Болдогсон бол чонын шөрмөс шатааж…

87142542

Сайн байцгаана уу эрхэм уншигчид аа. Та бүгдийн амрыг эрэн мэндчилье. Та бүхэн хулгайд эд зүйлээ алдаж нэг бус удаа үзсэн л биз дээ. Тиймээс хулгайд өртсөний дараа сэтгэл хэрхэн харанхуйлж, элдвийн хардалт төрдгийг мэдэх байхаа. Өчигдөрхөн зүүж байсан ээмэг минь өнөөдөр алга болчихлоо. Гайхаад учрыг нь олсонгүй. Би хувцас хунартаа тийм цэгцтэй байдаггүй ч гэлээ үнэт эдлэлээ харин тогтмол нэг газар хадгалж, тавьдаг. Урд өмнө өөрийн үнэт эдлэлээ гэрээсээ алдаж үзээгүй. Гэрээсээ гэдэг нь төрсөн гэр. Одоо би тусдаа гарчихсан. Нөхөр, түүний дүүтэй хамт амьдардаг. Тусдаа амьдардаг болсноос хойш энэ 1 жилийн хугацаанд миний бөгж, ээмэг одоо энэ гурав дахийг нь алга болгочихлоо. Сүүлдээ өөртөө ч итгэхээ байлаа. Би тэнд зүүж яваад хаячихав уу гээд л… Тэнэг хүн шиг эргэлзэж сууна. Яах аргагүй хийсэн хайрцаг, байсан газартаа байхгүй болохоор уур, дургүй хоёр зэрэг хүрээд байна. Ингээд юмаа ирж хайгаад олохгүй болохоор хүн л болсноос хойш хамт байгаа хүмүүсээс асууж лавлах нь зүйтэй биз дээ. Ингээд нөхрөөсөө асуутал шууд л: Чи л хаяа биз. Гэрт байхгүй бол гадуур яваад л хаясын байлгүй. Салан энэ тэр ч гэх шиг… Бүүр дургүй хүргэлээ. Өөрийг нь болон дүүг нь авчихлаа гэсэн шиг л өөрийгөө өмөөрөнгүй харьцтай хэлж байнаа.

Өмнө нь бас л иймэрхүү янзын зан гаргаж байсан. Ингээд би дуугаа хурааж, ганцаар юм бодон сууна. Хажууд минь хулгайч байгаа юм шиг санагаад… Аймар биш гэж үү, хүний эд зүйлд дураараа хүрнэ гэдэг. Би хэзээ ч үнэт эдлэлээ хаяж үзээгүй, эмх цэгцтэй. Дотроо өөртөө итгэж байгаа ч, муу зүйл бодохгүйн тулд арай ч миний бодолд үе үе цухалзаад байгаа бодол шиг тийм зүйл болоогүй байх гэсэндээ би өөрөө л хаячихлаа гэж бодож сууна. Гэтэл ингэж хүчилж өөрийгөө итгүүлэх нь гутамшигтай юм. Юм үнэнээрээ байх нь сайхан гэдэг шиг би энэ сонин хуудал хуурмаг зүйлтэй эвлэрч чадахгүй нь ээ. Болдогсон бол чонын шөрмөс шатааж, хулгайлсан хүний хөл, гарыг нь татуулах юмсан. Яаж хүний юманд дураараа хүрч чаддаг байнаа. Миний дургүй дээд цэгтээ хүрч байгаа ч арай ядан тэсч байна. Юу хийх вэ. Ээмэг л юм чинь, бөгж л юм чинь гэж нэг нэгээр нь алдсаар байгаад юу ч үгүй болох нь ээ.

секс.мн дээр ирсэн захидал

24 Comments

  1. nima says:

    би ч гэсэн алдак байсоон. ходооноос ирж гуйж амидарж байсан садангийн оютан л авсан гэж боддог. хэзээч юмаа алдаж узээгүй хун хаширийг ирсэнээс хойш мэр сэр юм алдагдаад яваад огонгуут зугээр болчихсон. ёр ни элүү дутуу хун гэртээ байлгах шиог дэмий юм байхгуй. тэртээ тэргүй чи одоо уу чинэ хурээд ухэх гээд хуссэн эс хуссэн муухай зан гаргаад муухай зантай муухай авгай нэр зуухээс хойш анхнаасаа хатуухан шиг байсан ни дээр. ёр ни тэгээд гэр орондоо байж айж ичиж ээмэг богжоо бурсгэж алдах вий гээд бажийна гэж ю байсан юм. гэрт байгаа юм бол хаана ч тависан байж л байх ёстой.

