу хүсэж байгаага хэлж бай!!!
yooy yun ch doroi yumbde.hvn yu gene yag l tervvgeer ni yag robot shig.chi ooriihoo vzel bodold tuushtai bj teriigee gadagsh ni gargaj ilerhiil l de.hen ch chamaig albadaj,vzel bodliig chin nyatsaaj tulgan shaardah erh bhgvishde.bi l sul doroi archaagvi amitan geed l usan nvden gvnj tsarailaad suugaad baih yamar utga bnaa.
болж дэ.хүүхдээ алаад. чиний хайр хөөрхөн царайлаг бас тэгээд боловсролтой мөнгөтэй ухаалаг биз чиний бодлоор.харин нялхаст дургүйгээ чиний арчаагүй байдлаар чин хаалт хийн үгүй хийчих ухаантай л эр бна.сайхан нз залуутай бүсгүй бна.
xамгийн эxэний Баяраагийн адил бодолтой бна
Чиний нөхөр болох хүн биш байна. Одоо гаргаж байгаа зан нь насаараа л гаргах авир нь гэсэн үг. Явандаа таарахгүй болно
дахиад жирэмсэн болвол одоо яах вэ!!! би дахиа д л ингэxихлээ гээд энд бичих үү…цаашдаа яах вэ гэж сайн бод.эрэгтэй хүн үнэхээр хайртай бол авхуул гэж хэлдэгүй юм шүү. тэгэж бодож байсан ч эмэгтэйгээ бодоод дотроо л боддог юм.
×àìàéã æààõàí àð÷ààã¿é øéèäâýð ãàðãàõ ÷àäâàðã¿éãýýð ÷èíü äàëèìäóóëæ ºìíººñ ÷èíü øèéäâýð ãàðãàæ äýýðýíãé¿ õàíääàã íîâøèéí çàëóó áàéíà. ªºðººð õýëáýë ÷èíèé äîòîîä ñýòãýë, çîâëîí øàíàëàë õ¿ñýë ýðìýëçýëèéã îéëãîõ ÷àäâàðã¿é ýñâýë òèéì õ¿ñýëã¿é çàëóó áàéíà. Íààäàõ õ¿í ÷àíàðã¿é íîâøîîñîî õóðäàí ñàë. Õýñýã õóãàöààí ãàíöààðàà áàéæ óõààí ñàíààãàà òºëºâøèæ áîéæèæ ã¿éöýõèéã õ¿ëýý. Òýð öàãò àìüäðèàëûã àðàé ººð ºíö㺺ñ õàðíà.
Тиймэл бна чи арчиаггүй амитан бна.
Би айлийн бага ахтай эгчтэй тэхдээ би дур мэдээд Паластинд очиж байлаа тэхдээ багдаа мөрөөдөг бдан мундаг баатар хүн болно гэж бодогоос минь болсон бха л да. ГЭхдээ би ямар чил гэсэн хийж үзэх хүсэн юмаа хийж чадсан тэгээд бас амид сэрүүнээр зогсохгүй 1 удаа шарахдаагүй юм да!
teneg b.haa.guluguu hund uhgui.husvel chi uuruu zail gedeg gazarshdee.chi uuruu l mangar yum b.shd.ter zaluu bol chamaig baashilj b.na l gej boddiiin b.na
сал сал бас дахин сал ингээд эргүүтээд усан нудлээд бичиж бхийн оронд шийдтэй алхам хий л дээ шал тэнэг наассссн
Найз залуу чинь чамайг аль болох доош нь татах муу нолоо байна. Туунээс салахийг бодсон нь дээр. Тэрнээс гадна чи оорийгоо хундэлж хайрлаж чадахгуй байгаа юм байна. Ийм хун хунтэй найзлах болоогуй гэсэн уг. Оорийгоо хайрлаж, хундэлж сурсан цагтаа хун ороолд оорийгоо огоход бэлэн болно. Энэ найз залуу чинь чамайг оорийгоо хайрлаж хундлэхгүй байгааг чинь мэдээд чамтай ингэж дээрэнгүй харьцаж, чиний омноос шийдвэр дандаа гаргаж байдаг. Тэр гологийг чамаас салгасан нь ёстой дээрэнгүй явдал болжээ. Чи гэхдээ ухаантай охин байна. Оорийгоо хайрлаж, оортоо итгэх хэрэгтэй шуу. Чи ийм залуу байгаа юм чини хунтэй амьдрах, найз залуу энэ тэр гэж яарах хэрэггүй шдээ. Ганцаараа, оорийнхоо тухай сурч, оорийгоо эхэлж хогжуулж авсан нь дээр.