  2. googoo says:

    дуу чин л байхаа даа

  3. Tseegii says:

    Баларсан юмаа тэр залууг чини би танинаа. Дээрхи Ганболд хуний мосоор тааруу гар шдээ. Тэр Энxамгалангийн учирийг олоод дээшээ яваад байдаг юм бишуу. Эхнэрээ хаясан бас оодгуй хундээ худлаа инээсэн.

  4. Hmm says:

    Өөрөө л юмандаа сайн хямгатай бхгүй бол хулгайч нар хаа сайгүй шд. Тэр байтугай манай нөгөө ангид сурч бсн Р.Ганболд гэдэг залуу(тэр үедээ Нийслэлийн мөрдөнд нилээдгүй том ажил хийдэг бсн гсн)ангийнхаа хүүхний цүнхнээс 2500евро хулгайлж байсан. Мэдээж цагдаагийнхан тэрийг шалгаагүй өнгөрсөн. Одоо тэр хулгайч нь бүр Цагдаагийн Академид багшилж бгаа гсн,бүр тэнхимийн эрхлэгч ч гээгүй бгаа даа,сонсогчдодо яаж баригдалгүй хулгай хийхийг л заадаггүй бгаа даа гэж ангийнхан нь ярьдаг юм бн лээ. Тэгхээр хулгайч нар хаа ч бна аа.

  5. enhmend says:

    надад бас нэг иймэрхүү зуйл тохиолдсон. манай нөхрийн дүү байсан байна лээ.

  6. ariuka says:

    чи ямар сонин юм яридийн яаж алдсан тэр аргаараа олооч хэнээс ч хамаагуй туугаач ккк

  7. Lonsdale says:

    1юм санаанд гэнэт оров оюутан байхад нэг эгчтэй хамт байранд байдаг блаа тэр эгчийн бөгж нь алга болчлоо циркон мирконтой алтан бөгж байсан байх надыг хардаал байсын би ч айгаал ингээд гэмгүй байж төлбөрт уналаа даа гэж бодсон чинь тэнэг авгайгийн дэрэн доороос нь гарч ирж байгаамдаа алдсан хүн 10 тамтай ч аваагүй хүн 100 тамтай болдгийн л юм бналээ заа мангараа

  8. Lonsdale says:

    чи өөрөө тэнэг юмуу удаа дараа алга болоод байхад хойлогтоод бгаач хэн ч байхгүй үед цоож моожтой юманд хийгээд нуугаад тавьдаг газар байхгүй юу. нөхөр чинь мэдээж дүүгийхээ л талд орийшд юун чонын шөрмөс шатаах зул өргөх тэнэгтээд байцгаагаарай энэ дээд талын төгсөө бол хүн алцан гар юм бна лдаа. тийм их юмандаа эмх цэгцтэйм бол тэгээд авдар сав авч тавиач эсүүл сеиф энэ тэртэй болчооч толгойгоо ажилуулах юман дээрээ ажилуулж чадахгүйм байж хүн хорлож шөрмөс энэ тэр шатаах матаахаа юун сайн мэддэгийн ёстой домбоо гаруу гүй юуу

  9. tugsuu says:

    хуурамч эдлэл аваад үнэтэй авлаа гээд нөгөө газраа тавиад үз. чамшиг алддаг байсан найз чинь.чонын шөрмөс худлаа шүү.араас нь зул өргөөд маанын өрөөл уншуулчих 49 хоногын дотор авсан нам наахуу болно.алт ч авсан хүнээ алдаг шүү.нөхрөө чад хийлгэчэх вэ???????

  10. jeki says:

    өөрөө мэдээд авсан л бол болоо юум хумаа замбараатай байлга

  11. Xongorzul says:

    Hetsuu ch yumaa daa. Ger orondoo taivan baij bolohgui ed zuilsee tevreed untaltai bish dee.

  12. londongoos says:

    Наад чиний тэнэг юм чинь энэ сайтад ямар ч хамааралгүй зүйл ш дээ!!! Энэ сайт сэкс.мн гэдгийг мэдэж байгаа биз дээ эргүү, будилуу авгай минь!

  13. Lalariin hulgaich we says:

    ах дүү 2-г харж байхад ни юмаа энд тавилаа шуу гээд байлдаа орой болгон тэг.тэр тусмаа дүүд ни сайн хэлээд захиад харуулаад бай.Дүү ни шаагаад бна даа.алдсан хүн 10 тамтай гэж ÷иний зºвºº хулгай÷ нартай хамт амидрана гэдэг хэцүү ш дээ

  14. bi says:

    би бас юмаа алдаж бсан, бур 6 удаа, чи зугээр тсоожтой савтай бол.Шүүгээ, сэйф гэд зондоо арга биш. Тэхгүй бол дахиад юмаа алдана шо

  15. hey says:

    Manai eregtei duu 19tei dandaa mungu hulgailna. Minguu nuuhaar eemeg bugj lombardana. Eemeg bugjuu nuuhaar uuriinhuu utsiig lombarddag. Helj guij guydaj uzseen nemer baihgui yostoi gomdmoor…

  16. Oh huurhii says:

    Za tegehler chi nuhurtuu buh unenee helsen deer. Nuhurteiguu hereldehees aigaad bgaamuu? ugui bizdee? ta 3 3lahnaa bdiin bol neg bol nuhur chini uur huuhend avaachaad dursgasan ugui bol duu ni zarsan. Yadiin chi nuhurtuu ene gert bolj butehgui bga umiig shuud l heleh heregtei. nuhur chini uurlaj tsuhaldaj bval salsan ch yadiin. Muunuugiin helsen buruu bnaa. Nasan turshdaa hamt amidrah gej l suusiin um chini nasan turshdaa hulgaichaas emeej amidrah hetsuu shuu dee. tiimees ahaar ni duug ni sain balbuul ok

  17. MUUNUU says:

    миний турийбчнээс бас 2ч удаа тэднийд очиж хоноход монго алга болжийсан мэдээж дуунл авсан ойлгомжтой дургуй их хурдийн бээлээ тэглээч нохортоо битгий хэл дотрооо л мэдээд авчих тэгээл болоо

  18. khongorkhon says:

    үгүй яахавдаа юм аа алдсан хүний л зовлон байна. юун даа ингэдэг юм. барьхад амархан л юм байна ш дээ.

  19. eb0831 says:

    ХҮҮХЭЭ СЭДЭВЭЭСЭЭ ХАЗАЙГААД БАЙГААМ БУС УУ? СЭГС МЭГС яРьЛТСДАГ САЙТ БУСУУ? ХУЛГАЙГАА ӨӨР ХҮНД ХЭЛЭЭ.

  20. oooooo says:

    albaar neg neeh untei bish yumaa taviad uz. aLGA bolchihvol tegeedl oilgomjtoishdee. esvel nohor avaad baigaa yumuu ny a daa ogoh geed xexex oor neg arga bol tsoojtoi tubuchiktei yumuu oor neg tsoojtoi bol yuuch yaahavde neg zuiltei bol oor hulgaichaas yaj sergiilehevdee. duug ni geresee hodogguil yum bol

  21. үиүү says:

    заза байдаг л асуудал байшдээ. нөхөр чинь дүүгээ юу боллоо гэж хардах билээ. чи ерөөсөө дүүд нь эвгүй зан гаргаж ханддаг байж болно ш дээ. энэ чинь угаасаа их эмзэг асуудал биздээ. тэгээд барин тавин тийм яриад байхаар хэний ч дургүй хүрнэ биздээ. магадгүй чи харсаар байтал энд тэнд юмаа мартаад байдаг бол нөхөр чинь тэгэж хардах эрхтэй биздээ. хүнийг баримтгүй хулгайд шаана гэдэг чинь өөрөө харин ч эвгүй гаруу гүй юу. баталгаатай ярина шүү. Дүү нь угаасаа хулгай зэлгий хийгээд баригдсан ах нь мэддэг бол ах хүн бас нэгийг бодох нь тодорхой. тийм юм гаргаж байгаагүй бол хэнд ч эвгүй л санагдана даа. За тэгээд сэйф авахгүй юу даа. алдсан хүн арван тамтай. аваагүй байж гүтгүүлээд байгаа хүн адилхан л тамтай байгаашдээ.

  22. cahirmaa says:

    тэгж их эргэлзээд байгаа бол бас нэг эд зүйлээ яг нэг газар тавиад мартсан дүр үзүүлж ажиглаад бай. тэгээд дахиад алга болбол за тэгээд нотой байна гэсэн үг. ямарч байсан тэр дүү нь эсвэл нөхөр чинь аваад байна гэсэн үг. чадвал нууц камер хэнд ч мэдэгдэлгүй зоогоод ажиглавал зүгээршд

  23. tsomo says:

    duug ni sain tandaach ee. Er ch bai em ch abch medne. Nadad bas yag iimerhuu zuil tohioldsiin, nuhurtuu heleheer mash durgui huleej abna, suuldee hun eserguutseed bhaar neeree bi uuruu yachihsan bilee, end tend taviad martluu, bi hayachihsiin bolov uu gej ergelzeh ene ter yum bdgiin.naad nuhuruud chini duugee umuuruhduu aimaar sh dee. yagaad ch hir haldaahgui. tiim bolohoor sem duug ni sain tand za yu.

  24. Хонгорзул says:

    дүү нь эм юмуу эр юмуу. одооны охид айхтар болсон шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.