өнгөрсөн муухай дурсамжнаасаа салахийг хичээ,
сургуулиа сайн төгс.
тэгээд гэрийн ажил, өөрийгөө арчлах тал дээр суралц.
ямарч дарга сайдийн охин байлаа гээд ядахад өрөөгөө цэгцэлж, больё гэхэд ногоо халисалж өсдөг юм.
busgui min bitgii gutar zgr amidraad bay amidral ayandaa omno chin sohroh bolno
чиний зан чанар чинь угын эмзэг сулхан юм байна, найз залуу чинь чамд санаа зовж байгаа нь зөв хэдий ч буруу менежменттэй залуу байна, тийм ч ухаалаг биш гэхүүдээ, эмэгтэй хүнийг удирдан залж чаддаггүй хүн байна. чамд уул нь шийдвэр гаргах эрх байгаа л юмсан, хүн болсон юм хойно,
Болоод өнгөрсөн юм буцаад ирэх биш дээ!Өнгөрсөн юм бол өнгөрсөн тэгж л бод! Тэр тухай битгий бод1 Ирээдүйгээ сайн сайханаар төсөөл, дахиад битгий алдаа гаргаарай! Миний дүүд хүүхэд гаргах дахиад 21 жил байна. Амьдрал үнэхээр урт шүү.
сайн байнуу намайг табилан гэдэг миний найз охин яг одоо жирэмсэн би туундээ аймар хайртай та хунээ буруу сонгожээ би анх сонсоод абахуул гэж хэлэх гэж бсан бодоод л байсан тэр мин их хусэж байга учраас би гарги гээд л хэлсэн би ааб бишээ гэхдээ хичээнээ та салаад оороо эрч хучтэй дахиж хвнд тэгж хэлүүлкүү сайхан амидраарай эгч мин би 18тай р_ромэө73@яхөө.ком харилтсаж болно шуу бид 2той таниг хвндэтгэсэн табилан
Chi gehdee ooriin gsn bair suuritai hariutslagatai bh nas chin bolson shyy dee dyy min…Gehdee geneddeg yumaa tegdeg yum.Aldaan deeree suralts,spiral taviul,ger bylee sain tolovloj bj hyyhed gargaarai.Naad zaluu chin ih aimhai hariutslagaas zugtaasan bdltai sanagdlaa.Gehdee argagyi biz dee hynii gazar surch bgaa zaluu hymyyst hiih yum ih l bgaa bh.Sain yarilts bolohgyi yum gj ygyi.Nz zaluudaa bi bas hyn shyy minii omnoos bitgii tolgoi medej byhniig shiidee geed oilguul.Chamd hairta bol chinii hysel sonirhliig hyndetgeh l yostoi
За одоо нэгэнт өнгөрсөн болгонийг мартаад ирээдүйгээ харж амьдар. Найз залуу чинь чамайг арчаагүй гэхийг бодход чи зарим нэг талаараа тийм талтай байж магадгүй юм. Чи эхлээд өөрийгөө ямар тал дээр арчаагүй байгаагаа мэдээд өөрийгөө өөрчил хүнд ахиж тэгэж хэлүүлэхгүйн төлөө хичээ тэгвэл чамайг хэнч арчаагүй гэхгүй шдээ.
охин минь ингэж тэгж бүдэрч явсаар л амьдрал үздэг юмдаа.наад залуу чинь гэхдээ яс юман дээр өөрөө аав болох сэтгэлзүйн бэлтгэл зориг зүрх ,үүргээ ухамсарлах сэтгэлгүй байсан болоод л ийм зүйл хийсэн байнаа. чи өөрөө сул дорой туршлагагүй болохоор чамд түүний ярьсан бүхэн үнэн юм шиг санагддаг байх.чи янз бүрийн шийдвэр гаргахдаа эхлээд сайн бодож өөрөөсөө ахмад ойр дотны эмэгтэй хүнээс зөвлөгөө авч байгаарай.найз залуугийн чинь хэлсэн болгон зөв байх албагүй,чи тэрний туршлага судлаж туршлага хуримтлуулдаг туршилтын талбай биш гэдгийг санаж яваарай